
Ойрын хоногуудад уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд хагаст үргэлжлэн хална гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 3-8 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр +24…+29 градус, Алтайн өвөр говиор +37…+42 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Дорнодын тал нутгаар +33...+38 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна.
2026 оны 07-р сарын 25-наас 2026 оны 07-р сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
25-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Нутгийн өмнөд хагаст үргэлжлэн халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +24...+29 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө +23...+28 градус, өдөртөө +38…+43 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +34...+39 градус, бусад нутгаар шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +28...+33 градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр сэрүүсэхийг ЦУОШГ-аас мэдээллээ.






















































