Улсын наадмын баярын энэ өдрүүдэд нар хур тэгширсэн сайхан өдөр тохиож буй. Гэвч өнөөдөр 13.00 цагийн орчимд хэт халснаас болж дөрвөн иргэн нэршиж, ухаан алдсан байна.
Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнд наадамлаж байсан дөрвөн иргэн ухаан алдсан дуудлага түргэн тусламжийн төвд иржээ. Түүнчлэн зургаан хүүхэд төөрсөн байна. Цагдаагийн алж хаагчид Төв цэнгэлдэх орчимд байрлуулсан 68 хяналтын камерын тусламжтай хайж байгаа аж.