Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чуулган: Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судална

2019-9-08
0
ЖИРГЭХ

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы энэ сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаан 14.07 цагт эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахын зэрэгцээ АН-ын зөвлөлөөс өчигдөр Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлснийг УИХ дахь МАН-ын бүлэг хүлээн авсан тул тус зөвлөлийн гишүүдийг хуралдаанд оролцохыг урьсан. 

Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын  нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу 60 зүйлийн 2 дахь хэсгийг “2.Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлд заасан журмаар дахин нэг удаа нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилно.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд  Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн Ажлын хэсгийн санал болох төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийг хасах саналыг дэмжигдсэн гэж үзлээ.

Түүнчлэн Г.Тэмүүлэн гишүүнээс төслийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийн “; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус” гэснийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 94.7 хувь нь дэмжсэнгүй. 

Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн гаргасан саналыг хэлэлцэв. Тэрбээр, энэ сарын 6-ны хуралдаанаар Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.” гэж өөрчлөн найруулах УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын гаргасан санал дэмжигдсэн. Ингэхдээ шинэ Ерөнхий сайдын нэрийг оруулж ирэх санал дэмжлэг аваагүй. Үүнтэй холбогдуулан шинэ Ерөнхий сайдыг томилох асуудал гарна. Өмнө нь Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно гэсэн заалт дэмжигдсэн. Тиймээс Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно  гэсэн санал гаргалаа. Хэрэв хугацаа заахгүй бол Ерөнхий сайд томилогдохгүй удах болно. Иймд “шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно гэсэн” саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэж дэмжигдсэн хэмээн саналаа тайлбарлалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон 57 гишүүн дэмжив. Үүнтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, С.Бямбацогт нар дэмжсэн, дэмжээгүй  байр сууриа илэрхийлж, санал хэлсэн. 

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 57 нь  дэмжив.

 УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү, Ц.Нямдорж, Д.Тэрбишдагва нараас билгийн тооллын гэдгийг тодруулж бичихгүйгээр өөрчлөх санал гаргасан тул уг заалтын найруулгыг хянан үзэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар Ажлын хэсгийнхэнд чиглэл болголоо.  Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Үндсэн хуулийн  нэмэлт, өөрчлөлтийн дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Хуралдаан Монгол Улсын Үндсэн хуулийн  нэмэлт, өөрчлөлтийн дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24дугаар зүйлийн 24.6 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

 Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. 

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Улсын Их Хуралд 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2019 оны 08 дугаар сарын 28, 29, 30, 09 дүгээр сарын 4, 5, 6, 7-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулсан болно. Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь дэмжсэн гэдгийг онцлов. 

Мөн тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үед Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт, Улсын дээд шүүхийн шүүгчийн болон Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаатай холбоотой зохицуулалтыг тус тус төслөөс хассан тул Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн 3, 4, 5 дугаар зүйлийг төслөөс хасах, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг нэмэхтэй холбоотой зохицуулалтын дагаж мөрдөх хугацааг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацаатай адил байхаар тогтоох нь зүйтэй гэж үзэн төслийн 2  зүйлийг төслөөс хасах, мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Д.Хаянхярваа, О.Баасанхүү, Д.Дамба-Очир, О.Содбилэг нар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг 2020 оны эхний хагас жилд багтаан шинэчлэн баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судлан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн болно гэж байлаа. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Гарамжав,  Л.Мөнхбаатар, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан.

Тухайлбал, төслийн

“2 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө”,

“3 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө томилогдсон анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид хамаарахгүй”,

“4 дүгээр зүйл. 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө томилогдсон Улсын дээд шүүхийн шүүгчийн бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 12 жил байна”,  

“5 дугаар зүйл. 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө томилогдсон Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна” гэсэн төслийн заалтуудыг  тус тус хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Д.Хаянхярваа, О.Баасанхүү, Д.Дамба-Очир, О.Содбилэг нар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг 2020 оны эхний хагас жилд багтаан шинэчлэн баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судлан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 74.1 хувь нь  дэмжив. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн нараас Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.7 хувь нь тус тус дэмжив. 

Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэг болон ард нийтийн санал асуулгад бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    саяхан
  • Улаанбаатарт 28 градус дулаан байна
    20 мин
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    15 цаг 31 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    15 цаг 39 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    15 цаг 55 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    16 цаг 1 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    16 цаг 5 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    17 цаг 19 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    17 цаг 21 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    18 цаг 33 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    18 цаг 36 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    18 цаг 36 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    18 цаг 39 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    21 цаг 5 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    21 цаг 16 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    21 цаг 17 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    21 цаг 24 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    21 цаг 42 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    21 цаг 45 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    21 цаг 51 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК