Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаярыг "өмөөрөх" жудаг Үүл баатарт үлдсэн л юм байна

2019-12-25
0
ЖИРГЭХ

Улсын баатар, хотын дарга асан Э.Бат-Үүл шинэ оны босгон дээр нэгэн ярилцлага өгчээ. News.mn сайтад. “Өнгөрсөн хавар бичсэн миний нийтлэлийн дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс надад захиргааны хариуцлага ногдуулах хоёр ч хүсэлт цагдаад хандан гаргаж, намайг нийтдээ дөрвөн сая төгрөгөөр торгосон” хэмээн эхэлсэн түүний ярилцлагад хэд хэдэн анхаарал татах агуулга бүхий өгүүлбэрээр түүний байр суурь, гол санаа илэрхийлэгджээ.

Сонирхолтой нь, Ерөнхийлөгч Х.Баттулгатай толхилцох болсон Үүл баатар парламентаас батлаад удаагүй байгаа Сонгуулийн хуулийн хүрээнд МАХН-ын дарга Н.Энхбаярыг өмөөрсөн утга бүхий тайлбарыг хийсэн байх юм.

“Цагдаа болон прокурор, шүүх улаан цайм Ерөнхийлөгчид үйлчилж байна билээ. Би дээд шатны шүүхэд давж заалдсаар байгаа. Би аль 1990-ээд оноос айх, шантрах гэдгийг мартсан. 1988 онд ухуулах хуудас наагаад баривчлагдаж очиход цаазаар авах ялтай хэрэг үйлдсэн хэмээн НАХЯ-ны тасгийн дарга сүрдүүлж байсан юм. Залуудаа айгаагүй байж өдий насандаа айх, шантрах гэж юу байх вэ, шийдсэн хүн шүү дээ” хэмээсэн тэрбээр үргэлжлүүлэн “Лам хүнийг еврейчүүд шиг амьд явах эрхийг нь цуцалсан тул хүссэн ногоон малгайтан хүссэн аргаараа алж байлаа.

Хуулиар яллах гэдэг ийм аюултай. Энэ аргыг өнөөдөр Н.Энхбаярт зориулан сэргээж байна.

Бусдын эрх, эрх чөлөөнд ямар ч гэм учруулаагүй Н.Энхбаярыг шүүхээр яллаж чадахгүй болохоор нь хууль гарган сонгуульд нэр дэвших эрхийг нь цуцаллаа. Тэд чаддагсан бол амьд явах эрхийг нь цуцалж мэдэх юм байна. Ардчилсан хувьсгалыг коммунистууд, эрүүгийн гэмт хэрэгтэн хоёр нийлж байгаад хийчихсэн юм шиг суртлаар дүүрэн “37-р точка” гэдэг киног Х.Баттулга захиалсан гэсэн цуу гадуур бий. Би гүжирдсэн бол баяртайгаар торгуулиа төлнө” гэжээ.

Эндээс нэг асуулт гарнэ. Нэгэнтээ буюу Ерөнхийлөгч Х.Баттулгыг Төрийн тэргүүнээс сонгогдсоноос хойш хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг, нэр дэвшүүлсэн намаас нь буюу Ардчилсан намаас хамгийн их шүүмжилж ирсэн хүний нэг нь Э.Бат-Үүл баатар.

Монгол Улсын засаглалын тогтолцоог нэг хүний дарангуйллын хэлбэрт шилжүүлэх оролдлогоос нь эхлээд ОХУ-аас хэт хамааралтай буйг эсэргүүцсэн улс төрийн “фронт”-ыг тэр ганцаараа шахуу тэргүүлж зогссон уу, зогссон.

Хийж байгаа үйлдлээрээ гэхээсээ өөрийн бичсэн нийтлэлийнхээ хүрээнд хэрэндээ тэмцсэн, шүүмжилсэн. Одоо ч шүүмжилж байна. Үүнтэй хэн ч маргахгүй. Угаас олон нийтэд ил болсон асуудал, улс төрд, АН-ын лидерүүдээс гарах болсон эрүүл шүүмжлэлийн нэг.

Гагцхүү өчигдрийн хотын дарга Э.Бат-Үүл, өнөөдрийн Улсын баатрын хувиар МАХН-ын дарга Н.Энхбаярыг яагаад өмөөрөх болов гэдэг нь асуулт дагуулах шалтгаан болж байна. Нэг үгээр “Лам хүнийг еврейчүүд шиг амьд явах эрхийг нь цуцалсан тул хүссэн ногоон малгайтан хүссэн аргаараа алж байлаа. Хуулиар яллах гэдэг ийм аюултай. Энэ аргыг өнөөдөр Н.Энхбаярт зориулан сэргээж байна” гэсэн өгүүлбэрийн тухайд.

Санаж байгаа бол Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа МАХН-ын дарга Н.Энхбаяртай урт хугацаанд хамтран ажиллах үеэр хамгийн их эсэргүүцсэн хүний нэг нь тухайн үеийн хотын дарга, АН-ын хорооны дарга Э.Бат-Үүл байв.

“Авлигын загалмайлсан эцгийн хувийн намыг хэзээ ч дэмжиж ажиллахгүй” хэмээх түүний үг одоо ч хэвлэлийн хуудаснаа шарлаагүй байна. Улмаар өөрийнх нь тодорхойлсноор буюу "Авлигын загалмайлсан эцгийн хувийн нам" болох МАХН-тай гэрээ байгуулсан намын дарга Н.Алтанхуягийнхаа тэргүүлсэн Засгийн газрыг унагаахад түүний нийгэмд үзүүлсэн нөлөө их байв. Юу үнэн, энэ л үнэн. 

Чухам яагаад өнөөдөр Үүл баатрын амнаас өөрийн намын тэргүүлсэн Засгийн газраа огцруулах хүртэл үндэслэл болсон Н.Энхбаярыг өмөөрөх байр суурь гарав гэдэг нь сонирхолтой.

Магадгүй ардчиллын амин сүнс болсон хүний эрх, эрх чөлөө, сонгох, сонгогдох эрхийг тууштай хамгаалж ирсэн Э.Бат-Үүл даргын эго энэ удаад Н.Энхбаярыг өмөөрөх сэдэл байсан байж мэдэх.

Гэхдээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон, шүүхээр таслуулсан улстөрчдийн нэр дэвших эрхийг хязгаарласан хуулийг баталсны дараа ардчилсан хувьсгалын гол авторын нэг болсон Э.Бат-Үүл ийн дуугарах болсон нь хачирхалтай биш гэж үү. Бүр "Авлигын загалмайлсан эцэг"-ээр өргөмжилж явсан хүнийхээ тухай. Н.Энхбаярыг "өмөөрөх" жудаг Үүл баатарт үлдсэн л юм байна!

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Зочин (66.181.177.77)
    Bat-uuliig haana ch umuurnu. Hairlana
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (203.91.114.244)
    ene tsagaan tolgoit bol zarchim yaridag yum l da. manai uxernuud l Enkhbayariig omoorch baina gej oilogdog bolxoos bish.
    2020 оны 12 сарын 30 | Хариулах
  • Гэрэл (126.255.40.24)
    Би Энхбаярыг үзэн яддаг, Баттулгад дуртай, харин Бат-Үүлд хайртай.
    2019 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (59.153.85.68)
    Энэ Үүлийг муу хэлээд байгаа нохдод хандаж хэлэхэд магтан дуулаад байгаа МАН чинь энэ хүний буянд одоо Монгол улсын төсвийн нижгээд хувьтай тэнцэх хөрөнгөтэй том компани хэвээр үлдсэн юм шүү
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • zochin (202.179.26.151)
    bat uul er xun l um b.a iim zudagtai b.x xeregtei
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • Zochin (66.181.176.219)
    Yaagaad gevel ideed tsadsan hun demj uhleer Mingil uls devjinee
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • Бат (192.82.68.223)
    Бат- уул еерийнхее телее л ингэтлээ чичрээд дайрч байгаа. Нийгмийн ерген мэдлэггуй атлаа мэддэг юм шиг дуулсан,сонссоноо шууд бичдэг солиотой нехер. Ах дуу, гэр булээсээ олсон мэдээллийг еерийнхее нэрээр дамжуулдаг л гэсэн уг. Бат-уулийн "хуний эрх, эрх челее" гэж салганасны ур дунд монголд эмх замбараагуй байдал бий болсон. Тодорхой жишээ нь: хун алсан хун бух насаараа тереер тэжээлгэдэг, хулгай дээрэм хийсэн хун албан тушаал дэвшдэг ийм бусармаг байдлыг тогтоосон. Том хулгайчууд хулгайлсан херенгее оффшорт шилжуулж араас нь гараад явчдаг. Сайханбилэг, Бадамжунай, Элбэгдорж, Женко Баттулгын "дээлтэй" дуу Ганбат, Батэрдэнэ гээд зендее зендее. Ийм л ур дун бутээсэн "баатар". Одоо 2020 онд УИХ- д орчих санаатай олон юм хуцаж байгаа нь энэ.
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.122.2)
    БАТҮҮЛ Авилгалын загалмайлсан эцэг бол ЭНХБАЯР гэж цоллож байсан нь саяхан сан
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • бодлын хулгайч (66.181.167.53)
    МАХН БОЛ ЖИНХЭНЭ НАМ ШҮҮ. ЮУН АН-МАН. ТЭД БОЛ ЖОНХУУ
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.122)
    МАХН-н АРДЧИЛСАН -намтай хамтарч ажилах хэрэгтэй.
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (46.85.134.182)
    Юу гээч хор найруулагдаад байна. Бугд тороос зайлаасай. Цадаагуй хэрээнууд газрын баялгаам хуртэж ханадаггуй? Энхбаяр интерполоор зайгдаж бгаа хамаатан 2 оо оруулж ир! Монгоо огоод явуулсан бололтой! Уул ах оффшор дансаа буцааж ог! Тулгаа чи арай л бна. Томор зам яасан. Зам ч угуй монго ч угуй
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • zochin (202.131.250.130)
    Batuul mash zuv helj bnaa.Enhbayrig umuurch bgaa bish songuulin huulin tuhail yrj bna shuudee Hun songoh songohdoh erhtei.
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
    • Энхбаяр зальтай бас сонин хун юм.
      Одоо л худлаа донгодож байхгуй юу! Хаана нааштай бна тийш урваад явчихдаг сони хун юм.
      2019 оны 12 сарын 25
  • зочин (202.9.40.151)
    Яригдаж байгаа асуудлын хүрээнд мөн хуулиин хүрээнд ярьж мэтгэлцэж сурцгаамаар юм Үндсэн хуульд зааснаар ял шиитгэлгүй хүн сонгогдох эрхтэй Эрүүгиин хуульд зааснаар ял шиитгүүлсэн ч ял шиитгэлгүйд тооцогдох хугацаа нь өнгөрчихсөн бол тухайн хүн ял шиитгэлгүй болсон гэсэн үг Тэгэхээр Энхбаяр ял шиитгэлгүйд тооцогдох хугацаа нь болсон бол сонгогдох эрхтэй болно Үндсэн хууль зөрчсөн сонгуулиин хууль байж болохгүй
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
    • Эрх
      Ганц Энхбаяр хохирч бгаа мэт харагдавч ҮХиа зөрчсөн үнэн бүдүүлэг биш шү ҮХцэц ерөнхиилөгч гэж бгаа юм уу
      2019 оны 12 сарын 25
  • билигтжаал (202.9.46.44)
    бат-үүл үнэхээр ухаан гаргажээ. би уг нь түүнийг хэзээ ч дэмжиж байгаагүй юм. одоо харин энхбаярыг өмөөрсөн биш сонгуулийн хуулиар хүний сонгох сонгогдох эрхийг зөрчсөн алдааг шударгаар хэлж байгаа учраас хоёр гараа өргөөд дэмжиж байна
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
    • Залилуулж ханадаггуй хумуус!!
      Сонгууль болонгуут бугд маш унэн ярьж эхэлдэг! Тэр нь интернетеес ард тумний зов санаа оноо гаргасан сэтгэгдлийг тууж авч бичиж оорсдийн санаа болгоод яриад явчихна. Туунийг нь тэнэг мань мэт унэмшээд дэмжээд эхэлдэг! Ингж бид тамын ероолоос салахгуй 30 жил! Бид оорсдоо тэнэг биш байя!!
      2019 оны 12 сарын 25
    • Бат уул ээ!
      Бар уул боль боль оффшор монго яаж дарж чадваа?
      2019 оны 12 сарын 25
  • Зочин (122.201.21.184)
    Жонхууг цэвэрлэж байж Монгол цэвэршинэ
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • Болд (103.229.122.223)
    Энэ бол жудаг биш унэн монийг харин ярьж байна шуу дээ яг унэн шуу ард тумэн ойлгох цаг ирнэ торийн дээр нам гарсанг харуулаж байна одоо еронхий сайд нь ямар эрх мэдэлтэй болж байгаа билээ дээ ард тумэн минь ухаарах цаг болсон шуу 2020 онд сонголтоо зов хийгээрэй торт хяналт хэрэгтэй шуу
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • zochin (103.229.122.93)
    Uls turchid dotor chini uvaigui,es surtahuungui,avilgachid orj suuchihaad mongol ulsiig hugjuulehgui hund surtlaar duuregchiheed baihad bid hatuu arga hemjee avahgui bol ene ard tumen chini ulam yaduuraad bid delhiin hamgiin buurai uls bolohod oirhon bn end huvi hunii erih chuluu gej surjigneh hereggui tom dargad bolohoor erih chuluu gej baidag jiriin ard irgeded bolohoor baidaggui yam uu
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • irgen (119.40.98.177)
    Яахав дээ энэ засагаас айх зүйл Үүлбаатарт байгаа юм байна л даа. Юунаас айгаад байна аа. Энхбаярыг Монголд тоох хүн бараг байхгүй болсон доо. Тэр төрийн 3н өндөрлөгийн ажлыг хийж байсан. Ард түмэн итгэж байсан . Гэтэл өөртөө том цэнхэр байшинг УБ хотын төвд барьсан. Ард түмнийг тэр бодоогүй л байхгүй юу. Улс төрд орвол сул мөнгө орж ирнэ шунал үхэн үхтэлээ шунал дагуулж байна л даа. Энхбаяр ард түмнийг биш мөнгө олох гэж л ард түмэнд хайр зарлаад байгаа
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.143.252)
    Энхбаяр уугаасаа шуналтай хүн. Мөнгөнний төлөө шуламтай ч ханилана. Мань хүнийг ерөнхий сайд ,ерөнхийлөгч байхад монголын шилдэг эх орончид болох Ш Отгонбилэг,Л Энэбиш,Д Дангаасүрэн ,О Дашбалбар,М Зэнээ, Наранцацралт ,О Энхсайхан гээд олон хүн учир бүтүүлэг байдлаар нас барсан. Мөн одоогийн цуурай болоод байгаа Оюутолгойг буруу замаар оруулахад маш их үүрэгтэй оролцож гай тарьсан нөхөр шүү.Их өр дарах / өрөө төл гэж хэн ч шаардаагүй тэгээд ч оросууд Куба ,Унгар болон африкийн хэд хэдэн орны олон арван тэрбум долларын өрийг цайруулсан/ нэрийдлээр оюутолгойн хайгуулын лиценз эзэмшиж байсан Фредландаас 50.сая доллар зээлж оронд нь ашиглалтын лиценз бэлэг болгон бариад Оюутолгойг ёстой буруу замд нь нэг мөр оруулсан хүн шүү. Одоо тэр оюутолгойг аврагчийн дүрд жүжгэлж өгч байна даа. Мартаж болохгүй мартвал сөнөнө
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
    • Mongol
      Alsan humuus ni ard olnii ug ortoi gej chini shuteed baidag erliiz golduu iljigdorj terguutei ardchilagch nar chini nuhsan gedeg bizdee
      2019 оны 12 сарын 25
  • зочин (66.181.177.159)
    Батүүл өөрөө хэрэгт холбогдсон шүү дээ. Сандарч байна. Аргагүй. Хэрэгт холбогдсон хүмүүс дахиж гарч яах юм. Ямар зорилго байна. Дүгнэлт хиймээр юм.
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.186.233)
    Бат-Үүл Н.Энхбаярыг өмөөрөөгүй ээ, харин хүний сонгогдох эрх гэдэг зарчмыг өмөөрсөн юм! Тэр зарчим дотор нь Энхбаяр гэгч этгээд багтчихаад л байгаа болохоос хэрэггүй л хүн л дээ!
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.169.162)
    Яахав дээ энэ засагаас айх зүйл Үүлбаатарт байгаа юм байна л даа. Юунаас айгаад байна аа. Энхбаярыг Монголд тоох хүн бараг байхгүй болсон доо. Тэр төрийн 3н өндөрлөгийн ажлыг хийж байсан. Ард түмэн итгэж байсан . Гэтэл өөртөө том цэнхэр байшинг УБ хотын төвд барьсан. Ард түмнийг тэр бодоогүй л байхгүй юу. Улс төрд орвол сул мөнгө орж ирнэ шунал үхэн үхтэлээ шунал дагуулж байна л даа. Энхбаяр ард түмнийг биш мөнгө олох гэж л ард түмэнд хайр зарлаад байгаа
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    15 мин
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    49 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    1 цаг 1 мин
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 31 мин
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    1 цаг 45 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    1 цаг 49 мин
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    3 цаг 11 мин
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    3 цаг 18 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    4 цаг 4 мин
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    5 цаг 6 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    5 цаг 48 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    6 цаг 4 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    6 цаг 8 мин
  • Хятадын "Kimi K3" хиймэл оюун ухаан АНУ-ыг яагаад сандаргах болов?
    6 цаг 27 мин
  • Хэт халалт Европыг нөмөрч, ой хээрийн түймрийн улмаас олон мянган хүн гэр орноосоо дайжиж байна
    6 цаг 34 мин
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
    6 цаг 43 мин
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
    6 цаг 52 мин
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
    6 цаг 54 мин
  • Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
    7 цаг 15 мин
  • Твиттер хэрхэн Х болсон бэ?
    7 цаг 24 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК