
Байгальд хаясан ганц ширхэг хог олон зуун жилийн турш орчноо бохирдуулж, хөрс, ус, ургамал, амьтанд сөрөг нөлөө үзүүлдэг.
Гол, нуур, горхи орчимд хаясан хог хаягдал үерийн үед усанд урсаж, голын урсцыг бохирдуулахын зэрэгцээ усны урсгалыг саатуулж, үерийн эрсдэлийг нэмэгдүүлэх шалтгаан болдог.
Хог хаягдлаа зориулалтын саванд хийж, аялал, амралтын үеэр гаргасан хогоо буцаан авч явах нь байгальдаа оруулж буй хамгийн энгийн атлаа, хамгийн үнэ цэнтэй хувь нэмэр юм.
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд Туул гол дагуу цэвэрлэгээ хийх гэж байна.
Хогоо ил задгай хаяхгүй байж, байгальд хариуцлагатай амарч, зугаалж, байгаль хамгаалах аянд идэвхтэй оролцохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас уриалж байна.






















































