зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюу толгой ба "Үйлтэй толгой" (IV)

2020-3-21
0
ЖИРГЭХ

Юуны өмнө “хужаа”, “хятадын эрлийз” гэдэг үг Хятад, Монгол хоёрын дундаас төрсөн хүний нэр биш, харин бол Монголчуудын дургүй болгондоо зүүдэг хоч болсон. Тэр тусмаа улс төрийн өрсөлдөгчөө “хужаа, эрлийз” болгох сурталчилгаа хийдэг нь гэм биш зан болчхоод байна.


 

Арав.  ЭРЛИЙЗ БОЛ УЛСТӨРИЙН ХОЧ

Үргэлжлэл. түрүүч нь. ( (I) https://www.24tsag.mn/a/180380  , (II) https://www.24tsag.mn/a/180413, https://www.24tsag.mn/a/180425 (III))

Одоо, Монголд л хамгийн ноцтой гэгддэг асуултын нэг рүү орлоо. Таныг оффшортой холбоотой баримт бичиг дээр Хятадын Монгол гэж бичсэн байсан гэдэг. Зарим нь өөрөө Хятад, хятадын эрлийз болохоороо тэгж байгаа гэж дайрдаг.

Юуны өмнө “хужаа”, “хятадын эрлийз” гэдэг үг Хятад, Монгол хоёрын дундаас төрсөн хүний нэр биш, харин бол Монголчуудын дургүй болгондоо зүүдэг хоч болсон. Тэр тусмаа улс төрийн өрсөлдөгчөө “хужаа, эрлийз” болгох сурталчилгаа хийдэг нь гэм биш зан болчхоод байна. 

Гол нь өөрийгээ Хятад гэж бүртгүүлсэн нь үнэн юм уу?

Ямар ч Монгол хүн солио туссан биш юу л боллоо гэж өөрийгөө “Хятад” гэж бүртгүүлэх юм бэ?  Харамсалтай нь намайг тэгээд бүртгэчихсэн байсныг сүүлд мэдсэн. “Нэг бүдрэхээр долоо бүдэрнэ” гэдэг шиг л юм болсон. Тухайн үедээ, оффшор компанийг 30 минутын дотор бүртгэдэг, Хонконгт байдаг үйлчилгээ үзүүлдэг компани бүртгэлээ хийхдээ Mongolia, China гэчихсэн байсан. Маш олон баримт бичигт гарын үсэг зурахдаа тэр нэг хуудсыг үнэндээ анзаараагүй. Дараа нь 2013 онд Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумоос материалыг хэвлэж гаргахад анзаарсан. Угаасаа Хонконгийн хятадууд Inner Mongolia, China гэж өөрсдөө олонтаа хэрэглэгддэг Өвөр Монголын нэрийг бичдэг сурсан дадлаараа биччихсэн юм билээ. 

Ингэж бүртгэл хийсэн компани нь 2013 онд алдаагаа хүлээж улмаар залруулга хийж, уучлал гуйсан захидал ирүүлсэн. Уг захидлын хувийг 2013 онд УИХ-ын Ёс зүйн хороонд өгсөн. Алдаа байсан. Залруулга хийгдсэн. Улс төрийн зорилгоор дайрч байгаа улсад энэ алдаа, залруулга даан ч “хамаагүй” юм даа. 

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум гэснээс, Та чинь өөрөө тэдэнтэй очиж уулзаж ярьсан гэдэг байхаа. “Тэрүүгээр явсан гайг энүүгээр дуудав” гэгчээр.

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумоос оффшор компани, данстай холбогдсон бүх хүмүүст хандаж захидал бичсэн юм шиг байгаа юм. Над руу АНУ-ын Вашингтон хот дахь Элчин сайдын яамаар дамжиж холбогдсон. Ер нь энэ консорциумын сэтгүүлчидтэй биеэрээ уулзаж ярилцсан бараг ганц хүн нь би байхаа. Тэр үед би албан томилолтоор Вашингтон хотод ажиллаж таарсан болохоор консорциумын төв байранд очиж тус байгууллагын захирал Жералд Райл, орлогч захирал эмэгтэй Марина Уолкер Гуевара нартай уулзаж ярилцсан. 

Надад нуух зүйл, гэмт хэрэг үйлдсэн зүйл байгаагүй учраас яагаад оффшор компани бүртгүүлсэн, юу хийх зорилготой байсан, юу хийсэн талаараа дэлгэрэнгүй тайлбарласан. “Амар байна уу гэсэн биш гай болов” гэгчээр төдөлгүй энэ асуудал “Өөрөө очиж хэргээ хүлээсэн” байдлаар сонин хэвлэл дээр гарсан даа.

Тэгээд та чинь нуух зүйл байхгүй, гэмт хэрэг үйлдээгүй гэх. Тэгсэн мөртлөө УИХ-ын дэд даргын ажлаа яагаад сайн дураараа өгсөн байдаг. Цаанаа л нэг гэмээ хүлээсэн, наманчилсан ч юм шиг.

Энэ бол цэвэр ёс зүйн асуудал. Яагаад гэвэл би оффшор компаниа хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй байсан учраас хуульд зааснаас илүүтэйгээр хариуцлага хүлээх ёстой гээд сайн дураараа ажлаа өгсөн. Уг нь тухайн үеийн хуулийн дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдээллийг дутуу мэдүүлсэн байвал сануулах, цалингийн хувиар торгох зэрэг арга хэмжээ авдаг байсан. Нэлээд олон албан тушаалтанд ийм арга хэмжээ авч, хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь шинэчлэн авсан байсан. Миний хувьд төрийн өндөр албан тушаал хашиж байсны хувьд уг шийтгэлүүдээс илүү өндөр хариуцлага хүлээх ёстой гэж үзээд, ажлаа өгсөн. 

Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ж.Самбуу нарын шарилыг нүүлгэн, Монгол ёсоор нутаглуулах, Их эзэн Чингис хааны хөшөөг Төрийн ордны өмнө залах амаргүй, бас түвэгтэй ажлыг та хариуцан хийсэн байдаг. Эндээс ямар нэгэн “эх орноо худалдсан” асуудал гараагүй юу? Яах гэж ийм лай ланчигтай юмыг өөртөө үүрч байдаг юм бэ!

Амаргүй л ажил байсан. 2004-2006 онд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга байхдаа Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх үндэсний хорооны дэд даргаар ажилласан. Их ой тэмдэглэх нөр их ажлын хүрээнд Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө, Төрийн түүхийн музейг байгуулах, Төрийн ордны өнгийг шинэчлэх, Алтан Өлгийг тохижуулах, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын бунхныг зөөж, шинэчлэн байгуулах, Төрийн ордны арын цэцэрлэгт Төрийн тамганы хөшөө босгох, Ж.Самбуу болон Ж.Батмөнх нарын хөшөө барих хөрөнгө, газар, нэрэмжит болгох зэрэг олон асуудлыг нэг дор цогцоор нь шийдэж байсан.

Улсынхаа төв талбай дээр, төрийн ордоноо тойроод баахан шарил бунхантай, түүнийг нүүлгэж шилжүүлэх асуудал зарим улс төрчдийн эсэргүүцэлтэй тулгарч, өвгөд хөгшдийнхөө ясыг өндөлзүүлсэн гээд тухайн үед их л ад үзэгдэж байсан. Ялангуяа бунхныг нүүлгэх тал дээр бурхан бологчдын төрөл төрөгсөдтэй ойлголцох, нийгэмд байгаа хэвшмэл сэтгэлгээг өөрчлөх, хүний ёсоор хүндэтгэл үзүүлэх, чандарлах зан үйлийг Гандантэгчилэн хийдийн Хамба лам Д.Чойжамц гуай, Бурханч лам Г.Пүрэвбат гуай нарын зөвлөгөө, шууд оролцоотойгоор гардан зохион байгуулж, Монголын түүхээ дээдлэх нарийн асуудлыг уялдуулан зохицуулан, амаргүй сорилтуудыг амжилттай даван туулж шийдвэрлэсэн. 

Хамгийн эрхэм дээд үйл маань Их эзэн Чингис хааны хөшөөг мөнхөд оршихын бэлгэдэл гурван цагийн хэлхээнд Төрийн ордны өмнө хүндэтгэлтэйгээр залах, Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолборыг босгох ажлыг удирдан зохион байгуулсан явдал юм. Монгол хүн болж төрөөд, энэ түүхэн үйл явцыг биечлэн удирдсан ховор хувь заяандаа талархдаг. 

Та ОХУ-д Зөвлөлтийн их өрийн үлдэгдэл 180 сая ам.долларын өрийг хүчингүй болгох хэлэлцээрийг Монгол Улсдаа ашигтай байдлаар хийсэн. Улмаар, Оросууд сонирхлоо илэрхийлж байсан Оюу толгой төслийг “гуравдагч хөрш”-тэй хамтарч хэрэгжүүлсэн. Танд Оросын тал “гомдсон” юм биш биз? Гучаадхан жилийн өмнө “Монгол-Зөвлөлтийн найрамдлын эсрэг” гэмт хэрэг гэж байлаа шүү дээ.

Үгүй дээ... ЗХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуульд 17 настай очиж дэлхийг харах нүдээ нээж байсан би Оросын ард түмэнд сайнаар ханддаг. Хашиж байсан албаныхаа дагуу би ОХУ-ын Сангийн сайдтай жил гаруй хугацаанд хэлэлцээр хийж ҮАБЗ-өөс уг өрийг 70 хувиар буулгаад ирвэл сайн байна гэсэн удирдамжаа давуулж, өрийг 97.8 хувиар хөнгөлж 3.5 сая ам. доллар төлөөд Монгол Улсаа ОХУ-ын өмнө өргүй болгох эцсийн хэлэлцээрийг хийж чадсанаараа бахархаж явдаг. 

Уг хэлэлцээрийг 2010 онд хийсэн боловч зургаан жилийн дараа 2016 оны эхээр гэрээг ОХУ-ын Думаар хэлэлцэн баталж, Ерөнхийлөгч Путин хуульд гарын үсэг зурсан.

 

Арван нэг. ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ОЮУТОЛГОЙ ХИЧЭЭНЭ

Нарийндаа, хоёр хөршийн хөрөнгө оруулалтаас давсан гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татах Оюу толгойн хэлэлцээрийг хийгээд хэлмэгдэж яваа “эрлийз” юм аа даа?

Бараг л тэгэх гээд байна. Харин хоёр удаа хилс хэрэгт яллагдаж 461-р хорих ангид 86 хоног суугаад гарч ирсний дараа гудамжинд таарсан олон хүн гар барьж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байсан шүү. Тэр ч байтугай “ганц удаа ган хийж, гомдол өгүүлэл тавиагүй” туулаад гарсан, үнэхээр Монгол хүн байна лээ гээд огт танихгүй хүмүүс баяр хүргэж хэлж байсан нь их сонин санагдсан. 

Асуудал Оюу толгойд байна уу, Баярцогтод байна уу? Оюу толгойн гэрээнд үсэг зурсан учраас Баярцогт буруудаад байна уу? Оффшороос болоод Баярцогт буруудаж түүнд нь Оюу толгой чирэгдсэн юм уу? Ойлгогдохоо байлаа?

Энэ асуудлыг энгийнээр тайлбарлахад төвөгтэй. Олон үйл явц, хүчин зүйл, сонирхол давхцаад, ганц талаас нь тайлбарлах боломжгүй нөхцөл байдал бий болсон. Миний харж буйгаар хэд хэдэн хүчин зүйл үйлчлээд байна. 

Нэгдүгээрт, Оюу толгойн гэрээ бол Монголчууд анх удаа бие дааж хийсэн түүхэн хамгийн том гэрээ. Монголчууд бие биенээ хүлээн зөвшөөрдөггүй, магадгүй энэ занг нь гадны сонирхогч улс, этгээдүүд зорилготойгоор ашиглаж байж магадгүй. Үүнийг үгүйсгэх боломжгүй юм.

Хоёрдугаарт, гэрээ байгуулснаас хойш Засгийн газрууд нь ойр ойрхон солигдож, төрийн институцийн ой санамж алдагдаж, хэрэгжүүлэлтэд тавих хяналт суларч, ямар нэгэн үл ойлголцол, маргаан гарвал өмнөх Засгийн газрууд руугаа асуудлыг (бурууг) “чихдэг”, шийдвэрлэхгүйгээр хуримтлуулан, хүндэрсэн асуудлуудаа дараагийн Засгийн газарт дамжуулдаг буруу зүй тогтол нь явсаар байгаад гэрээний хэрэгжилтийг биш, харин гэрээг хийсэн хүмүүсийг буруутгадаг сонгодог жишээ болоод байна. Гэрээний зүйл заалтыг болон гэрээтэй холбоотой аливаа үл ойлголцол, маргаан гарахад тайлбарыг Засгийн газар институцийн хувьд биш гэрээг байгуулсан албан тушаалтан хувь хүнийхээ хувьд хийдэг байсан нь олон түмэнд хувь хүний гэрээ мэтээр ойлголтыг төрүүлж ирсэн. 

Гуравдугаарт, гэрээ байгуулсны дараах тухайн цаг хугацаанд дэлхий нийтэд баялгийн үндсэрхэг үзэл (resource nationalism) газар авч, идэвхэжсэн үетэй давхацсан. Тийм учраас хэдийгээр уг гэрээний үр дүнд хийгдэж буй бүтээн байгуулалт Монгол Улсын хөгжил дэвшил, ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд бодитой шийдвэрлэх хувь нэмэр оруулж байгааг мэдсээр байж гэрээг тодорхой улс төрийн нам, хувь улс төрчид популист маягаар шүүмжилснийхээ “ачаар” удаа дараа сонгогдох, улс төрийн амьдрах насаа нь уртасгах боломжтой болсон. Энэ нь нийгэмд баялгийн үндсэрхэг үзэлд суурилсан популизмыг улам бүр дэврээж, эдийн засгийн бүтээн байгуулалтад саад болж байна. 

Дөрөвдүгээрт, ийм их хэмжээний үнийн дүнтэй гэрээг авилга авахгүйгээр хийх боломжгүй гэсэн сонирхогч этгээдүүдийн зүгээс удаан хугацааны турш зохион байгуулалттай хийгдсэн сурталчилгаа нь явсаар олон нийт, улс төрчид болон хууль хүчний байгууллагынхны дунд “гэрээг хийсэн хүмүүс авилга авсан л байж таараа” гэсэн “гаж” ойлголт, итгэл үнэмшил болон тогтсон. 

Тавдугаарт, тодорхой сонирхол бүхий улс төрчид болон хууль хүчний байгууллагынхны зүгээс “гэрээг хийсэн хүмүүс нь авилга авсан л байж таараа” гэсэн нийгмийн бэлтгэгдсэн энэ сэтгэл зүйг ашиглан гэрээ хийсэн хүмүүст хилс хэрэг тулгаж шийтгэл оногдуулах, улмаар энэ шалтгийг ашиглан энэ гэрээг хүчингүй болгох, хөрөнгө оруулагчдыг үргээн хөөх, өөр хөрөнгө оруулагчидтай тохирч оруулж ирэх “улс төрчид-хууль хүчний байгууллага-бизнес” гэсэн зохион байгуулалттай бүлэглэлийн сонирхол хүчтэй үйлчилж байна уу даа гэж харагдаад байна. 

Уг нь хоёр хөршийн хөрөнгө оруулалтаас давсан гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт Оюу толгой төсөлд орж ирснээр түүхэнд байгаагүй мега бүтээн байгуулалт хийгдэж байгаа төдийгүй, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн аргаар баталгаажуулах үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал бодитойгоор хэрэгжиж байгаа билээ. 

Эцэст нь хэлэхэд, Оюу толгойн гэрээ байгуулагдахаас нэг жил таван сарын өмнө оффшор бүсэд компани бүртгүүлсэн миний асуудлыг таван жилийн дараа Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум гаргаж тавьсан нь Оюу толгойн гэрээ байгуулагдахтай огт холбоогүй ч гэсэн тодорхой улс төрийн хүчин, улс төрчдөөс “гэрээг хийсэн хүмүүс нь авилга авсан л байж таараа” гэсэн нийгмийн бэлтгэгдсэн энэ сэтгэл зүйг ашиглан, хувь хүн рүү болон ХөОГ-рүү дайрах “аятайхан” боломжийг харамсалтайгаар олгосон. 

“Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдгээр гэрээ байгуулснаас хойш 10 жилийн дараа гэрээ хийсэн хүмүүс авилга хээл хахууль аваагүй гэдгийг зөвхөн Монголын биш холбогдох гадаад улсуудын хууль хүчний байгууллагуудын удаан хугацааны хамтарсан болон тус тусдаа хийсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд тодорхой болсон. 

Мөн гэрээ байгуулснаас хойш 10 жилийн дараа гэрээ, гэрээний хэрэгжилтийн талаар холбогдох яамд, Засгийн газар, Үндэсний аудитын газар, АТГ-ийн гаргасан тайлан, танилцуулга, дүгнэлтийг УИХ-аас байгуулсан Ажлын хэсэг нэгтгэн дүгнээд, 2019 оны арваннэгдүгээр сарын 21-нд УИХ-ын 92 дугаар тогтоолыг баталж гаргасан. 

Энэ тогтоолын 1-р заалт нь 2009 оны ХөОГ, 2011 оны нэмэлт өөрчлөлт орсон ХНГ нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж, Монгол Улсад ашигтайгаар хийгдсэн гэдгийг баталгаажуулж, энэ талаар арван жил үргэлжилсэн хардлага сэрдлэг, маргаанд нэг мөр цэг тавьсан.

(Илүү дэлгэрэнгүй мэдээлэл, Оюутолгойтой холбоотой бүх гэрээ, хэлцэл энэ номд орсон болно)

Оюу толгойн гэрээний өнөөгийн байдлыг “Болох ч хэцүү, болих ч хэцүү” гэж дүгнэвэл санал нийлэх үү?

Юу гэсэн үг вэ? Өдий болтол хүнд бэрхийг туулаад, болж бүтэх нь харагдаад ирсэн төсөл. УИХ-ын 92 дугаар тогтоол гарахаас өмнө, эмхтгэлийн анхны хэвлэлийг гаргахдаа Оюу толгойн бүтээн байгуулалттай холбоотой үүссэн өнөөгийн нөхцөл байдлаас гарах арга замын талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн. 

2009 онд уг ХөОГ-г хийж байх үед урт хугацаанд нэг мөр зохицуулах хууль эрх зүйн болон улс төрийн орчин, нөхцөл нь бүрэлдээгүй байсан учир 2010 онд Сангийн сайд, 2015 онд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа миний бие Ашигт малтмалын тухайн хуульд хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан УИХ-аар батлуулж, хувь эзэмшилгүйгээр АМНАТ (роялти)-ыг нэмэгдүүлэх зарчмаар шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. 

Монголын тал Оюу толгой төслийн тодорхой хувийг заавал эзэмших ёстой гэсэн тогтсон сэтгэлгээг даван туулж уг төслөөс хүртэх Монголын талын бодит өгөөжийг чухалчилбал дээрх зохицуулалтын дагуу татвар болон АМНАТ (роялти)-аар өөрийн өгөөжийг 53 хувиас буулгахгүйгээр үл барам нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагч талтай ХөОГ-ний дагуу хэлэлцээр хийсний үр дүнд төслийн үргэлжлэх хугацаанд нэг мөр, тогтвортой шийдэх боломжтой гэж байр сууриа илэрхийлсэн.

2009 оны ХөОГ-г хэрэгжүүлэх явцад шинээр хийгдсэн зарим гэрээг, тухайлбал 2015 онд байгуулсан Дубайн гэрээг Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэх хэрэгтэй гэж үзсэн нь УИХ-ын 92 дугаар тогтоолын 2-р заалт болж орсон.

Уг тогтоолын 3-р заалтад “Оюу толгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоололд зааснаар нэрлэсэн үнээр 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай санал боловсруулан Улсын Их Хуралд танилцуулах”-аар Оюу толгойн төсөлтэй холбоотой асуудлыг нэр мөр шийдвэрлэх өргөн боломжийг Засгийн газарт олгосон. Ийм өргөн боломжийн хүрээнд Оюу толгойн төслийн асуудлыг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын Ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийн, Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэж чадна гэдэгт итгэж байна. 

 

Үргэлжлэл бий.

Эх сурвалж:  baabar.mn,  Өдрийн сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
С.Бямбацогт: Овоолгын хулгайг ул мөргүй таслан зогсооход Засгийн газар онцгой анхааран ажиллаж, үр дүн гаргана
Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • хэхэ (59.153.112.192)
    шунал хар пизда
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
  • хэхэ (59.153.112.192)
    шунал
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.185.105)
    ENE BAABAR GEJ BAS NEG HUJAA ENE HULGAICHAA UMUURCH OLON YUM HUTSAJ BAIJ ARD TUMNII DURGUIG JINHENE HURGEHENE DEE
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Сэр (64.119.23.5)
    Мэдүүлгээ өх хуультай атал мартаж, нууж, эх үүсвэрээ тодорхойлоод зарлахгүй бол, итгэх өөрийн ухаантан олдохгүй л болов уу, China, Mongolia. Иймэрхүү амьтас төрд шигдэх цөвүүн цаг. Баримт түшив.
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • ооёо (66.181.177.161)
    ха ха би мэдээгүй гэнэ ээ ккк .хятадын монгол гэж бичээд бх д аа яахав дээ .үүнийг хэзээ ч уучилж болохгүй
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.55.188.88)
    орж үз малуудаа https://m.facebook.com/story.php?story_fbid=2736228523094145&id=100001210723279
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (192.82.68.61)
    ОТ н офшорчид баялгаа унэгуйдуулэгчид суулийн уед нийлцгээж ном журам их яриж бичиж монголчуудаараа тохуурхацгаадаг болж дээ
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • zochin (66.181.176.150)
    Huniig zugeer l uzen yadaad baij bolohgui hiisen zuiliig ni oilgoj baij uzel bodloo heleh heregtei tegehgui bol uunees bolj helmegdel uusdeg daraa ni uzen yadaad baisan hunii chini uil lai uurt chini ireh ued ali hediin oroitson bh bolno shuu Bayartsogtiig tiimch ih buruu yam hiigeegui gedegt itgeltei bn buruutgasan ni uls turchdiin huvia hicheesen ursuldugchuu zailuulah gesen handalgaas uudeltei gej boddog
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (192.82.71.26)
    Энэ бандит худлаа инээгээд Монголчуудыг их басамжилж байх шив дээ
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
    11 цаг 16 мин
  • Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэллээ
    11 цаг 33 мин
  • Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 65 хувьд хэтэрсэн гэх дүн гарчээ
    12 цаг 9 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    12 цаг 9 мин
  • "Аялал жуулчлалын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ыг татан буулгалаа
    12 цаг 33 мин
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
    13 цаг 18 мин
  • С.Бямбацогт: Овоолгын хулгайг ул мөргүй таслан зогсооход Засгийн газар онцгой анхааран ажиллаж, үр дүн гаргана
    13 цаг 27 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээнэ
    13 цаг 39 мин
  • Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийлжээ
    14 цаг 3 мин
  • Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
    15 цаг 21 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ
    15 цаг 26 мин
  • “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAR” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс үзэгчдийн хүртээл болно
    15 цаг 36 мин
  • “KPop Demon Hunters” кино Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй кино боллоо
    15 цаг 55 мин
  • Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, дулааны шугам шинэчилнэ
    15 цаг 59 мин
  • Жудо бөхийн өсвөр үеийн ДАШТ эхэллээ
    16 цаг 28 мин
  • Монгол Улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ болно
    16 цаг 34 мин
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
    16 цаг 46 мин
  • УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч боллоо
    17 цаг 2 мин
  • Нийтийн тээврийн хүртээмж, хурд нэмэгдэхийн хэрээр замын ачаалал эрс буурдаг
    17 цаг 25 мин
  • “The Mongolz” баг FISSURE Playground-2 тэмцээнд чансаагаараа тэргүүлж оролцоно
    17 цаг 41 мин
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • Улаанбаатар хотод 23-32 мм хур тунадас ороод байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК