"Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатны тоглолтын сугалаа Малайзын Куала Лампур хотод боллоо. Ази тивийн нийт 40 улс таван хэсэгт хуваагдсан бөгөөд Монголын шигшээ баг "F" хэсэгт Япон, Кыргызстан, Тажикистан, Мьянмарын багуудтай таарлаа.