Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Хийж байгаа нэгнийгээ тал талаас нь шүүмжлэх бол амархан

2019-9-25
0
ЖИРГЭХ

“Сайн түлш”-ний үйлдвэрлэлийн явц болон нийслэлийн гэр хорооллын айл, өрхүүдэд хэрхэн нийлүүлж байгаатай газар дээр нь танилцах зорилгоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ,  нийслэлийн удирдлагуудын хамт өнөөдөр  “Тавантолгой Түлш” ХХК-ийн үйлдвэрт ажиллав.

Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрх, албан байгууллагуудад түүхий нүүрс түлүүлэхгүй байх, хот руу түүхий нүүрс оруулахгүй байх зорилгоор Засгийн газраас 2018 онд 62 дугаар тогтоолыг баталсан. Харин түүхий нүүрсний хэрэглээг орлохуйц, чанарын шаардлага хангасан, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн шахмал түлшээр хангахаар болсон юм.

Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн “Тавантолгой түлш” компанийг байгуулсан бөгөөд “Сайн түлш”-ний түүхий эд нь Өмнөговь аймгийн Тавантолгой ордын илчлэг өндөртэй коксжсон нүүрс, мидлинг юм. Тавантолгойн бүлэг ордын өндөр илчлэгтэй, угаасан нүүрсийг нэмэлт хольцоор баяжуулан, дөл авалцах хугацааг богиносгон, шаталтыг нь дэмжсэн технологиор боловсруулж, зохист харьцаагаар хэвлэн, хатаасан “сайн” түлшийг үйлдвэрлэн борлуулж эхэлжээ. Хамгийн гол нь түүхий нүүрс шатах үед ялгаруулдаг хорт бодис болон агаарт дэгдэх нарийн ширхэглэгт тоосонцорын хэмжээ хоёр дахин бага байх давуу талтай. Шахмал түлшний найрлагын 96 хувь нь нүүрс, 4 хувь нь барьцалдуулагч бодис аж.

Нийслэлийн гэр хорооллын айл, өрхүүд жилдээ 1.2 сая тонн нүүрс хэрэглэдэг. Энэ жилээс 600,000 тонн шахмал түлш түлж хэмнэлт хийх боломж бүрдэж буй. Өнөөдрийн байдлаар “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг дүүрэг, хороодод байгаа 350 орчим цэгүүдэд хүргэх ажлыг  эрчимжүүлэн ажиллаж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулсан.

Тус үйлдвэрийн бүхий л шат дамжлагатай Л.Оюун-Эрдэнэ сайд нэг бүрчлэн  танилцсан юм. Үйлдвэрийн ажилтнуудад ЗГ-ын зүгээс болон нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм.  Тэрбээр, “Олон жил яригдсан хотын утааг энэ өвлөөс эхэлж бууруулах ажлыг Засгийн газар санаачлан ажиллаж байна. Харин үйлдвэрийн ажилтнууд, хотын удирдлагууд гардан  гүйцэтгэж байна. Та бүхэнд талархал илэрхийлмээр байна. Хотыг, иргэдийг утаанаас ангижруулахын тулд Та бүхэн өдөр, шөнөгүй сайн, муу хэлүүлэн ажиллаж байгааг хараад бахархаж байна. Утааг бид олон жил улстөржүүлсэн. Одоо ч зориуд мушгин гуйвуулж, энэ олон хүний хөдөлмөрийг харлуулах оролдлого мэр сэр гарч байгаа. Одоо болих хэрэгтэй. Бодитой шүүмжлэлийг бол заавал хүлээж авах ёстой. Утаа бол зөвхөн гэр хорооллынхны зовлон биш болсон. Тоос, шороо ихтэй хүнд орчинд үйл ажиллагаагаа явуулж байгаа хамт олныг өнөөдөр бодитоор нь харлаа. Энэ жил шахмал түлш хэрэглэгчдийн хувьд ч, үйлдвэрийн хувьд ч анхны жил учраас засаж, сайжруулаад цаашаа явахаас өөр аргагүй. Өөр сонголт одоогоор байхгүй. Хотыг тэр чигт нь нүүлгэх боломжгүй. Хийж байгаа нэгнийгээ тал талаас нь шүүмжлэх бол амархан. Гэхдээ ингээд суугаад байвал ойрын 15-20 жилдээ хотын утаанаас нийслэлчүүд салж чадахгүй. Энэ хэвээрээ, харин ч жил бүр нэмэгдсээр байх болно. Тэгэхээр иргэдийн дэмжлэг маш хэрэгтэй. Үйлдвэрийн хувьд чанартаа өдөр тутамд анхаарч, стандарт, горимоо барьж ажиллах, түгээлт, борлуулалтаа боловсронгуй болгож, иргэдийг чирэгдүүлэхгүй, бухимдуулахгүй байхад анхаарах  хэрэгтэй. Иргэдийн хувьд сайжруулсан түлшийг зөв тээвэрлэж, зөв хадгалж, зөв галлаж дэмжих хэрэгтэй байна. Засгийн газрын зүгээс шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагааг цаашид бүх талаар  дэмжинэ.” гэсэн юм.

Одоогоор үйлдвэрт найман шугам ашиглан хоногт 2300-2500 тонн түлш үйлдвэрлэж байгаа бөгөөд 10 сард багтаан нэмж хоёр шугам ашиглалтад оруулж, үйлдвэрлэлийн хоногийн хэмжээг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Үйлдвэр төлөвлөгөөний дагуу 4 ээлжээр 20 цагаар нийт 700 гаруй ажилтан ажиллаж байгаа, одоогоор 165,000 тонн түлш нөөцөлжээ. Цаашид өвлийн хүйтний улиралд уг нөөцдөө тулгуурлан үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж түгээлт, борлуулалтаа жигдрүүлэх аж. Сүүлийн үед шахмал түлштэй холбоотой шүүмжлэл багагүй гарч байгаа учир үүнд гомдол санал бүрт анхаарч, бодитой эсэхэд хяналт тавин ажиллаж байгаа юм байна. Айл өрхүүдийн хувьд түлшийг хуучин аргаараа асаах гэдгээс болж асахгүй удах, уугих тохиолдол гарч байгаа бөгөөд зарим нь түүнийгээ сошиалаар санаатай болон санамсаргүй байдлаар тарааж буй. Тиймээс үйлдвэрийн зүгээс иргэдийн санал, гомдлыг хүлээж авах дуудлагын утас ажиллуулж байгаа бөгөөд хандсан хүн бүрт очиж мэдээлэл, зөвлөгөө өгч, гэмтэлтэй зуух, янданг нь засварлаж өгч байгаа аж. Энэ мэтчилэн сүүлийн үед олон нийтийн дунд яригдсан шүүмжлэл бүр дээр тус үйлдвэрийнхэн онцгой анхаарч ажиллаж байгаа гэв.

Борлуулалт, түгээлтийн хувьд шахмал түлш жижиглэн борлуулах нийт 540 цэгийг нийслэлд ажиллуулахаар төлөвлөсөн байна. Дүүрэг бүрт, гэр хорооллын айлууд дунд олон жил нүүрс борлуулдаг байсан хувь хүмүүс байдаг. Тэд ачааны машин, саравч, агуулах зэрэг шаардлагатай зүйлстэй. Тэдэнтэй хамтран ажиллаж байгаа аж. Тодруулбал, борлуулсан түлшнийх нь 10 хувийг урамшуулал болгох санал тавьсан. Зарим нь зөвшөөрч, зарим нь хэтэрхий бага байна гэдэг шалтгаан хэлж татгалзжээ. Үүнээс гадна сайжруулсан түлш худалдаж авах “Сайн карт”-ыг айл, өрхүүдэд үнэ төлбөргүй өгч эхэлсэн бөгөөд тухайн картын хувьд төлбөрийн хэрэгсэл биш, гагцхүү нэг өрхийн өвлийн турш хэрэглэх 3 тн-ын хэрэглээг хянах цахим хяналтын хэрэгсэл гэдгийг хотын дарга С.Амарсайхан хэлж байв. Иргэд “Сайн карт”-ыг харьяа хороондоо бүртгүүлэн авах боломжтой. Эхний ээлжинд 3 тонн буюу 120 шуудай нүүрс авах эрхтэй. Түлш худалдан авах бүртээ тухайн цэг дээрх худалдагчид байх төхөөрөмжид картаа уншуулан 3 тоннын квотоосоо хасуулах байдлаар хэрэглэнэ.Хэрвээ эрх нь дууссан тохиолдолд “Тавантолгой Түлш” ХХК-д хандаж сэргээлгэн дахин авах боломжтой юм байна. “Сайн карт”-аар түлш борлуулах болсон шалтгаан нь Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд зориулсан түлш хөдөө орон нутагт борлуулагдаж үнийн хөөрөгдөл үүсэх эрсдлээс сэргийлж байгаа аж. Карт авсан иргэний мэдээлэл нэгдсэн сүлжээ рүү орсны дараа карт идэвхжих бөгөөд хороодоор дамжин өрх бүрт тараагдаж эхэлжээ.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (66.181.161.96)
    Ard tvmnii tuluu chumuguu dundartal ywsan 5 gishvvd mine odo bvgd 1taldaa garah tsag bolood bga yum bish vv Nymdorj guai bol heregtee hvn sh vv hamt l ywaarai tus boloh l hvnde mongold
    2019 оны 09 сарын 27 | Хариулах
  • зочин (66.181.177.117)
    Женкогийн явуулгаар намыг дотроос нь хуваах гэж орж ирсэн хүн
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
  • Бор (66.181.161.62)
    Нэг асуудал дээр сэтгэл эмзлэдэг судалгаа хийгээгүй байж ийм асуудал хийсэн бол энэ өвөл харуулаад өгөх болно, авилга авсан МАН-ын нөхдүүд өршөөлд хамрагдаад байна Монголын төлөө чөмөгөө дундарталт тэмцэн гэсэн ХЗ сайп Ц.Нямдорж та хааживаа өөрийн намын нөхдүүдийг хамгаалсан хууль батлаад бусдыг гацаагаад монгол олноо хуурсан явдлыг үрийн үрд бүү мартсугай
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
  • Бор (66.181.161.62)
    Энэ эрсдэлтэй алхам бий эдийн засагч хүний хувьд түүхий нүүрсний үнээс хямд шахмал түлш үйлдвэрлэх хямд технологи олоогүй байна шинжлэх ухааны нээлт хийсэн сайд дарга нартай баялалаа 1 дүгээрт илчлэгийн асуудал, 2 дугаарт үнийн асуудал, 3 дугаарт эмзэг бүлгийн асуудал, 4 дүгээрт утааны асуудал, 5 дугаарт тоосжилтын асуудал энэ бүгдийг тооцсон гэж найдаж байна. Энэ бүгдээс бидний өмнө тулгамдаад байгаа тоосжилтыг яаж тооцсон юм бол
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
  • Ouyn (59.153.115.130)
    Ene oyunerdene batzandan lu bold gex metiin xvmvvs ix auyltai xvmvvs .edend utgej boloxgvi .Mash xudalch xvn muutai xvmvvs .Ed nariin shudraga gej shal xudlaa .
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зоч (202.126.89.117)
    Энэ өвөл ч утаа арилах болов уу. Хараө хянали сайн тавихгүй бол түүхий нүүрс нөөцөлж авсан аыл өрх их . Засгын бодлогд итгэхгүй засгын ажилыг үгүйсгэж харлуулах бололтой . Хяналт тавьж торгуул өндөр тавих.
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.235.198)
    Монгл улсын Засгийн газрын ХЭГ дарга Оюун Эрдэнэ минь Чи хаана Борлуулт хийж байгаа газарт нь Хэнд ч мэдэгдэлгуй очоод асуудлыг нудээрээ харж байгаад холбогдох сайд дарга нарыг дууд. Наадуул чинь Чамайг шалгалтаар очихыг дуулчихаад технологийн зорчилгуй ажиллуулаад байна шуу дээ
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • зочин (67.180.129.0)
    Залуусын ярьдгаар худлаа гар юм биш үү. Юм юмруу далдганасан, нэг барьж авснаа дуусгахгүй попорсон хачин нөхөр
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.212.119.21)
    pop batsaan zailaa
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.55.188.39)
    Чи ч М. Энхболд болон бусдыг албан тушаал авахын тулд шүүмжилсэн дээ Оюумаа минь
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.167.250.99)
    бодитой шүүмжлэл тавиад байхад л өөрөө улс төржиж тэнэгтэхийн
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    5 цаг 31 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    5 цаг 39 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    5 цаг 55 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    6 цаг 1 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    6 цаг 5 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    7 цаг 19 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    7 цаг 21 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    8 цаг 33 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    8 цаг 36 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    8 цаг 36 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    8 цаг 39 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    11 цаг 5 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    11 цаг 16 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    11 цаг 17 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    11 цаг 24 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    11 цаг 42 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    11 цаг 45 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    11 цаг 51 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    12 цаг 1 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    12 цаг 9 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК