зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюу толгой ба "Үйлтэй толгой" (III)

2020-3-20
0
ЖИРГЭХ

Намайг зөвхөн 20 мянган хувьсагч гэж хэлсэн гэж буруутгадаг. 70-100 жил хэрэгжих энэ том төслийн эдийн засгийн тооцоолол, загварчлалыг төслийн ТЭЗҮ дээр үндэслэн хийсэн, олон арван хувьсагчтай байдаг. Харин бидний ажилласан загвар 20 гаруй мянган өөрчлөлтийг тооцоолсон эдийн засгийн загвар байсан.


Долоо. Баярцогтын гэрээ биш, Баярцогт гэдэг Сангийн сайдтай Засгийн газрын гэрээ

(Үргэлжлэл. Түрүүч нь (I) https://www.24tsag.mn/a/180380  , (II) https://www.24tsag.mn/a/180413 )

 

Өнөөдөр “С.Баярцогт гэдэг хүн Оюу толгойн гэрээг хийсэн” гэх байдлаар их яригддаг. Та нар Засгийн газрынхаа танхимтай зөвлөсөн юм уу? Бусдадаа хэлэхгүй, харуулахгүй байж байгаад гарын үсэг зурчихаад, түүнийгээ тулгачихсан тал байна уу? 

Та нар ч намайг явуулаад байнаа даа. /инээв/ Би танд нэлээн дэлгэрэнгүй тайлбарлая. Манай улс 1990 онд зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойших 30 жилийн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт татах зорилгоор төр засгаас бодлогын олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байдаг. 

Яасан холоос эхэлж байна аа...?

Эндээс эхлэхгүй бол ойлгогдохгүй. 

  1. Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах хэлэлцээрийг манай орон 44 улстай байгуулсан. 
  2. Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг (бидний ярьж сурснаар Давхар татварын гэрээ) нийт 30 гаруй улстай байгуулснаас 4-ийг нь хүчингүй болгож, одоо 26 гэрээ хүчинтэй байгаа. 
  3. 1991 оны Газрын тосны тухай хуулийн дагуу Бүтээгдэхүүн хуваах 21 гэрээ байгуулсан.
  4. 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Тогтвортой байдлын 2 гэрээ байгуулсан.
  5. 2002 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Тогтвортой байдлын 7 гэрээ байгуулсан. 
  6. 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу зөвхөн Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. 
  7. 2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу нийт 5 Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Уг хуулийн дагуу хөрөнгө оруулалтын гэрээг Ерөнхий сайдаас эрх олгосон холбогдох нэг сайд л байгуулдаг болсон.
  8. 2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу 14 тогтворжуулалтын гэрчилгээ олгосон. Тогтворжуулалтын гэрчилгээг хөрөнгө оруулалт хариуцсан агентлаг олгодог. 

Зөвхөн Оюу толгойн гэрээний гурван ч төслийг УИХ-д өргөн барьсан. УИХ хоёр төслийг нь хэлэлцсэн байдаг.

Нээрээ сүүлийн төслийг хэлэлцэхээр тусгайд нь чуулган зарлаж байсан нь санагдлаа шүү.

Харин тийм. 2009 оны наймдугаар сарын 19-25-ны хороонд зөвхөн Оюу толгойн гэрээг, холбогдох хуулиудын төслийг хэлэлцэх зорилгоор ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, холбогдох хуулиудыг баталсан. 

   Ер нь УИХ-аас Оюутолгойн төсөлтэй холбоотойгоор 2008 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр “Оюу толгойн зэс-алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах Үндсэн зарчим, удирдамж”-ийг баталсан 40 дүгээр тогтоол, 2009 оны долдугаар сарын 21-ний өдөр “Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 57 дугаар тогтоол, 2019 оны арванхоёрдугаар дугаар сарын 21-ний өдөр “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоол тус тус гаргасан.

     Харин УИХ-аас Оюу толгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг сэргээн түргэтгэх, уг төслийн хэрэгжилжилтэд Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгсөн 2014 оны тавдугаар сарын 8-ны өдөр “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоол, 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” 41 дүгээр тогтоол тус тус гаргасан.

    ҮАБЗ-өөр 2007 оны хоёрдугаар сараас эхлэн удаа дараа хэлэлцэж, дэмжиж, зөвлөмж тэмдэглэл гаргасан. Засгийн газрын хуралдаанаар мөн маш олон удаа хэлэлцсэн. Ийнхүү Оюу толгойн гэрээ Монголын түүхэнд УИХ-аар хэлэлцэж дэмжигдсэн, хуулийн дагуу УИХ-ын тогтоол, ҮАБЗ-ийн зөвлөмж, Засгийн газрын тогтоолын дагуу гурван сайд гарын үсэг зурсан цорын ганц гэрээ болсон юм. Ийм олон дамжлагаар, төрийн дээд хэмжээнд маш олон удаа хэлэлцэгдсэн цорын ганц гэрээ.

    Би 2009 оны долдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажлын хэсэгт ахлагчийн орлогчоор орж хэлэлцээрийг цааш нь ахалж ажилласнаас хойш Монгол Улсын хүртэх нийт үр өгөөжийг 3.2 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн гэдгийг түрүүнд хэлсэн. 

Түрүүнээс хойш нэмж тодруулахсан гэж бодсон сэдвийг хөндлөө. Монголын талд ногдох ашиг, өгөөжийг нэмээд өгөөч гэхээр л нэмээд яваагүй байх аа.

2009 оны 7-8 дугаар сарын хооронд хийгдсэн хэлэлцээрийн үр дүнд: 

  1. Төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээг ойролцоогоор 4.4 тэрбум ам. доллар, энгийн хувьцааны санхүүжилт нийт хөрөнгө оруулалтын зардлын 60 хувиас хэтрэхгүй байхаар тохиролцсон. Үүний үр дүнд ашиг авах тооцоонд Монголын талын санхүүжилт 1.7 тэрбум ам. доллар байсныг ойролцоогоор 816 сая болгон, 884 сая ам. доллараар бууруулсан. 
  2. Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүн буюу гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө төсөлд хийгдсэн зардлын дүн 1.06 тэрбум доллар байсныг 382.5 саяар бууруулан 677.5 сая ам.доллар байхаар тохиролцсон. 
  3. Татварын орлогыг нийтдээ 1.3 тэрбум ам. доллараар нэмэгдүүлсэн. Үүнд: 
  4. НӨАТ-ыг чөлөөлж, буцаан олголт өгөхгүй болсноор 1.2 тэрбум ам. доллар, 
  5. Гаалийн албан татварыг хуулийн дагуу төлүүлэх болсноор 113.5 сая ам.доллар болсон. 
  6. Урьдчилгаа төлбөр хүүгүй 25 сая ам. доллар, 9.9 хувийн хүүтэй 100 сая ам. доллар, нийтдээ 8.1 хувийн хүүтэй 125 сая ам. доллар байсныг 250 сая ам. доллар болгон нэмэгдүүлж, жилийн хүүг нь 2.1 хувь болгон 6 пунктээр бууруулж чадсан. Ингэснээр урьдчилгаа төлбөрийн хүүгийн зардлаас 75 сая ам. доллар хэмнэсэн. 

2011 оны зургадугаар сарын 8-ны хэлэлцээрийн үр дүнд ХНГ-ний нэмэлт өөрчлөлтөөр төслийн хүрээнд хийгдэх санхүүжилтийн хүүг USCPI+ 9.9% байсныг LIBOR + 6.5% болгож өөрчилсөн. Энэ дагуу санхүүжилтийн хүүгийн зардлыг 535.3 сая ам.доллараар бууруулсан. Ийм алхмууд хийсний үр дүнд манай талын өгөөж ихээхэн нэмэгдсэн юм.

Хөрөнгө оруулагч талын хэлэлцээрийн багийнхан “Тантай хэлэлцээр хийж эхэлснээс хойш хөндсөн заалт болгон дээр бид өгөөжөө алдаад байна. Гэрээ маань аль аль талдаа ашигтай win-win байх ёстой биз дээ” гэж хэлдэг байсан. 

“Оюу толгой” ХХК манай хамгийн том экспортлогчийн нэг. Компанийн борлуулалтын орлогыг манай арилжааны банкнуудаар дамжуулах асуудлыг гэрээнд тусгаж өгөөгүй гэж олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Борлуулалтын орлогыг манай банкнуудаар оруулбал валютын ханш өсөхөөс сэргийлэхэд нэмэр болохгүй юу?

    Тэгэлгүй яахав ээ, Тантай санал нэг байна. Гэхдээ хамгийн түрүүнд нэг зүйл онцолж хэлэхгүй бол болохгүй нь. ХөОГ-г Монгол Улсын хүчин төгөлдөр хуульд нийцүүлж хийсэн гэдгийг хамгийн эхэнд онцлон хэлье. 

     Тухайн үед буюу 2009 онд мөрдөгдөж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Монгол Улсын гадаад улс орнуудтай байгуулсан хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийн дагуухөрөнгө оруулагч өөрийн олсон ашиг, орлогыг гадагш чөлөөтэй шилжүүлэх эрхтэйгээр хуульчилж, зохицуулсан байдаг. 

     Эдгээр хуулиудын дагуу “Оюу толгой” ХХК биш бусад бүх аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид өөрийн олсон орлогыг гадаад, дотоодод чөлөөтэй шилжүүлэх эрхтэй байдаг.

  Ашигт малтмалын тухай хуулийн 29.1.1-29.1.9 дэх заалтууд ХөОГ-ний үндсэн зарчим, зохицуулалтуудыг маш тодорхой зааж өгсөн байдаг. Тодруулж хэлбэл 29.1.3 дахь заалтад хөрөнгө оруулагч нь “олсон орлогоо захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах” гэж заасан байдаг.

   Эдгээр хуулийн зохицуулалтад нийцүүлэн хийсэн ХөОГ-нийтөслийг ҮАБЗ, УИХ, Засгийн газар хэлэлцэж, дэмжсэний үндсэн дээр уг гэрээг байгуулсан. 

Тэгэхээр энэ асуудал гэрээний биш, хуулийн асуудал байгаа биз.

     Одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хууль, Монгол Улсын гадаад улс орнуудтай байгуулсан хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийн дагуухөрөнгө оруулагч өөрийн олсон ашиг, орлогыг гадагш чөлөөтэй шилжүүлэх эрхтэй хэвээр байгаа. 

Харин “Оюу толгой” ХХК-ийн борлуулалтыг Монгол Улсын арилжааны банкаар дамжуулах нь ханшийн тогтвортой байдлыг хангаж ажиллахад эерэг нөлөө үзүүлнэ гэдэгтэй санал нэг байлгүй яахав. Энэ асуудлыг хөрөнгө оруулагч тал, арилжааны банкнуудтай хамтран шийдвэрлэх боломж байгаа юу гэвэл байгаа гэж бодож байна.

    Манай арилжааны банкнууд өөрсдийн найдвартай ажиллагаа, үйлчилгээг сайжруулсан тохиолдолд гадна дотны гэлтгүй бүх том компаниуд өөрсдөө хүсэлт тавиад үйлчлүүлнэ шүү дээ. 

Найм: Хорин мянган “хувьсагч”

Та Оюу толгойн гэрээнд “хорин мянган хувьсагч” байгаа тухай ярьсан. Хүмүүс гэрээг хараад “хувьсагч нь аль вэ” гэж сонирхож байгаа юм. Тэр ч байтугай “хорин мянган үл мэдэгдэгчтэй тэгшитгэл” маягаар төсөөлсөн хүн ч байна.

2012 оны арваннэгдүгээр сард болсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар бид хоёрын мэтгэлцээн үнэхээр олон хүний анхаарлыг татаж, олон хүн үзсэн байх. Миний хувьд мэтгэлцээн их амжилттай болсон гэж боддог. Намайг зөвхөн 20 мянган хувьсагч гэж хэлсэн гэж буруутгадаг. 70-100 жил хэрэгжих энэ том төслийн эдийн засгийн тооцоолол, загварчлалыг төслийн ТЭЗҮ дээр үндэслэн хийсэн, олон арван хувьсагчтай байдаг. 

   Харин бидний ажилласан загвар 20 гаруй мянган өөрчлөлтийг тооцоолсон эдийн засгийн загвар байсан. Шууд мэтгэлцээний явцад энэ ойлголтыг хувьсагч гэж хэлснийг их онцолсон байдаг. Өөр шүүмжлэх зүйл гараагүйгээс бодоход мэтгэлцээн миний хувьд маш амжилттай болсон шиг байгаа юм. 

    Одоогийн нөхцөл байдал, Оюу толгой төслийн хэрэгжилт, явц, хэтийн төлөв ярилцаж байгаа үед энэ тийм ч ач холбогдолтой маргаан биш байж болох юм.

Магадгүй өөр зорилго бүхий, тодорхой хэсэг бүлэг этгээдэд энэ асуудал их мөлжүүртэй сэдэв болж.

Эргээд л 500 хээлтэгч хонь руугаа орцгооё. Мөнөөх 500 хонио 30, цаашлаад 100 жил өсгөхөд тохиолдох ган зудын мөчлөг, ашиг шим, жил тутам 100 эхээс бойжуулах төл, тэр төлийн доторх хүйсийн дундаж төлөвийг тооцоолдог гэх маягаар бүдүүвчилж болох нээ. Маш олон хүнд тэгшитгэл, тэнцэтгэл биш, бүүр оньсого шиг ойлгогдоод байгаа зүйлийг жирийн жишээн дээр нэг тайлбарлаач.

  Тэгж бас болох нь. Ер нь бол дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн хөдөлгөөн болон зайлшгүй ба санамсаргүй хүчин зүйлүүдийг тооцоолон загварчлахаас эхлээд Оюу толгой төслийн өгөөжид хэрхэн нөлөөлж болохыг олон хувилбараар симуляц хийн тооцоолж болно. 

  Төсөл хэрэгжих хугацааг 100 жил гэж үзэж, зэсийн дундаж үнэ 5000 ам.доллар байна гэж төсөөлж үзье. Тэгвэл төслийн хугацааны турш зэсийн дундаж үнэ 5000 ам.доллар байх хэдэн мянган хувилбарыг автоматаар үүсгэж болно. Энгийн нэг хувилбар нь эхний 50 жил 4000 ам.доллар, дараагийн 50 жил 6000 ам.доллар байхаар төсөөлөл хийж болно.

(Илүү дэлгэрэнгүй мэдээлэл, Оюутолгойтой холбоотой бүх гэрээ, хэлцэл энэ номд орсон болно)

Ес. Оффшор бол татварын тааламжтай орчинтой
эдийн засгийн бүс

Та яаж яваад оффшортой холбогдчихов оо. Хүмүүс Оюу толгойн гэрээг хийснийг тань оффшортой шууд холбож хардаад байх шиг байдаг?

Оффшор бүсэд 2008 оны тавдугаар сарын 27-ны өдөр компаниа бүртгүүлж Швейцарын Credit Suisse банканд данс нээлгэсэн. Энэ бол 2008 оны сонгуулиас хоёр сар гаруйн өмнө, Сангийн сайд болохоос дөрвөн сарын өмнө болсон үйл явдал. Оюу толгойн гэрээ байгуулахаас нэг жил дөрвөн сарын өмнө болсон үйл явц. “Хоёр сар”, “дөрвөн сар”, “нэг жил дөрвөн сар” гэсэн хугацааг санаад авчихна биз. Тодруулбал сонгуульд орох эсэх нь тодорхойгүй, орсон ч ялах эсэх нь тодорхойгүй, манай нам ялж, Засгийн газар байгуулах эсэх нь тодорхойгүй, тэр тусмаа би Сангийн сайд болох тухай төсөөлөө ч үгүй, ялангуяа Оюу толгойн хэлэлцээрт орох тухай зүүдлээ ч үгүй байх үед шүү дээ. Тухайн үед оффшор бүстэй холбоотой хуулийн зохицуулалт байгаагүй. Энэ зохицуулалт 2017-2018 онд хуульд орсон. Өөрөөр хэлбэл оффшорын асуудлыг хуулиар зохицуулахаас 10 жилийн өмнө болсон үйл явц юм. “10 жил” гээд бас саначихна биз. Бүх үйл явц хуулийн дагуу хийгдсэн. Хууль зөрчсөн үйлдэл огт байхгүй. 

Ардын үгээр бол “Муу нэртэй, луу данстай” оффшор бүс гэдгээ тодруулаад ярих уу? Манай зарим хүн “Зөвхөн хулгайн мөнгө л хүлээн авдаг нэгэн зүйл банк” байдаг аятай бодоод байдаг. Хэрвээ шударгаар олсон мөнгөө аваад очвол буцаагаад шиддэг маягтайгаар.

Өнөөдөр манай нийгэмд “мангаа” гэдэгтэй ойролцоо сонсогдох болсон энэ ойлголтыг тайлбарлая. Оффшор гэдэг бол нөгөө “Али Баба ба дөчин дээрэмчин” гэдэг киноны Али Бабагийн агуй ч биш, далайн дээрэмчдийн эрдэнэ булсан арал ч биш. Хөрөнгө оруулалт татахын тулд татварын нэн таатай нөхцөл бүрдүүлсэн эдийн засгийн орчин. Тэнд бүх юм хууль номын дагуу л явагддаг. Улсаараа оффшор болсон, тэрүүгээрээ бахархдаг орон ч байна. 

Харин улс үндэстнийхээ өмнө тодорхой үүрэг хүлээсэн төрийн өндөр албан тушаалтнуудыг юунд буруутгадаг вэ гэхээр ийм юм. Эх орныхоо өмнө үүрэг хүлээсэн атлаа, татварын нэн таатай нөхцөл бүрдүүлсэн оффшор бүсэд мөнгө, хөрөнгөө байршуулж, эх орондоо татвар төлөхгүй байгаа үйлдлийг иргэд нь шүүмжилдэг.

Би эзэмшсэн мэргэжлээрээ хувьцааны бизнес эхлэхийн тулд татварын тааламжтай бүсэд санхүүгийн дэд бүтцээ бүрдүүлэх хэрэгцээ гарсан. Энэ нь миний хувьд энд олсон орлогоо оффшор бүсэд байршуулж татвараас зугтаах биш, эсрэгээрээ оффшор бүсийн давуу талыг ашиглаж орлого олж, олсон мөнгөө Монголдоо оруулж ирэх зорилгоор тэнд компани байгуулж мөнгөн хуримтлалаа байршуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч оффшорт байгаа мөнгийг оруулж ирнэ гэж амласан. Шуудхан асуухад, Таны оффшор дансанд одоо хэдэн доллар байгаа вэ?

Би оффшор бүсэд бүртгэлтэй компаниар хувьцааны бизнес хийгээд олсон бүх ашгаа 2010 онд буюу одоогоос 10 жилийн өмнө, Ерөнхийлөгчийг энэ талаар санал гаргахаас долоон жилийн өмнө оруулж ирсэн. Дахин хэлэхэд, 2013 оноос хойш миний хувьд оффшор бүсэд компани, данс аль аль нь байхгүй, мөнгө ч байхгүй, бүгдийг нь 2010 онд Монгол Улсдаа оруулаад ирсэн. Монголдоо орлогоо оруулж ирэхэд “мөнгө угаасан” гэсэн хэрэг хилсээр үүсгэсэн. 

Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл оффшорт байгаа мөнгөө оруулж ирье гэж санаачилж, уриалж байхад 10 жилийн өмнө оруулаад ирсэн мөнгийг хүртэл хэрэг болгож байгаа нь Ерөнхийлөгчийн санаачлагыг хууль хүчний байгууллагынхан эсэргүүцээд байгаа гэлтэй. 

Бүгд баримт, нотолгоотой. Швейцарын Холбооны Улсын Ерөнхий прокурорын газар (ЕПГ)-аас бүх материалыг нь Монгол Улсын хууль, хүчний байгууллагуудад 2018 онд шилжүүлэн өгсөн. Швейцарын ЕПГ-аас эдгээр материалын бүх хуулбарыг өмгөөлөгчөөр дамжуулж надад өгсөн байгаа.

Долоон жилийн өмнө оффшор дахь бүх компани, данс чинь хаагдсан, 10 жилийн өмнө бүх ашгаа Монголд оруулж ирсэн, тэгээд бүх баримт материалуудыг Монгол Улсын хуулийн байгууллагад ирчихсэн байж. Гэтэл “Баярцогтын оффшор” гэдэг асуудал өнөөдөр ч шуугиулсаар байгаагийн учир юу байна?

Энэ бүх дуулианыг нэр бүхий Монголын улс төрчид 2016 оны сонгуулийн өмнө зохион байгуулж, 9.2 сая ам. доллар миний дансанд ANZ банкнаас орж ирсэн гэсэн хуурамч материалыг бүрдүүлж, “Transparency Anonymous” хэмээх огт байхгүй байгууллагын нэр барьж хэвлэл, нийгмийн сүлжээгээр тарааж, миний эсрэг зохион байгуулалттай сөрөг сурталчилгаа явуулсан. 

Улмаар уг хуурамч материалд үндэслэж Швейцарт хэрэг үүсгүүлж, Монголд хаагдсан хэргийг дахин сэргээлгэсэн. Швейцарт үүсгэсэн хэргийн дагуу надад мөнгө зээлсэн Монгол бизнесүүдийн дансыг гурван жил царцааж, Монголчуудаа хохироосон ийм хэрэг гарсан. Гурван жил гаруй Монгол бизнесүүдийг Швейцарын тал мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулаад, авилга авсан, мөнгө угаасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, эдгээр бизнес эрхлэгчдийн мөнгийг нь гаргаж өгч байна. 

Энэ мөрдөн шалгах явцдаа “Transparency Anonymous” хэмээх байгууллага нь огт байхгүй, миний дансанд 9.2 сая доллар орсон гэх материал нь хуурамч болохыг нотолсон. Эдгээр бүх баримтуудыг Монголын холбогдох хуулийн байгууллагуудад ирүүлсэн байгаа. 

Дахин хэлье. Энэ бүх асуудлууд бүгд баримт, нотолгоотой. Швейцарын Ерөнхий прокурорын газар энэ бүх материал, баримт, нотолгоог Монгол Улсын хууль, хүчний байгууллагуудад шилжүүлэн өгсөн. 

Таныг гэрээ байгуулахад нөгөө талд давуу байдал үүсгэсэн, “Рио Тинто”-оос хахууль авсан гэж хардаад байдаг. Том компанийн хахууль том л байж таарна гэх таамаг байгаа.

Яг эсрэгээрээ, өнөөдөр компани том байхын хэрээр шударга бус үйлдэл хийх боломж багасдаг. Тэдний тайлан, баланс хувьцаа эзэмшигчдийн өмнө болоод олон нийтэд ил байдаг нь барууны бизнесийн гол дүрэм. Манайхан “төрийн байгууллагын шилэн данс” гэдэг зүйл санаачилсан нь тэднээс суралцсан хэрэг. 

     Юуны өмнө, үндэстэн дамнасан тэр том компаний зарчим, соёлыг дутуу үнэлж болохгүй байх. Тэд хэзээ ч, хэнд ч авилга өгч, хөрөнгө оруулалт хийхгүй л болов уу. Яг энэ асуудалтай холбогдуулан “Рио Тинто” групп “Бид аливаа гэрээ, хэлцлийг олон улсын стандарт, компанийн соёл, хариуцлагын дагуу гүйцэтгэдэг бөгөөд авилга, хээл хахуулийн эсрэг урт хугацааны маш хатуу бодлого, байр суурь баримталж ажилладаг” гэж мэдэгдсэн. 

     Миний хувьд бага залуу наснаасаа сонгогч олны итгэлийг дааж улс төрд хөл тавьж, төрийн өндөр албан тушаалуудыг олонтаа хашсан. Би Монголын төрд зүтгэж ирснийгээ нэр төрийн хэрэг гэж бодож эрхэмлэдэг.

      Олон жил төрд зүтгэхдээ авилга хээл хахууль, албан тушаал, тендерийн гэх мэт асуудалд огт холбогдож байгаагүй. Мөнгө бол мэдээж хүний амьдралд хэрэгтэй. Гэхдээ мөнгийг хүн толгойгоо ажиллуулж, шударгаар олж болдог, олж чадна гэдэгт би бат итгэдэг. Гадаадад олон газар сурсан бүх сургалтын зардал, тэтгэлгийг би толгойгоороо олж авсан төдийгүй төгсөж ирэхдээ хүртэл хувьдаа олон мянган доллартай дүйцэхүйц хэмжээний төслийн буцалтгүй санхүүжилт авчирч байсан. Ер нь бол гаднаас л мөнгө татаж, Монголдоо оруулж ирэх хэрэгтэй гэдэг бизнесийн философитой. Тэгээд ч хүн сайхан амьдрахад их мөнгө хэрэггүй шүү дээ. 

 

Оюу толгойн гэрээг байгуулахад оролцсондоо харамсаж байна уу?

Оюу толгойн гэрээг байгуулснаараа янз бүрийн муу нэр дуулж, хардагдаж яваа нь үнэн үү гэвэл үнэн. Гэхдээ энийг би цаг зуурынх гэж боддог. Гэрээ хийсэнтэй холбогдуулж Оюу толгойгоос мөнгө авсан зүйл надад огт байхгүй. Харин би Оюу толгойн гэрээнээс юу авч үлдсэн бэ гэвэл эд, мөнгөөр үнэлж үл болох асар их мэдлэг, олон улсын том гэрээ, хэлцэл хийх том туршлага хуримтлуулж үлдсэн гэж болно. Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй энэ том төслийн гэрээнд оролцсондоо харин ч баярладаг. Хийсэн энэ ажлынхаа төлөө өнөөдөр янз бүрээр хэлүүлж байгаа ч, хожмын өдөр бүх Монголчууд ойлгоно гэдэгт итгэж явдаг. Мэдээж, улс орныг олон арван жил тэжээх том төсөл одоогоор ганц энэ байгаа тул өнөөдөр ард түмнээрээ хэлэлцэж шүүж байна. Зуун хувь санал нэгдэнэ гэж хэзээ ч байхгүй л дээ. 

Таныг бас албан тушаалын байдлаа ашиглан хувьцаа худалдаж авч, ашиг олсон гэж буруутгаж байсан?

Тэгж буруутгаад надад хэрэг үүсгэсэн. Гэхдээ дэлхийн ямар ч хөрөнгийн зах зээл дээр албан тушаалын байдлаа ашиглаж хувьцаа худалдаж авна гэсэн ойлголт байхгүй. Би 2009 оны наймдугаар сард хувьцаа аваад 2010 оны дөрөвдүгээр сард зарж ашиг олсон. Энд албан тушаал ямар ч холбогдолгүй гэдгийг хөрөнгийн зах зээл дээр ажилладаг бүх хүн мэднэ. ХөОГ хийвэл тодорхой хугацааны дараа хувьцааны үнэ өсөх боломжтой гэдгийг эдийн засгийн анхан шатны мэдлэгтэй бүх хүн ойлгож байгаа. Хэзээ, хэдэн хувиар өсөх талаар, хэзээ үнэ нь буух талаар бол хэн ч мэдэхгүй. Хөрөнгийн зах зээлд хэн тооцоо судалгаанд үндэслэн эрсдэл хийж чадна, тэр ашиг олж чадна. Мэдээж алдагдал хүлээж ч болно. 

    Хувьцааны үнэ намайг худалдаж авснаас хойш хоёр дахин өсөхөд би өөрийн хувьцаагаа зарсан. Хэрэв би дахиад найман сар хүлээсэн бол хувьцааны үнээ дөрөв дахин нугалж ашиг олох боломжтой байсан юм билээ. Түүнээс хойш аажмаар өсөж, унасаар бараг 22.5 орчим ам. доллар байсан хувьцааны үнэ 40 цент болтлоо унасан. 

Харин дотоод мэдээллийг ашиглан үнэт цаасны зах зээлд арилжаанд оролцох гэмт хэргийн асуудал бол хөрөнгийн зах зээл хөгжсөн бүх оронд байдаг. 

Тэгвэл үнэт цаасны зах зээлд дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж, арилжаанд оролцож үнэт цаас худалдаж авсан, дараа нь зарсан гэсэн шалтгаанаар таныг хорьсон юм уу? 

Үгүй. Нэгдүгээрт, хууль хүчний байгууллагууд ийм гэмт хэрэг надад тулгаагүй. Яагаад гэвэл дотоодын мэдээлэл хууль бусаар ашиглах тухай заалт манай улсын Эрүүгийн хуульд 2014 онд орсон. Миний хувьцаа худалдаж авсан, зарсан явдал бол 2009-2010 онд болсон үйл явц. Тэр хууль гарахаас дөрөв, таван жилийн өмнөх явдал.

     Тэр яриад байгаа “дотоодын мэдээлэл” гэдгийг нь ашигласан байлаа гэхэд энэ нь Монгол Улсад гэмт хэрэг гэж тооцогдохгүй байсан үе. “Ашигласан байлаа ч”, “тооцогдохгүй үе” гэсэн тодотголтой хэлж байна шүү. Тиймээс энэ заалтаар намайг яллах үндэслэл байхгүй. 

     Хоёрдугаарт, угаасаа энэ асуудал дээр “дотоод” эсвэл “олон нийтэд ил болоогүй албаны мэдээлэл” гэсэн зүйл огт байгаагүй. Гэрээ хийгдвэл хувьцааны үнэ өснө гэдгийг бүгд л ярьж, хүлээж байсан. Гэрээ хийх асуудал Засгийн газар, УИХ-ын түвшинд хэлэлцүүлж байсан. Олон нийт мэдэхгүй нууц мэдээ гэж огт байхгүй. Тэр бүү хэл 2009 оны наймдугаар сарын 19-25-ны өдрүүдэд хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны үеэр гишүүд энэ талаар таамаглаж, нээлттэй ярьж байсныг хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээс бэлхнээ харж болно.

Хувьцаагаа арай л яараад зарчихсандаа харамсдаг уу?

Хувьцааны бизнес бол эрсдэл. Цааш өсөх үү эсвэл буурах уу, өсвөл хэр ихээр, хэр удаан өсөхийг таамаглахад хэцүү. Ийм бизнес хийхийн тулд эрсдэл даах чадвартай, санхүүгийн эх үүсвэртэй байх ёстой. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэх дэд бүтэцтэйгээ холбогдсон байх ёстой. Ийм нөхцөлийг хангаагүй хүн хувьцааны бизнес хийх боломжгүй юм. Би өөрийнхөө дааж чадах эрсдэлийн хүрээнд шийдвэрээ гаргасан. Хувьцаа авах, зарах нь өөрөө албан тушаалын байдлаа ашиглаж хийдэг бизнес биш гэдгийн тод жишээ. 

    Одоо ч бас “Оюу толгой” ХХК-ийн хувьцааг эзэмшигч TRQ компаний хувьцаа маш сонирхолтой үедээ байна. Удаан хугацаанд эрсдэл хийх чадвартай, санхүүгийн нөөцтэй хүнд бол боломж харагдаад л байна. 

Хувьцааны бизнес хууль ёсных. Зарим Монгол хүн хууль ёсны бизнес эрхлэхээр заримдаа хэрэгт ордог гэдгийг та мэддэг болсон. Харин шалтгаан нь хаана байгааг олж хардаг уу?

Манай иргэд хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг одоогоор хангалттай биш байна. Хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцоод ирэхийн хэрээр мэдлэг, туршлага хуримтлуулаад явах байх.

    Хэрэв Монгол хүн бүр “Оюу толгой” ХХК-ийн эзэмшигч TRQ компаний хувьцааг эзэмшдэг байсан бол улс төрийн популизм, эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал ямар хор хөнөөлтэй болохыг маш хурдан ойлгож мэдэх болно. 

    Өндөр хөгжсөн орны иргэд шууд болон шууд бусаар хөрөнгийн зах зээлтэй холбогдсон байдаг. Энэ нь өөрөө хөрөнгийн зах зээлээ дэмждэг, хүмүүс нь баталгаажсан орлоготой байдаг, ингэснээр улс төр, эдийн засгийн тогтвортой байдлаа ч хангадаг. 

    Арван жилийн өмнөх Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц сул хөгжсөн, ихээхэн бэлтгэл ажил шаарддаг гэдгийг өнөөдрийн хүмүүс төсөөлөхгүй байгаа байх. Хэн нэгэн Монгол хүн энэ зах зээлийг маш их үзэж судлаад, байгаа нөхцөл байдлыг үнэлээд, өөрийнхөө бэлдсэн санхүүгийн дэд бүтцээ ашиглаад, өөрийн хуримтлалаараа эрсдэл хийсэн гэдгийг ухаарч ойлгохгүй байж болох юм.

    Манай улс жижиг эдийн засагтай, мөнгө багатай орон. Зөвхөн энэ тогоон дотроо сэтгэх хэрэггүй. Дэлхийгээр дүүрэн боломж, мөнгө эргэлдэж байна. Тиймээс тэр бүх боломжийг соргог ашиглаж, дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэж, гаднаас тэр боломж, мөнгө хөрөнгийг оруулж ирж, эх орондоо ашигтайгаар шингээх ёстой гэж боддог. 

    Өнөөдөр хөрөнгийн зах зээлийн тухай ойлголт, бизнес хийх боломж арван жилийн өмнөхөөс эрс сайжирсан байна. Залуучууд хөрөнгийн зах зээл дээр үнэхээр сайн ажиллаж байгаа жишээ цөөнгүй байна. Ийм Монгол залуучууд олон болох тусам улс оронд хэрэгтэй. 

За, хууль зөрчөөгүй ашиг хийсэн байлаа гэхэд, өөрөө гэрээ хийхэд оролцож байсан мөртлөө толгой компанийнх нь хувьцааг худалдаж авах чинь ёс зүйн асуудал биш үү?

    Энэ талаар бодож байсан. Угаасаа толгой компани нь хувьцаагаа Нью Йорк, Торонтод дэлхийн хамгийн баян эдийн засагтай улсад гаргасан компанийн хувьцаа эзэмшигч нь өндөр хөгжилтэй орны чинээлэг иргэд л байдаг. Хувьцааны үнэ өссөнөөр тэдний л хөрөнгө орлого энэ явцад улам нэмэгдэнэ. 

    Монголын орд газар дээр төсөл хэрэгжүүлэхийн тулд ХөОГ хийхэд толгой компаний хувьцаа өснө, гэхдээ хэзээ, хэдэн хувиар гэдгийг мэдэхгүй ч эрсдэл хийж, тодорхой хугацаанд хуримтлалаа байршуулж удирдах чадвартай, мөн хувьцаа худалдаж авсан Монгол бизнес эрхлэгч болгоныг би ёс зүйтэй, жинхэнэ мэдлэгтэй хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд гэж үнэлнэ. 

   Хөрөнгийн зах зээлийг бага ч гэсэн ажигладаг бүх Монгол хүмүүс, дээр нь Монголд болж буй үйл явцыг ажигладаг гадны бүх хүмүүс Оюу толгойн хувьцааны үнэ өсөх боломж байгааг мэдэж байсан. Мөнгөө байршуулах гэж байгаа хүний хувьд хамгийн боломжтой үе байсан. Хаа нэгтээ байгаа гадны хөрөнгө оруулагчийн хувьд Монголчууд гэрээгээ байгуулах нь ойртож байна гэдгийг мэдэхгүй байж болно л доо. Манайхны хувьд шинэ, санхүү, хөрөнгийн зах зээл дээр бидэнд баталгаатай байгаа энэ мэдээлэлд үндэслэн хөрөнгө, орлогоо нэмэгдүүлж байгаа Монгол хүн бүр эх оронч гэж боддог. 

    Би энэ боломжийг ашиглаж олсон ашгаа тэр даруйдаа Монголд оруулж ирсэн. Дэлхий нийтийг хамарсан хамгийн том хямралд гүнзгий нэрвэгдсэн манай орноос хөрөнгө оруулагчид валютаа гадагш гаргаж байхад валют Монголд оруулж ирснийг эх оронч үйл ажиллагаа гэж үзнэ биз дээ. 

 

Үргэлжлэл бий.

Эх сурвалж:  baabar.mn,  Өдрийн сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Б (192.82.67.41)
    С.Баярцогт энэ хунии толгои . сэтгэл 2-Монголиин тэрд мэнч хэрэгтэи юмсан! Ардчилсан ундсэн хууль баталж баих тэр цагаас л би Цогоогоо мэдэнэ ... Баярцогтыг тэр уед хэгшин залуугуи ирээдуин Монгол улсын ержнхии саид гэж бодож зарим нэг нь бур ярьдаг баисан юм шуу! Туунээс хоиш атаархалын галд шатсан хунии ээриин намыхан мэнч их гутгэн нэр хоч эгэн элдвээр бичиж ирсэн. Туунд хунд муу санаж хор наируулна гэж огт баихгуи чадах чинээгээрээ хумууст бур эстэн даисандаа хуртэл туслаал инээгээл явна . Минии наиз иим л хун. Минии мэрэгжил тэс ондоо учир тэр хувьсгагч мувьсгагчииг унэндээ мгуи харин стратеги, тактик энэ тэр гэвэл ондоо . Ээриин мэрэгжилиин ууднээс хэлвэл хэдэн жилиин дараа Минии 2-наиз Цогоо, Саихнаа нарыг ард тумэн чухам оилгох цаг ирнэ гэдэгт зуун хувь итгэж баина! Тэр болтол 2-наиз минь эруул энх баиг!
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Үнэн (202.21.105.10)
    М.Энхболд Ерөнхий сайд байхдаа Оюутолгойн гэрээг бэлэн болгоод яг гарын үсэг зурах үед нь С.Баяр Засгийн газраа огцоруулж өөрөө Ерөнхий сайд болсон хүн. М.Энхболдын байгуулахаар тохиролцсон Оюутолгойн гэрээ Монголд маш ашигтай сайн нөхцөлтэй байсан шүү дээ, архивт тэр гэрээ байх л ёстой. С.Баяр маш муу гэрээ байгуулж асар их авилга авсан байх өндөр магадлалтай. Иймээс С.Баярыг маш сайн шалгах хэрэгтэй.
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Muu Hun Hogd (103.229.123.66)
    harhaas Booljis zutgaj b na !
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.185.105)
    YUU VEEE ENE HULGAICH CHINE YUUN BAYAR HUURTEI YARILTSLAGA UGUUD BAIJ BAINAA HURDAN SHOROND N HIIJ BUH LUIVARIIN HURUNGIIG N HURAAJ ULSIIN ORLOGO BOLGOOCHEEEE
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.185.105)
    YUU VEEE ENE HULGAICH CHINE YUUN BAYAR HUURTEI YARILTSLAGA UGUUD BAIJ BAINAA HURDAN SHOROND N HIIJ BUH LUIVARIIN HURUNGIIG N HURAAJ ULSIIN ORLOGO BOLGOOCHEEEE
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.36.132)
    Энэ хулгайчийг бушуухан шоронд нь хийгээч ээ
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    6 цаг 41 мин
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    6 цаг 57 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    7 цаг 14 мин
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    7 цаг 56 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    8 цаг 4 мин
  • Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болно
    8 цаг 19 мин
  • Б.Жавхлан: Хуулийн дагуу 535.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо
    8 цаг 31 мин
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
    8 цаг 46 мин
  • Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны УЗ-ийн хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа
    8 цаг 49 мин
  • О.Цогтгэрэл: Төрийн зохицуулалтын оролцоог цөөлнө гэдэг үзэл баримтлалын эсрэг байна
    8 цаг 55 мин
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
    9 цаг 6 мин
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
    9 цаг 24 мин
  • Академич хэргэм хүртээв
    9 цаг 42 мин
  • Н.Тавинбэх: Салбар үнэ тарифаас болоод алдагдалтай ажиллаж байгаа
    9 цаг 57 мин
  • “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа
    10 цаг 26 мин
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
    11 цаг 9 мин
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
    11 цаг 29 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ энэ сарын 23-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно
    11 цаг 45 мин
  • Г.Ариунбуян: Төр, ард түмнийхээ итгэл, хүндэтгэлийг дааж, ирээдүйг харж, ихийг бүтээх гэгээн үйлсийн зам үргэлж дардан байх болтугай
    11 цаг 50 мин
  • С.Амарсайхан: Өргөсөн тангараг, зүтгэсэн албандаа үнэнч байж, төр засаг, түмэн олныхоо итгэл, хүндэтгэлийг хүлээсэн Онцгой байдлын байгууллагын үйл хэрэг үеийн үед мандан бадарч байх болтугай
    12 цаг 1 мин
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Будапешт 2025: Өнөөдөр зодоглох ГУРВАН найдвар
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
  • Ангир уураг шиг ард түмэн минь, гэх нь үү?
24 баримт
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК