УИХ-ын өнөөдрийн чуулганаар төсвийн 2018 оны гүйцэтгэлийг хэлэлцэж, төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлого 6.8 их наяд, зарлагыг 7.1 их наяд төгрөг байхаар баталлаа.
Энэ үеэр гишүүд төсвийн гүйцэтгэл сул байна гэсэн байр сууринд нэгдсэн юм. Тиймээс үр ашиггүй байгаа төсөл хөтөлбөрийн урсгал зардлыг танаж, өгөөжтэй байгаа салбар руу нь хувиаарилах, төрийн өмчийн байгууллагуудын өрийн хэмжээ зэрэг холбогдох шаардлагатай асуудлаар хэлэлцэж, санал солилцсон юм. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эдийн засаг өсөлттэй гарсан нь нүүрсний борлуулалтын хэмжээ болон дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ нэмэгдсэн нь нөлөөлсөн гэдгийг онцолж байлаа. Манай улсын хувьд цаашид өрийн зөв зохицуулалт шаардлагатай гэдэгт гишүүд санал нэгдсэн юм.
Б.Лхам