Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сэлбэ голын эрэг дээр хүчирхийлж, зэрэмдэглэсэн эмэгтэй хүний нүцгэн цогцос өнгөрсөн есдүгээр сард олдсон билээ. Уг хэргийн мөрөөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс болон Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн Эрүүгийн мөрдөгчид хохирогч эмэгтэйн амь насыг хамтран хөнөөж, хэргийн газраас зугтсан гурван этгээдийг Буянт-Ухаа орчмоос баривчилсан юм. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуусаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын шатанд шилжүүлжээ.
Сэтгэгдэл (1)