Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Гааль”-ийн Х.Баатарын толгойлсон байгууллага дахиад л тэрбумын хэрэгт “холбогджээ”

2019-9-26
0
ЖИРГЭХ

Цагтаа гаалийн байгууллагыг толгойлж, ёстой л мандан бадарч явах үедээ авлига хээл хахуулийн хэрэгт унасан хүн бол гаалийн гэх тодотголтой Х.Баатар. Түүнд холбогдох хэргийг хууль хяналтынхан шалгаад улсад 4 тэрбум 376 сая төгрөгийн хохирол учруулсан, авлига авч, өгсөн болохыг тогтоож, шүүхээс найман жилийн ял оноосон юм. Авлигийн хэрэгт жишиг болохуйц ял оноолоо гэж иргэд талархан хүлээж авсан ч гурван жилийг нь биеэр эдлээд суллагдсан нь тэрбумыг идсэн ч толгойг нь илдгийн тод жишээ болсон.

Улс төрд нөлөө бүхий явсан эрхмүүдэд шоронгоос захидал илгээж дуулиан тарьж явсан тэрбээр суллагдсаныхаа дараа хэсэгтээ чимээгүй бүгсний эцэст Хөдөө аж ахуйн биржийг толгойлох болсноороо төрийн албанд эргэн ирснээ зарлав.

Гэхдээ энэ удаа түүний өнгөрсөн амьдралыг бус харин эрхэлж буй албан тушаал, толгойлж буй байгууллагатай холбоотой нэгэн хэргийг сөхөх гэсэн юм.

Учрыг тодруулбал, Хөдөө аж ахуйн бирж бол төсөв хөрөнгөөрөө томоохонд тооцогддог байгууллага. Бүр нарийн тодруулбал, 49 хувийг нь Монголын төр, 49 хувийг хятадын хөрөнгө оруулалттай таван компани, хоёр хувийг нь 30 гаруй иргэн эзэмшдэг юм байна. “Гааль”-ийн Х.Баатар тус байгууллагыг удирдах болсноор Хөдөө аж ахуйн биржид өөрчлөлт, шинэчлэлт авчирсныг үгүйсгэхгүй ээ. Гэвч тэрбумаар хэмжигдэх хэрэгт хутгалдаж, хэрэг эцэслэн шийдэгдэлгүй өнөөг хүрсний урхагаар гаднын хөрөнгө оруулагчдыг үргээх бас нэг шалтгаан болоод буй бололтой.

Тодруулбал, “Алъянс индустриал групп” ХХК болон “Глобал инвестмент фонд” ХХК, “Алъянс финанс групп” ББСБ, “Эй эф жи капитал менежмент” ХХК, “Алъянс финанс холдинг” ХХК нь “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-иас “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” цуцалсны улмаас гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн нийт 1,059.000.000 төгрөг, учирсан хохиролд 112,008.600 төгрөгийг нэхэмжилсэн байна. Шүүхээс нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргасан ч эцэстээ дээрх нэр бүхий компаниуд 480 сая төгрөгийн гэрээ байгуулахыг зөвшөөрчээ. Ингээд 2018 долдугаар сарын 2-ны өдөр гэрээ байгуулсан байдаг.

Гэрээ байгуулсны дагуу Хөдөө аж ахуйн бирж 480 сая төгрөгийг “Алъянс индустриал групп” ХХК болон “Глобал инвестмент фонд” ХХК, “Алъянс финанс групп” ББСБ, “Эй эф жи капитал менежмент” ХХК, “Алъянс финанс холдинг” ХХК-д олгохоор болсон байна.

Гэтэл яагаад ч юм бэ, энэ мөнгө хувь хүний данс руу орсон хачирхалтай явдал болсон байна. Хамгийн гол нь хувь хүний данс руу орсон гэдгийг, тэгэхдээ гэрээ байгуулснаас хойш хэдхэн хоногийн дараа ийм шилжүүлэг хийсэн гэдгийг дээрх нэр бүхий компанийн удирдлагууд олон сарын дараа мэджээ.

Учир юу гэвээс, дээрх эвлэрлийн гэрээ байгуулсны дараа нэр бүхий компаниудыг шүүхэд төлөөлсөн өмгөөлөгч С.Баяраа нь “Хөдөө аж ахуйн бирж”-ийн гүйцэтгэх захирал Х.Баатарт бичгээр хүсэлт гаргажээ.

Үүнд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ......... дугаартай захирамжийн дагуу 480 сая төгрөгийг Эвлэрлийн гэрээнд заасан дансанд шилжүүлж өгнө үү. Хүсэлт гаргасан: нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа” гэжээ.

Уг хүсэлтийг Х.Баатар захирал дор нь цохож, ерөнхий нягтлан бодогчдоо мөнгө шилжүүлэхиийг даалгасан байдаг. Ингээд мөнгө шилжсэн байна.

Энэ хугацаанд компаниуд мөнгө шилжихгүй байгааг гайхширсаар гурван сарын нүүр үзсэн байна. Эцэстээ Хөдөө аж ахуйн биржээс тодруулахад “Ийм данс руу аль хэдийнэ шилжүүлсэн” гэж баримт үзүүлсэн байгаа юм. Үүнийг нь үзсэн компанийн төлөөлөл гайхах нь дамжиггүй. Учир нь өмгөөлөгч С.Баярмаа нь зөвхөн шүүхэд төлөөлөх итгэмжлэлтэй байснаас бус санхүүгийн ямар нэг итгэмжлэлгүй байж. Үүнийг нь Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар нягталж, шалгаагүйдээ юу эс бөгөөс үгсэн хуйвалдсан ч юм уу. Алийг нь мэдэхгүй. Ямартай ч өмгөөлөгч С.Баярмаагийн өмгөөллийн фермийн нягтлан бодогчийн хувийн данс руу шилжүүлжээ. Ингээд хувийн компаниуд арилжаанд оролцохоор тушаасан мөнгөө буцааж авч чадалгүй бизнесийн салбараар гарсан байна. Тэд өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагын үүдийг сахиж сууна. Угтаа бол ашиг олж, бизнесээ өргөтгөнө гэж найдан биржид хөрөнгө оруулсан. Гэвч эцэстээ модоо барив. Ийм л хэрэгт Хөдөө аж ахуйн бирж хутгалдчихаад байна. 

Тиймээс “Гааль”-ийн Х.Баатар буюу Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар өөрөө тайлбар хийх биз ээ.

Г.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (202.55.188.33)
    Амташсан хэрээ арван гурав дахина гэж энэ дээ. Чононд хонио хадгалуулсан засаг төр гэж энэ дээ. Ман нам хулгайчдаар дүүрчээ
    2019 оны 09 сарын 28 | Хариулах
  • elbegeee (65.49.126.87)
    Баатарыг АТГ шалгаач ээ жинэхэн авилгач да гаальд өгсөн тодорхойлолтуудыг нь үзээд л барина ш дэ
    2019 оны 09 сарын 27 | Хариулах
  • Цагдаа (66.181.161.27)
    Мууранд мах хадгалуулна гэгч болждээ. Очиж очиж Гаалийн хулгайч Баатар
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
  • Хаан биржийн ажилтан (66.181.161.27)
    Гаалийн Баатар бол мэргэшсэн авилгач, хулгайч. Ийм хулгайчид төрийн албыг даалгах ч гэж. Хулгайч бол хулгайч л бдг.
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
  • Serguulch (103.57.93.248)
    Haha ene setguulch jahn tarhia tsenegleesei. Oilgohod hetsuu l yum bichijdee
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
  • Монгол (202.9.42.212)
    Баатарт ямар ч хамаагүй асуудал байна. Өмгөөлөгч болон Баярмаа гэх нөхдүүдтэй л холбоотой асуудал үлдэж байна. Баатар асуудлыг харин ч эвлэрлээр зөвөөр шийдсэн байна. Дундаас нь мөнгийг зувчуулсан нөхдүүд л төлбөрийг барагдуулах үүрэгтэй үлдэж бнада.
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
    • Baatar zahirald buruu bhgu ee
      2019 оны 09 сарын 26
  • иргэн (64.119.21.246)
    Өө зайлуул, гаалийн баатар ч нэг их буруутай харагдахгүй л байна даа, шүүх шийдвэр гаргахаар нь нэхэмжлэгчид нь өмгөөлөгчөөр нь дамжуулаад л шилжүүлчихэж, өөрсдөө тэр баярмаа гэдэгтэй учраа олох асуудал байна, нэмхэмжлч талд нь л өгсөн байна ш дээ,
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    ynen bol mongol uls ch ongorchihson um baina shdee, shivshig
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.217.51)
    Энэ мэтийн баасны батганаасаа салж чадахгүй бол монгол төр хэзээч зөв ажиллаж чадахгүй
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
  • kkk (66.181.170.130)
    kkk shal hudlaa yum bichij yadag bainaa,
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
  • зочин (59.153.114.133)
    хаширдаггүй хартолгой засардаггүй занхар толгой гэж энэдээ
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    5 цаг 29 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    5 цаг 38 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    5 цаг 54 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    6 цаг 0 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    6 цаг 4 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    7 цаг 18 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    7 цаг 20 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    8 цаг 32 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    8 цаг 35 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    8 цаг 35 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    8 цаг 38 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    11 цаг 3 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    11 цаг 14 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    11 цаг 16 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    11 цаг 23 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    11 цаг 41 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    11 цаг 44 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    11 цаг 50 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    12 цаг 0 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    12 цаг 8 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК