Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2020-1-07
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Өдгөө Монгол орны ургамлын аймагт 108 овгийн 684 төрлийн 3160 зүйл гуурст дээд ургамал бүртгэгдсэнээс унаган ургамал 153, завсрын унаган 458, нэн ховор 133, ховор 356 зүйл, үлдэц (үлдвэр) ургамал 70 зүйл ургамал бүртгэгдээд байна. 3160 зүйл гуурст дээд ургамалд тодорхой шалгуураар үнэлгээ хийхэд 1472 зүйл  ургамал буюу нийт ургамлын 46 хувийг зайлшгүй хамгаалалтад авах шаардлага үүсээд байна. Мөн Монгол орны бэлчээр нутгийн 70 гаруй хувь нь аль нэг байдлаар доройтсон нь мал бэлчээрлэлт ургамлын үрийн нөхөн сэргэлтэд сөрөг нөлөө үзүүлж, ургамлын бүлгэмдлийн бүрэлдэхүүн, бүтцэд ихээхэн өөрчлөлт оруулж ургамлын баялаг хомсдох нэг шалтгаан болж байна. Байгалийн ургамлын ховордлын шалтгааны 59,3 хувь нь хүний нөлөөгөөр, 38,6 хувь нь нөөцийн хэт ашиглалтаас, 47,3 хувь нь байгалийн гамшгаас үүдэлтэй байгааг талаар дурдлаа. 

Байгалийн ургамлын тухай хууль 4 бүлэг 22 зүйлтэйгээр 1995 оны 06 сарын 05-ны өдөр батлагдаж, 1997-2015 онуудад 4 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон ч байгалийн ургамлын удмын санг хойч үедээ хадгалж өвлүүлэх чадамж дэлхий нийтийн жишгээс хоцорч, ургамлын олон янз байдлыг хамгаалах явдал үндсэндээ хаягдаж, ургамлын төрөл зүйлүүд устах аюул тулгараад байгаа нь дээрх тоо баримт болон  гадаад дотоодын эрдэмтэн судлаачид нотолж байна. Мөн Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу хийсэн үнэлгээнээс уг хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Иймд эдгээр шаардлагыг үндэслэн Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах зайлшгүй шаардлага үүссэн гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд, Олон улсын гэрээ конвенцод заасан холбогдох үүргийг биелүүлэх нөхцөлийг бүрдүүлж нутаг орны  хэмжээнд нөөц багассан, устах аюулд өртөөд байгаа ургамлын зүйлийг уугуул тархац нутаг /in-situ/-т нь хамгаалах, нөхөн сэргээх ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутагтаа хэрэгжүүлэх, нэн ховор, ховор, унаган, үлдвэр ургамлын удмын санг хойч үедээ өвлүүлэх зорилгоор ижил төстэй /ex-situ/ орчинд тарималжуулан хадгалан хамгаалах ажлыг Төрийн өмчит шинжлэх ухааны байгууллага хийж гүйцэтгэх, Монгол орны нутаг дэвсгэрт бүртгэгдсэн нийт ургамлын хатаамал, өсгөвөр, үр үрцэрийн цуглуулгыг байгалийн ургамлын генийн санд хадгалан хамгаалах асуудлыг тусгажээ. 

Мөн экосистемийн унаган төрхийг хадгалан хамгаалах зорилгоор харь зүйл ургамлыг байгальд тарьж ургуулахыг, хүнс техникийн зориулалтаар тарималжуулсан харь зүйл ургамлыг байгальд тархаахыг хориглох, харь зүйл ургамал тархахаас сэргийлэх, хамгаалах ажлыг бүх шатны Засаг дарга орон нутгийн төсвийн хөрөнгөөр, гэрээний дагуу газар эзэмшин үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх, байгалийн ургамлын биологийн нөхөн сэргээлт хийх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал түүж бэлтгэсэн хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр биологийн нөхөн сэргээлт хийх, нөхөн сэргээлт хийгээгүй хуулийн этгээдэд ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл дахин олгохгүй байхаар тусгасан байна. Мөн нэн ховор, ховор, элбэг ургамлыг судалгаа шинжилгээний, ахуйн, зориулалтаар түүж бэлтгэх хэмжээг тодорхой болгож, зөвхөн элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах, байгалийн ургамлыг хамгаалах, удмын санг хадгалах, түүхий эд болгон ашиглах зорилгоор байгалийн ургамлыг тарималжуулан ашиглах, мансууруулах бодис бүхий ургамлын жагсаалт, ашиглах, хэрэглэх, улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг Монгол улсын нэгдэн орсон конвенци болон “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай” хуультай уялдуулах зэрэг зохицуулалтыг шинээр оруулж, холбогдох зүйл заалтыг өөрчлөн найруулсан байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс  байгалийн ургамал устах, доройтлын гол шалтгаан болсон хүний хүчин зүйл, нөлөөллийг бууруулахын тулд хууль гаргаад өнгөрөх бус салбарын яам, орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, иргэд малчдыг соён гэгээрүүлж, тэднийг үүрэгжүүлж, хариуцлагажуулах, мэдээллээр хангах шаардлагатай гэсэн санал хэлж байлаа. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат гишүүдийн саналтай санал нэг байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ байгалийн ургамлын хамгаалалтын асуудалд цаашдаа ургамлын банк байгуулж, тусдаа судалгаа хийх, доройтсон бүс нутагт дахин эко систем хийж сэргээх боломжуудыг энэ хуулиар нээж өгнө гэж байлаа. Мөн одоогоор 82 харь зүйл ургамал бүртгэгдээд байгаа тул хуулийн төсөлд хязгаарлалтын асуудлыг тусгахын зэрэгцээ байгалийн ургамлын зохистой ашиглалтыг тодорхой болгохоор зохицуулсан. Товчоор хэлбэл, шинэчилсэн найруулгын төсөл нь нөхөн сэргээх боломжгүй болтол нь байгалийн ургамлыг нэг удаагийн үйлдлээр ухвар мөчид үүднээс түүж ашиглаж устгадаг явдлыг зогсоох зорилготой байгаа гэж байлаа. 

Ингээд“Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримталын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 81,8 хувь нь  дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
    7 мин
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
    9 мин
  • Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
    30 мин
  • Твиттер хэрхэн Х болсон бэ?
    39 мин
  • Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна
    55 мин
  • Ойрын хоногуудад уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
    58 мин
  • Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
    1 цаг 0 мин
  • Старс төвийн 5 давхарт гарсан галын тархалтыг зогсоохоор ажиллаж байна
    1 цаг 10 мин
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
    14 цаг 52 мин
  • Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна
    17 цаг 7 мин
  • Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө
    17 цаг 11 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
    17 цаг 44 мин
  • Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 25 орчим га талбай өртжээ
    17 цаг 54 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    18 цаг 8 мин
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
    18 цаг 42 мин
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
    18 цаг 45 мин
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
    18 цаг 53 мин
  • Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
    19 цаг 20 мин
  • Нийт нутгийн 10 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна
    19 цаг 24 мин
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
    20 цаг 25 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК