Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бидэнд үлдсэн сургамж ба ХАВТАСТ ХЭРЭГ дэх нэрсийн жагсаалт

2019-9-27
0
ЖИРГЭХ

Ирээдүйд эрдэм номтой мундаг хүн болчихоод ээжий, аавыгаа асарч сайхан амьдарна гэж хүсэж мөрөөдөж явсан наймхан настай охин. Охин минь хичээлдээ яваад эргээд ирнэ дээ гээд ард нь хоцорсон ээж. Энэ л өдрөөс хойш эх, охин хоёр эргэж хэзээ ч уулзахгүй гэж хэн зүүдлэх билээ. Охин сурагчийн цүнхээ үүрээд гудамж уруудан явсан тэр цагаас хойш сураг алдарсан. Энэ л уйтай мэдээ монголчуудыг айдаст автуулж, “Үр хүүхэд минь хаана, юу хийж явна вэ” гэдэг асуултыг асуухад эрхгүй хүргэсэн. Гэвч цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр сураггүй алга болсон наймхан настай Д.Сэржмядаг охины араас харуусаж, сэтгэл зовних нэгээхэн үгүй болов. Мэдээж ард нь энэлэн шаналж үлдсэн эцэг, эх, ах дүүсээс нь бусад нь шүү дээ.

 

Монголчууд биднийг богинохон санах ойтой гэдэг. Энэ нь ч үнэний ортой. Найман настай охин алга болсон сургаар нийгэм даяараа шуугиж, УИХ-ын нэр бүхий зарим гишүүнээс эхлээд ЦЕГ-аас мэдээллийг өндөр үнээр худалдаж авахаа зарласан. Гэвч тоймтой үр дүн гарахгүй байсаар ийм явдал огт болоогүй юм шиг өнөөдөртэй золгов.  Эрлийн ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа ч бас л тоймтой үр дүн гараагүй л байна. Биднийг ингэж санах ойгоо алдах зуур дахиад л олон бяцхан үр сураггүй алга болж, үрээ алдсан эцэг, эх шаналал, гашуудлын далайд живж байна. 

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн н.Мөнгөнцэцэг охин, Сэлэнгэ аймгаас сураг алдарсан Б.Ундармаа охин, Замын-Үүд сумаас алга болсон Д.Сэржмядаг охин.

Эдгээр гурван охид бүгдээрээ хил залгаа бүс нутгаас алга болсон. Гэсэн ч өнөөдөр хилтэй залгаа нутаг дэвсгэрийг камержуулж, хараа хяналттай болгосон гээд хэлчих дорвитойхон ажил алга. Ингэж болно гэж үү. Бяцхан үрсийн минь нэрс сураггүй алга бологсодын жагсаалтад бүртгэгдсээр байх гэж үү.  

Д.Сэржмядаг охиныг сураггүй алга болох үед хүний наймаанд өртсөн байх гэж иргэд хардсан. Ингэж хардах ч үндэслэл бий. Учир нь ардчиллын салхи сэвэлзсэн тэр он жилүүдэд олон гэр бүл архин далайд живж салж сарнин, тэр хэрээр цөөнгүй хүүхэд “траншейны" гэх тодотгол зүүсэн. Гэтэл олны хөл бужигнасан газар бүрт болжмор шиг шавчихдаг байсан өнөөх хуүхдүүд нэг л мэдэхэд цөөрсөөр ард нь архинд согтсон гөлөмцүү хөгшчүүл үлдсэн. Тэдгээр хүүхдүүдийн араас хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан багагүй хөөцөлдсөн ч “тэнэмэл” хүүхдүүд нас бие гүйцэж, амьдралаа хөөсөн гэж хууль хяналтын байгууллагаас мэдэгдсэн удаатай.

Харин учир мэдэх зарим нь хүний наймаанд өртсөн гэж хэлж, яриад ч баталж чадаагүй. Д.Сэржмядаг охин болоод бусад хоёр охиныг сураггүй алга болоход нийгэм бас л ингэж хардсан. Гэвч баталж чадаагүй. Бид ийм л нийгэмд амьдарч байна. Бяцхан үрсийн минь нэрс сураггүй алга бологсодын жагсаалтал бичигдэж байхад улстөрчид сонгуулиас сонгуулийн хооронд элдэв амлалт өгч, өвөр түрүүндээ жийлцэж сууна. Бид ийм л төртэй азгүй иргэд.

Охид алга болсон харуусалтай явдлаас монголчууд бид богинохон ой санамжтай гэдгээ бүрэн утгаар нь батлав. Тиймдээ ч өнөөдөр үр, хүүхдээ хаана, юу хийж явааг 100 хувь мэдэх ээж, аавууд цөөхөн гэдэг эргэлзэхгүй байна.

Д.Сэржмядаг охиныг сураггүй алга болсноос хойш хүүхэд алга болохоос сэргийлэхийн тулд цахим бүртгэлийн системийг Замын-Үүд сумын ерөнхий боловсролын III сургуульд нэвтрүүлжээ. Харин энэ жилээс II сургуульд нэвтрүүлэх бол ирэх жилээс бусад сургуулиудад нэвтрүүлэхээр болсон байна. Мөн сумын хэмжээнд 39 байршилд камер байршуулсан гэх таатай мэдээ бий. Гэхдээ энэ хангалтгүй. Учир нь нутгийн иргэдийн хэлснээр эдгээр камерийн олонх нь ажилладаггүй гэх. Хэрвээ үнэн бол Д.Сэржмядаг охинд тохиолдсон харуусалтай хэрэг бусдад тохиохгүй гэх баталгаа үгүй.

 

Тэгвэл бусад аймаг, сумад нөхцөл байдал ямар байна вэ. Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас алга болсон н.Мөнгөнцэцэг охин өнөөдрийг хүртэл олдоогүй. Тус бүс нутаг нь Тува Улстай хил залгаа. Малын хулгайгаас эхлээд хилийн зөрчил ихтэй. Ийм атал камержуулалт хангалтгүй байгааг нутгийн иргэд хэлсээр ирсэн. Гэвч мөн л дорвитой ахиц гараагүй л байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгаас Б.Ундармаа охин алга болсон. Тус бүс нутаг нь ОХУ-тай хиллэдэг. Хилийн боомт гэдэг утгаараа олны хөл тасардаггүй. Хэрэг зөрчил олноор гардаг. Дээрх гурван охид гурвуулаа хилийн бүс нутгаас алга болсон нь монголчууд бид хилийн хараа хяналтаа чангатгах цаг нэгэнт ирснийг сануулсан дохио биз ээ. Бид үүнээс сургамж авч үр хүүхдээ хамгаалахгүй юм бол өөр юунаас сургамж авна гэж.

 

Тийм ээ, дээрх охид сураггүй алга болоод олон жилийн нүүр үзэж байна. Гэвч сураг гараагүй хэвээр л. Тиймээс л таны үр хүүхэд хаана, юу хийж явааг мэдэх үү гэдгийг эцэг, эхчүүдээс асуухын далимд ирээдүй хойчийн залгамжлагчаа нүдний цөцгий мэт хайрлаж, хараа бүү салгаарай гэдгийг сануулъя.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Daagii (202.9.44.28)
    Murun bol xilees xamaagui xol bairladag.
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    4 цаг 30 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    4 цаг 38 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    4 цаг 54 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    5 цаг 0 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    5 цаг 4 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    6 цаг 18 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    6 цаг 20 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    7 цаг 32 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    7 цаг 35 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    7 цаг 36 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    7 цаг 38 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    10 цаг 4 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    10 цаг 15 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    10 цаг 16 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    10 цаг 23 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    10 цаг 41 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    10 цаг 44 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    10 цаг 50 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    11 цаг 0 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    11 цаг 9 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК