зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюу толгой ба "Үйлтэй толгой" (I)

2020-3-18
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогтын эмхэтгэсэн “Оюутолгой: Хөрөнгө оруулалтынгэрээ. Холбогдох баримт бичгүүд” ном шинээр хэвлэгдэн гарлаа. Энд Оюутолгойтой холбогдох бүх 13 гэрээ, холбогдох тогтоол шийдвэр, хэлэлцсэн хурлуудын тэмдэглэл бүрнээрээ оржээ. Мөн Оюутолгой болон түүнийг дагалдсан олон асуудал, Офшор бүс, тэр ч байтугаа улс төрчдийн нийгмийн болон “биологийн гарал үүсэл”-тэй холбогдох олон сонирхолтой сэдвээр хийсэн, анхаарал татахуйц ярилцлага хавсаргасан байна. Монголын шилдэг нийтлэлчдийн клуб (baabar.mn)-н гишүүдтэй хийсэн дээрхи ярилцлагын хэсгээс та бүхэнд толилуулж байна. Ярилцлагын бүрэн эхийг “Өдрийн сонин”-оос үргэлжлүүлэн уншина уу!


НЭГ. НУУГААГҮЙ ГЭРЭЭГ НУУЦ БОЛГОСОН ТҮҮХ

Оюу толгой төсөлтэй холбогдох баримт бичгийн эмхтгэлийг Та яагаад гаргах болов? Гэрээг байгуулсан Засгийн газар, эсвэл “Оюу толгой” ХХК гаргаж болно шүү дээ. Бараг л “Хар хүний өмнөөс шар хүн юу билээ” гэсэн асуулт л даа.

Оюу толгой төсөлд холбогдох баримт бичгүүд хэзээ ч нууц байгаагүй. Эдгээр баримт бичгүүдийг холбогдох цахим хуудсанд анхнаасаа байрлуулсан байгаа. Гэвч эдгээр баримт материалыг олон нийтэд мэдээлэх, тайлбарлах, сурталчлах ажил хангалттай хийгдсэнгүй өдий хүрчээ. Иймээс зарчмын шинж чанартай олон асуудлыг олон нийт байтугай, хууль сахиулагчид, гэрээг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн албан хаагчид, шийдвэр гаргагчид ч бүрэн дүүрэн ойлгоогүй явж байна. 

Энэ нь явсаар байгаад 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр АТГ-аас Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ (ХөОГ)-ний талаар бүрэн мэдлэг, мэдээлэлгүйгээс болж, нэгдүгээрт, гэрээний үндсэн зарчим болох татварын тогтворжуулалтын талаарх буруу ойлголт, хоёрдугаарт, уг гэрээг хүчин төгөлдөр болгох нөхцөлүүдийн нэгийг Монгол Улсад “ашиггүй” тохирсон мэтээр өөрсдийн алдаатай ойлголтоор мушгин тайлбарлаж, эрүүгийн хэрэг үүсгэж, ХөОГ хийх үеийн Засгийн газрын Ерөнхий сайд, Сангийн сайд нарыг 60, 73 хоног тус тус хорьж, хэлмэгдүүлж эхэлсэн...

Энэ бүх нөхцөл байдал намайг уг эмхтгэлийг гаргахад хүргэсэн гэж болно. Гэрээ хийгдсэн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, гэрээ байгуулах үйл явц, УИХ, Засгийн газар хэрхэн хэлэлцэж, хуулийн хүрээнд хэрхэн яаж байгуулагдаж байсан гээд бүхий л үйл явцыг ямар нэгэн түүх дурсамж байдлаар бус, бодитой бичиг баримт дээр тулгуурлаж иргэд, олон нийт болон улс төрчид, шийдвэр гаргагчид, судлаач эрдэмтдэд зориулсан Оюу толгой төсөлтэй холбогдолтой гэрээнүүдийн монгол, англи хэл дээрх эх, бусад бичиг баримтыг эмхтгэл болгон гаргаж байгаа.
 

Та нарыг чирсэн хоёр асуудал чинь юу байв гэхээр…

Нэгдүгээрт, ХөОГ-ний үндсэн зарчим болох татварын тогтворжуулалтын асуудал байсан. Хөрөнгө оруулагч тал аль болох олон татварыг тогтворжуулахыг хүснэ. Монгол Улсын Засгийн газар аль болох цөөн татварыг тогтворжуулж, тухай тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байгаа татварын хуулийн дагуу татвараа төлүүлэхийг зорино. Гэтэл АТГ-ийн мөрдөгчид татварыг тогтворжуулаагүй нь татварыг огт авахгүй нөхцөл үүснэ гэж яг эсрэгээр нь буруу ойлгосон байсан. 

Хоёрдугаарт, гэрээг хүчин төгөлдөр болгох нөхцөлүүдийн нэг нь хөрөнгө оруулагчийн одоогийн зээлийг тодорхойлох асуудал байсан. Хөрөнгө оруулагч Оюу толгой төсөлд тухайн үед оруулсан хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн байсан. Тэр зээлийн санхүүжилтийг бодит байдлаар тодорхойлох шаардлага гарсан. Хөрөнгө оруулагчийн одоогийн зээл өндөр байх нь Монголд ашиггүй. Манай Засгийн газар, хөрөнгө оруулагч хоёр энэ асуудлаар харилцан тохиролцох, хэрэв тохиролцож чадахгүй бол олон улсын аудитын компаниар тодорхойлуулж, уг дүнг хоёр тал хүлээн зөвшөөрөхөөр тохиролцсон. 

Олон улсын аудитын компани хөрөнгө оруулагчийн одоогийн зээлийн дүнг 173.9 тэрбум төгрөгөөр багасгаж тодорхойлсон. Сангийн сайдын хувьд би энэ дүнг үл зөвшөөрч, Татварын ерөнхий газар (ТЕГ)-аар уг дүнг тодорхойлуулсан. Ингэснээр дүн нь 508.7 тэрбум төгрөгөөр багассан. 

2012 онд дахин 100 гаруй тэрбум төгрөгөөр уг дүнг дахин бууруулж, нийт 609.7 тэрбум төгрөгөөр бууруулж чадсан. Гэтэл АТГ-аас олон улсын аудитын компаний тодорхойлсон дүнг хүлээн зөвшөөрөөгүй, ТЕГ-аар зээлийг тодорхойлуулж, хөрөнгө оруулагчид давуу тал олгосон гэж яг эсрэгээр нь буруу ойлгосон байсан. 

Энэ хоёр алдаатай, буруу ойлголт дээр үндэслэж бидэнд хэрэг үүсгэж, хилсээр ял тулгаж хэлмэгдүүлсэн.
 

Шинжээч нар нь шинжиж үзээд Монгол Улсад хохиролтой гэрээ байгуулсан гэсэн дүгнэлт гаргаад эхлээ биз дээ?

Хамгийн харамсалтай нь гэрээний бодит агуулга, зарчмыг тодруулж, ойлголт авахын оронд эхлээд бидэнд хэрэг үүсгэж, бариад хорьчихсон. 

Мэдүүлэг авахгүй хоёр долоо хоног өнгөрсний эцэст холбогдох байгууллагуудад удаа дараа шаардлага, хүсэлт тавьж байж мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөх үедээ хууль хүчний байгууллагын холбогдох хүмүүст ХөОГ-ний талаар хангалттай ойлголт, мэдээлэлгүй байгааг нь хэлж тайлбарлаж, ойлгуулахыг хичээсэн. 

Үүний дараа АТГ-аас дөрвөн бүлэг шинжээчдийн багийг хөлсөлж ХөОГ болон холбогдох бусад гэрээний талаар дүгнэлт гаргах ажлаа эхлүүлсэн. 

Өөрөөр хэлбэл, эхлээд хүнд хилс хэрэг тулгаж, хорьчхоод, дараагаар нь есөн жилийн өмнө байгуулсан гэрээ, баримт бичгүүдийг судалж эхэлсэн гэсэн үг. Энэ нь Сталины их хэлмэгдүүлэлтийн үеийн “хүн нь байвал тохох хэрэг олдоно” гэдэг зарчмаар хууль хүчний байгууллагуудын хуучин удирдлагууд ажиллаж байсны илрэл юм. 

Уг дөрвөн бүлэг шинжээчид бүтэн нэг жил хоёр сар гаруй хугацаанд ажиллаад дүгнэлтүүдээ гаргасан байсан. Эдгээрээс гурван бүлэг шинжээчид нь ХөОГ-г байгуулахдаа Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн хийсэн байна гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Харин ТЕГ-ын нэр бүхий таван байцаагчаас бүрдсэн шинжээчдийн баг ганцаараа “ХөОГ нь хууль зөрчсөн, Монгол Улсад хохиролтой болсон” гэсэн алдаатай, буруу дүгнэлтийг хэзээ, хойно бүтэн нэг жил хоёр сарын дараа гаргасан.
 

Шууд хэлэхэд та өөртөө тулгасан хэрэг явдлыг “тодорхой хувь хүнийг санаатай буруутгах, баримтыг зориудаар мушгин гуйвуулах ажиллагаа” болгох гээд байна уу? Бүх хүн л ингэж биеэ өмөөрдөг болсон цаг шүү дээ.

Хамтдаа дүгнэлт хийцгээе л дээ. Гэрээг хэрэгжүүлэх үүрэгтэй, тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагч “шинжээч” нар нь УИХ-ын хууль тогтоох бүрэн эрх, Засгийн газрын гүйцэтгэх эрх мэдэлд халдаж дүгнэлт гаргасан төдийгүй, улмаар хуулийн зүйл заалт дээр байхгүй үг үсэг дур мэдэн нэмж, гэрээнд холбогдолгүй хуулийн заалтыг ашиглаж дүгнэлт хийх, гэрээний зүйл заалтын тодорхой хэсгийг орхигдуулж, гэрээний зохицуулалтын утга санааг алдагдуулж, гэрээний монгол англи хэлний эх бичвэрүүдийг нягталж үзэлгүйгээр алдаатай тайлбар, дүгнэлт хийсэн. Дүгнэлтийн дийлэнх хэсэг нь ХөОГ-ний зохицуулалттай биш, харин хэрэгжилттэй холбоотой байгаа гэдгийг ойлгоогүй эсвэл ойлгосон ч зориуд мэдээгүй дүр эсгэж, бүхэлдээ алдаатай дүгнэлт гаргасан. 

Тэр “шинжээч” нарын гаргасан илт алдаатай дүгнэлтэд үндэслэн шүүхийн шийдвэр гарвал юуны өмнө тодорхой хүмүүсийг буруутгаж хэлмэгдүүлнэ. Хамгийн гол нь Монгол Улс олон төрлийн татварын орлогыг дутуу авах, Монгол Улсад их хэмжээний хохирол учруулах нөхцөлийг бий болгох ийм шийдвэр болно. Эцсийн дүндээ АТГ-ын хөлсөлж ажиллуулсан энэ шинжээчид Монгол Улсынхаа эрх ашгийн эсрэг ажиллаад байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн.
 

Өмнө ярьсан “алдаатай” дүгнэлтүүд хэвлэл мэдээллээр сайн тарсан. Харин тэдгээрийг хилс, буруу байсан тухай ямар нэгэн байдлаар залруулаагүй санагдана. Бид чинь одоо “хэвлэлдээ л итгэнэ шүү дээ”.

Тийм. Дээрх таван “шинжээч”-ийн хийсэн алдаатай дүгнэлтийг бүрэн эцэслээгүй байхад тарааж эхэлсэн. Яаж тараасан гэхээр хууль хүчний байгууллагуудад ажилладаг, гэхдээ ажлаасаа халагдаж байсан зарим нэгэн дарга нар хууль зөрчин тараасан. Тараахдаа, улс төрийн өндөр албан тушаалтнуудад “чухал мэдээлэл” байдлаар хүргэж эхэлсэн. Шийдвэр гаргах түвшний улс төрчид энэхүү дүгнэлтийг нь хүлээн авч, хөндлөнгийн экспертийн шинжилгээ, дүгнэлтгүйгээр шууд “туйлын үнэн” мэтээр ашиглаж, популист мэдэгдлүүд хийж эхэлсэн байдаг.

Тэр алдаатай “шинжээч”-дийн дүгнэлтүүд нь улс төрчдийн дунд хууль бусаар тарж, улмаар нийгмийн сүлжээгээр түгээд, зарим нэг хүн бүр энэ сэдвээр ном зохиол хүртэл туурвисан гэж байгаа. 

Харин энэ “шинжээч”-дийн дүгнэлтийн 2009, 2011 оны гэрээтэй холбоотой хэсэг нь алдаатай, буруу болохыг Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ залруулж, 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр батлан гаргасан “Оюу толгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын нэгдүгээр заалтаар баталгаажуулсан.

ХОЁР. НУУЦГҮЙ “НУУЦ”-ЫГ ТҮМЭНД ТҮГЭЭХ ЦАГ

Ер нь бол сая яригдсан бүхний хариу болгож эмхтгэлээ анх хэвлүүлсэн гэж ойлговол болох уу?

Тэгж ойлгож болно. Гэхдээ бас өөр шалтгаан бий. УИХ-ын даргын захирамжаар 2018 онд байгуулагдсан УИХ-ын Ажлын хэсэг Оюу толгойн төслийн гэрээтэй холбоотой асуудлуудыг 18 сарын турш тал бүрээс нь хэлэлцсэн. Улмаар Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ), Сангийн яам, Үндэсний аудитын газар (ҮАГ), Засгийн газар, АТГ-аас ирүүлсэн материалуудыг судлан нэгтгэж, УИХ-ын Ажлын хэсгийн нэгдсэн санал, дүгнэлтийг гаргасан. 

Ингээд уг санал дүгнэлтэд үндэслэн УИХ-ын тогтоолын төслийг бэлтгэх Ажлын хэсэг чиг үүргийнхээ хүрээнд дүгнэлт, тогтоолын төслийг бэлтгэж, тэрийг нь чуулганаар хэлэлцэх гэж байсан. Иймээс Оюу толгой төсөлд холбогдох баримт бичгийн эмхтгэлийг яаралтай гаргаж, шийдвэр гаргагч болох Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын дарга, гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, ҮАБЗ-д хүргэх нь зүйтэй гэж үзээд 300 хувийг хэвлэн хүргүүлсэн. 

Оюу толгой төсөлтэй холбоотой материалууд олон нийтэд нээлттэй, ил тод байсаар ирсэн. Гэхдээ эдгээр мэдээллийг нэг дороос, иж бүрэн байдлаар авах боломж тэр бүр байгаагүй.

Эхний асуултаа давтахад, “Яагаад энэ номыг Та хийх ёстой юм бэ? “Оюу толгой” ХХК, “Эрдэнэс МГЛ” ХХК, “Эрдэнэс ОТ” ХХК, Засгийн газар, УУХҮЯ л энэ төслийг тайлбарлах, сурталчлах үүрэгтэй байсан юм биш үү? 

Ямар ч байсан 2009 онд хийгдсэн ХөОГ-г зөв ойлгуулах үүднээс ном бичье гэж бодож байсан. Цаг хугацааны хувьд одоо гаргах нь зөв санагдсан. Өнгөрсөн арван жилийн үйл явцыг эргэн харах, ажлыг дүгнэх, шинэ хэлэлцээрт тус болох зорилготой.

Ер нь бол, Оюу толгой төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой нийт 13 гэрээ байгуулагдсан. Нэг гэрээ нь хүчингүй болсон. Энэ 12 гэрээний эхний долоон гэрээг боловсруулахад би оролцож, дөрөвт нь гарын үсэг зурсан. Оюу толгой төсөлтэй холбоотой эдгээр гэрээнүүдийг хэзээ, хэрхэн, ямар хүнд нөхцөлд, хэр удаан хэлэлцэж байгуулсныг мэдэх хүний хувьд энэхүү ажлыг нэгтгэх үүрэгтэй гэж бодсон юм. 

 

Та энэхүү эмхтгэлийг хоёр дахь удаагаа хэвлүүлэх гэж байна. Нэлээд зүйлийг нэмж байна. Өмнө хэвлэлээс “нууж” үлдээсэн зарим зүйлийг дэлгэх гэж байна уу? Эсвэл, “дэмий” юм оруулснаа хасах гэж тэр үү?

Тийм зүйл байхгүй. Өмнөх хэвлэлтэд оруулж амжаагүй зарим бичиг баримтуудыг нэгтгэж, иж бүрдэл болгож оруулсан. Бас эмхтгэлийн анхны хэвлэл гарснаас хойш Оюу толгойтой холбоотой нэлээд олон асуудал өрнөсөн. Тухайлбал:

  • 2019 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Оюу толгойн Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө (ДУББСТ буюу Дубайн гэрээ)-тэй холбогдуулан гаргасан Ерөнхий сайдын 2015 оны 27, 94, 99, 123 дугаар захирамжийг хууль бус хэмээн үзэж Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх (ЗХАШШ)-ээс хүчингүй болгосон шийдвэр гаргасан; 
  • 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр ҮАБЗ-ийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэн дэмжигдсэний үндсэн дээр УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгээс бэлтгэсэн “Оюу толгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 92 дугаар тогтоолыг батлан гаргасан;
  • 2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын нэг чухал хэсэг болох үйлдвэрлэлийн босоо амыг барьж, ашиглалтад оруулсан; 
  • 2019 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр “Оюу толгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар ахлуулан байгуулах тухай Ерөнхий сайдын 174 дүгээр захирамж гарсан. 


Цаашдаа, шинэ үйл явдал өрнөхийн хэрээр дахин дахин шинэчилж гаргаад дуусахгүй юм болох вий гэж бодогдлоо!

Үгүй дээ, тийм юм болохгүй гэж бодож байна. Харин өмнөх эмхтгэлд дөрвөн гэрээг оруулсан бол одоогийн хоёр дахь хэвлэлд нийт хийгдсэн 13 гэрээг бүхэлд нь оруулсан. Түүнчлэн, УИХ-ын ажлын хэсгийн бэлтгэсэн танилцуулга, үндсэн дүгнэлт, УИХ-ын 92 дугаар тогтоол, УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, тэдгээртэй холбогдох Засгийн газрын тогтоол, шийдвэр, тэмдэглэл, Ерөнхий сайдын захирамжууд, Нийслэлийн ЗХАШШ-ийн шийдвэр, холбогдох бусад баримт бичгүүдийг нэмж оруулсан. 

Энэ нь, нэг талаасаа, Оюу толгойн гэрээ байгуулагдсанаас хойших арван жилийн туршид гарсан төр засгийн шийдвэр, хийгдсэн гэрээнүүдийг төрийн ой санамжийн эх сурвалж материал болгох, нөгөө талаасаа одоо хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх багийг бодит мэдээлэл, эх сурвалжаар хангах гарын авлага болгон бэлтгэх зорилготой.

 

ГУРАВ. “ӨГӨӨШ” БА ӨГӨӨЖ

Бид Оюу толгойн өгөөжийг ярихаасаа өмнө гэрээ анх байгуулагдсан үеийг эргэн санах хэрэгтэй байх. Тэр үеийн эдийн засгийн нөхцөл байдал ямар байсан бэ?

Оюу толгойн гэрээ анх байгуулагдсан үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдал, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн орчин ямар байсныг эргэн санацгаая. 

2008-2009 онд дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал манайхыг тойроогүй биш, дайрсан. Манай улс Азийн орнуудаас санхүүгийн хямралд хамгийн гүнзгий өртсөн орны ангилалд орсон. Монгол Улсын төсвийн болон экспортын орлогод голлох нөлөө үзүүлэгч зэс, алтны үнэ дэлхийн зах зээл дээр огцом унаж, төсвийн орлого буурч, төлбөрийн баланс алдагдсан.

2009 онд эдийн засгийн өсөлт хасах руу орж, -1.6 орчим хувьтай гарч байсан. 

2008 оны наймдугаар сарын эхэнд дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ 8,200 ам.доллар байж байгаад арванхоёрдугаар сарын эцэс гэхэд 2,800 ам.доллар болж, 5,400 орчим ам.доллараар буурч хямдарсан. 

Тухайн үед төсвийн орлого зэсийн үнийн өсөлтөөс өндөр хамааралтай байсан үе. 2008 онд 2.2 их наяд төгрөгт хүрээд байсан төсвийн орлого 2009 онд 1.9 их наяд төгрөг болж буурч, төсвийн алдагдал -342.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 5.2 хувьд хүрсэн. 

Түүхий эдийн үнийн уналтаас үүдэн 2009 онд манай улсын экспорт 1.9 тэрбум ам.долларт хүрч, 2008 оноос 25 орчим хувиар огцом буурсан. 2008 оны дундуур 1 тэрбум ам.долларт хүрээд байсан валютын нөөц 2009 оны эхээр 521 орчим сая ам.доллар болж, огцом буурсан.

Макро эдийн засаг, төсвийн тогтворгүй байдлаас улбаалж улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ буурсан. Монгол Улсад бизнесийн орчин нь тодорхой бус, гадны хөрөнгө оруулагчид нь дайжиж зугтсан, хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон байсан. Монгол улс эдийн засгийн хувьд тодорхойгүй, төсвийн хувьд ч тогтворгүй, хямралын эсрэг ашиглах санхүүгийн нөөцгүй, хөрөнгө мөнгөгүй, механизмгүй болох нь тодоос тод харагдаж байсан юм. Тухайн үед би Сангийн сайдаар ажиллаж байсан. Энэ хямралыг төр дангаараа зохицуулж чадахгүй болсон учир ОУВС-ын дэмжлэгийг авч “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж байв. 

Энэ үед эрдэс баялгийн асар их нөөцтэй Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтыг тасралтгүй үргэлжлүүлэн хийдэг, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулдаг дэлхийн томоохон уул уурхайн компаниудын хөрөнгө оруулалтыг татах, дэлхийн  түвшинд өрсөлдөхүйц уул уурхайн хөтөлбөр боловсруулах нь бидний өмнө тулгараад байгаа чухал асуудлын нэг байсан. Энэ үед Оюу толгой төслийг ямар нэг байдлаар хөдөлгөх нь бидний нэн тэргүүний зорилт байсан. Засгийн газар маш шуурхай арга хэмжээ авч, Ажлын хэсгээ шинэчилж, хөрөнгө оруулагч талтай ширээний ард сууж, хэлэлцээрийг хийж эхэлсэн. Энэ нь нэг талаар цаг хугацаа, нөхцөл байдлын шахаанд орж байсан ч бид маш амжилттай гэрээг байгуулж чадсан юм. 

Тухайн үед олон Их Хурал, Засгийн газар дамжин “хэрүүлийн алим” болж, хөдөлгөж чадаагүй байсан Оюу толгой төслийг амжилттай эхлүүлж, хэрэгжүүлэх болсон юм. Учир мэдэх хүмүүсийн хэлснээр “Оюу толгой үндсэндээ Монголын эдийн засгийн аврал” болсон юм.
 

Гэтэл одоо “Оюу толгойн гэрээ өгөөжгүй боллоо” гэдэг үг бараг л “поп” улс төрчдийн хэл зүгшрүүлэх үг, түргэн хэллэг боллоо. Ер нь уул уурхайн төслийн өгөөж гэдэг нь юуг хэлж байна вэ? Энэ өгөөжийг яаж тооцдог юм бэ?

Гэрээг эдийн засгийн тооцоо судалгаанд үндэслэн хийсэн. 2009 онд боловсруулан Эрдэс баялгийн зөвлөлд хүргүүлж, 2010 онд батлагдсан ТЭЗҮ-гээр Монголын талын хүртэх өгөөж нь 53 хувь, хөрөнгө оруулагч талынх 47 хувь байх суурин дээр үндэслэн хэлэлцээрийг хийсэн. Монголын тал 6 пунктээр илүү байгаа биз дээ. Монголчууд бид уг төслийн эдийн засгийн өгөөжийн 53 хувийг гурван эх үүсвэрээс хүртэнэ.

Нэгдүгээрт, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-өөр дамжуулан авна. 

Хоёрдугаарт, Монгол Улсын хуулийн дагуу төлөх бусад татвараар дамжуулан өгөөж хүртэнэ. 

Гуравдугаарт, буюу эцсийн дүнд нь манай талын хүртэх “ногдол ашиг” гэсэн гурван хэлбэрээр өгөөж хүртэнэ.
 

Өгөөжийн гурван замаа нэг, нэгээр нь жаахан тайлбарлах уу?

За тэгье. АМНАТ нь гэдэг нь англи хэлний “mining royalties” (роялти) гэдэг ойлголтоос гаралтай, дэлхийн нийтийн уул уурхайн үндсэн татварын тухай ойлголт юм. Байгалийн баялгийн эзэн бол тухайн орны хүн ард иргэд байдаг. Ард иргэдийг төлөөлж парламент, Засгийн газар шийдвэр гаргадаг. Эзэд нь газрын баялгаа хувийн ч бай, төрийн ч бай компаниудаар ашиглуулаад тодорхой төлбөр авдаг. Энэ төлбөрийг компани ашигтай ажилласан эсэхээс үл хамаарч төлдөг.
 

Харин татвар нь АМНАТ-аа бодвол ашиг олж байж төлдөг учраас хишгээ хайрлатал өдий биз гэж бодогдоно!

Яг ч тэгж үзэж болохгүй. Татвар их олон төрөл байна. НӨАТ, онцгой, гааль, орлогын татвар гэх мэт олон татвар байна. Эдгээр татварыг зөвхөн уул уурхай гэхгүй аливаа бизнес эрхэлж буй бүх компаниуд хуулийн дагуу төлдөг. Ашиггүй ажилласан учраас НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөгдөнө гэж байдаггүй. 

Харин аж ахуйн нэгжийн орлогын татварыг бол компани ашигтай ажилласан тохиолдолд төлнө. Ашиггүй ажилласан бол орлогын татвар төлөхгүй. Ийм онцлогтой. Оюу толгойн өгөөжийг хүртэх хоёр дахь замын чамгүй хэсэг нь л мөн л ашиг олох эсэхээс хамаарахгүй байгаа биз дээ.
 

Тэгвэл, Оюу толгой төсөл ашигтай ажиллахгүй л бол бид ногдол ашиг хүртэхгүй юм байна. Сөрөг талаас нь асууж байгааг маань уучлаарай, бид юмыг тэр талаас нь хараад их дасжээ.

Юмыг сөрөг талаас нь харах буруу биш. Гэхдээ, дандаа тэгж харах шаардлагагүй. Ер нь бол ашиг хүртэнэ гэдгээ тооцоолж байж л гэрээ, хэлэлцээр хийдэг шүү дээ. Хувь эзэмшигч, компани ашигтай ажиллавал ногдол ашиг хүртэнэ. 

Нөгөө талаас онцолж хэлэхэд, хөрөнгө оруулагч тал маань дийлэнх өгөөжөө ногдол ашгаараа авах учраас компаниа эртнээс ашигтай ажиллуулахыг зорино. Дээрээс нь “Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшиж байгаа “Туркойз Хилл Лтд” компани нь Нью Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, хувьцаа нь биржээр чөлөөтэй арилжаалагддаг тул хувьцаа эзэмшигчид нь бас уг компанийг ашигтай ажиллуулж байж ногдол ашгаа хүртэх тул охин компани болох “Оюу толгой” ХХК-ийн үйл ажиллагаанд зохих хяналтыг хуулийн дагуу тавьдаг. 

Төсөл хэрэгжүүлж байгаа компанид хувь эзэмшинэ гэдэг бол уг төслийг хэрэгжүүлэхэд, нэг талаасаа эрх эдлэх, нөгөө талаасаа үүрэг хариуцлага, эрсдэл хүлээх эрх, үүргийн нэгдэл бүхий боломжийг эзэмшинэ гэсэн үг юм.
 

Монголын тал Оюу толгойн тодорхой хувийг эзэмшсэнээсээ болоод бараг хохирсон юм биш үү? Зүгээр л роялти, татвараа сайн аваад байх нь ашигтай байсан гэсэн нэг яриа явдаг. Бодоод байх нь ээ, бид чинь Оюу толгой төслийн АМНАТ болоод бүхий татварыг хуваалцаад байна шүү дээ. Монгол Улс Монгол Улсдаа буюу бид өөрөө өөртөө 34 хувиар татвар төлөөд ч байгаа юм болоод явчихлаа. 

Хийсвэрлэж хэлбэл тэгж ойлгож болох юм. УИХ 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр 57 дугаар тогтоол гаргаж, “Оюу толгой төслийн 34 хувийг эзэмших, цаашлаад 50 хувийг эзэмших боломжийг хөрөнгө оруулагч талтай тохиролц” гэсэн үүргийг Засгийн газарт өгсөн. 

Ийм учраас Засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс МГЛ” ХХК улмаар “Эрдэнэс ОТ” ХХК нь “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшиж байгаа юм. Үнэхээр ч Засгийн газар 34 хувийг эзэмшиж эхэлснээсээ хойш 34 хувийн зардлыг хариуцах нь үнэн. Бас, ашигтай ажиллаад, татвар, зээлээ төлсний дараа 34 хувьдаа ногдох ногдол ашгаа авах нь ч үнэн.
 

Яагаад 33 биш, 32 ч биш, яг 34 хувийг эзэмших болсон юм бэ? Тухайн үед Оюу толгой төслийн 51 хувийг ч авахыг шаардаж байсан санагдах юм. Гэтэл өнөөдөр 10 жилийн дараа 34 хувиа арилжаалах тухай ярих боллоо? 

УИХ-ын 57 дугаар тогтоолд бүх асуудлыг хуульд нийцүүлж хийх хэрэгтэй гэсэн, нийцүүлсэн. Тухайн үед мөрдөж байсан 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиар ордыг хөрөнгө оруулагч өөрөө илрүүлсэн бол төрийн эзэмшиж болох хувь хэмжээний дээд хязгаар 34 хувь гэж байсан. Тухайн үед 100 хувь гадны компанид өгөөд, роялтигаа хангалттай сайн авах санал гарч байсан боловч улс төрчид, иргэний хөдөлгөөнүүд баялгаасаа хувь эзэмших ёстой, 51 хувийг бид шууд эзэмших ёстой гэж шаардаж, эсэргүүцэж байсан. Бүр 100 хувь авах ёстой ч гэж шаарддаг байсан. Гэхдээ ингэх эрхзүйн орчин ч байгаагүй. 

Бид хуулийн дээд хязгаарт нь тулгаж, дээр нь 30 жилийн дараа 17 хувийг нэмж авч, Монголын тал 51 хувийг эзэмших боломжтой байхаар гэрээ хийсэн. Харин өнөөдөр хувь эзэмших нь тийм ч оновчтой шийдэл биш байжээ гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байх шиг байна.

 

Үргэлжлэл бий.

 

Эх сурвалж: baabar.mn  Өдрийн сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
ӨНӨӨДӨР: УИХ-ын гурван гишүүн хэвлэлийн бага хурал хийнэ
Явган зам шинэчилж дууссан байршлуудыг есдүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгнө
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • zochin (66.181.161.113)
    Анхиаасаа гэрээ хийж буруутсан бол одоо шууд цуцлах хэрэгтэй тэгээд амар байсан нь дээр тэртэй тэргүй монголд нэг төг орж ирж байгаа биш бүх ард түмэнд 20 жил мэдээллээ одоо гэрээгээ цуцал уурхайгаа хаа
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • зочин (103.50.207.150)
    Ард түмнийг үнэн доромжилж байнаа
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • АРД (202.9.46.157)
    ХУЛГАЙ ХИЙСЭН ХҮН ӨӨРИЙГӨӨ БИ ХУЛГАЙЧ ГЭЖ ХЭЛДЭГ БИЛҮҮ, АМЬ ТАВИН БАЙЖ ХУУДУУЛСАН ХЭДЭН МӨНГӨ НЬ ОДОО ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХАД ЗОРИУЛАГДАЖ БАЙГАА ЮМ БИЗ ДЭЭ, МӨНГӨ ХҮЧТЭЙ ЮУ ЭСВЭЛ ҮНЭН ХҮЧТЭЙ ЮУ ГЭДГИЙГ Л ХАРАХ Л ҮЛДЭЖ ДЭЭ, МИНИЙ БОДЛООР ӨӨРТЭЙ ӨВӨРЛӨГЧИЙН МӨНГӨ НЬ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ДУУСАЖ Л ТААРАН ХАРИН ҮНЭН БОЛ ХЭЗЭЭД МӨНХ УЧИР ХЭН ЯЛАХ ТОДОРХОЙ, ЦАГ ХУГАЦААНЫ Л АСУУДАЛ ГЭДГИЙГ ОЛОН ХУВЬСАГЧААРАА ТООЦОЖ ОЛСОН Л БАЙГААД АА, ХӨӨРХИЙ ГЭЖ
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • зочин (103.50.207.150)
    Анхнаасаа яах гэж ийм гэрээ хийсэн юм бэ !!! Бүлгээрээ аймар хүмүүс юм.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • ШУНАЛ (103.50.207.150)
    Сайн яваа нэгнээ дэмжих гэхээр ийм хүмүүс олон байна пиг
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (64.119.21.67)
    Ашигт малтмалын нөөц ашигласны татвар болон Монголд үйл ажиллагаа явуулдаг ямар ч аж ахуйн нэгжүүдийн төлдөг татварыг нийлүүлээд "Монголын ашиг 53 хувь" гэж донгосоод байх юм "20.000 хувьсагч" минь ! Хуссан бол хуссан эр хүн шиг байл даа ,худлаа нүдээрээ инээгээд их зальжин аргаггүй л нагиад зан гаргаад байгаа юм даа энэ С.Баярцогт !
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • ШУНАЛ (103.50.207.150)
    Хэзээ ойлгож ухаарах юм болдоо Чингис шиг хүн гарч ирээд ялийг нь сонсож яалаа яалаа гэнээ гээд Цавчаасай
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.229.122.203)
    Монголын ард түмний эсрэг хийсэн гэмт хэрэг нь нийтэд ил байхад яагаад офшор Баярцогт хужааг бариахгүй байна.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • ШУНАЛ (103.50.207.150)
    Монголоо ард түмэнээ гэсэн сэтгэл алгадаа ЭНЭ хүмүүст
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • баярцогт (66.181.176.85)
    чи бол монголд их нүгэл хиисэн хулгайч алтыг яаж тооцоолсон бэ эрчим хүчииг яаж гэрээлсэн бэ энэ бүгд цөм луйвар болсон чи зүгээр шууд цаазлуулах хүн
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Itgeltei b na (49.0.137.164)
    Ene hylar Doliriin ger bul Mongolchuudiinhaa nuuriig yaj hardag bol bas l hylaaj doliij hardag gedegt itgeltei b na !
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    Америк цаазаар авах ялтай. Трамп бол таныг шууд цаазална даа. Би бүрэн итгэж байна. Яагаад гэхээр та нар өөрсдөө хууль хуйвалдаж батлаад түүндээ л нийцүүллээ бид буруугүй гэж дайраад байгаа байхгүй юу.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    Яаа\г авилгад авсан мөнгөнийхөө талаар л ил тод биччихээч дээ,
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • хэхэ (59.153.112.192)
    энэ хар лалар чинь шоронд ороогүй лалар уу
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Bii. (220.70.78.63)
    Genet l bugd uzeg tsaas bolood l dotood gadaadaas zereg2 bicheed l eeljilj ym niitleed l zov ym hiisen.bidniig helmegduulj bna geed ehellee dee hoorhii.eh oron ed baylag buur tusgaar togtnoloo hurtel zarsan ta nart unen gej bhgui ee.odoo songuuli oirtohoor humuusiin tarhiig ugaaj.luivarchin bulegleldee bolomj olgon tuugeer damjuulj ner devshih bolomjtoigoo devshuulj bolomjgui ni ooriin hunee gargah zereg zali hiij ehelj bgaag buh hun oilgoj bgaa.20 onii songuuliar luivardaad uzeerei 21 on bol huvisgaliin jil shuu!hytadiin mongol gesnii chini toloo duujleh ch bagadnaa
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • zochin (66.181.191.193)
    oilgomjtoi avlgal avsan l baixgui yu
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (192.82.76.193)
    Ашгаа монголынхоо банкаар авах ашиг авах хугацаа баялгийн гэрээ хийгдсэнээр ОТ үйлдвэрийн хот болох байсан гээд л монголоо гэсэн сэтгэлтэй хүн бухэн л их л хүлээсэн дээ
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
    • иргэн
      Их зальтай. 1.Хуулийг өөрсөддөө зориулж захиалж болон захиалгаар хийлгүүлээд түүндээ зориулж гэрээ байгуулаад, бид хуулиа л барьсан гэж дайрч байгаа. 2. Даваасүрэн сайдын батлан хэлснээр ямар ч ажил үүрэг гүйцэтгээгүй эсвэл маш бага үнэтэй ажлын ОТ-гоос тендер нэрээр авч цавчаа гээч ээ хийсэн. Ерөөсөө л энэ хоёр асуудал.
      2020 оны 03 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Говь-Алтай аймгийн Төгрөг сумын орчимд газар хөдөлжээ
    7 мин
  • Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр
    8 мин
  • Б.Хулан Жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
    12 мин
  • Тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
    24 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын гурван гишүүн хэвлэлийн бага хурал хийнэ
    58 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
    1 цаг 4 мин
  • Явган зам шинэчилж дууссан байршлуудыг есдүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгнө
    1 цаг 9 мин
  • Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
    1 цаг 14 мин
  • Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
    16 цаг 23 мин
  • Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэллээ
    16 цаг 40 мин
  • Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 65 хувьд хэтэрсэн гэх дүн гарчээ
    17 цаг 16 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    17 цаг 16 мин
  • "Аялал жуулчлалын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ыг татан буулгалаа
    17 цаг 40 мин
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
    18 цаг 25 мин
  • С.Бямбацогт: Овоолгын хулгайг ул мөргүй таслан зогсооход Засгийн газар онцгой анхааран ажиллаж, үр дүн гаргана
    18 цаг 34 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээнэ
    18 цаг 46 мин
  • Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийлжээ
    19 цаг 10 мин
  • Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
    20 цаг 28 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ
    20 цаг 33 мин
  • “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAR” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс үзэгчдийн хүртээл болно
    20 цаг 43 мин
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК