Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Агаарын бохирдлыг бууруулахад 137 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ

2019-9-26
0
ЖИРГЭХ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон билээ. Энэ хүрээнд 2019 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт сэргэж 7,3 хувьд хүрсэн.  Зэсээс бусад голлох ашигт малтмалын үнэ тогтвортой  байж уул уурхай, түүнийг дагасан эдийн засгийн бусад салбарын өсөлт, аж ахуй нэгжүүдийн борлуулалт ашигт ажиллагаа нэмэгдсэн болон татвар гаалийн шинэчлэл, газрын төлбөрийг бүрэн хураах чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулсны дүнд 2020 онд төвлөрүүлэхээр төлөвлөсөн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс давахаар байна хэмээн үзсэн юм. Үүнтэй холбогдуулж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны төсвийн төслийг танилцууллаа. Төсөлд 2020 нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2019 оноос 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 11.8 их наяд, нийт зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 13.9 их наяд, тэнцвэржүүлсэн тэнцлийг -2.1 их наяд буюу ДНБ-ний -5.1 хувь байхаар тооцоолжээ. Мөн хар тамхитай тэмцэхэд 1.3 тэрбум, УИХ, орон нутгийн сонгуульд 43 тэрбум төгрөг зарцуулахаар ирэх оны төсөвт тусгасан байна.

Сангийн сайдын хэлснээр “Эдийн засаг, бизнес хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн төсвийн орлогын дараах бодлогын арга хэмжээг 2020 онд авч хэрэгжүүлнэ. Тухайлбал, гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын -Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт боомтуудыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлж, зорчигч тээвэр, ачаа тээвэр, ачаа тээврийн барилга байгууламж, ногоон байгууламжийн цогцолборуудыг ирэх онд барьж дуусгахаар төлөвлөсөн.

Боловсролын үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийг зохистой төвшинд байлгах, зах зээлд эрэлттэй мэргэжлээр суралцах урам зорилгийг залууст өгөх зорилгоор мэргэжлийн боловсролын сургалтын төвд суралцагчдад 2019 оноос олгож эхэлсэн 100 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж, 200 мянган төгрөгт хүргэх аж. 2012 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан цэцэрлэгийн хүүхдийн хоол, Үдийн цай хөтөлбөр болон дотуур байрны хоолны зардлыг тус тус 50 хувиар нэмэгдүүлнэ.

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995 оноос хойш төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлж, ирэх оноос тэтгэвэр авах боломж олгох. Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн онуудад эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах, олон жил царцаагдсан төслүүдийг ашиглалтад оруулах санхүүжилтийг нь төсвийн төсөлд тусгах бодлого баримталлаа. Засгийн газрын зүгээс 2021-2024 онуудад төлөгдөх нийт 2.9 тэрбум ам.долларын өндөр хүүтэй гадаад үнэт цаасны төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт үүсгэхгүй байх өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэлээ.

Мөн эхчүүд тэтгэвэрт гарахад нийгмийн даатгал төлсөн хугацааг хүүхдийнх нь тоогоор үржүүлж бодохоор болсныг хэллээ. Жишээ нь дөрвөн хүүхэдтэй эхэд зургаан жилийг нэмж тооцох аж. Харин багш нарын дундаж цалинг 1.5 сая болгохоор тооцоолсон бол 2020 оны олимпийн наадамд 20 тэрбум, хүүхдийн их наадамд 9.6 тэрбум, Кино урлагийг дэмжих санд 10 тэрбум, Хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдэд 54 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөжээ.

Дарханы аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтад 15 тэрбум, Агаарын бохирдлыг бууруулахад 137 тэрбум, Улсын авто замын санд 55 тэрбум, Харгиа цэвэрлэх байгууламжид 5 тэрбум, Хар тамхитай тэмцэх зорилгоор орон тоо, зардлыг нэмж 1.3 тэрбум, Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх экологийн цагдаагийн албанд 4.8 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөснийг Сангийн сайд тодотголоо.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • rty (202.131.228.99)
    haha ingej daraagiin songoliin ajiliin munguguu gargaj baigaa yum uu
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
  • БаЯрсайхан (73.212.137.95)
    АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ИХЭЭХЭН СААД УЧРУУЛЖ БАЙГАА БХБЯ-ны сайд, газар, хэлтсийн дарга, ахлах мэрэгжилтэн, БХТ-ийн ахлах мэдэгжилтэн гэх хүмүүст хариуцлагын арга хэмжээ ав. Дараа нь Агаарын бохирдлыг багасах асуудлыг ярилцах хэрэгтэй. МАН-ын энэ бодлого буруу, МАН-г дахин төрд гаргаж болохгүйг САНА
    2019 оны 10 сарын 03 | Хариулах
  • зочин (73.212.137.95)
    Урвагч гэж хэн бэ? Улс, Үндэстнийхээ эрх ашгийн эсрэг үзэл баримталж, Улс, Үндэстэн, Төрийн оршин тогтнох тулгуур үндсүүдэд халдаж, харийн дайсанд урвасан, дагаар орсон, туслалцаа үзүүлэн дэмжсэн зэрэг Улс, Үндэстний эрх ашигт харшилсан алив үйлдлийг өдүүлсэн, үйлдсэн, түүний тулд зүтгэсэн хэн боловч Улс, Үндэстний хувьд урвагч этгээдэд тооцогдон ял хэлэлцэгддэг бөгөөд энэ ёс дэлхийн бүх Улс, Үндэстэнд адилхан үйлчилдэг жамтай Алив бүх ялаас Улс болоод Үндэстнээс урвасан ял хамгийн хүнд ялд тооцогдоно!! Учир нь Улс болоод Үндэстнээс урвах гэмт хэрэг нь нийгэмд үйлдэгдэж буй бүх гэмт хэрэгтэй харьцуулахад хамгийн аюултай бөгөөд хор хөнөөлтэй нь юм. Тиймээс Улс, Үндэстнээс урвагч нь аливаа тахлын нянгаас ч нэн аюултай!. Урвалтыг таслан зогсоож байж сая Төр, Улс, Үндэстэн эрүүлждэг. Төр, Улс, Үндэстэн эрүүл байж сая цэцэглэн хөгждөг. Мартаж үл болно. Мартвал мөхнө!!! Гэтэл Монголд “ардчилал”- ын хэмээх үед буюу 1990 оноос хойш баатруудыг доромжилж, урвагчдад хөшөө босгож байна!! Монголын төрд Монгол Үндэстний эсрэг хүчин гарч, Монголын төр, Монгол үндэстний эрх ашигт харшилсан цөөн биш, олон олон шударга бус хуулиудыг батлан гаргаж, түүнийгээ мөрдөхийг Монгол үндэстнээс шаардаж байна! Энэ шударга бус бузар хэргийн эсрэг Улс, Үндэстнийхээ эрх ашгийн төлөө Үндэстний баатрууд хөдлөх цаг нь нэгэнт болжээ. Монгол Улс, Монгол Үндэстний язгуур эрх ашгаас урвагчдыг Монгол улсын улс төрийн тавцангаас үүрд зайлуулая.
    2019 оны 10 сарын 03 | Хариулах
  • Zochin (66.181.161.111)
    137 terbumiig heden hulgaach huwaaj awah gej bga bol ter munguuruu oron suuts barij boldoggui yumuu
    2019 оны 10 сарын 01 | Хариулах
  • хун (180.44.255.60)
    МАНгасууд овлийн идэшээ сайн бэлдэж бнаа!!
    2019 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.24.44)
    Зүгээр халхавч үг байхгүй юу даа жинхэнэ халаасандаа хийдэг мөнгө чинь энэ байхгүй юу даа урд нь цэвэр агаар сангийн хэрэг энэ тэр гээд л байна ш дээ идсэний аз болоод өнгөрдөг хохирогчгүй мөнгө хусна аа гэж сайхан ажил байдаг юм шиг байгаа юм тийм дээ улайран үхэн хатан зүтгэдэг бололтой зальтай хүмүүс
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
  • Дорж 53 (66.181.161.120)
    Жил болгон агаарын бохирдлыг багасгахад зуун зуун тэрбумаар мөнгө зараад байхад, агаарын бохирдол өсөөд байдаг сонин юм. Миний бодлоор гэр хороололд байгаа айлуудыг төвийн нэгдсэн халаалтанд холбож өгөх хэрэгтэй. Жил болгон үр ашиггүй зараад байгаа тэбумаа тэнд зарах хэрэгтэй. Орчин үеийн шинжлэх ухааны ололтын ашиглах хэрэгтэй. Өнгөрсөн зууны жараад оны технологийг орхих нь зүйтэй
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
  • Дорж 53 (66.181.161.120)
    Жил болгон агаарын бохирдлыг багасгахад зуун зуун тэрбуиаар мөнгө зараад байхад, агаарын бохирдол өсөөд байдаг сонин юм. Миний бодлоор гэр хороололд байгаа айлуудыг төвийн еэгдсэн халаалтанд холбож өгаөл болоо. Жил болгон үр ашиггүй зараад байгаа тэбумаа тэнд зарах хэржгтэй. Опчин үеийн шинжлэх ухааны ололтын ашиглах хэрэгтэй. Өнгөрсөн зууны жараад оны технологийг орхих нь зүйтэй.
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
  • boli (103.57.92.123)
    olymp 20 terbum bolichikhoo. yavah durtain iveen teggegchee olood yavna biz,
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.123.113)
    энэ мөнгөөр Хэдэн төрийн өмчит их сургуулиудыг аймгийн төвүүдэд шилжүүлж болох вэ. 10 их дээд сургуулыг 13.7 тэрбумаар нүүлгэх шинээр барилга барьж нүүлгэн шилжүүлж болох юм бишүү. 10 төрийн өмчит их дээд сургуулийг дагаад оютанууд, ажилчид, аж ахуй, багш нар, хоолны газар нь бичиг хэрэг канон гээд бүхий л зүйл дагаад явна шүү дээ. Хамгийн энгийн жишээ ШУТИС-ийн уул уурхайн ангийг Өмнөговь аймгийн төврүү. Хөдөө Аж ахуйн сургуулийг Сэлэнгэ аймгийн төврүү, гэх мэт нүүлгэвэл дагаад олон асуудлууд шийдэгдэнэ. ерөнхийдөө бүх аймгийн төвүүд засмал замаар холбогдож байгаа шүү дээ.
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
    • zuitei
      demjij bn. surguuli tsereg horigdol 3-g gargay
      2019 оны 09 сарын 26
  • agaar gej neg (195.220.58.236)
    агаарын бохирдол гэж нэг сайхан биегүй, идэж болдог талбар байна аа. бүгд л амьсгална шүү дээ, баян, хоосон ялгаагүй.
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
  • z (202.4.248.67)
    -
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    5 цаг 31 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    5 цаг 39 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    5 цаг 55 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    6 цаг 1 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    6 цаг 5 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    7 цаг 19 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    7 цаг 21 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    8 цаг 33 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    8 цаг 36 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    8 цаг 36 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    8 цаг 39 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    11 цаг 5 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    11 цаг 16 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    11 цаг 17 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    11 цаг 24 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    11 цаг 42 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    11 цаг 45 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    11 цаг 51 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    12 цаг 1 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    12 цаг 9 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК