Жюү жицү бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол бөхийн өргөөнд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр манай эрэгтэйчүүд хараахан медальд хүрээгүй бол эмэгтэй тамирчид одтой байж нэг алт, хоёр хүрэл медаль хүртэв. Тодруулбал, файтинг төрлийн эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Хулан алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Үүнээс гадна файтинг төрлийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Түвшинзаяа хүрэл, дуо системийн эмэгтэйчүүдийн төрөлд Э.Түвшинзаяа, Д.Монголжингоо нар хүрэл медалиар энгэрээ мялаажээ.
Б.Жаргал