Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Сайнзориг: Гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт нэмэгдсээр байна

2020-1-23
0
ЖИРГЭХ

УИХ өнгөрсөн долоо хоногт Эрүү, зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг эцэслэн баталсан. Энэхүү батлагдсан хуулийн төслийн онцлох өөрчлөлтүүдийн талаар ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригтой ярилцлаа.


-Энэ удаагийн парламент бүрэн эрхийнхээ хугацаанд Эрүү, зөрчлийн хуульд хоёр дахь удаагаа гар хүрч байж баталлаа. Энэ талаар тодруулахгүй юу? 

-УИХ-аас эрх зүйн шинэчлэл, бодлогын хүрээнд 2015 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчлийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх процессын  хууль, дээрээс нь Прокурорын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулиуд батлагдаагүй  байж байгаад УИХ-аар ёсчлогдож амжилгүй буцаагдсан. Үүнтэй холбоотойгоор эдгээр хуулиудыг шинэчлэн батлуулах, эрүү, зөрчлийн хууль батлагдах явцад нэлээн зөрчилтэй зүйлүүд байсан. Тиймээс үүнийг засаж сайжруулах сайжруулах шаардлага гарч ирсэн.

Энэ хүрээнд 2017 онд Засгийн газрын зүгээс Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх, Прокурорын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулиудыг батлуулсан. Үүнээс хойш эрдэмтэн судлаачид, хууль сахиулагчид, прокурор, шүүхээс саналыг авч дээрх хуулииуд хэрэгжих явцад гарч буй тодорхой хүндрэл, бэрхшээл, зөрчлийг  засах зорилгоор 2018 оны долдугаар сард  МУ-ын Засгийн газраас эрүүгийн багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Уг төсөлд энэ хуулийг нэг мөр хэрэгжүүлэхтэй холбоотой нэлээдгүй өөрчлөлтүүд орсон. Тухайлбал, олон нийтийн анхаарлыг татаад буй хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтууд байна. Хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл тоолж байсан бол одоо яллагдагчаар татсанаар хөөн хэлэлцэх хугацаа зогсч байгаа. Өөрөөр хэлбэл цаашдаа тухайн этгээдийг хуулийн дагуу шалгаад шүүхийн шатандаа гэм буруутай нь тогтоогдвол эрүүгийн хуулиар  хариуцлага хүлээлгэх тогтолцоо руу явж байна аа гэсэн үг.

-Энэ удаагийн өөрчлөлтөөр зөрчлийн тухай хуулиас эрүүгийн хэрэг рүү шилжиж байгаа зохицуулалтуудын талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Зөрчлийн тухай хуульд зөрчил болгон тооцсон байсан зарим үйлдлийг гэмт хэрэг рүү шилжүүлсэн. Жишээ нь биеэ үнэлэх, мөрийтэй тоглоомыг зохион байгуулах зэргийг эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоор болсон. Мөрийтэй тоглоомыг зохион байгуулахыг зөрчлийн хуулиас эрүүгийн хэрэг рүү оруулж ирэхдээ 5 жил хүртэл хорих ял оноохоор оруулж ирсэн.

Мөн тодорхой гэмт хэргүүдийн шинжийг илүү тодотгох шаардлага гарсан. Тухайлбал, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, хар тамхитай холбоотой гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах заалтууд орсон.

Өмнө нь хар тамхийг улсын хилээр нэвтрүүлэхэд 2-8 жилийн ялтай байсан бол энэ удаад 5-12 жилийн ялтай болгон чангатгасан. Зохион байгуулалттай бүлэг энэ гэмт хэргийг үйлдсэн бол бүх насаар нь буюу 20 жилийн ял авахаар орсон. Өөрөөр хэлбэл улсын хилээр хар тамхи оруулж ирж, худалдаалж буй гэмт хэрэг шйлдэж буй этгээдүүдтэй хууль бүх насаар нь араас мөшгиж мөрдөнө гэсэн үг. Ийм байдлаар нэлээдгүй өөрчлөлтүүд орсон. 

-Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр малын хулгайн ялыг чангатгасан нь нүдээ оллоо хэмээн иргэд харж байгаа?

-Малын хулгайтай холбоотой нэг зүйлийг л онцолмоор байна. Малын хулгайтай холбоотой хууль 2015 онд батлагдахдаа ч гэсэн өнчин ишиг хулгайлсан ч 6 сараас 5 жилийн хорих ялтай байсан. Харин хорих ялаас гадна нийтэд тустай ял оногдуулах бололцоотой байсан. Энэ төрлийн буюу нийтэд тустай ялыг түлхүү оногдуулаад байгаа нь иргэд, малчдын дунд малын хулгай ялгүй болцон юм биш биз дээ гэсэн ойлголт явсан. Мөн малын хулгайн гэмт хэрэг өнгөрсөн онд өмнөх оныхоосоо 70 орчим хувиар өсч, 1908 гэмт хэрэг бүртгэгдсэн. Тиймээс 2015 онд батлагдсан хуулийн эргэлзээг арилгах, тус гэмт хэргийн өсөлтөөс шалтгаалан малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх энэ арга механизмыг ялын бодлогоор дэмжиж өгөх нь зүйтэй хэмээн үзэж засгийн газраас өргөн барьсан. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүдээс ч хуулийн төслийг өргөн барьсан. Эдгээр хуулийн төслүүдийг нэгтгээд мал хулгайлах гэмт хэрэг зөвхөн хорих ялтай болсон.

Нийтэд тустай ял байхгүй болсон гэсэн үг.

Түүнчлэн олон тооны мал хулгайлах, бүлэглэж үйлдэх, улсын хилээр нэвтрүүлж үйлдэх эсвэл амьжиргааны эх үүсвэр болсон мал хулгайлах юм бол ял хариуцлагыг нь нэлээн чангатгаж байна гэсэн үг. Зохион байгуулалттай бол үүнээсээ ч илүү ялтай буюу 5-12 жилийн хорих ялтай байгаа. Яах аргагүй малын хулгайн гэмт хэргээс шалтгаалан ялын бодлогыг нэлээн хатуу болгон чангатгасан.

-Төрийн байгууллага, улс төрчтэй холбоотой худал мэдээлэл тараавал эрүүгийн хуулиар шийтгэгдэх нь гэсэн ойлголт бас яваад байгаа?

-Засгийн газрын зүгээс эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд гүтгэхтэй холбоотой заалтанд гэмт хэргийн хохирогч нь төрийн байгууллага, улс төрд нөлөө бүхий этгээд бол энэ хуулийн заалт үйлчлэхгүй хэмээн оруулсан. Ажлын хэсэг дээр мөн тодорхой этгээдүүдийн саналыг хэлэлцээд олон нийтийн сүлжээгээр хүний нэр хүндэд халдсан илтэд худал мэдээлэл тараасан тохиолдолд хорилгүй 3 хүртэлх сар зорчих эрхийг нь хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, торгох хариуцлага оногдуулахаар байгаа.

-Хүүхдийн тэтгэмжээ өгөхгүй бол хилийн хориг тавих хүртэл хариуцлага оногдуулахаар болсон?

Нийгэмд гэл бүл салалт асуудал болоод байна. Хохирогч нь хүүхэд байх хандлага их байна. Энэ үүднээсээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхггүй байгаа эцэг, эхчүүдэд зөрчлийн хуульд 30 хүртэлх хоног баривчлах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд улсын хилээр гарахыг хязгаарлах ийм зохицуулалтууд орсон. Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 3 сар болсон тохиолдолд гадагшаа явахыг нь хязгаарлах, баривчлах  хүртэл ийм нөхцөл байдал үүсч байгаа. Цаашдаа эцэг эх байх үүрэг, ухамсараа ойлгох нь чухал байна аа.

-Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг мөн зохицуулж өгсөн байсан?

-Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой бас нэг зүйл нь орсон нь татвараас зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа. Энэ төрлийн гэмт хэрэг нь 2-3 жилийн дараа хяналт шалгалтаар илэрдэг. Тиймээс татвараас зайлсхийх гэмт хэрэгт хариуцлага оногдуулах бололцоогүй болчихоод байсан учраас Засгийн газрын зүгээс өргөн барихдаа татвараас зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 5 жил байхаар тусгайлан авч үзэж хуульчилсан. 

Өөрөөр хэлбэл ял завших, хууль биелүүлэхгүй байх бололцоогүй болсон гэсэн үг.

-ХЗДХЯ-аас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сүүлийн жилүүдэд их өргөн хүрээнд явуулсан. Гэмт хэргийн гаралтанд хэр нөлөөлсөн бэ?

Мэдээж ял хариуцлагаар бүх асуудлыг шийдэхгүй. Засгийн газрын зүгээс тодорхой гэмт хэргийг ялын бодлогоор зохицуулахаас гадна урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэж байна. Үүний үр дүнд өнгөрсөн онд гэмт хэргийн гаралт 13 хувиар буурсан. Гэвч энэ дунд тодорхой төрлийн гэмт хэргүүд өссөн байна. Жишээ нь малын хулгай, залилах зэрэг гэмт хэргүүд өсөлттэй байгаа. Бусад гэмт хэргийн хувьд буурсан үзүүлэлттэй байна. Иргэд олон нийтийн эрх зүйн боловсролыг дэмжих, иргэдийг гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэг үйлдэх энэ нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх нь чухал.

Тодорхой хэмжээний гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан.

Энэ нь иргэдийн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэх хандлага нэмэгдсэнтэй, мөн  иргэдийн мэдээллэх хүсэл зориг өндөр болж байгааг харуулсан үзүүлэлт юм. Үүний нэг жишээ нь гэр бүлийн хүчирхийлэл дээр харагддаг. Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл хаалганы цаана үйлдэгдэж, үлддэг байсан бол одоо хөршүүд нь мэдээллэдэг болсон байна. Ингэснээр нийгэмд бугшсан үйлдлүүд ил гарах, хариуцлага тооцох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх боломжууд тодорхой хэмжээнд бүрдээд байна.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт аадар бороо орно
Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчилжээ
Өнгөрсөн хоногт 110 согтуу жолооч бүртгэгдлээ
Цагдаагийн байгууллага 192 хүнийг эрүүлжүүлж, 75 согтуу жолоочийг илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
    2 цаг 33 мин
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
    2 цаг 34 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
    3 цаг 28 мин
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
    3 цаг 53 мин
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
    4 цаг 0 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    5 цаг 14 мин
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
    5 цаг 26 мин
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
    5 цаг 33 мин
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
    9 цаг 22 мин
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
    9 цаг 48 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    9 цаг 58 мин
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
    10 цаг 2 мин
  • Үйл явдал: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна
    10 цаг 17 мин
  • Дэлхийг байлдан дагуулсан Дисней: 100 гаруй жилийн түүхтэй ид шидийн ертөнцийн 24 баримт
    10 цаг 17 мин
  • Чуулган: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, эцэслэнэ
    10 цаг 19 мин
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
    10 цаг 55 мин
  • Б.Пүрэвдавга:“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
    Өчигдөр 17 цаг 06 мин
  • 640 зүслэгт шинэ үеийн компьютерт томографи төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
    Өчигдөр 16 цаг 13 мин
  • Пакистанд сургуулийн дээвэр нурсны улмаас 27 хүүхэд амиа алджээ
    Өчигдөр 16 цаг 12 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
  • Монголын жүдочид ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 93 орноос 16 дугаарт жагслаа
24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК