Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Бадарчин баярлах болоогүй”

2019-10-18
0
ЖИРГЭХ

АН баяртай байна. Намын дарга С.Эрдэнэ түүнийг нь албан бусаар зарлав. Бахархалтайгаар хэлсэн түүний үг Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсон тухай. Саяхныг хүртэл парламентын төвшинд сөрж чадахааргүй явсан АН-ын дарга С.Эрдэнэ одоо л амь оржээ. “Өөрийн толгой дээр бухлыг харахгүй байж, бусдын толгой дээрх өвсийг шүүмжиллээ” гэдэг шиг л тэрбээр хэд хэдэн телевизийн микрофоны өмнө “Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсон” хэмээв. Баярлаж, бахархаад ч байгаа юм шиг албан ёсны, эцсийн хариу гараагүй байхад ийн зарласан хэрэг.

Эрх барих төвшинд дөрвөн жил явсан, одоогийн сөрөг хүчний төвшинд түүний үг олон нийтэд “ортой” туслаа. Мэргэжлийн эксперт, энэ салбарын мэргэжилтнүүдийн үг гэхээсээ олон нийт түүнийг нь сөргөөр хүлээж авав. Арга ч үгүй юм. Гол нь, “Францын Парис хотод болсон Мөнгө угаах терроризмтой тэмцэх байгууллага буюу FATF-ын ээлжит хурлын үеэр Монгол Улсын асуудлыг хэлэлцэж, манай улсыг "Саарал жагсаалт"-д оруулах шийдвэрийг хэлсэн байна. Энэ тухай тэнд байгаа эх сурвалжаас дөнгөж сая мэдээлэл авлаа. "Саарал жагсаалт"-д ороход арилжааны банкинд хийсэн Активын чанарын үнэлгээгээр өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан банкуудын хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэр бус байсан нь нөлөөлсөн байна. Удахгүй шийдвэрүүд нь баталгаажиж ирэх байх” хэмээсэн АН-ын дарга С.Эрдэнийн үг нийгэм, эдийн засгийн хүрээнд эрчээ авсан нь энэ байв.

Нийгэмд үзүүлэх нөлөө, эзлэх байр суурийн хувьд харьцангуй жин дарахуйц Намын даргад энэ хэмжээний мэдээлэл хэн нэгнээс очсоныг үгүйсгэхгүй. Гэхдээ түүнийг нь сонгуулийн ялалт мэт, магадгүй олимпийн аварга төрсөн юм шиг тайлбарласнаараа АН-ын дарга С.Эрдэнэ өөрөө асуудалд оров.

Учир нь, Монгол Улс “Саарал жагсаалт”-д, “Хэрвээ” орсон бол /Монголын цагаар маргааш өглөө албан ёсны шийдвэрийг танилцуулна/ гол буруутан нь өдгөөгийн эрх баригч МАН бус сөрөг хүчин АН өөрсдөө гэдгийг энд тодотгох гээд байгаа хэрэг.

Санаж байгаа бол Ч.Сайханбилэгийн Засгийн газраас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж 2015 оны нэгдүгээр сарын 12-нд УИХ-д өргөн мэдүүлж байв. Гэвч чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх үеэр зарчмын зөрүүтэй зарим асуудлаар төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн үндэслэлээр Засгийн газарт буцаасан байдаг.

Үүнээс зургаан сарын дараа буюу тухайн оны долдугаар сарын 3-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хуулийн төслийг дахин болосвруулснаа УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсныг наймдугаар сарын 7-нд баталж баталсан юм.

Парламентанд АН олонхи биш ч олуулаа байх үеийн УИХ-ын даргаар З.Энхболд, Ерөнхий сайд нь Ч.Сайханбилэг, Хэрэг эрхлэх газрын дарга нь С.Баярцогт, Хууль зүйн сайд нь Д.Дорлигжав, Сангийн сайд нь Б.Болор, АН-ын бүлгийн дарга нь Б.Гарамгайбаатар нар байсан хэрэг. Байсан гэдэг нь эдгээр хүн улсаа "Саарал жагсаалт"-д оруулах эрсдэлд түлхсэнээ хүлээн зөвшөөрөх бус харин ч тавлах маягтай байна.

Одоогийн үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа МАН тэгэхэд сөрөг хүчний байр сууриас парламентаас гарсан шийдвэр, тогтоол, хуулийн төслийг шүүмжилж, эсэргүүцэж л байлаа. Гэхдээ ингэж бичсэнээрээ АН, МАН-ыг шүүж, аль нэгэнд нь бурууг тохох гэсэнгүй.  Харин ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орох хэмжээний эрсдэлийг далласан буруутан хэн бэ?. Хариулт нь маш энгийн бололтой. Юм үнэнээрээ байх сайхан.

2012-2016 АН эрх барьж байхдаа олон улсын зах зээлээс хэд хэдэн бондыг улсаараа дэнчин тавьж босгосон. Тэр дагуу бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн. Энэ хүрээнд улсаараа дэнчин тавьж босгосон Бондын мөнгийг баруун, солгойгүй цацаж, гарын арван хуруугаараа урсгасан. Эцсийн дүндээ төлбөрийн хуудас нь ард түмний халаас руу өнгийх ч тэд мөнхийн эрх мэдэлтэй явах юм шиг аягласан. Араас нь Өршөөлийн хууль гээчийг баталж, цагаан захтануудыг хаацайлсан нь “Саарал жагсаалт”-ыг далласан гэдгийг энэ салбарын болон эдийн засагчид түрүүчээсээ тодотгож эхэллээ.

Зургаан хоногийн хугацаатай хоёр ч хуулийн төслийг парламентаас баталсан даруйд авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял ногдуулж, Ерөнхийлөгчөөс уучлал хүртсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-аас нисэж ирсэн нь үүний нэгээхэн жишээ.

Үүнд нь эгдүүцсэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Өршөөлийн хуулийг Ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ой, ардчилсан парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргалаа гэж байна.

Өршөөлийн тухай хуульд борчуудын хүүхдийн алдсан хэрэг ороогүй байна гэж зарим судлаачид хэлж байна. Өршөөлийн тухай хуулийн эцсийн найруулга нь батлагдаад гарын үсэг зураад тав хоног өнгөрч байж батлагддаг юм. Тийм заалттай хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй.

Зарим хүн "Би салхилах гэж ирлээ" гэдэг юм байна. Төрийн ордон бол хүн салхилаад байдаг газар биш. Салхиа санаад хүний газрын өндөр үнэтэй байшинд байгаад бай гэж хүн хэлээгүй шүү дээ. Авлигаар авсан хэдэн тэрбум төгрөгөө аваад ир, авлига авсан дүүгээ авч ирээд хамтдаа салхилаа. Хэрэг хийгээд гараад явчихсан туслахынхаа ахыг авч ирээд хамтдаа салхилцгаа. Заавал хүний нутагт салхигүй газар зовж яах юм. Хүрээд ир. Авлигаар авсан тэр мөнгөө ил болгочих тэгээд л болоо." хэмээн Прокурорын байгууллагын арга хэмжээнд оролцох үеэрээ хэлж байв.

Мөн “Төрийн ордон дотор төрийн эсрэг, хуулийн эсрэг чимээгүй эргэлт боллоо, ээлжит бус чуулганы халхавч дор. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хуулийг АН болон Шударга ёс эвслийнхэн хүний олноор түрээ барин, хүчээр баталлаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн төрд шургалсан авлигач, албан тушаалын гэмт хэрэгт хариуцлага тооцдог 10 зүйл заалт байдаг. Тэр зүйл заалтуудыг бараг бүгдийг нь өршөөлд хамруулах улс төрийн алхмыг эрх баригчид хийлээ. Монгол Улсын Эрүүгийн хууль 305 зүйл заалттай. Үүнээс 78 нь эрүүгийн хэрэгт, 227 зүйл нь тусгай хэрэгт хамаардаг. 227 зүйлээс авлига, албан тушаалын хэрэгт хамааралтай 10 зйүл байгаа юм. Залилан мэхлэх замаар өмч ашигласан тохиолдолд 148 зүйл заалтаар ял оноодог. Энэ зүйл бүхэлдээ өршөөлд багтлаа.

Улсын хөрөнгийг завшин үрэгдүүлэх 150 дугаар зүйл, банкны хууль тогтоомж зөрчиж, их хэмжээний хөрөнгө завшсан хүмүүст оноодог 156 дугаар зүйл, шинэ төрлийн гэмт хэрэг буюу ертөнцөд хамгийн аюултай гэмт хэрэгт тооцогдож буй мөнгө угаах гэмт хэргийг Өршөөлийн хуульд хамрууллаа. Мөн албан тушаалын гэмт хэргийг зохицуулдаг 263, албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэсэн бол ял оноодог 264 дүгээр зүйл, хээл хахууль авахыг зохицуулсан 268 дугаар зүйл, хээл хахууль өгөхийг зохицуулдаг 269 дүгээр зүйл, хууль бусаар хөрөнгөжихийн эсрэг 270 дугаар зүйл, төсвийн хөрөнгийг хууль бусар ашиглахын эсрэг 273 дугаар зүйл заалтууд цөм өршөөлд хамрагдлаа. Эцэст нь хэлэхэд АН авлигатай тэмцэнэ, авлигачдыг цээрлүүлнэ гэж 10 жил ярьсан, зарласан. Яаж тэмцэж байгаагаа харууллаа.

"Шударга ёс" эвслийнхэн шударга ёсны хувьсгалыг хэрхэн хийдгээ мэдрүүллээ. Аливаа хэрэгт улс төрийн харьяалал байхгүй.

Монгол Улсын иргэн Ерөнхийлөгчөөсөө эхлээд хуулийн өмнө ижил тэгш эрхтэй. Гэтэл АН, Шударга ёс эвслийнхэн хуйвалдаанаар бүхнийг зохицуулж байгаа нь харамсалтай” хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, сөрөг хүчин байхдаа зүгээр ч нэг хэлээгүй нь өнөөгийн нөхцөл байдлаар илэрч байх шиг.

Хэрвээ, Хэрвээ шүү Парист болсон ФАТФ-ын ээлжит хуралдаанаас Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан тухай зарлавал:

-Олон улсын байгууллагууд мнай улстай хамтран ажиллахаас татгалзах;

-Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах;

-Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах;

-Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх;

-Улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг эрсдэл үүснэ зэрэг хүндрэл үүсэх юм.

Хамгийн гол нь, энэ бүх асуудлыг үүсэхэд голлох нөлөөтэй эрх мэдэл, товчлуурын оролцоотой явсан эрхмүүд ээлжит сонгуулийн бэлтгэлээ базаагаад явж байгаа нь дэндүү тохуутай биш гэж үү?!.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • зочин (202.9.42.1)
    ан гээд байх юм одоо байгаа нямдорж,хүрэлбаатар,баяртсайхан эд нар чинь анд орчихсон юмуу хаашаа юм ажилаа хийж чадаагуй хүмүүс нь одоо л зайл тэгээд хурдан энгийн байдалдаа эргэж хурдан орхоор л бод шинэ хүмүүс сайн ажиллаг оркууд пакаа??? ккк
    2019 оны 10 сарын 19 | Хариулах
  • zochin (122.201.24.234)
    Estoi jinhneesee uls turjsun bn saaral jagsaaltand orson ni chinii buruu minii buruu geed hoorondoo uzeltseh ni l dee denduu uhaan muutai yam yaaj garah tuhaigaa yarih tag bas hen buruutai gedeg ni tov todorhoi ter dugnelt deer ni bichsen baigaa hen negend tal oloh gej uuriin dugneltee bichih hereggui setguul zuin esond niitsehgui
    2019 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (203.169.49.103)
    Одоо монголын нийт сонгогчид маш хариуцлагатай санал өгөхгүй бол улс орон улам л өрөндөө баригдаж, ирээдүйгүй болохоор байна.
    2019 оны 10 сарын 19 | Хариулах
  • Механик инженер (36.11.225.154)
    Эрсдэлүүд чинь худлаа байна шүү. Олон улсын карт ашиглахад хүндрэл үүсэхгүй. 20 саяаас дээш мөнгөн дүнтэй гүйлгээнд хяналт тавих төдий. Хөрөнгө оруулалт зогсонон эдр гэж худлаа сенсаац хийж МАН ын зараар АН ыг харлуулах оролдлогоо боль. Сэтгүүлчид та нар уг нь юм уншиж мэдсэн хүмүүс баймаар боловсрол муутай надаас долоон дор байхдаа яахавдээ.
    2019 оны 10 сарын 19 | Хариулах
  • Huga (24.6.129.138)
    Mongol yalaal bh shig bnaaa shd. Esgii taavchig aaruul bortsoo uildverleed hogjino gesen bizdee. Buh gadniihniig hoogood hilee haagaad jargana gesen yasan alnachuudaa
    2019 оны 10 сарын 19 | Хариулах
  • Баагий (203.91.115.55)
    Энэ 30 жилд мөнгө санхүүг яаж хоосолсон авилгын ямар ямар хэргүүд.луйвар.хулгай .концесс.ж.д.ү..тэндер хэн хэн авсан хир их мөнгө унагаж угаав . Энэ бүгд сар жилээр нь хөөгөөд шалгаад ирвэл бүгд эзэнтэй дээ. Даан ч хуулийн байгууллага худалдагдсан улс төрчид тэднээр хамгаалуулсан болохлоор шийдэгдэхгүй байна. Гишүүд нь өөрсдөдөө зориулж хууль хийдэг. Бүүр идэж луйвардчихаад хөөн хэлэлцэх хугацаа гэж хүртэл баталсанг яана. Шүүгчид нь бүгд авилгачид болсон доо. Бүгдыг шалгах хэрэгтэй.
    2019 оны 10 сарын 18 | Хариулах
  • иргэн (103.26.193.199)
    АН-ын дарга солигдох ёстой, тэгсэн тохиолдолд дараагийн сонгуулиар саналаа өгч болох юм гэсэн хүлээлт нийгэмд байгааг анхаарах хэрэгтэй, Нарантуяа гэж хүүхнийг даргаа болгоод явбал олохни болох магадлал бас ч гэж бий.
    2019 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.23.40)
    Балиар Сайханбилэгийг барьж хөрөнгийг улсад тушаа
    2019 оны 10 сарын 18 | Хариулах
  • зочин (202.9.43.189)
    эрдэнэ мэдрэмжгүй улс төрч юмаа. АН үнэхээр харамсалтай байна. даргаа хурдан солиочээ.
    2019 оны 10 сарын 18 | Хариулах
    • Яг үнэн
      2019 оны 10 сарын 18
  • МАН (202.9.42.117)
    МАН ын хулгайч, луйварчид, алуурчид,хүчирхийлэгчдээс бүрдсэн УИХ нь монголыг сүйрүүлээд байхад АН руу дайраад байгаа энэ хүмүүсийг ойлгохгүй байна. Одоо энэ 65 суудалтай МАН улс орны бүх эрх мэдэл, эдийн засгийн асуудлуудыг шийдэж байгаа биздээ
    2019 оны 10 сарын 18 | Хариулах
  • зочин (203.91.116.118)
    АН бол Монгол улсыг сүйрүүлж байгаа нам ш дээ, Засаг барих болгондоо энэ улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, бүгдийг хулгай хийж ирсэн нам ш дээ, Энэ луйварчдаас хэдий хурдан сална төдийчинээ улс орон хурдан хөгжинө,,
    2019 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.194.176.117)
    opshooliin huuli gargasan nobshnuudiig bugdiin barij shorond hiij duujilj alah heregtei.buh horongiin huraaj ulsiin orlogo bolgo ni shudraga esond niistene.
    2019 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.194.176.117)
    opshooliin huuli gargasan nobshnuudiig bugdiin barij shorond hiij duujilj alah heregtei.buh horongiin huraaj ulsiin orlogo bolgo ni shudraga esond niistene.
    2019 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.22.39)
    ОТ н гэрээг сайжруулж Офшортонгууддаа арга хэмжээ авахгуй бол дэлхийд нэр хундгуй болж дуусч байна дипломатууд нь тамхины наймаачид улс терчид нь офшортонгууд ард иргэд нь ядуу буурай гээд л
    2019 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.24.191)
    Аль нэг нам гээд байх юмгүй ээ! Хоёул адилхан гэмт хэрэгтнүүдийн бүлэглэл (шайка) шүү дээ! 1992 он хүртэлх үеийнх шиг хууль хяналтын байгууллага эдүгээ хэрэв байсан бол энэ 2 намынхан 90% нь шоронд сууж байх байсан!!!
    2019 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.131.225.150)
    2012-2016 oniihnii byryy shiidverees garsan baasiig hurelsukh tseverlej baina...
    2019 оны 10 сарын 18 | Хариулах
    • донгос
      2019 оны 10 сарын 18
  • irgen (202.131.225.150)
    АН монгол улсын хөгжилд үнэн гай болсон нам юмаа... 90-ээд онд өмч хувьчлалыг буруу будилаантай явуулж ардчилалынхан өөрсөнөө хагарталаа баяжсан. ер нь л хаана л буруу будилаан хор хаана явна АН-ынхан орооцолдчихсон явахын... ер нь бол САЙХАНБИЛЭГ хангалтгүй буруу арчаагүй байсан нь үнэн шүү дээ. тэрийг монголчууд бүгдээрээ л мэдэж байгаа ОЮУ ТОЛГОЙН ДУБАЙН ГЭРЭЭ, ЭРДЭНЭТ гээд бүх хогийн том хорууд энэ нөхөрийн үед л хийгдсэн маргаангүй үнэн шүү дээ... АН болимоор юм. Шинэ үеийн залуучууд нь одоо энэ толгойд байгаа хүмүүсээ зайлуулж шинэчлэгдмээр байна.
    2019 оны 10 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    7 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    15 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    28 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    1 цаг 43 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    2 цаг 18 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    2 цаг 35 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    2 цаг 54 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    3 цаг 1 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    14 цаг 34 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    18 цаг 27 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    19 цаг 49 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    20 цаг 21 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    21 цаг 45 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    21 цаг 46 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    21 цаг 54 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    21 цаг 58 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК