Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуульчийн мэргэжлийн бус үйл ажиллагаатай холбоотой түгээмэл асуултууд

2019-9-23
0
ЖИРГЭХ

Хуульч мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа дараах нийтлэг алдаа, зөрчлийг гаргаж болно. Үүнд: Хуульчийн тухай хууль, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийг зөрчсөн, мэргэжлийн бус үйл ажиллагаа явуулсан; үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг үл тоосон, үл хүндэтгэсэн; үйлчлүүлэгчийн эсрэг ажилласан; ажлын зохион байгуулалтгүйн улмаас хугацаат ажил, үүргийг цагт нь гүйцэтгэхгүй өнгөрөөх гэх мэт. Эдгээрийг нийтэд нь Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны ЗӨРЧИЛ гэдэг.

Хэрэв таны хөлсөлсөн хуульч, өмгөөлөгч дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд хэрхэх талаарх иргэдийн түгээмэл асуудаг асуултыг хариултын хамт хүргэж байгааг хүлээн авна уу.

-Миний хуульч/өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан бол маргаан хэрхэн үүсгэх вэ?

Маргаан үүсгэхээс өмнө дараах хэд хэдэн хүчин зүйл та болон таны хуульч хоорондын харилцаанд үүсч бий болсон эсэхийг урьдчилан тогтоох хэрэгтэй.

▪Хуульч үйлчилгээ үзүүлэхдээ мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дайчилж, үйлчлүүлэгчийн өмнө зохион байгуулалттай байх, хариуцлагатай ажиллах үүрэг хүлээсэн байсан;
▪Хуульч гэрээгээр хүлээсэн үүргээ өөрийн хайхрамжгүй байдал, мэргэжлийн дутмаг ур чадварын улмаас зөрчсөн эсхүл санаатайгаар зөрчсөн, алдаа гаргасан;
▪Хуульчийн гаргасан зөрчлийн улмаас үйлчлүүлэгч буюу танд хохирол учирсан байх;

Цаашлаад, хуульчийн гаргасан зөрчилд дүйцэх хариуцлагын арга хэмжээг ногдуулахын тулд учирсан хохирлын хэмжээг тань тодорхойлох үндэслэл, түүнийг дэмжих нотлох баримт байх хэрэгтэй гэдгийг санаарай.

-Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийг хаана мэдэгдэх вэ?

Бүх хуульч, өмгөөлөгч нар Монголын Хуульчдын холбооны гишүүн байдаг тул тэрхүү удирдах байгууллагад нь хандана. Тодруулбал, Хуульчдын холбоо үйл ажиллагаагаа хороодоор дамжуулан хэрэгжүүлдэг тул “Мэргэжлийн хариуцлагын хороо”-нд гомдол, хүсэлт гаргахаас гадна хэрэв хуульчийн үйлдэл эрүүгийн гэмт хэргийн шинжтэй бол цагдаагийн байгууллагад, эд хөрөнгийн хохирол учруулсан бол иргэний хэргийн шүүхэд хандаж, хохирол, холбогдох нөхөн төлбөрийг нэхэмжлэх боломжтой.

-Хуульч-үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах үүрэг хуульчид байдаг уу?

Тийм. Хуульч нь үйлчлүүлэгчээс “мэдээлэлтэй зөвшөөрөл” өгснөөс бусад ихэнх тохиолдолд хуульч-үйлчлүүлэгч хоорондын нууцыг хугацаагүй хадгалах үүрэгтэй. Мэдээлэлтэй зөвшөөрөл гэж үйлчлүүлэгчийн зүгээс хуульч-үйлчлүүлэгчийн нууцад хамаарах зарим мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахыг амаар болон бичгээр зөвшөөрсөн илэрхийллийг ойлгоно. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг бидний бэлтгэсэн “Хуульч-Үйлчлүүлэгчийн нууц гэж юу вэ?” мэдээллээс авна уу.

-Миний хуульч эсрэг талын хуульчтай найз нөхдийн холбоотой нь ашиг сонирхлын зөрчилд тооцогдох уу?

Хуульч нэгэнт таны эрх, ашиг сонирхлыг хамгаална гэдгээ илэрхийлсэн, түүндээ итгэлтэй байгаа бол танд үйлчилгээ үзүүлэх нь тухайн хуульчийн бусад үйлчлүүлэгчийн эсрэг чиглэсэн, энэ шалтгааны улмаас одоогийн үйлчилгээний чанарт нөлөөлөхөөр биш л бол дээрх тохиолдол нь ашиг сонирхлын зөрчилд тооцогдохгүй.

-Хуульч миний зөвшөөрөлгүйгээр, дангаараа шийдвэр гаргаж болох уу?

Хэдий танд ашигтай шийдвэр байсан ч гэсэн түүнээс урьтаж хуульч танд тухайн шийдвэрийг гаргаснаас бий болох хууль зүйн ашигтай, ашиггүй үр дагавар, бусад мэдээллийг тайлбарлаж, танаас “мэдээлэлтэй зөвшөөрөл” заавал авах үүрэгтэй. Хэрэв хуульч энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэ нь мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилд тооцогдох боломжтой.

-Хуульчаас ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэх миний тооцоолсноос өндөр байх тохиолдолд яах вэ?

Хууль зүйн үйлчилгээний хөлс, зардлыг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээгээр тогтоодог. Хэрвээ тохиролцсон үнийн дүн эсхүл төлбөр тооцох арга, хэлбэр нь гэрээгээр тогтоосноос өөр байх тохиолдолд таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол энэ тухай тухайн хуульчаас өөрөөс нь тодруулах явдал юм. Мөн доор дурдсан аргаар шийдвэрлэх боломжтой.

▪Хуульчтайгаа ярилцаж, зөвшилцөх
▪Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргах
▪Маргааныг шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх

-Хуульч, өмгөөлөгч маань надад тогтмол мэдээлэл өгөх үүрэгтэй юу?

Хуульч үйлчлүүлэгчтэйгээ харилцаа холбоотой байж, хэргийн явц, нөхцөл байдлын талаар мэдээлэх; авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөх; үйлчлүүлэгчийн хүсэлтийг шуурхай хангах үүрэгтэй. Хуульч танд тогтмол мэдээлэл өгөхгүй байх нь мэргэжлийн зөрчилд шууд утгаараа тооцогдохгүй ч энэ нь мэргэжлийн бус байдлын илэрхийлэл юм. Тиймээс түүнд анхааруулах эсхүл өөр хуульч хөлслөх талаар бодсон нь дээр.

-Надад тулгарсан хууль зүйн асуудлыг хуульч ашигтай шийдвэрлэх тухай урьдчилсан амлалт өгөх нь мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилд тооцогдох уу?

Тантай уулзаж буй хуульч өөрийн мэдлэг, ур чадварт итгэлтэй байгаа нь хэдий сайн хэрэг ч өмгөөллийн үйл ажиллагаанд үр дүнгийн талаар ямар нэгэн амлалт урьдчилан өгөх нь зарчмын хувьд буруу бөгөөд энэ нь үйлчлүүлэгчдээ худал хэлж байгаатай адилхан юм. Хуульч үйл ажиллагаандаа зарчимч бөгөөд ёс зүйтэй байх, аливаад бодитой бөгөөд ухаалаг хандах, ашиг сонирхлын аливаа зөрчлөөс зайлсхийх зарчмуудыг баримтлах үүрэгтэй байдаг.

-Би хуульчаасаа хүссэн үедээ татгалзаж болох уу?

Та хүссэн үедээ татгалзаж болно. Энэ үед хуучин хуульч тань үйлчилгээ дуусгавар болсон тухай мэдэгдэл, баримт бичиг, эд хөрөнгө, зөрүү хөлс зэргийг танд эсхүл шинэ хуульчид тань буцаан өгөх, бусад шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэй.

Эх сурвалж: ilaw.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.120.57)
    шүүгч авилга авбал ямар хариуцлага хүлээлгэх вэ? яаж илрүүлэх вэ? илтэд хууль бус шийдвэр гаргавал ямар хариуцлага хүлээх вэ? илтэд хууль бус алдаатай гарсан шийдвэрээс үүссэх гэм хор, хохирлыг хэн хариуцах вэ?.
    2019 оны 09 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    6 цаг 37 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    6 цаг 46 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    7 цаг 2 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    7 цаг 8 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    7 цаг 12 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    8 цаг 26 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    8 цаг 28 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    9 цаг 40 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    9 цаг 43 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    9 цаг 43 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    9 цаг 46 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    12 цаг 11 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    12 цаг 22 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    12 цаг 24 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    12 цаг 31 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    12 цаг 49 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    12 цаг 51 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    12 цаг 58 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    13 цаг 8 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    13 цаг 16 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК