Жюү жицүгийн насанд хүрэгчдийн дөрөв дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд насанд хүрэгчдийн ангилалд 331, өсвөрийн тэмцээнд 77, нийт 408 тамирчин өрсөлдөх талаар өнөөдөр мэдээллээ. Өнөөдрөөс эхэлж буй уг тэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Азийн хүүхдүүд 2020” наадмын “Test Event” өсвөр үеийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм.
Монголын Жюү жицүгийн холбооноос өөрийн эх орондо24 орны 400 о анх удаа зохион байгуулж буй уг тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчин оролцоно. Одоогийн байдлаар АНУ, Афганистан, Бахрайн, Йордан, БНСУ, Япон, Казахстан, Тайланд, Тайвань, Филиппин зэрэг орны тамирчин оролцохоор манай улсад ирээд байна. Жюү жицүгийн тивийн тэмцээнийг шүүхээр 13 орны 19 шүүгч ажиллах манай улсаас гурван шүүгч багтжээ.
Тэмцээний өмнө шүүгчдийн сургалт болон допингийн эсрэг сургалтуудыг Азийн жюү жицүгийн холбооны ерөнхий шүүгч Бразил улсын иргэн Александре Нассиментогийн удирдлага дор Азийн болон Монголын жюү жицүгийн холбоотой хамтран зохион байгуулжээ.
Б.Баттулга