Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд таван бөх тойргоор барилдснаас залуучуудын ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа хоёр ялж, хоёр ялагдснаар хүрэл медаль хүртлээ.
Азийн аваргад анх удаа зодоглосон түүний хувьд өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аварга Японы Нарүха Мацүюки, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, эзэн орны Дивья Какранд ялагдсан ч Узбекистаны Азода Эсбергенова, Казахстаны Албина Каиржелдинова нарыг цэвэр ялж тивийн аваргаас медаль хүртлээ.