Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны төлөөлөгчидМАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд энэ сарын 27-нд шаардлага хүргүүлсэн билээ. Тэдний зүгээс НАМЗХ-ны Их хурлыг долдугаар сарын 9-нөөс өмнө хуралдуулахыг шаардсан юм. Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэдний шаардлагыг хүлээн авч НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, Удирдах зөвлөлийн гишүүдэд Их хурлыг хуралдуулах чиглэл өгсөн байдаг. Тэрбээр чиглэлдээ “2020 оны шат, шатны сонгуулийн бэлтгэлийг хангахад намын 220 мянга гаруй гишүүдийн 30 хувийг хамарч байгаа залуучуудын оролцоог идэвхжүүлэн ажиллах зайлгшгүй шаардлага байна. НАМЗХ-ны дүрмийн дагуу дөрвөн жилд нэг удаа Их хурлаа хуралдуулах заалт өнөөдрийн байдлаар зөрчигдсөн буюу 2015 оны зургадугаар сарын 20-ны өдөр ээлжит V Их хурлаа хуралдуулсан нь 2019 оны зургадугаар сарын 20-ны өдрөөр дууссан тухай, мөн хугацаа алдалгүй VI Их хурлыг хуралдуулах тухай шаардах бичгийг 21 аймаг, 9 дүүргийн НАМЗХ-ны төлөөлөл Намын Удирдах Зөвлөлд ирүүллээ. Иймд НАМЗХ-ны Бага хурлыг 2019 оны долдугаар сарын 1-ны өдөр хуралдуулан ээлжит зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан Намын дүрэм, НАМЗХ-ны дүрмийг баримтлан 2019 оны долдугаар сарын 8-ны өдөр НАМЗХ-ны VI Их хурлыг хуралдуулахыг чиглэл болгож байна” гэсэн байдаг.
Энэ дагуу хуралдсан НАМЗХ-ны ээлжит VI Их хурлын шийдвэрээр УИХ-ын гишүүн Н.Учралыг 100 хувийн саналаар ерөнхийлөгчөөрөө сонгожээ. Түүний өмнө УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн уг холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
С.Сүлд
Сэтгэгдэл (2)