Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улс тэнсэнтэй явж байна

2019-10-04
0
ЖИРГЭХ

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх гэх мэт онц ноцтой гэмт хэрэг манай улсаас хол мэт байсан нь саяхан. Гэтэл улс орнуудын хөгжилтэй хөл нийлүүлээд, хамтын ажиллагаагаа сайжруулаад ирэх цагт яалт ч байхгүй эдгээр гэмт хэргүүд тохиолдох аюул нэмэгддэг аж. Тийм ч учраас Монгол Улс ФАТФ-ын Ази номхон далайн бүс нутгийн байгууллагад гишүүнээр элсэж, зөвлөмжүүдийг биелүүлэх даалгавар авч эхэлсэн. Өнөөгийн түвшинд бидний хүрээд байгаа амжилт их ч гэлээ олон нийтийн дунд яриад байгаа шиг саарал жагсаалтаас холдсон зүйл байхгүй бөгөөд үнэн хэрэгтээ манай оронд хугацаатай даалгавар өгч эрчимтэй хяналт буюу тэнсэнд оруулчхаад байгаа юм.

Анх манай улс 2011 онд ФАТФ-ийн хар-саарал жагсаалтад орох эрсдэлтэй байгааг анхааруулснаар шат шатандаа арга хэмжээ авч эхэлсэн. Тухайн үед тодорхой ажлууд хийж хар-саарал жагсаалтад орох аюулаас гарсан ч асуудал хэвээр байсан тул 2013 онд саарал жагсаалтад орсон. Өөрөөр хэлбэл өнөөдөр тулгараад байгаа хүндрэл бидэнд анх удаагаа тохиолдож байгаа биш юм. Хар эсвэл саарал жагсаалтад орсныг зарлахад олон улсын санхүүгийн байгууллагууд мөнгөө татаж, хамтын ажиллагаагаа зогсоодог ба нөгөө талаас иргэд, бизнес эрхлэгчид гадагш мөнгө шилжүүлж, картаа ашиглаж чадахаа болихоос авахуулаад, улсын хэмжээнд хаалтад ордог. 2013 онд ийм нөхцөл байдал бий болж саарал жагсаалтад орсон бөгөөд яаралтай арга хэмжээ авч холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, ФАТФ-ын зөвлөмжүүдийг дагаснаар 2014 оны эхээр гарч байсан түүхтэй. Гэхдээ Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн хэмжээг 2013 оны эцсийнхтэй харьцуулбал 45 орчим хувиар өссөн байгаа бөгөөд энэ хэрээр бусад улсуудтай санхүү, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, интеграцчлагдсан байгаа. Иймд тэр үетэй харьцуулахад өнөөдөр саарал жагсаалтын аюул маш их юм.

Тэгвэл 2017 онд анхааруулга өгснөөс хойш юу өөрчлөгдсөн бэ? Энэ асуултад хариулахын тулд ФАТФ-ын үндсэн 40 зөвлөмжөөс гадна шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийг тайлбарлах хэрэгтэй. Энгийнээр 40 зөвлөмж нь хууль, эрх зүй орчин буюу мөнгө угаахтай тэмцэх ерөнхий тогтолцооны хүрээнд байдаг бол 11 үзүүлэлт нь уг тогтолцоо амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байна вэ гэдгийг хэмждэг. Хууль батлах нэг асуудал бол түүнийг хэрэгжүүлнэ гэдэг өөр асуудал юм. Цаашлаад нэг хууль нь нөгөө хуулиа хүчгүйдүүлэх эрсдэл байдаг. Манай орны хувьд 40 зөвлөмжөөс 20 нь хангалтгүй, үр дүнтэй байдлын 11 үзүүлэлт бүхэлдээ хангалтгүй үнэлгээг авсан. 8 дугаар сард болсон Ази номхон далайн бүлгийн хурлаар 16 зөвлөмжийн үнэлгээг сайжруулаад байгаа бол 9-р сард Тайландад болсон хамтарсан бүлгийн хурлын үеэр үр дүнтэй байдлын 7 үзүүлэлтийг ахиулаад байгаа. Нэр бүхий төрийн байгууллагууд ихээхэн санаачилга гаргаж хууль эрх зүйн орчинг олон улсын түвшинд хүргэж, үл хөдлөх хөрөнгө зууч, алт мөнгөний дархан гэх мэт хэд хэдэн салбарт шинэ зохицуулалт нэмж өгсөн.

Харамсалтай нь Монгол Улсын оноог бууруулах хэд хэдэн томоохон алдааг гаргажээ. Эхнийх нь 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталж, 30 гаруй их наяд төгрөгийн хөрөнгийг ил болгосон. Энэ нь тухайн үеийн Монгол Улсын ДНБ-ээс 1.5 дахин их хэмжээтэй хөрөнгө бөгөөд ийм их хэмжээний мөнгө гарч ирж байна гэдэг нь Монгол Улс татвараа авч чаддаггүй, мөнгө угаадаг юм байна гэж ойлгоход хүргэсэн. Хоёрдугаарт, ардчиллын 25 жилийн ойгоор батлагдсан Өршөөлийн хуулиар төрийн ордон руу дайрч террорист хэргээр ял сонссон этгээд болон санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн ялтнуудыг өршөөж чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл бид мөнгө угаасан, террорист гэмт хэрэг үйлдсэн нөхдүүдийн толгойг илээд өнгөрдөг байх нь. Ийм байхад хэчнээн сайн хууль байлаа гээд хүчин мөхөстөх нь илэрхий юм.

Цаашлаад манайд ломбард нэртэй санхүүгийн зах зээлийн ямар ч зохицуулалтгүй этгээдүүд оршсоор байна. Мөн хар жагсаалтад орсон Хойд Солонгосын ажиллах хүчнийг авч ажиллуулж оронд нь тухайн улсад төлбөр төлж байсан нь ФАТФ-ын эргэлзээг төрүүлсэн. Нэгэнт болж өнгөрсөн бөгөөд өнөөг хүртэл нь оршсоор байгаа эдгээр асуудал манай нэр хүндийг харлуулж байна. Ийнхүү биднийг эрчимтэй хяналт буюу тэнсэнгээс гаргах эсэх асуудлыг Парис хотноо 10-р сарын 13-18 өдрүүдэд ФАТФ-ын хурлын үеэр хэлэлцэж, шийдвэрлэнэ.

 

Н.Баттүшиг

0
ЖИРГЭХ
Санал болгох
​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 17.08 их наяд төгрөг боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (31.165.225.30)
    byh asuudal archaagui huuli, zagdaa, ATG ajlaa shudarga hiihgui baigaatai l holbootoi shdee….oligtoi ajillaj luivarchidiig ilryylj horongoo oruulj irj ch chadahgui…busad ornuud hurdan ajillaj oruuldag um baina lee shdee, tor zevershihgui bol mongol oodlohgui ee
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    13 цаг 21 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    13 цаг 29 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    13 цаг 34 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    14 цаг 12 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    14 цаг 47 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    15 цаг 28 мин
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
    16 цаг 10 мин
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
    16 цаг 20 мин
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
    17 цаг 27 мин
  • “Монгол улсын төрийн дууллын өдөр”-ерөнхий боловсролын сургуулиуд нэгэн зэрэг төрийн дууллаа эгшиглүүлж байна
    17 цаг 54 мин
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг дахин толилуулна
    18 цаг 21 мин
  • Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
    18 цаг 29 мин
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
    18 цаг 38 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ
    19 цаг 38 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    19 цаг 42 мин
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
    20 цаг 21 мин
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
    20 цаг 35 мин
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
    20 цаг 37 мин
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
    21 цаг 1 мин
  • GenZ үеийнхэн чихэвч хэрэглэх дуртай, гэхдээ тэд эрсдэлийг нь мэддэг үү?
    21 цаг 7 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК