Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАХН популизмын хамгийн чанга шүгэл үлээгч болжээ

2020-1-07
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны босгон дээр ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан тухай зарласан нь энэ өдрүүдийн гол байсаар ирэв. Цаашдаа ч байх нь тодорхой болж байх шиг. Өөрийнх нь даргалдаг УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар бүрэлдэхүүнд багтдаг зөвлөлөөс ийм зөвлөмж гарсан болохоор Засгийн газар хуралдаж, хуулийн төсөл боловсруулснаа спикер Г.Занданшатарт гардуулав. Өчигдөр хуралдсан МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлөөс ч Ерөнхийлөгчийн мэдэгдлийг дэмжиж буйгаа илэрхийлсэн хэвлэлийн бага хурал аль аль нь хийлээ.

Одоо Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны босго хэрхэн давж, яаж өөрчлөгдөх, ямар санал тусахаас уг асуудлын зангилаа нэг тийш болох учиртай. Гэтэл үүнтэй зэрэгцэн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга тэргүүтэй тус намынхан мэдээлэл хийв.

Б.Тулгын хэлснээр “МАХН 2019 онд "Өргүй монгол" үндэсний хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлж өрийн дарамттай иргэдтэй уулзаж, судалгаа гаргасан. Улмаар ипотекийн 8 хувийн зээлийн хүүг тэглэх,  зээлийн хүүг үндсэн зээлийн төлбөрт тооцох, цалингийн зээлийн хүүг тэглэх, малчдын зээлийн хүүг тэглэх, эдгээр тэглэсэн зээлийн хүүгийн төлбөрийг нэгтгэн тооцож төр засгаас арилжааны банкуудад нэг удаа нөхөн олгохыг шаардаж байсан.

2019-2020 онд шилжих үед Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн мэндчилгээндээ ахмад настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх нь зүйтэй гэсэн. Ерөнхийлөгчийн санаачилгыг талархан хүлээж авч байгаа. Аливаа асуудлыг цогцоор нь шийдэх нь чухал. Аль нэг хэсгийг тайрч аваад шийдэх нь буруу үр дүн гаргах эрсдэлтэй байдаг. Өр, зээлийн асуудал зөвхөн ахмадуудад тулгамдаад буй биш. Нийт ард иргэдэд тулгамдаж байгаа асуудал учраас ипотекийн болон цалингийн, малчны зээлийн хүүг ч нэг удаа тэглэх бүрэн бололцоотой гэсэн судалгааг бид гаргаад байна" гэв.

Хамгийн хачирхалтай нь, тэтгэврийн зээл авсан ахмадуудад үзүүлж буй дэмжлэгийн жишгээр зээл аваагүй 176 мянга орчим ахмадад тус бүр сая төгрөгийн урамшууллыг нэг удаа олгох асуудлыг хамтад нь шийдвэрлэх ёстой хэмээв.

Яг л 2008 оны сонгуулийн АН 1, МАН 1.5 сая төгрөг амлаж байсан шиг. Нэг үгээр тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх санаачилга Ерөнхийлөгчөөс гарч, МАН-ын дэмжлэгтэйгээр парламентын босго даваад байгаа асуудлын сүүдэрт МАХН ээлжит популизмаа хийсэн нь энэ байв.

Тодорхой шийдэл, тооцоо судалгаа, эдийн засагт нөлөөлөх сөрөг үр дагаврыг нь тооцоолохгүйгээр хий хоосон амлалт өгч, нийгмийн тархийг угаах нь өөрөө популизмын энгийн нэгэн хэлбэр. Харин үүнийг хамгийн чангаар шүгэл үлээж, нийгмийн уур амьсгалыг өөрсдийн зүг чиглүүлэгчээр МАХН тодрох болсоор удаж байна. Үүний тод илрэл нь үлдсэн 176 мянга орчим ахмадад нэг сая төгрөг олгохыг шаардсан Б.Тулга даргын үг. Тэгээд ч 176 мянган ахмадад нэг удаа сая төгрөг олгох хэмжээний мөнгө манай эдийн засагт бий юу гэвэл байхгүй. Багаар бодоход 176 тэрбум төгрөг болно.

Ийм хэмжээний мөнгийг нэг удаа гаргаснаас улс, нийгэмд хэрэгтэй байгаа сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтад зарцуулах нь илүү оновчтой. Бидний ирээдүйд хэрэгтэй.

Тийм атал сонгуулийн хамгийн идэвхтэй хэсэгт зориулсан бараг боломжгүй популизм хийж, шүгэл үлээх болсон МАХН-ын цаад зорилго юу вэ?. Тэгээд хавханд хэзээ ч үнэгүй бяслаг байдаггүйг энд зориуд тодотгох хэрэгтэй. МАХН-ынхан ч ахмадуудад хайртайдаа ийм санал санаачилга гаргаагүй болов уу? Магадгүй энэ мэтчилэн иргэдэд таалагдах зорилгоор нэр дэвших эрхээ гурав дахиа хязгаарлуулаад байгаа намын даргынхаа сонгуульд оролцох замыг нь засч буйг үгүйсгэх аргагүй.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (43.228.130.188)
    Энхбаярын утсан хүүхэлдэй нар эзэндээ үйлчлэгч хасар басар ноход
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.195.167)
    МАНАН улам хүчирхэг болжээ Яаж төрөөс зайлуулах вэ Одоо бүр нийлээд ахмадаа алаг үзэж доромжолж байх шив
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.195.167)
    Энэ зээл тэглэхийг зарим нь мэдсэн бишүү Яаж тэр 6с сая 10 сая 15 сая 20 сая 25 саяыг зээлдэг байна
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
  • Өвөө (103.26.195.167)
    Одоо зээлтэй ахмадууд 3саяаас 20 сая хүртэл төгрөг тэглүүлж байна Тэгвэл зээл авч хүч хүрэхгүй төлж чадахгүй учир аваагүй ахмадуудад дундыг бариад бүгдэд нь 3 сая төгрөг төрөөс өгөх хэрэгтэй Арай шудрага блно
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Улс төрийн 3 дахь хүчин гаргах хэрэгтэй.
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    МАХН -ыг тоох амьтангүй болж Н.Энхбаяр нь хийсэн нүглийнхээ гайгаар монголын төрд дахин ойртхооргүй болсон үүний л өс хонзон дүрэлзэж ард түмнийг хууран мэхлэх замаар УИХ д ганц боловч суудал авах хүсэл. Ард түмэн хэрсүү болсон шүү та нар яаж ч гоё амлаад амжилтанд хүрэхгүй л болов уу. МАХН- ын жирийн гишүүдээ та нар Авилгачидаар удирдуулсан намд байх сайхан байна уу , сэтгэцийн юмтай болчихсон наад өвгөнөө бөөцийлөх гэж үү ? эх ороноо гэж бодож байгаа бол өөр нам бараад.
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
  • би (103.9.90.98)
    Ингэж "жижиг юм өгсөн" нам, хүнд биш нэгмөсөн Монгол хүн бүрийг алтаар бүрээд, мөнгөөр хучих нам, хүнд л саналаа өгч тэднийг үүрд гишүүнээр үлдээе.
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
    7 мин
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
    9 мин
  • Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
    29 мин
  • Твиттер хэрхэн Х болсон бэ?
    39 мин
  • Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна
    54 мин
  • Ойрын хоногуудад уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
    58 мин
  • Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
    1 цаг 0 мин
  • Старс төвийн 5 давхарт гарсан галын тархалтыг зогсоохоор ажиллаж байна
    1 цаг 10 мин
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
    14 цаг 51 мин
  • Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна
    17 цаг 7 мин
  • Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө
    17 цаг 10 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
    17 цаг 43 мин
  • Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 25 орчим га талбай өртжээ
    17 цаг 54 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    18 цаг 8 мин
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
    18 цаг 41 мин
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
    18 цаг 45 мин
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
    18 цаг 52 мин
  • Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
    19 цаг 20 мин
  • Нийт нутгийн 10 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна
    19 цаг 24 мин
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
    20 цаг 24 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК