зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Албан тушаалаараа “бооцоо тавигсад”

2020-1-07
0
ЖИРГЭХ

Парламент ирэх сонгуулийн дүрмээ хуулийн хүрээнд баталснаар улс төрд албан ёсоор нэр дэвших хүсэлтэй горьлогчдын марафон албан ёсоор намуудад эхлээд багагүй хугацаа өнгөрөв. Намуудад гэхээсээ МАН, АН-д гэвэл илүү үнэнд нийцнэ. Бусад намын хувьд ажин түжин байгаа ч Н.Энхбаяр дарга нь ээлжит буюу гуравдахь сонгуульдаа нэр дэвшүүлэх эрхээ хасуулахдаа тулсан МАХН-ын тухайд олон нийтийн өмнө гарч, мэдэгдэл мэдээлэл хийх нь олширч байх шиг. Нөгөөтэйгүүр, ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө төрд өндөр албан тушаал хашиж буй нэр бүхий албан тушаалтнууд түрүүчээсээ өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, сонгуулийн бэлтгэлээ базаах болов. Хуульд зааснаар төрийн албанд ажилладаг ажилладаг албан тушаалтнууд зургаан сарын өмнө ажлаа өгөх заалттай. Энэ дагуу Засгийн газрын ээлжит хуралдаанаар хоёр ч Төрийн нарийн бичгийн дарга болон Хил хамгаалах ерөнхий газрын дарга нарыг өөрсдийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан нь саяхан. Тэдний араас таван ч албан хаагч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш байв. Тэгвэл 2020 оны сонгуульд нэр дэвшихээр болж, хуулийн хугацаандаа багтаан албан тушаалаараа “бооцоо тавигсад”-ын хэн нь хэн бэ?


Ардын намын “кран”-тай Ц.Цэнгэл

Улс төрд түүнийг уяач гэдгээр нь илүү танина. Уралын Политехникийн дээд сургуулийг эрчим хүчний инженер мэргэжлээр дүүргэсэн. “ТЭЦ-3”-аас ажлын гараагаа эхэлсэн нэгэн юм. Тэрбээр мэргэжлийнхээ дагуу хувийн хэвшилд ажиллаж байгаад Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүний албыг хашиж, Эрчим хүчний инженерүүдийн холбоог удирдаж түүхтэй.

Түүнийг Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Эрчим хүчний сайдаар томилуулах саналыг гаргасан ч түүний эхнэр нь “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компанийн захирлаар ажилладаг. Өөрөө Эрчим хүчний хөгжлийн ассоциацыг үүсгэн байгуулснаа мэдүүлээгүй учир ашиг сонирхлын зөрчил үүснэ хэмээн АТГ-ынхан үзэж татгалзсанаар Байгаль орчин, аялал жуулчлалын Төрийн нарийн бичгийн даргаар очсон билээ.


“Унадаггүй Төрийн нарийн”

МАН эрх барьснаас хойш хамгийн олон огцорсон, орон гарсан сайдын суудалтай яам нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам байв. Хамгийн анх УИХ-ын гишүүн асан Ж.Батсуурийг уг албан тушаалаас нь жил хүрэхгүйн хугацааны дараа огцруулсан байдаг. Түүний араас академич Г.Чулуунбаатарыг томилсон ч сайдын сэнтий нь хэдхэн сарын настай байв. Учир нь, Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсноор тус яам дахин шинэ сайдын нүүр үзсэн ч Ц.Цогзолмаа нь танхимынхаа эсрэг ажилласан гэх үндэслэлээр мөн огцорч өдгөө Ё.Баатарбилэг халааг нь аваад буй.

Энэ хооронд Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг мөн чөлөөлсөн байдаг ч удалгүй тэрбээр уг албандаа эргэн томилогдсон. Нэг үгээр салбарын сайддаа халгаатай гэмээр уг яамны хамгийн тогтвортой алба нь Төрийн нарийн бичгийн даргын сэнтий байлаа. Сайд асан Ц.Цогзолмаа ч албан тушаалаа хүлээлгэн өгөх үедээ “Б.Баярсайханыг явуулаарай. Тэгэхгүй бол ажил урагшлахгүй” хэмээн Ё.Баатарбилэгт аминчхан захиж байсан ч тэрбээр саяхныг хүртэл энэ албаа хашиж ирсэн нэгэн. Ямартай ч яамныхаа төвшинд “Унадаггүй Төрийн нарийн” тодотголтой түүнийг сонгуулийн аль тойрогт хүч үзэх нь МАН-ын Бага хурлаас тодорхой болох болов уу?.


Генералын гэнэтийн шийдвэр

Хуулийн дагуу үүрэгт ажлаа хүлээлгэж өгсөн албан тушаалтнууд дундаас гэнэтийн гэмээр шийдвэр гаргасан хүний нэг нь  Хил хамгаалах ерөнхий газрын дарга генерал Ц.Сэргэлэн байлаа. Ерөнхийлөгчийн зарлигаар 2007 онд Бригадын генерал, 2011 онд Хошууч генерал цол хүртсэн түүний хувьд энэ салбартаа мэргэшсэн нэгэн. 1989 оноос хилийн цэргийн албатай ажил, амьдралаа холбосон тэрбээр 1997 оноос өнөөг хүртэл удирдах албанд ажилласан гэхээр ямар хэмжээний бэлтгэгдсэн боловсон хүчин гэдэг нь илт.

Харин энэ удаад Хилийн цэргийн командлагчийн ажлаа хүлээлгэн өгч, сонгуулийн бэлтгэлээ базааж эхэлсэн түүний гэнэтийн шийдвэрийг гайхах нэгэн байхад дэмжих зарим нь ч байгаа юм.


О.Одбаяр аавынхаа орыг залгах уу

Төр, нийгмийн зүтгэлтэн Л.Одончимэд агсны хүү Одбаяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр сонгуульд нэр дэвшигчдийн цуваа үргэлжлэв. О.Одбаяр нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан нэгэн. Түүний аав Л.Одончимэд нь Засгийн газар, УИХ-ын гишүүн, Монгол Улаан Загалмайн нийгэмлгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.

Тэрбээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлогыг анхлан санаачилж батлуулж байсан нэгэн. Харин энэ удаад түүний хүү Одбаяр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлын албан тушаалаа зүгээр ч нэг өгөөгүй нь лав. Харин аавынхаа төрөлх нутаг Дорноговь аймагт өрсөлдөхөөр албан тушаалаа өгсөн гэдгийг зарим эх сурвалж хэлж байна.


Шинэхэн гавьяатын шийдэмгий сонголт

УИХ ээлжит сонгууль айлсахтай зэрэгцэн төрийн өндөр албан тушаалтнуудын өргөдөл яам, хүчний байгууллагаар хязгаарлагдсангүй. Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн ч үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн нь олон хүнд гайхширал төрүүлэх шалтгаан болов. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үндэслэлээр ийн ажлаа хүлээлгэж өгчээ. Түүнийг оны өмнөхөн Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат эмч цолоор шагнасан.

Ж.Чинбүрэн нь эх орондоо элэгний анхдагч өмөнтэй, элэгний хатууралтай өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулсан нэгэн хэмээн олон нийт хүлээн зөвшөөрдөг ч тэрбээр эмчийн мэргэжлээ азнаад их улс төрд ийнхүү хөл тавихаар болж байна.


Г.Амартүвшингийн дараагийн зогсоол Их хурал байх нь

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкнаас авсан томоохон зээлдэгчдийг зарласнаас хэд хоногийн дараа “Хас”-ын тодотголтой Г.Амартүвшинг гүйцэтгэх захирлаар томилох шийдвэрийг ТУЗ-өөс нь гаргаж байв. Тэрбээр Хөгжлийн банкны ТУЗ-тэй зургаан сарын хугацаатай ажиллах гэрээ байгуулсан нь өнгөрсөн сард дуусгавар болсон юм. Энэ тухайгаа ч тэрбээр “Хөгжлийн банктай байгуулсан гэрээ дуусгавар болж байгаа. Цаашид ажиллуулах эсэхийг ТУЗ шийднэ. Мэргэшсэн банкир хүний хувьд энэ салбартаа ажиллах бодолтой байгаа” хэмээн ярьж байсан удаатай.

Гэвч Г.Амартүвшингийн дараагийн зогсоол банкны салбар биш УИХ бололтой. Г.Амартүвшин нь 2014 оны долдугаар сараас “Хас” банк, Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн ерөнхий захирлаар ажиллаж байсан туршлагатай. Казахстан улсын арилжааны томоохон банк болох Казкоммерц банкны эрсдлийн удирдлагын газрын дарга, ерөнхий захирлын алба хашиж төслийн санхүүжилт болон зээлийн санхүүжилтийн чиглэлээр 10 гаруй жил ажилласан туршлагатай.


“Дуулианы эзэн”-ий чимээгүй нүүдэл

"МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирлаар ажиллаж байсан Н.Энхбаатар бусдаас их хэмжээний авлига авсан гэх хэргээр хууль хүчний байгууллагад шалгагдаж эхэлсэн ч тэр нь нотлогдоогүй учир үүрэгт ажилдаа буцаж томилогдсон байдаг. Нэгэнтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан түүнийг 600 сая төгрөгийн авлига авсан гэх хэрэгт сэжиглэгдэн, шалгаж байсан юм.

Гэвч Н.Энхбаатар хуульд заасны дагуу ажлаа өгч сонгуульд нэр дэвшихээр болжээ. Түүний хувьд 2016 оны арванхоёрдугаар сараас МИАТ ТӨХК-ийн Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлаар томилогдон ажиллаж байсан нэгэн. Тэрбээр 2001-2005 онд МУИС-ийн НШУС-ийг Философич, Нийгэм судлалын багш, 2008-2010 онд МУБИС-Нийгмийн ухааны сургуулийг Улс төр судлалын магистр, 2014-2016 онд АНУ-ын Вашингтон ДиСи хотын Жорж Вашингтоны их сургуулийн Хууль тогтоох засаглалын үйл ажиллагааны чиглэлээр магистрийн зэрэг хамгаалжээ.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ZiPD@ nar (114.159.65.17)
    Teneg, erguu, novshiin, lalariin, songogdohgui hogiin pizdakuud bugd zail pizda, muu har lalaruud!!!!!.....
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.100.210)
    songogdoxgui boloxooroo ergeed bi aban tushaaldaa ochiyo gej tenegtexgui shuu
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    6 цаг 6 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    7 цаг 46 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    7 цаг 51 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    7 цаг 56 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    8 цаг 0 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    21 цаг 25 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    23 цаг 22 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Өчигдөр 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Өчигдөр 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК