Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хааны удамтай хүн харцын боломжийг “хулгайлах” нь зөв үү?

2019-9-13
0
ЖИРГЭХ

Н.Оюундарийг монголчууд мэднэ ээ. Ялангуяа Сэлэнгэчүүд. ЖДҮ-ээс зээл авсан гэдгээр нь. Оффшор, Оюу Толгойтой асуудал нь хойш татдаг болохоос улс төрд босоо явсан, явсаар ч байгаа тэрбээр Сангийн сайд асан С.Баярцогтыг далаар нь цэвэр “тавьсан” байдаг юм, тэр сонгуулиар. Наваан-Юндэн хэмээх өвөөг нь түүхчид илүү танина. Энэ тухай “Чингис хааны язгуурт, Абатай сайн хааны алтан ураг “Хараагийн баатар ван Насан-Очирын Наваан-Юндэн (1908-1985) 1908 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт Насан-Очирын хүү болон мэндэлжээ. Хараагийн баатар ван, Насан-Очирын Наваан-Юндэн нь 1985 он хүртэл монгол хаадын угсааны хамгийн сүүлд амьд сэрүүн үлдсэн ноён гаралтай, Сайн ноён хан Намнансүрэн, Хичээнгүй сайд Цэрэндоржийн гарын шавь, Ардын хувьсгалын нууц 2 бүлгэмийн 13 гишүүний нэгэн, 13 настай партизан, Ардын намын тамгыг сийлэлцсэн, Ардын намын тусламж бичгийн амьд гэрч, Монголын орчин цагийн уран зохиолыг үүсгэгчдийн нэг, боловсрол соёлын үрийг таригч, 1926 оноос Германд сурсан анхны 35 оюутны нэг, ард түмний дунд ардын дуу мэт түгсэн Баянмонгол, Соёл-Эрдэнэ, Үхэрчин хүү Цэрэндорж зэрэг дуу, зохиолын эзэн, Б.Ринченгийн хамт шоронд 12 жил сууж, хайрт хань, төрсөн дүүгээ алдаж хэлмэгдлийн зовлонг биеэрээ амссан эсэргүү нэрт, дэлхийн сонгодог зохиолоос дуун хөрвүүлэгч, монгол хэлний товч тайлбар толь, орос монгол толийг зохиоход гар бие оролцогч, хэл шинжээч , эмч, хожмоо орос, герман, манж, түвд хэлний боловсролтой , сурган хүмүүжүүлэгч, төрийн алтан аргамж баригч, төрийн түшээ, түүхч, зохиолч болоод монгол түмний сор болсон сэхээтэн, ардын дуунд мөнхөрсөн Юндэн Гөөгөө шиг сайхан эр юм” хэмээн тодотгожээ.

Нэг үгээр хэлбэл, түүний өвөө Чингис хааны язгуурт, Абатай сайн хааны алтан ураг Хараагийн баатар ван, Насан-Очирын Наваан-Юндэн нь 1985 он хүртэл монгол хаадын угсааны хамгийн сүүлд амьд сэрүүн үлдсэн ноён гаралтай соён гэгээрүүлэгч байжээ. Харин дүү нь Монгол Улсаас Тайландад суух Элчин сайдад нэр дэвшээд буй Н.Чимгүүндарь байлаа. Гэхдээ энд зөвхөн өвөөгийнх нь тухай дурдахгүй, эрхэм гишүүний өөрийнх нь талаар бичих гэсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь нь ажлын гараагаа Монголын үндэсний бүтээмжийн төвөөс 1995 онд эхэлж олон улсын төсөл хөтөлбөрт ажиллаж байгаад тэрбээр 2000 онд Байгаль орчны яамны хамтын ажиллагааны хэлтсийн дарга болж дэвшжээ. Улс төрд өөрийн “мэдэлгүй” орсон Н.Оюундарь гишүүн 2008-2014 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2014 оны арванхоёрдугаар сараас 2015 оны наймдугаар сар хүртэл Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж, улмаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг. Өдгөө тэрбээр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга гэсэн давхар албан тушаалтай. Энэ хүрээнд НҮБ-ын болон олон улсын хурал, зөвлөгөөнд оролцож, Монгол Улсаа төлөөлж иржээ.

 

Тэрбээр энэ парламентын гишүүдээс гэр бүлийн орлогоороо тэргүүлдэг нэгэн. Түүний гэр бүлийн нийт орлого нь жилдээ хоёр орчим тэрбумаар хэмжигддэг. Ийн тодотгох болсон нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ орлогоо тэрбум 843 сая 822 мянган төгрөг хүрсэн тухай Авлигатай тэмцэх газарт өгчээ. Мөн 350 саяар үнэлэгдэх гурван орон сууцтай, 830 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй, 216 сая төгрөгийн хадгаламжтай гэж тусгажээ. Өдгөө түүний мэдэлд “Бльюмо”’, “Шөлөндөө”, “Ньюбулл”, “Сура хаус”, “Цэ энд Цэ”, “Нью Мохито”, “Бльюмон Пропертийс”, “Риаж”, “Нарны эрхэс”, “Бльюмон Катеринг”, “Монгол шар Айраг Брювери”, “Түрэлт”, “Петротранс Топ”, “Петротранс Дорнод”, “Петротранс”, ‘Эрдэнэс Таван толгой”, “Боб фрэндс” гээд компаниуд хөвөрч байна. Эрхэм гишүүн энэ бүгдийн 30-100 хувийг эзэмшдэг хэмээн АТГ-д мэдүүлжээ. Мэдүүлэх ёстой ч юм.

 

Гол нь тэрбээр ЖДҮ буюу бусдын боломжийг "хулгайлсан" атлаа "П.Сэргэлэн сайдын үед шалгуурыг нь хангаад, манай хүүгийн компани зээл авахаар болсон. Тухайн үедээ төсөв хүрэлцэхгүй байсан учраас авч чадаагүй. Тэр нь 2016 он байсан байх аа. Б.Батзориг сайдын үед авсан. Би зээл авахад нөлөөлөөлгүй. Надаас ЖДҮ-ийг дэмжих сангийн зээл гэж бага хүүтэй зээл байдаг юм байна. Энэ зээлийн хөтөлбөрт хамрагдая гэж асууж байсан.  Бүх шалгуурыг нь хангаад, ном журмынх нь дагуу л авсан.  ЖДҮ-ийг дэмжих сан байна уу, бусад зээлд мэдээлэл сайтай хүн л хамрагдах магадлал өндөртэй байдаг.

Миний хүү Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй байгуулахаар зээл авсан. Сэлэнгийн ард иргэдтэй хамтраад ажиллаж байгаа. Ийм л жижиг бизнес эрхлэхээр зээл авсан. Зээлийн төлөлт нь тэр аж ахуйн нэгжийн л асуудал" гэсэн хариулт өгөөд суусан цаг саяхан. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн гээд байгаа “Red star club” гэдэг компани ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авчээ. Тодруулбал, бүр 950 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ нь ч үнэн болох нь ч эхнээсээ батлагдсан.

Гэтэл хүүгийн бизнес гэж нэрлээд бултсан “Red star club” гэдэг компанийн 20 хувийг эзэмшдэг болохоо эрхэм гишүүн маань 2017 онд АТГ-д мэдүүлж байжээ. Дийлэнх хувьцаа эзэмшигч юм чинь Н.Оюундарь гишүүний л өмч байлтай. Гэтэл "хүүгийнх" гэж бултуулах нь муухай биш гэж үү.  Тиймээс хааны удамтай хүн гээд харцын боломжийг “хулгайлах” нь зөв гэж үү, эрхэм гишүүн ээ?

 

Г.Сөрөлт

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • AU (66.181.177.77)
    Latan urgiinhan baij l bn. Tsag ni irheer ergeel garah bailgui. Menii medhiin hamgiin suuld turd baisan altan urgiin hvn bol yah argagui Jasrai said ym
    2019 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.235.245)
    Тийм сайхан өвөг дээдэстэй хүн юм бол өвгөдийнхөө нэрийг бузарлаж байгаа юм байна да!!!Өвөг дээдсийнхээ эх орныхор төлөө хийсэн бүхнийг нь хойч үе нь болсон үр төл нь үгүй хийх гэж!!!
    2019 оны 09 сарын 14 | Хариулах
  • СС (66.181.161.76)
    Харсанаа хусдаг хааны удам гээ хаа байхав.Тарвагачны удам жаахан сэргэлэнтээл явж байгаа биз.
    2019 оны 09 сарын 14 | Хариулах
    • Ганбат
      Тэр тарвага хорогдуулах ажил л хиисэн
      2019 оны 09 сарын 14
  • Mgl (103.10.20.34)
    YUN UDAM VE. TEGEJ YARIVAL TURSUN NI CH BISH GESENDE.
    2019 оны 09 сарын 13 | Хариулах
  • иргэн (202.179.24.157)
    Саяхан Үндсэн хуулиар телевизийн ярилцлагад оролцож жинхэнэ тэнэг хүүхэн гэдгээ харуулсан шүү дээ
    2019 оны 09 сарын 13 | Хариулах
    • Zochin
      hyyli bysaar garch irsen hyyhen shyde.hairan owog etsgiin ner.ooriinhoo etsgeer owoglood garch irehgyigee medej bsn bgyi yu oroo toloorei.ochnoon horongoo yaj awsanaa tailangaa Selengiinhed heleerei.dahin byy songooroi yamarch argaar awdan yum byy medhorongoorei amidrah bolomjtoi l awgai bn Dahin tord gai byy bol.
      2019 оны 09 сарын 13
  • Хх (139.5.216.90)
    Наваанюндэнгийн цус байхгүй ш дээ.Өрөгмөл хүүхдээс нь гарсан эцгээ ч мэдэхгүй гэсээн
    2019 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.107.125)
    ЭСЭРГҮҮН БОЛ ЭСЭРГҮҮН Л БАЙДАГ ДАА ШУНАЛТ ШУЛАМ ЭНХБОЛДЫГ БӨГС ДОЛООГЧ ...
    2019 оны 09 сарын 13 | Хариулах
    • Zochin
      hamtragch ni gewel bnodo.idehiin dontoi.hyyliinhan yagaad shalgahgyi bn
      2019 оны 09 сарын 13
  • ард (66.181.178.222)
    хулгайч л юм
    2019 оны 09 сарын 13 | Хариулах
  • ард (66.181.178.222)
    хулгайч л юм
    2019 оны 09 сарын 13 | Хариулах
  • z (64.119.16.103)
    Наваан-Юндэн гуайн өргөмөл охиноос гарсан
    2019 оны 09 сарын 13 | Хариулах
    • Сака
      Тэхээр удам гэж тодрох хэрэггүй л юм байна даа
      2019 оны 09 сарын 13
  • Зочин (64.119.16.166)
    SHUNALT SHULAM TURD ZAIGA TAVJ UG
    2019 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (185.39.141.36)
    ene balaigiin buruu gej yu baihav .. udmiin san ni tonuulchid baisan l baihgvi yu .. 200 jil manjid dagaar oron ard tvmnee darluulj uursduu bayjin . hytad ehneriin delen vlgej hevtsen . haad noyod olon bii ...
    2019 оны 09 сарын 13 | Хариулах
  • hahahahah (185.39.141.36)
    ene balai hulgaich jinger shig iimerhvv haad noyod l baisan baij taarah ni dee
    2019 оны 09 сарын 13 | Хариулах
  • zochin (202.126.89.221)
    Nudnii bulai bolj dee.
    2019 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.89.66)
    Наваан-Юндэн гуайн өргөмөл охиноос гарсан , аугаа хаадын удамд ийм хог байдаггүй юм аа
    2019 оны 09 сарын 13 | Хариулах
    • Ter hynii ner barij garch irsen bolohoos tsysan holboos bgyi bhaa.etseg ni Bayaraa gedeg hyn baidag gj sonsogdoj bsn Selengiinhen medehgyi ychraas ynemshsen bh
      2019 оны 09 сарын 13
  • Зочин (43.228.129.56)
    Navaanyunden guian tsusan turol bishee, urgumul l biluu asarch toilj yavsan huuhduudiin negees ni turson avgai. Ovjin yum bolohooroo uvoo ntr gej hudlaa tsuurdag. Shunal bol aimshgiin. Heden muu yaduu oyutnuudyg shulj bolgoson tsainy gazruun, baigal orchny yamand baihdaa zarj idsen shonhor shuvuunuud, hyataduudtai niilj mongolchuudaa tsulmoson hurongo shuu dee. helj yarij baigaa ni medrel muutai gemeer shivshig shuu dee.
    2019 оны 09 сарын 13 | Хариулах
  • Хахаха (182.160.37.251)
    1937 онд ийм шуналтай байснаас буудуулсан. Одоо шунал нь цухуйв
    2019 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.127.165)
    Яг ч хааны удам гэхэд хайшаа ч юм бэ дээ Мэдэх нэг нь мэддэг л байх.Гэхдээ "энэ бүсгүй" Сангажавын Баярцогт гэж нэг хулгайчийг УИХ-аас зайлуулж өгч, хорих 461-р ангийн зочин болгож өгсөн гавьяаг нь тэгээд хэн ч үнэлэхгүй байгаа юм бэ ? ? ?
    2019 оны 09 сарын 13 | Хариулах
    • Zochin
      Ene hyyhen gawiya baigyylsan geh nihaashaa yumBayartsogttoigoo adilhan l ideech hylgaich ni ilchlegdlee.
      2019 оны 09 сарын 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    12 цаг 20 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    12 цаг 28 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    12 цаг 44 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    12 цаг 50 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    12 цаг 54 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    14 цаг 8 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    14 цаг 10 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    15 цаг 22 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    15 цаг 25 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    15 цаг 25 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    15 цаг 28 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    17 цаг 53 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    18 цаг 5 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    18 цаг 6 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    18 цаг 13 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    18 цаг 31 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    18 цаг 34 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    18 цаг 40 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    18 цаг 50 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    18 цаг 58 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК