Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Хүрэлбаатар: Бизнесмэн гишүүд НӨАТ-ын буцаан олголтоор шоу хийж байна

2019-12-25
0
ЖИРГЭХ

НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх талаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь нарын гишүүн хуулийн төсөл боловсруулсан. Уг асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.


-Засгийн газрын хуралдаанаар Татварын тухай хуультай холбоотой зарим зүйлийг хэлэлцсэн гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Засгийн газар ойрын хэдэн жил эдийн засгийн бодлогыг зөв явуулахын тулд Татварын багц хуулийг санаачилж өргөн мэдүүлснийг УИХ жилийн дараа баталж өгсөн. Ингэхдээ ААН-дэд очдог татварын дарамтыг бууруулах болон иргэдийн хөдөлмөр эрхлэх, амьжиргааг нь дэмжихэд чиглэгдсэн өөрчлөлтүүдийг багц байдлаар оруулж, шийдсэн. Мөн дэлхийн бусад орнуудын жишгийг ч авч үзсэн.

Энэ хуулийн өөрчлөлтийг хийхийн тулд олон удаагийн хэлэлцүүлэг хийсэн. Хууль батлагдсаны дараа 40 гаруй журмыг олон нийтээр хэлэлцүүлж, ирэх оноос хэрэгжих ажил зохион байгуулсан.

Хамгийн сүүлийн журмыг өнөөдөр Засгийн газрын хурлаар оруулж батлууллаа. Татварын шинэ хууль хэрэгжиж эхлэхэд бэлэн болсон. Харин зарим бизнесмен гишүүдээс шинэ хуулийн төсөл санаачлаад явж байна лээ. Гэтэл энэ нь Татварын багц реформыг хийхэд уялдаагүй байна гэж харж байна.

-НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх боломж бий юу?

-Засгийн газар урт хугацааны турш судалж байгаад татварын бодлогыг УИХ дээр оруулж ирэ, батлуулсан талаар тодорхой хэллээ. Сонгууль дөхөж байна. Бизнес эрхэлдэг гишүүд их байдаг юм байна. Тэдний зүгээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх асуудал тавьж байна гэж ойлгож байна.

-НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх асуудал нь улс төрийн шоу болоод өнгөрөх вий гэсэн хардлага байна?

-Сонгуулийн шоу шүү дээ. Дэлхий даяараа харж байсан шоу.

-Эдийн засгийн байдал ямар хэмжээнд байна вэ. Зах, худалдааны төвүүд НӨАТ-ын баримт өгдөггүй. Энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?

-Үүнийг засахын тулд Татварын багц хуулийг санаачилсан. Ирэх оноос хэрэгжинэ. Энэ хэмжээгээр татварынхаа бааз суурийг нэмэгдүүлээд явах боломжтой болно. Тиймээс шинэ орчин хэрэгжиж эхэлснээр энэ асуудал буурна.

-Ирэх оны есдүгээр сараас өмнө “Саарал жагсаалт”-аас гарна гэж мэдэгдсэн. Сангийн яам энэ талаар хэрхэн ажиллаж байна вэ?

-Ерөнхий сайд Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах ажлын хэсэг байгуулж, Сангийн сайд ахлах захирамж гаргасан. Ажлын хэсэгт Тагнуулын ерөнхий газар, ХЗДХЯ, Монголбанк, шүүх, прокурор, АТГ зэрэг байгууллагууд багтсан. Энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанаар долоон хуульд өөрчлөлт оруулахаар боловсруулж, батлууллаа. Үүнээс гадна “Саарал жагсаалт”-аас хийх ажлын төлөвлөгөөг боловсруулсан.

Ирэх оны нэгдүгээр сард Бээжин хотод хамтарсан хурал болно. Үүнээс өмнө Монгол Улс тайлангаа өгөх ёстой.

Уг тайланг гаргахад анхаарч ажиллаж байна. Мөн хоёр сард ФАТФ-ын хурал болно. Эдгээрт өөрсдийнхөө хийсэн ажлыг танилцуулна.

-Тухайлбал, ямар хуульд өөрчлөлт оруулахаар боловсруулсан юм бэ?

-Мөнгө угааж болзошгүй салбарын нэг гэж авч үзвэл Үл хөдлөх хөрөнгө байдаг юм. Үүнд нарийн зохицуулалт оруулна. Мөн Санхүүгийн үйлчилгээнд хууль эрх зүйг дутуу тодорхойлсон байдаг. Тухайлбал, хөрөнгийн үнэлгээ өгдөг үйлчилгээг санхүүгийн үйлчилгээнд оруулдаггүй. Тиймээс үүнтэй холбоотой мөнгө угаах явдал гарч болзошгүй гэж үзэж байгаа учраас аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгох хууль, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох хууль зэрэгт өөрчлөлт оруулна.

-Хуралдаанаар зээлийн хэлэлцээрийн тухай хэлэлцлээ. Ирэх онд хэдий хэмжээний өр төлөгдөх вэ?

-Энэ жил төсвийн гүйцэтгэл гарахад хоёр хоног дутуу байна. Учир нь бид нэгдсэн төсвөөр тайлан гаргадаг. Маргааш урсгал, зардлын гүйлгээг хааж, ирэх баасан гарагт хөрөнгө оруулалтын гүйлгээнүүдийг хаана. Ингээд бүх аймгуудаас мэдээлэл татах, нэгтгэж дүн гаргаж мэдээллүүдээ нэгтгэхээр ажиллаж байна.

2019 оны төсвийн алдагдлыг 1.9 их наяд төгрөгийн алдагдалтайгаар УИХ баталж өгсөн. Энэ алдагдлыг нэлээд бууруулж орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл, их наядаар тоологдох биш тухайн дүнгээс хэд дахин бууруулж байгаа юм.

Өнөөдрийг хүртэл Сангийн яам гаднын улсаас нэг ч төгрөгийн бонд болон арилжааны банкуудаас нэг ч төгрөгийн өндөр хүүтэй зээл аваагүй. Тиймээс төсвийн гүйцэтгэл сайн гарахаар харагдаж байна. Өрийн хэмжээний хувьд өндөр хүүтэй, богино хугатцаатай зээл төсөвт дарамт болдог учраас ихэвчлэн урт хугацаатай, хүү багатай болгож хэлбэрийг нь өөрчлөх зэргээр хэлэлцээр хийж байгаа. Урьдчилсан тооцооллоор У.Хүрэлсүхийн Засгийн газар 8 их наяд төгрөгийн өр дарсан.

-НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлэх асуудлыг УИХ цуцалсан гэж ойлгож болох уу?

-Их хурлаас асуугаарай.

-Манай улс 2.9 орчим их наяд төгрөгийн авлагатай гэж ярьж байсан. Энэ мөнгө хэзээ ирэх вэ?

-Тийм их авлага байхгүй.

-Бондуудаа эргэн төлөх асуудалд ямар менежмент хийж байгаа вэ?

-Бид 2021 онд 500 сая ам.доллар, 2022 онд нэг тэрбум ам.доллар, 2023 онд 600 сая ам.доллар, 2024 онд 800 сая ам.доллар эргэн төлнө.

Эдийн засгийг хүндрүүлэхгүйгээр хэрхэн шийдэх вэ гэдэгт өмнөх жишээг аваад үзье. Өмнө нь бондыг бондоор нь сольдог байсан юм билээ. Ингэхээр өрний хэмжээ буудаггүй. Өрөөс өр рүү шилждэг буруу практик юм.

Тиймээс тодорхой хэсгийг нь бонд гаргаад, заримыг нь бололцоогоо ашиглаад төлөх боломжтой.

-БНХАУ-аас авсан своп хэлцлийн эргэн төлөлт нь ирэх онд хийнэ гэсэн. Хэдий хэмжээний мөнгө төлөх вэ?

-Монголбанкнаас асуугаарай. 

-Сая гаднын улсаас авахаар батлагдсан зээлүүдийн өрийн хэмжээний талаар мэдээлэл өгнө үү?

-Францын зээл гэхэд 40-60 хувийн хөнгөлөлттэй зээл шүү дээ. Үндсэндээ тэг хувийн хүүтэй гэж хэлж болно. 40 жилийн хугацаатай эргэн төлнө. Сангийн яамнаас санхүүгийн эх үүсвэрүүдээ баталгаажуулах бодлого барьж ажиллаж байна. Учир нь өнгөрсөн хугацаанд мөнгө олдохгүй сандрахаараа өндөр хүүтэй, богино хугацаатай зээл авч байсан жишээ бий. Тиймээс хямд эх үүсвэртэй,  урт хугацаатай зээлээр баталгаажуулах чухал.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • иргэн (202.9.46.125)
    Сонгууль дөхсөн учраас "шоу" гэж болохч ард иргэдийн хүсэл сонирхол, үнэ, инфляцийн өсөлтийг харгалзаж энэ асуудалд ийм хэт нэг тал барьсан хатуурахсан хариулт өгмөөргүйсэн. Жаахан сагуу онгиргон бие тоосон өвчин нь газар авач байна шүү хөөрхий
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (192.82.69.78)
    Цалин хөлсөө дорвитойхон нэмэчээ мэргэшсэн хулгайч аа.
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.193.195)
    Хотгор шанагын хулгайч юу гуцаад байна.
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • татвар нэмдэггүй намын сайд биз дээ (91.170.197.199)
    больчих оо
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    16 мин
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    50 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    1 цаг 2 мин
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 32 мин
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    1 цаг 46 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    1 цаг 50 мин
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    3 цаг 12 мин
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    3 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    4 цаг 5 мин
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    5 цаг 7 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    5 цаг 49 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    6 цаг 5 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    6 цаг 9 мин
  • Хятадын "Kimi K3" хиймэл оюун ухаан АНУ-ыг яагаад сандаргах болов?
    6 цаг 28 мин
  • Хэт халалт Европыг нөмөрч, ой хээрийн түймрийн улмаас олон мянган хүн гэр орноосоо дайжиж байна
    6 цаг 35 мин
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
    6 цаг 44 мин
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
    6 цаг 53 мин
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
    6 цаг 55 мин
  • Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
    7 цаг 16 мин
  • Твиттер хэрхэн Х болсон бэ?
    7 цаг 25 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК