
Ухаа худаг уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс” ХХК-ийн 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчид талархлаа илэрхийлжээ. Тодруулбал, Сийрст багийн малчид 20 хонь, Цагаан-Овоо багийн малчид 5 хонь, Ханхонгор сумын Хондот багийн малчид 10 хонь тус тус хандивлажээ. Цогтцэций сумын малчин Ж.Буянжаргал энэ талаар "Энержи Ресурс-аас эхлүүлээд малчид, иргэдээ өөд нь татах, дэмжлэг үзүүлдэг компаниуд олон байгаа. Бишгүй л хүнийг ажил амьдралтай байлгаж байна. Тус дэм, өгөөж буян их л хүртээдэг" хэмээн ярьжээ. Энэхүү үйл явдал нь орон нутаг болон уул уурхайн компани харилцан итгэлцэл, ойлголцлын зарчимд тулгуурлан хамтдаа хөгжих боломж бүрэн байдгийг харуулж байна.




















































