Налайх дүүрэгт мал төхөөрөх үйл ажиллагаа явуулж байсан Шижирзул, Алтайчандмань, Ундарга хайрхан, Гомбо хайрхан ХХК-нуудын үйл ажиллагаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ. Шалгалтаар ажлын байрны шаланд ан цав үүссэн, угааж цэвэрлэхэд тохиромжгүй, бохир ус цуглуулах трап, шүүрэн хаалт байхгүй зэрэг ноцтой зөрчил илэрчээ. Мөн нядалгааны газар нь зөөврийн усан хангамжтайгаас гадна ариун цэврийн эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулж байжээ. Тиймээс үйл ажиллагааг нь түр хориглон зогсоож, прокурорын хяналтан дор зөрчлийг арилгуулах ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл (1)