зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Жаргалбаатар: Улстөрчдөд авлигатай тэмцэх чин сэтгэл алга

2019-12-09
0
ЖИРГЭХ

Авлигын гэмт хэрэгтэй тэмцэхэд улстөрчдийн идэвх, зүтгэл сайн байх ёстой. Гэтэл Монголын улстөрчид авлигатай тэмцэх чин сэтгэл дутмаг байна гэдгийг онолцолсон “Шударга байдал ба олон нийтийн итгэл” сэдэвт хуулийн байгууллагын нэгдсэн зөвлөгөөн болж байна. Энэ үеэр АТГ-ын мөрдөн шалгах хэлстийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар авлига нийгмийн давхарга бүрт шингэсэн. Үүний эхлэл нь улстөрчид болоод бизнес эрхлэгчдээс улбаатай гэдгийг онцолсон юм. Тэрбээр энэ талаар “АТГ-аас хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, гэмт үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ч хүссэн үр дүн гарахгүй, авлигын индекс сүүлийн 10 жилд 36-39 гэсэн оноогоор нэг л байрандаа үсчсээр байна. Бид социалист онолоор хүмүүжиж, төлөвшсөн, одоо цагт лебраль онол гэсэн шүтээнтэй. Энэ хоёр онол нь харшилж, урагш хоёр, буцаж нэг алхаж байгаа нь улс төрчдийн төлөвшил, авлигатай тэмцэх хүсэл сонирхолтой нь шууд хамааралтай.

Замын-Үүд дэх гаалийн хяналт шалгалт хийдэг Гаалийн улсын байцаагч нарыг судалгааг авч танилцахад жижиг 76, төрийн өндөр албан тушаалтан нарын хамаарал бүхий хүмүүс ихэвчлэн томилогдон ажиллаж байгаа нь тодорхой ажиглагдсан.
Оюу тоглгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Дубуйн гэрээ,  Утаа, Асем, ЖДҮ, Эрдэнэтийн үйлдвэрийн 49 хувь гэж нэрлэгдсэн нийтийн эрх ашгийг илтэд хөндсөн үйлдлүүдийг иргэд шүүн ярилцаж байхад нөлөө бүхий этгээдүүд энэ цаг хугацаанаас хойш төрийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохицуулсан хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хэрэгжилтийг нь 1 жилээр ухрааж, хахууль өгсөн гэмт үйлдлээ илчлэн ирсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг үгүй хийж,  хэд хэдэн удаа Өршөөл үзүүлэх тухай хууль  батлан, Эрүүгийн хууль хуульд нэмэлт өөрчлөлт оруулж амжсан.

Монгол Улсад бүртгэгдэж байгаа нийт гэмт хэргийн 0,6 хувийг эзэлдэг албан тушаалтнаас албан тушаалын байдлаа ашиглан үйлдэж байгаа гэмт хэргүүдийн шийдвэрлэлт үнэхээр учир дутагдалтай байна. Эдийн засгийн эрх чөлөөнд хүрч чадсан, Улс төрд нөлөө тогтоосон хүмүүсийг үйлдэл нь урхагтай, хохирол нь их хэдий ч хуулийн хийдэл, гадаад оронд гарч амьдрах зэрэг ядмагхан аргачлалаар ял завших, олж авсан хууль бус давуу байдлаа хадгалах, шударга ёс тогтоох гэсэн нийтийн албан хаагч нарт өш хонзон санадаг, элдвээр гүтгэн доромжилдог нөхцөл байдал үүсээд удлаа.

Дэлхийн улс орнуудын төр Ард иргэдээ аж жаргалтай амьдруулж чадаж байгаа эсэхийг “Аз жаргалын индекс”,  “Авлигын индекс” гэсэн 2 судалгааны үзүүлэлтээр тодорхойлдог. Бид сүүл мушгисаар явааг 2019 оны 10-р сарын 18-ны өдөр Францын нийслэл Парис хотод болсон FATF-ийн хурлаар  тодорхойлж Монгол Улсыг саарал жагсаалтад бүртгэсэн шийдвэрээ дэлхий нийтэд зарлав.

Монгол улсад авлига газар авсан, албан тушаалтны дур зорго нэмэгдсэн гэдгийг ард иргэд хүлээн зөвшөөрч, судалгааны дүнгээр баталгаажаад байгаа нь энэ. Азийн сангийн 2019 онд хийсэн судалгаагаар Монгол Улс дахь авлигын хэрэг шийдвэрлэлтийн хувь 23.89 хувьтай байгаа нь Япон, БНСУ, зэрэг өндөр хөгжилтэй улсууд болон БНХАУ-ын онцгой бүс Хонг Конгтой харьцуулахад харьцангуй бага  байгааг тодорхойлжээ. Тэд шалгасан бүх хэргийн тоогоо бус, зөвхөн мөрдөн байцаалтын хэргийн шийдвэрлэлтээр судалгаа тайлангаа гаргадаг бол бид хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэргээс тоон үзүүлэлтээ гаргаж буй асуудал нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын түвшинд унагах, иргэдийн итгэлийг бууруулах илтгэлцүүр болсон байх үндэслэлтэй бас анхааран үзэх өнцөг гэдгийг дурьдаж байна.    

Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурлын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Хүний эрхийн үндэсний комисс-ын гишүүн, Төрийн албаны зөвлөлийн гишүүд, шүүгч нар гээд халдашгүй байдал, бүрэн эрхтэй хүн олон хүн байна. Шүүх засаглал ажлаа хийж, шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа яагаад тухайн хүний ажиллаж байгаа байгууллага, удирдлагаас зөвшөөрөл хүсэх ёстой юм бэ. Азийн иргэдийн онцлог бол “элэгний онол”-ын илрэл ихтэй. Нэг нэгнээ хамгаална, нөгөө эрх тэш байх зарчим алдагддаг, мөрдөн шуурхай ажиллагаа удааширч бодит нөхцөл байдлыг тогтоох баримт сэлт үрэгдэх, оргон зайлах нөхцөл болж байгааг өнөөдөр өрнөж байгаа олон улсад эрэн сурвалжлах ажииллагаа явуулж байгаа баримтаас харагдана. Эрх зүйн хэм хэмжээний эрэмбэ талаас нь авч үзвэл салбарын хууль Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн тодохой зохицуулалтыг хязгаарласан ноцтой зөрчил юм.

Улстөрч бүр авлигатай тэмцэх ажлыг номер нэг гэж тодотгон, тэмцэхээ лоозогнож, байгаа ч хар тамхи, авлига хэмээх сөрөг үзэгдэл газар авч байгааг доорх тоон үзүүлэлтээс харж болно. Тэмцээд байгаа хэрнээ эерэг хандлага илрэхгүй байгаа 2 асуудал нь нийгмийн хор аюул ихтэй, улс үндэстнийг мөхөөдөг аюултай тул жишин ярих болно. өнөөдөр яригдаж байгаа тоо бол бүртгэгдсэн хэргийн тоо, илрээгүй, нуугдмал хэргийн статистик мэдээлэл ямар түвшинд байгааг таах, тооцоолох боломжгүй.

Сүүлийн 5 жилийн дотор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг 617 бүртгэгдэж, 1337 хүн  холбогдон шалгагдсан, албан тушаалтнаас албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэмт хэргийн талаар 3518 гомдол мэдээлэл иргэн аж ахуйн нэгжээс ирүүлсэн 1823 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 3077 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 553 хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргаж 1079 хэргийг хаах санал прокурорт гаргасан.  Шүүхэд шилжүүлсэн хэргээс 229 хүнд холбогдох 216 хэрэг шийдвэрлэгджээ.

Олон тооны хэрэг хэрэгсэхгүй болж цагаадаж байгаа үндэслэл нь 2006, 2009, 2015 онуудад батлагдсан өршөөл үзүүлэх тухай хууль, 2015 оны  08 дугаар сарын 07-ний өдөр батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль,  2008, 2009, 2012, 2014 онуудад батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, 2015 онд батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. Эдгээр хуулийн зарим тодорхойлолт, нэр томео оновчтой бус, олон зохицуулалт хийдэлтэй,  хуулийг нэг мөр ойлгон хэрэгжүүлэх боломжгүй, олон салаа утга агуулгатай байдал, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах хариуцлага хөнгөн, хөөн хэлэлцах хугацаа хэт богино байгаа нь шууд нөлөөлсөн гэж үзнэ.

Дорноговь аймгийн Замын Үүд суман дахь гаалийн газрын ганцхан гарц дээр 30 хоног хяналт тогтооход 60 тонн даацтай машинд ачсан цахилгаан бараа нэг айлын хэрэгцээний аяга таваг болж, суудлын авто машинд ачсан 1500 ширхэг гар утас хоосон машинаар тоологдож, татвар төлөгдөөгүй, гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй барааг гаалийн улсын байцаагч нар алба хаагчдын гарцаар зөөвөрлөж, авлига аваалд ажлаа зохих ёсоор хийхээс татгалзсан  хүмүүс үйлдэл дээрээ баригдсан даруйдаа халаасан дахь мөнгөөрөө бороо оруулж, эрх мэдэл танилгүй иргэд 14 хоногоор бараагаа шаглуулж, аргаа бараад авлига өгдөг, танил талтай хүмүүсийн бараа гэрлийн хурдаар нэвтэрнэ. Тухайн гэмт үйлдлийг газар дээр нь илрүүлээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад маргааш өдөр нь томилогдон ажиллаж байгаа этгээд үйлчилгээ авч байгаа иргэнээс хахууль аваад, мөрдөгчийн байгаа газрыг зааж тойрч явахыг зөвлөж байгаа нь бэхжүүлэгдсэн баримтаас харж болно.

Эрүүгийн хариуцлага хүлээсэн хэдхэн хүн нь хөнгөн ял шийтгэл хүлээгээд хуулийн дагуу ажлаа хийсэн төрийн алба хаагч нарын нэр төрд халдах, гутаан доромжлох биед нь халдахыг завдана.  Нийтийн албанд ял шийтгэгдсэн этгээдүүд дахин томилогдоод байгаа асуудал өнөөдөр бидний ярьж байгаа бухимдалд хүч нэмсээр байна.  

Хууль сахиулах чиг үүргийг ял шийтгүүлсэн хүмүүс гүйцэтгэж, тангарагтаа үнэнч байх амлалтаа зөрчсөн, улс үндэстнийхээ эрх ашгийг умартаж хувийн эрх ашгаа тэргүүндээ тавьсан  хүмүүс хүний эрх ярьж өмөөрөгчийн  дүрд хувирч  бусдын өмнөөс ярих боллоо. Энэ бүхний үр дүн  гэмт этгээдийг ял завшуулах, хууль бус үйлдлийг дэмжих, хөгжин цэцэглүүлж хувийн эрх ашигтаа баригдсан хүмүүс Монгол улсын тусгаар тогтнол, Монгол хүний эрүүл мэндээр дэнчин тавьж төрөөс төсвөөс хөрөнгөжсөөр байна” гэлээ.

 

Г.Нацаг

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
Хууль бусаар 3 тонн шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (192.82.73.219)
    БХЯ-ын сайд. Баян-Өлгийн ЗД нарын тeндeрийг шалга.ал их юм олж авна даа
    2019 оны 12 сарын 09 | Хариулах
  • Шарав (64.119.23.102)
    МАН-ыг засаглаж байхад авилга хэзээч буурахгүй.МАН-ын бүлгийн дарга 70,0 сая авчихаад голийгээд явж байна шүү дээ
    2019 оны 12 сарын 09 | Хариулах
  • manlai (66.181.161.60)
    jargalbaatar cini OyunErdene saidiig JDY avsan avi gacin gej zarlaad baisan uasan ve?deed darga nariin amaar busdiig gytgesendee uuclal gyigaad alban tushaalaa ogoo.
    2019 оны 12 сарын 09 | Хариулах
    • өөрөө их ноотой нөхөрдөө наадах чинь!
      2019 оны 12 сарын 09
  • Ард (49.0.212.82)
    Судалгаа мөрдөн байцаалтын хэргийн шийвэрлэлтээр ийм байна гээд, ингэвэл дээр юм гээд хэчихггүй, улс төр болоод байгаа юм байх даа,
    2019 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.89.108)
    Яг үнэн хэлжээ
    2019 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (192.82.67.36)
    Өөрсдөө авилга өгч албан тушаалд очсон бол яаж ж үнэнээсээ авилгатай тэмцэх билээ дээ. Хүн өолгон авилга яриад байхаар дүр үзүүлж хашгирдаг болохоос....Оруулсөн мөнгөө гаргаж дээрээс нь ашгаа олж байж л буухыг бодно шүү. дээ.
    2019 оны 12 сарын 09 | Хариулах
  • ЗОЧИН (192.82.67.227)
    Одоо нийгмийн хариуцлагын гэрээ нэртэй сум, аймгийн засаг дарга нарын карманд ордог хэн ч шалгадаггүй иргэд хяналт тавих боломжгүй далд авилгын сүлжээг шалгах хэрэгтэй мөнгө бэлнээр явдаг учраас хэнч мэддэггүй авсан өгсөн хоёр л мэддэг байх засаг дарга нарт их но байгаа шүү
    2019 оны 12 сарын 09 | Хариулах
  • Ttt (202.179.27.238)
    ATG Tania zaluus sain ajillaj bna buu shantar ard tumen bid bna hereg huuchirahgui hulgaich ulsturch nar shiitgelee huleeh udur irne
    2019 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.229.123.241)
    АТГ-ын энэ үг үнээн! Гэвч та нар үүнээс гарахын тулд гол гогцоог нь суга татах хэрэгтэй! Тэр нь юу вэ гэвэл - Төрийн хамгийн оргил өндөрлөгт суугаа хамгийн том авилгачдыг барьж шоронд хийж, шүүхээр маш хурдан ял шийтгүүлэх хэрэгтэй!!! Тэгэх л юм бол аяндаа доош доошоо авилгачид чичрээд сулраад явчихна!!!!!
    2019 оны 12 сарын 09 | Хариулах
  • Бор (202.126.89.119)
    АТГ 2019 онд маш сайн ажиллаж авилга авдаг үйлдэлүүдийг газар дээр нь барьдаг болсон байна
    2019 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (139.5.219.13)
    АТГ бол бас ч ажиллаж байна. Шүүх прокурор гэж ялзарсан газар байна. Хамгийн гол нь хэргийг маш түргэн шийдвэрлэх нь чухал.
    2019 оны 12 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
    4 цаг 55 мин
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
    11 цаг 6 мин
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
    11 цаг 6 мин
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
    11 цаг 11 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 11 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    11 цаг 16 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    11 цаг 26 мин
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
    11 цаг 31 мин
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
    12 цаг 1 мин
  • ОУХМ Магнайдоржийн Отгонбаяр “Монгол Улсын гавьяат тамирчин” цол хүртэхээр боллоо
    Өчигдөр 17 цаг 32 мин
  • Хууль бусаар 3 тонн шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
    Өчигдөр 13 цаг 20 мин
  • Даваа гаргаас дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Ж.Анударь хүрлийн төлөө шалгарч, Л.Энхрийлэн дагахаар боллоо
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Ойрын 10 хоног цаг агаар хэрхэх вэ?
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Завхан аймагт олон улсын стандартын хөлбөмбөгийн талбай байгуулах гэрээг үзэглэлээ
    Уржигдар 19 цаг 28 мин
  • Уран бүтээлч 290 буюу М.Төгөлдөр таалал төгсжээ
    Уржигдар 18 цаг 28 мин
  • Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойн барилдаанд барилдах бөхчүүд
    Уржигдар 18 цаг 17 мин
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • Өнөөдөр албан ёсоор эхлэх "Counter-Strike 2"-ын ДАШТ-ий тухай бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • ҮР ДҮН: Итали Улстай Стратегийн түншлэл тогтоолоо
  • УСУГ-ын 2025 оны ОНЦЛОХ 12 үйл явдал
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилсан Гэгээн ширээт улсын тухай 24 баримт
  • Уран бүтээлч 290 буюу М.Төгөлдөр таалал төгсжээ
  • Б.Энх-Оргилтой "ONE Championship" холбооны аваргын төлөө тулалдах Фабрисио де Андраде гэж хэн бэ?
  • Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа
  • Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойн барилдаанд барилдах бөхчүүд
  • Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан, аюулгүй амьдарч чадна
  • Танилц: Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь
  • "Дубай 2025" боксын ДАШТ-д түрүүлсэн тамирчин "нэг тэрбум гаруй төгрөг" гардана
  • Б.Идэр-Одын хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна
  • 12 дугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
  • В.Путин: Европ бидэнтэй тулалдахыг хүсвэл бид одоо ч бэлэн байна
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • Б.Идэр-Одын хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна
  • Б.Мөнхтамир: Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө ТУЗ-дөө өгчихсөн
  • Б.Энх-Оргилтой "ONE Championship" холбооны аваргын төлөө тулалдах Фабрисио де Андраде гэж хэн бэ?
  • Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ
  • С.Баяр: Оюутолгойн сонсголд би очихгүй
  • “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв
  • Х.Булгантуяа: Хүүхэдтэй айлд архидаж дараа нь хүүхэд хүчирхийлэлд өртвөл хамт архидан согтуурсан этгээд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • В.Путин: Европ бидэнтэй тулалдахыг хүсвэл бид одоо ч бэлэн байна
  • Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан, аюулгүй амьдарч чадна
  • Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа
  • Уран бүтээлч 290 буюу М.Төгөлдөр таалал төгсжээ
  • " ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ
  • "Дубай 2025" боксын ДАШТ-д түрүүлсэн тамирчин "нэг тэрбум гаруй төгрөг" гардана
  • ҮР ДҮН: Итали Улстай Стратегийн түншлэл тогтоолоо
  • Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойн барилдаанд барилдах бөхчүүд
24 баримт
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • УСУГ-ын 2025 оны ОНЦЛОХ 12 үйл явдал
  • Б.Энх-Оргилтой "ONE Championship" холбооны аваргын төлөө тулалдах Фабрисио де Андраде гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилсан Гэгээн ширээт улсын тухай 24 баримт
  • Өнөөдөр албан ёсоор эхлэх "Counter-Strike 2"-ын ДАШТ-ий тухай бид юуг мэдэх ёстой вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК