Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн ДАШТ болж байгаа бөгөөд өнөөдөр манай гурван жүдо хүч үзсэнээс гавьяат тамирчин М.Уранцэцэг Францын Келементийг өчих мэхээр цэвэр ялснаар хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр өмнө нь ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртэж байсан бол одоо ийнхүү дэлхийн аваргын иж бүрдэл медальтан болж байна.
М.Уранцэцэг 2013 онд дэлхийн аварга болж, 2017 онд мөнгөн медаль хүртэж, Азийн АШТ-ээс алт, хошой хүрэл медальтай юм.
Энэ жинд дэлхийн аварга Дариа Блодид түрүүлж, Японы Тонаки мөнгөн медаль хүртэв.
Б.Жаргал