Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөх Улсын аварга Э.Оюунболдод өнөөдөр "Моннис Моторс" ХХК-иас амласан түрүү бөхийн бай шагнал болох 239 сая төгрөгийн үнэ бүхий "Ниссан Патрол Y62" автомашиныг гардуулан өглөө. Шагнал гардуулах арга хэмжээнд Хотын Захирагч С.Амарсайхан оролцов.
Улсын аварга Э.Оюунболд баярын сэтгэгдлээ хуваалцаж, "Маш их баяртай байна. "Моннис Моторс" ХХК-ийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Үндэсний бөхийг дэмжиж байгаад сэтгэл өндөр байна" гэв.
Сэтгэгдэл (7)