Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Их хотын стресс тайлагч

2020-2-10
0
ЖИРГЭХ

“Бөмбөгөрөөс гүйж ирлээ. Цаг тохирчихсон учраас тэрэндээ амжих гэж хоёр хүүхдээ замдаа хүнд үлдээчихсэн юм. Хоцорсонд уучлаарай” хэмээн эелдэгхэн гар барьснаар бидний яриа эхэллээ. Гаднаасаа донжийг нь тааруулан цэвэрхэн хувцаслаж, гитар үүрсэн, бидний адил залуу үеийн төлөөллийг илтгэх сэтгэгдэл төрүүлэм түүнийг Ө.Пүрэвжаргал гэдэг. Анх удаагаа нүүр тулан уулзаж байгааг эс тооцвол Пүүжээтэй би эртний танил. Ийн тодотгосон нь Сансрын тунелийн нүхэн гарцанд гитартай дуулж байхад нь хоёр ч удаа зүс харах төдий зөрөөд өнгөрч байсан юм. Эхний удаад “Айзам”, “Инээмсэглэл”, “Дурсамж” 1970, 1980-аад оны дууг дуулж зогсох түүний хажуугаар зөрж өнгөрөхдөө “Ямар гоё дуулдаг залуу вэ” гэх бодлыг тээн өнгөрсөн. Тэр өдрөөс хойш дуучин залуу дахин харагдсангүй. Байршлаа буурь сэлгэж, өөр газарт очсон юм болов уу гэсэн таамаглал дэвшүүлэн нэлээд хэд хоног өнгөрсний дараа түүнтэй дахиад таарах нь тэр. Өнөөх нүхэн гарцанд, өмнө нь таарч байсан цагтаа. Энэ удаад тэрээр “Харанга” хамтлагийн “Үгүйлэн санана” дууг дуулж зогссон нь түүгээр яваа хүмүүст таалагдсан бололтой Ө.Пүрэвжаргалыг тойрон бүчжээ. Өөрийн эрхгүй эерэг мэдрэмж цаанаасаа төрж, нэг мэдэхэд бусдын адил түүнийг ширтэн зогссон байв. Мэргэжлийн онцлог болоод ч тэр үү түүнтэй ярилцахыг хүслээ. Тэнд яагаад гитар барин дуулдгийг нь, байнга биш хааяадаа ингэж зогсдгийг шалгаах нь надад сонирхолтой байв.


Тийн бодол тээсээр Ө.Пүрэвжаргалын цахим хаягийг ч оллоо, түүнтэй холбогдлоо. Татгалзаж, тээнэгэлзсэн хариу өгсөнгүй. Харин уриалгахан хүлээж авч, ажлын цаг дууссаны дараа уулзахаар цаг товлосон нь энэ байв. Дорнод аймгийн Чойбалсан хотод төрж, Улаанбаатар хотод хүүхэд ахуй цагаа үдсэн тэрээр өдгөө шашны байгууллагад судлаачаар ажилладаг. Өнгөрсөн хугацаанд ажил, амьдралын шугамаар орон нутгаар хэсэг явсан бол саяхнаас хотод суурин байх болжээ. Ээж нь дуурийн дуучин мэргэжилтэй Цээнээ хэмээх эмэгтэй байсан нь Пүүжээг багаасаа дуу хөгжимд дуртай болох гол үндсийг тавьжээ. “Эрийн сайндаа биш ээжийн минь өгсөн авьяас юм шиг байгаа юм. Боломж гарвал энд тэнд очоод дуулчихдаг. Хамгийн анх “UNIVERSE BEST SONG” тэмцээнд 2015 онд орж байсан. Шилдэг 15 оролцогчийн нэг болсон. Анх өөрийгөө сориод үзье гэж бодсон юм. Тэнд оролцоод олон юм сурсан даа. Дуу хөгжим бол миний амьдралын салшгүй нэг хэсэг болчихсон” хэмээн Пүүжээ ярилаа.

Ээжээс нь Пүүжээд дуулах авьяасаа өвлүүлсэн ч тэрээр амьдралдаа дуучин болох тухай бодож яваагүй гэнэ. Харин стресстсэн үедээ дуу хөгжмөөр өөрийгөө тайвшруулах, ядаргаагаа тайлах, гудамжны урлагаар дамжуулан түүнийгээ бусадтай хуваалцахыг эрмэлзсээр өнөөдрийг хүрчээ.

Олон улсад, ялангуяа Европт гудамжны урлаг хотуудын салшгүй нэг хэсэг, соёлын хэмжээнд болтлоо тогтсон ч Монголын хөрсөнд хараахан яг цав буугаагүй. Харин Пүүжээгийн хувьд гаднын томоохон хотуудад дэлгэрсэн тэрхүү соёлыг хөгжмөөр дамжуулан нийслэлийн хөрсөнд буулгахаар зорьсон нь энэ.

Тэрбээр “Хөдөө байхдаа байрны гадаа, гудамжинд дуулчихдаг байсан. Хотод ирснийхээ дараа удаан бодсоны эцэст зориг гаргаад дуулсан нь Сансрын тунелийн нүхэн гарц. Гурав дахь удаагаа дуулж байна. Хүмүүст таалагдсан юм шиг мэдрэмж авсан. Тэнд дуулаад зогсохоор надад зугаатай мөртлөө сайхан мэдрэмж төрүүлдэг. Дуртай зүйлээ бусдад түгээх хуваалцах боломжийг давхар олгож байгаа юм. Анхны удаад нэг сайхан гүн амьсгаа аваад гитарынхаа уутыг доороо тавьчихаад завилж суугаад дуулсан. Тэр үед нүдний шилнийхээ ард нуугдсаныг эс тооцвол бүх юм нь ил байсан. Бусдаас ичих, санаа зовох мэдрэмж хосолж байсан шүү. Цаашид хэвшил болгоод явах талаар бодож байгаа. Гэхдээ тэр газар хамаагүй дураараа дуулж болдоггүй юм билээ. Ганц хоёр газар солиод үзье гэж бодож байна” гэсэн юм.

Бусдаас ичих, санаа зовох мэдрэмж нь хослон байж Сансрын тунелийн нүхэн гарцанд дуулахад хүмүүс Пүүжээгийн санаснаас тэс өөрөөр хүлээж авчээ. Пүүжээ ч сэтгэлзүйн бэлтгэлээ базааж, хамгийн гоё сайхан гэсэн хувцсаа өмсөөд тэнд очиж. “Хүн сонсмооргүй юм бол дуу хөгжим утгаа алдана.

Хүний сэтгэлтэй заавал холбогддог гайхалтай урлаг. Хаана ч эгшиглэж байх ёстой. Тиймээс энэ бол урлаг юм шүү гэдгийг харуулахыг зорьсон. Тэгэхэд нэг эгч жижигхэн хайрцаг бариад ирсэн. Миний дүү энд ядаж мөнгөө хийгээрээ гэсэн. Яг дуулж байсан болохоор за, үгүй гэж хэлж чадахгүй толгой дохиод өнгөрсөн. Олсон мөнгөөрөө олон хүнийг хооллосон доо. Гэхдээ мөнгө олохдоо гол биш. Бодож байснаа зориглоод хийсний дараа сэтгэл тайвшралыг авсан” гэдгийг тэрээр онцоллоо.

Пүүжээгийн дууны сонголт нь ихэвчлэн 1970, 1980-аад оны Монголын хамтлагуудынх. Тэдгээрт нь “Айзам”, “Дурсамж”, “Инээмсэглэл”-ийнхэн багтана. “Харанга”, “Хурд”-ынх ч түүний дууны санд бий. Хуучны дуу хэдий ч чанартай, хүний сэтгэлийн нандин устыг хөнддөг, гэгээлэг, цагаан, гарч байгаа аяс, үг бүр нь хүнд нэгийг бодогдуулдаг, амьдралтай, сэтгэлд наалдсан болохоор зориуд сонгожээ.

“Миний өөрийн амьдралын боломж, нөхцөл юу билээ. Бусдад нь ч адилхан байх гэж бодоод дуулдаг. Манайд гудамжны урлаг хөгжөөгүй болохоор гуйлга гуйж байгаа хүн шиг ойлгож магадгүй. Энэ бодол ч надад зурсхийгээд орж ирж байсан. Гэхдээ манай залуучууд, Монголын нийгэм өмнөхөө бодоход их соёлжсон. Гудамжны урлагийг мэддэг болчихсон. Гудамжны урлагийг өөрийн мэдэлгүй хийж байсан хүмүүс байгаа. Магадгүй тэдгээр хүнийг багадаа хараад сэтгэлд нэг юм суусан болов уу. Тэр хүмүүс ёстой л анхдагч байх” хэмээн Пүүжээ тун даруухнаар хариулав.

Мөн ““Хурд” хамтлагийн Д.Отгонбаяр ах намайг их дэмждэг. Олны танил, нөлөө бүхий хүн над шиг залуутай маш энгийнээр ах дүүгийн харилцаатай байдагт нь баярладаг. Анхандаа тэгж харьцахад нь их гайхаж байлаа. Гэхдээ хувь хүнийх нь характер, онцлог нь тийм сайхан гүндүүгүй эр хүн байсан юм билээ. Виктор Цойг их сонссдог. Түүн шиг амьдралыг өөр өнцгөөс харж байгаагаар дуу зохиохыг оролдож байна. Заримдаа амьд хөгжмийн клубуудээс санал ирдэг. Тэр дагуу нь ганц хоёр удаа очиж дуулсан. Гэхдээ тэр бүр амждаггүй. Орчин нөхцөл нь ширүүн болохоор завсарласан. Хаа нэгтээ очих тохиолдол бий, хэдэн төгрөг нь ч хаа юм. Гэхдээ ажиллаад олж байгаа мөнгө нь сэтгэл хангалуун байх хэрэгцээнд хүрдэг” гэлээ. Багадаа орцныхоо үүдэнд өөрийн мэдэлгүй дуулаад зогсчихдог байсан тэрээр гэр бүлтэй болсныхоо дараа Сэлэнгэ аймгийн төв талбайд хэсэг хугацаанд дуулжээ. Үүнийг нь андахгүй мэддэг болсон хүмүүс Пүүжээг дуулах үед гэр бүлээрээ ирж, түүнийг тойроод суучихдаг байсан гэнэ. Сүүлдээ одоо тэр дууг дуулуулая хэмээн захиалга өгдөг болсон байна. Хаана ч очиж дуулсан оршин суугчид нь маш эерэгээр хүлээж авдаг нь сайхан байдаг гэдгийг хэлсэн юм.

Бусдын адил хүн болсон хойно Пүүжээд стрессдэх үе бий. Тэр нь ихэнхдээ өөрөөс нь болдог гэнэ. Учир нь, зөв амьдралын хэв маягаар замнаж яваа болохоор өөртэйгөө тэмцэнэ, заримдаа өөртөө ялагдахаар стресстдэг аж. “Миний хувьд маш их эх оронч үзэлтэй. Хүн болгон ийм бодолтой байх л даа. Гэхдээ эх орноо хайрлах дарвиун сэтгэлтэй. Янз бүрийн муу мэдээлэл сонссохоороо уйлчихдаг.

Яагаад гэхээр би юу ч хийж чадахгүй байна. Өмнө нь бүлгэмд элсэж, зодоон цохион хийгээд явдаг л байсан. Муу аргаар тэмцээд явж байгаагийн нэг хэлбэр. Одоо ч манай найзууд “Даяар Монгол” хөдөлгөөнөөс эхлээд бүлгэмд явдаг. Нэгэнт амьдралынхаа замналыг зөв хэв маягт оруулахаар өөртөө тангарагласан болохоор түүнийхээ дагуу явж байна. Тийм болохоор өөрийнхөө хэмжээнд зүтгэе. Үр хүүхдээ эх орноо хайрлах сэтгэлтэй, зөв дадал хүмүүжилтэй болгоё гэж бодож байна. Өөрийн олж авсан үзлээ боломж гарвал илтгэл, лекц тавиад олон нийтэд хүргэе. Зарим үед нь гитараа бариад хаа нэгтээ очиж дуу хуураа олонд хүргэе. Эр хүний нулимс гэдэг тийм ч харуулах, гараад байдаг зүйл биш байх л даа. Гэхдээ хэдэн сэдвийн хүрээнд сэтгэл хөдлөхөөрөө уйлчихаад байдаг болсон байна лээ. Анд нөхөр, эх орон, хань ижил гэсэн гурван сэдвийг хөндөхөөр сэтгэл хөдөлгөсөн дүрслэл гараад ирэхээр өөрийн эрхгүй уйлчихдаг” гэлээ.

Пүүжээгийн хувьд бусдын адил амьдралын төлөө зүтгэж яваа залуу үеийн төлөөлөл. Хоёр хүүхдийн аав болсон тэрээр одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун явдгаа ярина лээ. Хэдийгээр 32-ын тойрогт унь дутуу зургаан ханатай хүний гэрт хоёр охин, эхнэртэйгээ амьдарч байгаа ч хоосон хонолгүй, нүцгэн гүйхээргүй яваа нь түүнийг амьдралдаа сэтгэл хангалуун явах баталгаа нь болдог аж.

Залуучуудтай олон жил ажиллаж байгаагийн хувьд хувийн бодлоо хэлэхэд манай үеийнхэн учраа олохгүй төөрөөд байгаа юм болов уу гэдгийг тэрээр нуусангүй. Үргэлжлүүлэн “Мэдлэг боловсрол, мэдээллийн хувьд залуучууд сайн байна. Зан характер, ёс зүйн төлөвшлийн хувьд бага зэрэг дутуу зүйл байгаа нь мэдрэгддэг. Би заримдаа айдаг шдээ. Хамаагүй шүүмжлээд ярьчихаар яах бол гээд л. Ер нь залуучууд сайхан сэтгэлтэй байгаасаа, олон зүйлийг эерэгэээр хүлээж аваасай гэж боддог. Ухаарал аваасай, магадгүй зарим нь сайхан уйлчаасай. Намайга нүхэн гарцанд дуулж байхад нэг эмэгтэй нулимс нь цийлэгнэж байгааг харсан. Их сайхан эмэгтэй байна лээ. Түүн шиг миний дуулж байгаа дууны үг хүмүүсийн зүрхэнд наалдаасай. Нэг бодлыг тээгээд амьдралдаа болохгүй байгаа нэг асуудлыг шийдвэрлэх сэдлийг өгөөсэй. Эсвэл хэсэг зуур, ганц хоёр минут бүх амьдралаа түрхэн зуур мартаад өөр мэдрэмжийг аваасай. Хөгжлийн хүчтэй урсгалууд өдөр тутам орж ирж, түүнд нь төөрөлдөөд байна. Хамгийн гол нь өнгөц харахаар буруу хандлагатай боловч сэтгэлийг нь өнгийж харахаар Монгол хүний сүүн цагаан сэтгэл залуучуудад байдаг нь сайхан” гэсэн юм.

Өдгөө Пүүжээд төлөвлөсөн хоёр зүйл бий. Эхнийх нь өөрийн гэсэн орох оронтой болж, өрх тусгаарлах. Удаах нь өөрийн зохиосон дуунууд дүрсжүүлж олон нийтэд хүргэх. Дуу хөгжимд дуртай болоод ч тэр үү нот хөгжимтэй зууралдсаар тэрээр 13 дууны үг аяыг өөрөө зохиожээ. Дүрсжүүлээгүй болохоос бэлэн болчихсон гэсэн үг.

Хүний амьдралын тулах багана, түших тулгуур нь хань ижил байдаг болохоор эхнэр түүнийг гудамжинд дуулахыг эсэргүүцдэггүй, харин ч дэмждэг гэнэ. Харин Пүүжээгийн аав, ээж нь бага зэрэг ичээд байдаг талтай учраас түүний үйлдлийг тийм ч таатай хүлээж авдаггүй аж. “Гэхдээ шантрахгүй өөрийнхөө хүсэл эрмэлзэлээ дагана. Амьдралдаа шантарч байсан үе байдаг. Хүн үзэл бодлоо тэгшитгээд зөв голдирол руу нь оруулах хэцүү юм билээ. Сайн хань, сайн эцэг, сайн хүү биш юм шиг санагдаад хүүхэд шиг ихэр татаад уйлж байсан үе надад бий. Тэр үед эхнэр маань тэврээд тайтгаруулж урам өгч байсан. Хүний амьдралын хамгийн чухал сонголтын нэг бол хань ижил гэж ойлгодог. Ханийгаа надад бурхнаас заяасан бэлэг гэж боддог. Намайг их өөрчилсөн хүн. Үнэхээр сайхан монголжингоо эмэгтэй” гэснээр Пүүжээ бид хоёрын яриа өндөрлөлөө.

Тэр гитараа үүрээд хоёр хүүхэд рүүгээ яаран гарч одов. Хэзээ нэг өдөр, хотын хаа нэгтэйгээс цуурайтах хөгжмийн аяс, “Айзам”, “Инээмсэглэл”, “Дурсамж”, “Хурд”, “Харанга”-ын дууны ард Пүүжээ гитараа бариад зогсож байхтай дахиж таарах итгэл үнэмшилтэйгээр үлдлээ. Хүн амынх нь талаас дээш хувь нь оршин сууж байгаа болоод ч тэр үү Улаанбаатар хот өөрөө олон дуу чимээтэй. Тэдгээрээс гоё сайхан энерги түгээхээс илүүтэй замын хөдөлгөөнд оролцож буй автомашины дуут дохионоос эхлээд уур бухимдал төрүүлэх чимээ гарах нь олонтаа. Өглөө ажилдаа явахдаа инээмсэглэн гарсан нэгэн ажлаа тараад энэ мэтчилэн хүчин зүйлийн нөлөөгөөр стресстсээр гэртээ харих нь энүүхэнд. Гагцхүү тэр бүгдээс шалтгаалсан стресс дунд төөрөлдсөөр явах үед, гэртээ харих замд тань Пүүжээ шиг хэн нэгэн гитар бариад дуулж байвал бага гэсэн тайтгарлыг олох болов уу.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    13 цаг 27 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    13 цаг 52 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    13 цаг 54 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    14 цаг 57 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    15 цаг 35 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    15 цаг 51 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    16 цаг 12 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    16 цаг 15 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    17 цаг 16 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    17 цаг 26 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    18 цаг 20 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    18 цаг 23 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    18 цаг 40 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    19 цаг 24 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    20 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    20 цаг 26 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    21 цаг 7 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    21 цаг 31 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    21 цаг 34 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    21 цаг 40 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК