Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Бат-Эрдэнэ: Булган, Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай зэрэг аймгуудын мандатын тоог нэмэх шаардлагатай

2020-1-14
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Сонгуулийн тойргийг хэрхэн хуваах асуудалд гишүүд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Иргэдийн сонголтоо зөв хийх боломж бололцоог олгох ёстой. Булган, Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай гэсэн дөрвөн аймаг тухайлбал, Булган аймаг гэхэд 62 мянган хүн амтай. Энэ харьцааг бодсон ч, урьд өмнө болж байсан саналаа бодсон ч хоёр мандат зайлшгүй байх ёстой. Эдгээр дөрвөн аймаг дээр тэгш байдлыг хангах үүднээс нэг мандат нэмж, хоёр мандаттай болгох байх. Тэгэх нь зөв. Харин бусад аймгуудын хувьд гурвыг нь дөрөв болгоё, заримыг нь хасъя гэсэн санал хэвлэлийн мэдээллийн хэмжээнд л явж байна лээ.

-Тойрог хуваах асуудалд гишүүдийн дунд нэлээд маргаан гарсан гэсэн. Тухайн үед таныг гар зөрүүлсэн гэсэн яриа байна. Энэ үнэн үү?

-Тойрог хуваах маргаан гарсан, тэр үеэр зарим  гишүүд гар зөрүүлсэн гэх мэдээлэл гарсан байна лээ. Ийм зүйл болоогүй, би хэнтэй ч гар зөрүүлээгүй. Сонгууль дөхөрөөр илүү дутуу гүтгэлэг гарч ирээд байх шиг байна. Тойрог хуваасан асуудал байхгүй. УИХ ирэх сарын 1-ний дотор мандат хэрхэн хуваарилах эсэх асуудлаа шийдэх ёстой. Харин сонгуулийн тойрог хуваах үед миний хэлснийг зайлшгүй нэмэх ёстой. Энэ нь ард иргэдийн эрхийг хангуулах, ардчилсан зарчмаа гаргах, тэгш сонгох эрхийг хангах нь ардчиллын зарчим шүү дээ. Тиймээс дөрвөн аймгийн асуудал зайлшгүй яригдана.

-Дээрх дөрвөн аймгийн мандатыг нэмэгдүүлэхийн тулд хотын мандатаас авна гэсэн үг үү?

-Хотоос л авч таарах байх. Өмнө нь хөдөө орон нутгаас хот руу авсан учраас хуучин байсанд нь шилжүүлнэ.

-Сонгуулийн тойргийн талаар нам бүр л өөрсдийнхөөрөө тайлбарлаж байна. Тэгвэл тойрог хуваарилахад хуулиа хэрхэн барьж байгаа бол?

-Сонгуулийн тухай хууль хүн рүүгээ л чиглэх ёстой. Иргэн нь сонголтоо зөв хийж, сонгуульд оролцдог байх, ардчилсан зарчимтай, тэгш сонголт хийх боломжийг нь олгодог байх зэргийн төлөө л сонгуулийн хуулийг баталсан. Энэ бол үндсэн суурь зарчим нь юм. Түүнээс биш хөгжил, суурьшлын бүс зэрэг буруу зүйлийг татан оролцуулж болохгүй. Гол нь Монгол Улсын иргэн өөрийн сонголт, төлөөллийг хууль тогтоох байгууллага руу оруулах боломж бололцоог хангах гол зарчмаасаа далийгаад байна. Тиймээс хүн амын нягтрал суурьшилтай зайлшгүй холбоотой байх ёстой. Мөн газар нутгийн байршил нөлөөлөх байх. Тиймээс орон нутаг, хүн амын нягтаршил, суурьшлын бүстэй холбоотой асуудлыг нэн тэргүүнд тойрог хуваах дээр тусгах ёстой.

-Нийслэлийн мандатыг хөдөө орон нутаг руу гаргах нь хуультай харшлахгүй гэж та харж байна уу?

-Нягтаршил, суурьшлаараа хүн ам мэдээлэл авах боломж хотод илүү шүү дээ. Сонгуулийн тойрог дээрээ өөрсдөө очоод ажиллах боломж нь байна. Өөрөөр хэлбэл, давуу тал нь илүү байгаа учраас хууль зөрчигдсөн асуудал байхгүй гэж харж байна. Тухайн нэр дэвшигчийн мэдээллийг хэчнээн километрийн цаанаас авна гэдэг мөн л тодорхой хэмжээний цаг хугацаа шаардана.  

-Хөдөө орон нутгаас санал авахын тулд өөрсдөдөө ашигтай хувилбар гаргаж ирлээ гэх шүүмжлэл байна?

-Нэг талын л шүүмжлэл. Хөдөө орон нутгийн иргэд өөр, хотын иргэд өөр бодол санаатай гэж ард түмнийхээ чадал чансааг хагалж бутаргаж болохгүй. Энэ өнцгөөс нь үнэлж болохгүй. Үндсэн хуульд заасан Монгол Улс иргэнээ дээдлэх зарчим бий шүү дээ. Тиймээс хот, хөдөө гэж ярих ёсгүй.

-ОУВС-ийн хөтөлбөр зогсож болзошгүй нөхцөл байдал үүссэн талаар зарим эдийн засагчид тайлбарлаж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газартай холбоотой асуудал. Монгол Улсын төр засгийн үйл ажиллагаа жигд ажиллах гол цөмийг Засгийн газар барьж байгаа. УИХ тодорхой хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталж өгдөг. Засгийн газар ч энэ мөрийн хөтөлбөрийн дагуу ажиллах ёстой. Хүссэн хүсээгүй энэ ачааг үүрч сурах хэрэгтэй. УИХ өөрийнхөө ажлыг хийгээд хуулиа тогтоогоод явж байна. Хуулийн хэрэгжилт ямар байгаа талаарх хариуцлагыг УИХ даах ёстой. Эндээс гарсан хуулийг хэрэгжүүлж чадаж байна уу гэдгийг Засгийн газар нуруунд дээрээ үүрэх ёстой. Тиймээс нэгэнт УИХ-аас хуулийн төсөл оруулж ирээд баталсан бол үүний цаад асуудлыг хариуцах нь зарчим.

-ОУВС-ийн хөтөлбөр цаашид хэрэгжих ёстой юу. Та юу гэж харж байна вэ?

-Нэгэнт гэрээ байгуулсан учраас аль аль талдаа үүргээ хүлээгээд цаг хугацаандаа дуусах ёстой. Ер нь аливаа дэмжлэгийг аль аль талдаа аваад явахгүй бол Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа шүү. 2016 онд ямар хүндрэлтэй Засгийн газар байгуулж, ямар хүндрэлтэй эдийн засаг хүлээж авсан билээ. Нэг хувьтай байсан эдийн засгийг 7.2 хувь болгосон. Энэ амжилтад гаднын дэмжлэг, туслалцаа их хэрэг болсон. Үүнийг цаашид авч явах ёстой. Татгалзаж болохгүй гэж харж байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.161.70)
    Малын тоогоор мандатад нөлөөлнө гэвэл хөдөөд нэмэх нь зөв. Хүн санал өгөх үү мал санал өгөх үү гэдгээ ялгарч сахалтай хүн.
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • zochin (202.170.68.38)
    hun amin toogooroo mandat n bh n zuv
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (192.82.71.90)
    Хүн амын нягтаршилаараа хотоос сонгох мандат их байх ёстой.нэр нүүргүй болчихоод л хөдөө мандат нэхээд байгаа юугын нуудгийн.
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • МАН-ын гишүүн (122.201.22.13)
    Булган 2 мандаттай болно л биз. Өөрт чинь бараг хамаагүй дээ. Намын даргынхаа өөр ажиллаж байсан Засгийн газраа ОГЦОРУУЛНА гээд МЭ-гийхэнтэй нийлчихсэн УРВАГЧ нөхөр.Булганыхан угаасаа УРВАГЧИД дургүй. Аймгийнхаа Засаг даргыг сахал Цэнгэлтэй дэмжинэ дээ 2016 онд хамгийн ӨНДӨР саналаар гаргачихсан чинь УРВАЧДАГ юм Одоо яалтай билээ
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    7 цаг 0 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    7 цаг 6 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    17 цаг 33 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    20 цаг 54 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    20 цаг 59 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК