зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюу толгой ба "Үйлтэй толгой" (II)

2020-3-20
0
ЖИРГЭХ

Эхний асуудал “гэрээ Монгол Улсад ашигтай юу, үгүй юу?” гэдгийн хувьд “энэ гэрээ Монгол Улсад ашигтай хийгдсэн” гэж би баттай хэлнэ. Таны зүйрлэлээр бол, шилдэг сайн 500 хээлтэгч хонь авч чадсан. Харин тэднийгээ толгой бүрэн маллах, төллүүлэх асуудал үргэлжилж байна гэж зүйрлэж болно. 


Дөрөв. Орд газар Монголынх, орох компани дундынх

Үргэлжлэл. түрүүч нь https://www.24tsag.mn/a/180380

(УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогтын эмхэтгэсэн “Оюутолгой: Хөрөнгө оруулалтынгэрээ. Холбогдох баримт бичгүүд” ном шинээр хэвлэгдэн гарлаа. Энд Оюутолгойтой холбогдох бүх13 гэрээ, холбогдох тогтоол шийдвэр, хэлэлцсэн хурлуудын тэмдэглэл бүрнээрээ оржээ. Мөн Оюутолгой болон түүнийг дагалдсан олон асуудал, Офшор бүс, тэр ч байтугаа улс төрчдийн нийгмийн болон “биологийн гарал үүсэл”-тэй холбогдох олон сонирхолтой сэдвээр хийсэн, анхаарал татахуйц ярилцлага хавсаргасан байна. Монголын шилдэг нийтлэлчдийн клуб (baabar.mn)-н гишүүдтэй[1] хийсэн дээрхи ярилцлагын хэсгээс та бүхэнд толилуулж байна. Ярилцлагын бүрэн эхийг “Өдрийн сонин”-оос үргэлжлүүлэн уншина уу!)

-Маш олон хүн “Оюу толгой” ХХК-д Монгол Улсын эзэмшиж буй 34 хувийг ерөөсөө Оюу толгойн орд газрын 34 хувь, нийт баялгийн 34 хувь гэж ойлгосон. Тэгээд энэ их баялгийнхаа 34-хөн хувийг л бид эзэмшиж байна хэмээн гомдоллох болсон санагдана.

-Ойлгосон биш, ойлгуулсан. Олон түмэн тодорхой ойлголттой болж амжаагүй байхад мушгин гуйвуулж, буруу ташаа ойлголт түгээсэн хэрэг. 

Энэ нь нэг талаасаа, Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээгээ тайлбарлах, сурталчлах тал дээр дорвитой ажил тогтмол хийгээгүйтэй холбоотой. 

Нөгөө талаасаа, Оюу толгой төсөл, Оюу толгойн орд газар, тэнд ажиллах “Оюу толгой” ХХК гурав ижил нэртэй “амьдаанууд” байсан нь ч нөлөөлсөн. Компаний нэр өөр байсан бол ийм андуурал бага гарах байсан болов уу. Жишээ нь, Оюу толгой төслийг хэрэгжүүлэх “Рио Тинто” Монголиа гэж ХХК байгаад, түүний 34 хувийг эзэмшиж байсан бол дээрх “андууруулалт”-ыг тойроход хамаагүй хялбар байхсанж.


-Оюу толгойн орд газар ба түүн дээр ажиллах компани хоёрыг санаатай, санаандгүй хольж хутгаад маргаан өрнүүлсэн байлаа гэж бодоход...

-Асуудлаа гурван өөр ойлголтыг ялгаж, тодруулахаас эхэлье. 

  1. Орд газрын эзэмшил 
  2. Тухайн орд дээр ажиллаж байгаа компаний хувь эзэмших
  3. Тухайн ордын баялгийн өгөөжөөс Монгол Улс хувь хүртэх гэдэг нь зарчмын өөр өөр ойлголтууд юм. 

Оюу толгойн орд газрын эзэмшил нь 100 хувь Монгол Улсын, ард түмний өмч, ард түмэн баялгийн эзэн нь.

Тухайн орд газарт олборлолт явуулж буй компанийн хувь эзэмших тухай асуудал бол тухайн орд газар, баялагтай шууд хамааралтай ойлголт биш юм. 

Компанид хувь эзэмшинэ гэдэг бол тухайн компанийн тодорхой хувийг тодорхой үнээр худалдаж аваад хувь эзэмшиж эхэлснээсээ хойш тэр компанийн эрх болон үүргийг хамт хуваалцдаг. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээний хувьцаа эзэмшсэнээсээ хойш компанийн удирдлага, ТУЗ-д орно. Бас компани ашигтай ажиллаад зээл, татвараа төлөөд ногдол ашиг хуваах үед өөрийн хувьцаандаа оногдох хэсгийг авах эрхтэй болдог. Харин зардал гарах, хөрөнгө оруулалт хийх болгонд хувь эзэмшигч өөрийн эзэмшиж буй хувьтайгаа тэнцүү хэмжээний хөрөнгө оруулалтаа хариуцан хийж, зардлыг мөн хариуцах ёстой болдог. 

Дашрамд хэлэхэд, “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар үнэ төлбөргүй эзэмшсэн. 

Зарим улс төрчид уг орд газар дээр ажиллаж буй компанийн хувь эзэмших асуудлыг, нэгд, орд газрын эзэмшилтэй, хоёрт, бүр уг ордын ашиглалтын өгөөжөөс хувь хүртэх асуудалтай шууд хольж хутгадаг нь харагддаг. Учир мэдэхгүйгээс үүдсэн эндүүрлийг засахад амар. Харин учрыг мэдсээр байж санаатай хийсэн гуйвуулга, явуулга л засахад амаргүй. 

Жишээлэхэд, орд газрын геологийн нөөц, эдийн засгийн үр ашигтай нөөцхоёрыг зориуд сольж тайлбарладаг явдал байдаг. Нэг талаасаа, зарим нэг популист хүмүүс зах зээлийн эдийн засгийн талаар, тэр дотроо байгалийн баялгийн эдийн засагтай холбоотой мэдлэг дутуу дулимаг байгаа нь харагддаг. Нөгөө талаасаа, зориуд үл биелэх, бүтэхгүй амлалтаар богино зайд олон түмнийг зориуд төөрөгдүүлж, урт болон дунд хугацаандаа улс орны эдийн засгийн өсөлт, хөгжилд саад болж байгаа нь харагддаг

-Тэгэхээр, Оюу толгойн орд газар бол ямар ч байсан 100 хувь манайх гэж ойлгож болох нь ээ? 

-Тэгэлгүй яах вэ. Оюу толгойн орд газрын эзэмшил нь Монгол Улсын, ард түмний өмч, ард түмэн баялгийн эзэн нь. Тэр орд газар дээр улсын ч бай, хувийн ч бай, “Рио Тинто” шиг үндэстэн дамнасан компани ч бай, хуулийн дагуу АМНАТ-аа төлөөд л үйл ажиллагаа явуулна. Хэрэв хууль тогтоомж зөрчвөл хэнийг ч байсан уг орд газар дээрх үйл ажиллагааг нь зогсоогоод дараагийн компанид өгч ажиллуулах бүрэн эрх нь ард түмнийг төлөөлж буй төрд байгаа. 

Тодруулаад хэлэхэд:

  1. Орд газрын эзэмшил 100 хувь манай Монголынх
  2. Тухайн орд дээр ажиллаж байгаа компаний 34 хувь нь манай Монголынх
  3. Тухайн ордын баялгаас хүртэх өгөөжийн 53 хувь нь манай Монголынх юм. 


-Хэрвээ эзэмшиж буй хувьтайгаа тэнцэх хөрөнгө оруулалт хийхгүй, хийж чадахгүй бол яах вэ? Тэгэхээр манай талаас хөрөнгө гаргуулахгүй байж байгаад бүх хувийг нь авчих нөхцөл үүсэх юм биш үү?

-Ер нь бол хөрөнгө гаргаагүй тал нь гаргах хөрөнгийнхөө оронд ногдох хувиа багасгаад, хөрөнгөө гаргаж байгаа тал нь хувь хэмжээгээ нэмэгдүүлээд явдаг бизнесийн зарчим байдаг. 

Гэхдээ Оюу толгой төсөл дээр яг ийм асуудал гарна гэж урьдчилан тооцоолж, үүнээс сэргийлж Монгол Улсын эрх ашгийг хамгаалсан заалтуудыг гэрээнд тусгасан байгаа. 

Нэгдүгээрт, Монгол Улсын эзэмшиж буй 34 хувийг ямар ч нөхцөлд бууруулахгүй. 

Хоёрдугаарт, бид Оюу толгой төслийн 34 хувийг эзэмшиж эхэлсэн тэр цагаас эхлээд хөрөнгө оруулалт хийх болгонд эзэмшиж байгаа хувиа багасгахгүй байхын тулд 34 хувьтай тэнцүү хэмжээг нь гаргах ёстой. Манай Засгийн газар уг хөрөнгийг гаргаагүй тохиолдолд хөрөнгө оруулагч тал бидний өмнөөс бүх хөрөнгийг гаргаад, өөрөөр хэлбэл бидний гаргах ёстой 34 хувийн хөрөнгийг түрүүлж гаргаад үүнийгээ (34 хувьтай тэнцэх зээл, зээлийн хүүгээ) манай буюу Монголын талд ногдох ногдол ашгаас дараа нь авна гэж тохирсон. Энэ нь зөвхөн ашиг хуваарилж эхлэх үед л ногдол ашгаас суутгана гэсэн тохироо. Ингээд бид 34 хувийн хөрөнгө оруулалтаа төлж дуусгасны дараа ногдол ашиг авна. Оюу толгойн төслийн бүтээн байгуулалтад зориулж Монгол Улс нэг ч төгрөг гаргаагүй.


-Тэгэхээр манай Монголын тал өнөөг хүртэл Оюу толгойд нэг ч мөнгө гаргаагүй юм чинь ирээдүйд төлөх өр үүсэх үү? Зарим хүмүүсийн ярьж буйгаар ногдол ашгаараа өрөө төлж дийлэхгүй, энэ төслөөс эцсийн дүндээ өртэй үлдэнэ гээд байх юм?

-Дээр хэлсэн дээ. Монголын тал уг төслөөс хүртэх өгөөжөө “АМНАТ”, “татвар”, “ногдол ашиг” гэсэн гурван хэлбэрээр авна гэж. Энэ гурван хэлбэрээр төслийн 53 хувийн үр өгөөжийг манайх хүртэнэ. 

34 хувьтай холбоотой өртэй үлдэх асуудал ерөөсөө байхгүй. Манай талын гаргах 34 хувийн санхүүжилтийг хөрөнгө оруулагч тал гаргасныг (зээл, хүүг) зөвхөн ногдол ашгаар төлнө. Уг санхүүжилт нь манай талын ногдол ашгаас давсан ч “Эрдэнэс МГЛ” ХХК-иар болон Монгол Улсын аливаа эд хөрөнгөөр төлөхгүй гэж Хувь нийлүүлэгчийн гэрээнд тусгайлан хатуу зааж хязгаарласан байгаа. Дахин хэлье. Ийм учраас өртэй үлдэх асуудал ерөөсөө байхгүй. Харин ногдол ашгаар хүртэх өгөөж авах хугацаа хойшлох нь зардал, зардлын хэтрэлтээс шууд хамааралтай. Энэ нь цэвэр гэрээний хэрэгжилт, хяналтын асуудал юм. 


Тав. “Шийтгэл” дагуулсан гавьяа 

-Оюу толгойн гэрээ ашигтай гэдэгт итгэж болно. Гэхдээ энэ ашиг Монгол Улсын хувь оруулсан “Оюу толгой” ХХК-д л хамаарах юм биш биз? 

-Асуултад хариулахын тулд баримт түшиж ярья. Юуны өмнө, анх баталсан ТЭЗҮ-ээр Оюу толгой төслийн үр өгөөжийн 53 хувийг Монгол Улс, 47 хувийг нь хөрөнгө оруулагч тал хүртэх тооцоо гарсан. Энэ харьцааг дээр өгүүлсэн ч гэсэн энд зориуд давтаж байгаа юм. Ийм үр ашигтай байлгах тооцоог үндэслэн ХөОГ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ (ХНГ)-г боловсруулсан. Гэрээний төслийг ҮАБЗ, Засгийн газар, УИХ-аар хэлэлцэн дэмжсэний үндсэн дээр байгуулсан.

-Энэ хэдээр дамжихаар л ашигтай болчихно гэж байхгүй биз дээ?

-Хариулт дуусаагүй байна шүү дээ. Дэлхийн улс орнуудад хэрэгжиж буй аливаа мега төслүүдийн нэгэн адилаар талууд (Монголын тал, хөрөнгө оруулагч тал) харилцан ашигтай байх (win-win гэж ярьдаг даа) нөхцөлийг хангасан бизнес, эрх зүйн орчныг баталгаажуулж байж урт хугацааны буюу 70-100 жилийн турш ашиглагдах Оюу толгой төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. 

Энэ гэрээний төсөл ҮАБЗ, Засгийн газар, УИХ бүгдээр нь хэлэлцэгдэж дэмжигдсэн гэдгийг дахин хэлье. Энэ бүх баримт бичиг энэ эмхтгэлд “хуулбар үнэн” гэсэн тамгатай эх хувиараа орсон байгаа. 

Гэрээ баталснаас хойш арван жилийн дараа УУХҮЯ, Сангийн яам, Үндэсний аудитын газар, АТГ-аас хийсэн шалгалтын материал, тайлан гарсан. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 18 сарын турш дээрх материалуудыг судалж, нэгдсэн тайлан, танилцуулга, дүгнэлт хийсэн байгаа. Энэхүү шалгалтын материал нь үндсэндээ 2009 онд байгуулсан Оюу толгойн ХөОГ, түүний хэрэгжилтийн арван жилийн үр дүнг сайтар шүүн тунгааж дүгнэсэн баримт бичиг болсон. 

Уг дүгнэлтэд үндэслэж УИХ 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тогтоолын 1-р заалтад төрийн бодлогыг маш тодорхой томьёолсон байгаа. 2009 оны ХөОГ, 2011 оны Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛ гэж заасан. 

(Илүү дэлгэрэнгүй мэдээлэл, Оюутолгойтой холбоотой бүх гэрээ, хэлцэл энэ номд орсон болно)

-Гэрээ ашигтай, эсвэл алдаатай эсэхийг дурдсан заалт, сануулга тэнд байсан уу?

-2009 оны ХөОГ алдаатай, ашиггүй, хууль бус болсон тухай ямар нэгэн баримт үндэслэл тэндээс гараагүй. Ийм асуудал уг тогтоолыг хэлэлцэж, шийдвэр гаргах явцад огт яригдаагүй юм билээ. Яг нарийндаа, “үнэхээр л Монгол Улсад ашиггүй гэрээ хийчихсэн юм биш биз” гэсэн асуулгын хариуг олохын тулд хийсэн шалгалт, дүгнэлтүүд юм шүү. Би ч энэ шалгалт юм нь сайн хийгдээсэй гэж хүсэж байсан... Олон жил хардаж сэрдүүлж, сэжиглэгдэж, адлуулж ирсэн гэрээг ингэж шалгаж, Монголчууд бид энэ гэрээний талаар нэг ойлголттой болж авах нь хэрэгтэй байсан юм.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын 92 дугаар тогтоолын 1-р заалт нь 2009 оны ХөОГ, 2011 оны нэмэлт өөрчлөлт орсон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (ХНГ) нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж, Монгол Улсад ашигтайгаар хийгдсэн гэдгийг дахин баталгаажуулсан.

-Та “Сайн гэрээг муу хэрэгжүүлсэн” гэдэг дүгнэлт хийж байна. Ямар ч гэрээг анх хийсэн хүн ингэж дүгнэж л таарна шүү дээ.

-Юу гэж бодох нь хувь хүний эрх. Гэхдээ нэг зүйлийг эргэцүүлье. 2009, 2011 онд хийгдсэн ХөОГ, ХНГ нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж, ашигтайгаар хийгдсэн. Сайн гэрээ байгуулчихлаар л бүх юм болоод явчихдаггүй.

УИХ-ын хэлэлцүүлгийн явцад хуулийн дагуу Монгол Улсад ашигтай хийгдсэн гэрээний хэрэгжилтийг сайжруулах асуудлыг онцгойлон авч үзсэн. 

Улмаар, 2009 оны ХөОГ-г хэрэгжүүлэх явцад шинээр хийгдсэн зарим гэрээг, тухайлбал 2015 онд байгуулсан Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө (бидний хэлж сурснаар Дубайн гэрээ)-г Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэх хэрэгтэй гэж үзсэн нь дээрх тогтоолын 2-р заалт болж орсон байдаг.

-Тэгээд Монгол Улсад одоо болтол ашиг өгөөгүй байгаа юм уу?

-Яалаа гэж дээ. “Оюу толгой” ХХК нь Оюу толгой төсөлдөө бараг л манай орны дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-тэй дүйх хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд, ил болон гүний уурхай ажиллаад, АМНАТ болон бүх төрлийн татвараа улсад төлөөд явж байгаа. 2010 оноос хойш 2019 оны эхний хагас жилийн байдлаар 2.6 тэрбум ам.долларыг албан татвар, төлбөр хураамжаар улсын төсөвт төлсөн байна. Харин ч манай улсаас нэг ч төгрөг гаргаагүй. 

-Хоёр бүхэл, аравны зургаан тэрбум гэдгээ цифрээр бичээд харвал, бас сонин ч юмуу?

-2,600,000,000 орчим ам.доллар. Жил бүр төсөвт төлсөн бүх төрлийн татвар, шимтгэлийг төгрөгт шилжүүлэн тооцвол 5,000,000,000,000 буюу 5 их наяд орчим төгрөг болно. 

-Нэгэнтээ мөнгөний тоо ярьсных, бас нэг зүйл сонирхъё. Оюу толгойн гэрээг анх эхлүүлсэн хүн та биш гэдгийг бид мэднэ. Харин түүнийг хийж гүйцээсэн үеийг тантай холбож үзэх нь зөв. Гэрээг боловсруулах явцад Монголын талын хүртэх ашигтай холбогдох тоон үзүүлэлтүүд өөрчлөгдсөн үү?

-Миний оролцож ахалсан ажлын хэсэг Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж, боловсронгуй болгох явцад Монгол Улсын хүртэх үр өгөөжийг 3.2 тэрбум доллараар нэмэгдүүлсэн. Яаж гэдгийг дараа тайлбарлая.

Манай зарим улсын үйлдвэрийн газарт, тухайлбал Эрдэнэтэд онцгой ашигтай гэрээ хэлцэл хийсэн ажилтныг ашгийн 5 хүртэл хувиар урамшуулдаг тогтолцоо бий. Хэрвээ таныг ингэж урамшуулсан бол...

Юун урамшуулах, харин ч хилс хэрэг тулгаж, хэлмэгдүүлж байхад уу? Дашрамд дурдахад, 2009 оны ХөОГ-г боловсруулах, хэлэлцээр хийхэд оролцсон төрийн албан хаагчид, хүн бүр л “яавал, Монгол Улсад маань илүү ашигтай байх вэ” гэж өдөр шөнөгүй ухаан бодлоо уралдуулж, чин шударгаар ажилласныг зориуд тэмдэглэн хэлье. Өмнө ч хэлж байсан даа, энэ гэрээ “Монгол улсын Засгийн газрын гэрээ” гэж. Тэгэхээр, Монгол улсдаа ашигтай гэрээ хийсэн гавьяаг засгаараа хуваалцана гэсэн үг. Гэрээний ажлын хэсэг, дэд ажлын хэсэгт төсөв, санхүү, хууль эрх зүй, уул уурхай, байгаль орчин, зам тээвэр, гадаад харилцаа, хэл шинжлэл, орчуулга гээд олон чиглэлийн төрийн шилдэг албан хаагч, мэргэжилтэн залуучууд нийт 50 гаруй хүн оролцож ажилласан. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэсэн А.Амар сайдын үгийг давтаж хэлэх ч хаашаа юм, хэлэхгүй байх ч хаашаа юм.

-Амар сайд гэснээс, Монгол Улсад ашигтай байдал бий болгох нь хэн нэгэнд ашиггүй юм байна. Тэр талын ашиг сонирхол манай нийгэмд, улс төр, хууль эрх зүйн салбарт нөлөөтэй юм байна гэсэн “хар” бас байдаг. 

-Ийм үг яриа сонсогддог. Гэхдээ бидэнд, Оюу толгойг тойрсон үлгэр домгуудыг няцаан, төслийн бодит байдлыг тайлбарлах нь чухал байна. Тэрнээс биш түүнийг тойруулж шинэ домог зохиож хэрэггүй.

Зургаа. “Гэрээний хэрэгжилт, хэрэгжилт,
бас дахин хэрэгжилт”

-Оюу толгой төслийг ашигтай байдлаар эхлүүлж. Эхлэх нэг хэрэг... Ямар ч юмыг эхлэлээр нь биш, явцаар нь, төгсгөлөөр нь үнэлж таарна.

-Харин гэрээ хийсэн цагаасаа хойш (гэрээнд Засгийн газраа төлөөлөн оролцсон хүний хувьд) байнга анхааруулж байсан зүйл маань “Гэрээний хэрэгжилт, хэрэгжилт, бас дахин хэрэгжилт” гэж хэлдэг. Оюу толгой төсөл дор хаяж 70 жил хэрэгжинэ, магадгүй цаашдаа 100 жил ч үргэлжлэхийг үгүйсгэхгүй. Тийм учраас хийсэн гэрээний дагуу Монголын талын үр өгөөжийг “буруулахгүйгээр, тасралтгүй” хүртэж байхын тулд уг гэрээний хэрэгжилтийн үйл ажиллагаанд үе үеийн Засгийн газрууд хяналт тавьж ажиллах ёстой гэдгийг л байнга хэлдэг. Гэрээтэй холбоотой ямарваа нэг зөрчил гарвал цаг тухай бүрд нь засаж залруулж, Монгол Улсын эрх ашгийг хангаж байх учиртай. 

Оюу толгой тойрсон санаатай болон санаандгүй эндүүрэл, алдаа, дутагдал гэрээний сайн муугаас болоогүй. Харин бидний төрийн ой санамж муу, улс төрчид намчирхаж талцдаг, өмнөхөө үгүйсгэдэг явдлын илрэл болсон манай нийгмийн суурь өвчний хам шинжээс гаралтайг төслийн хэрэгжилтийн эхний арван жилийн түүх тод томруун харуулж байна. 

-Ер нь Оюу толгойн гэрээг тойрсон хэрүүл маргааны нэг хэсэг нь мэдээлэл муутайгаас болсон шиг байна. Үлдсэн хэсэг нь зарим ойлголтуудыг зориуд будлиулж, хольж сольсноос үүдсэн улс төрийн тоглолт явжээ гэмээр юм уу? 

-Бидний яриа яг л ийм дүгнэлт рүү хөтөлж байна. Юуны өмнө хоёр бүлэг асуудлыг салгаж ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, гэрээ ямар болсон бэ “Гэрээ Монгол Улсад ашигтай юу, үгүй юу” гэдэг нэг асуудал. 

Хоёрдугаарт, Нэгэнт байгуулсан гэрээний хэрэгжилт ямар байсан бэ гэдэг тусдаа бүлэг асуудал гарч байна. 

-Монгол хүнд илүү ойлгомжтой болгохын тулд хонин дээр жишээ авмаар санагдлаа. Малжуулах зорилгоор төллөх 500 эм хонь худалдаж авах нэг хэрэг. Дараа нь 500 хонио толгой бүрэн маллаж, хээл авахуулж, мэнд төллүүлэх зорилт гардагтай адил ч юм уу?

-Зүйрлүүлж хэлбэл тийм байж болно. Эхний асуудал “гэрээ Монгол Улсад ашигтай юу, үгүй юу?” гэдгийн хувьд “энэ гэрээ Монгол Улсад ашигтай хийгдсэн” гэж би баттай хэлнэ. Таны зүйрлэлээр бол, шилдэг сайн 500 хээлтэгч хонь авч чадсан. Харин тэднийгээ толгой бүрэн маллах, төллүүлэх асуудал үргэлжилж байна гэж зүйрлэж болно.

Үүнийг зөвхөн би, тэр үеийн УИХ, Засгийн газарт хэлээд зогсоогүй 2016-2020 оны УИХ 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр 92 дугаар тогтоолоороо 2009 оны ХөОГ, 2011 оны нэмэлт өөрчлөлт орсон ХНГ нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж, Монгол Улсад ашигтайгаар хийгдсэн гэдгийг дахин баталгаажуулсан.

Хоёр дахь асуудал “Гэрээг үе үеийн Засгийн газрууд яаж хэрэгжүүлж, хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж ирсэн бэ?” гэдэгт зарчмын өөр асуудлууд яригдана. 

Энэ зарчмын асуудлуудыг анхаарч ойлгосон хэнд ч “Оюу толгойн төсөл ашигтай, ашиггүй, ашигтай...” гэж маргах нь дэмий, утгагүй болоод, гэрээний хэрэгжилт дээрээ онцгой анхаарах ёстой юм байна гэдэг нь ойлгомжтой болох болов уу.

 

үргэлжлэл бий.

Эх сурвалж: (baabar.mn),  өдрийн сонин

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (192.82.71.237)
    баяр энэ хоёр одоо 1 сая хуудастай зохиол роман бичээд ч ард иргэд итгэхээ байсан. Одо наад үлгэрээ зогсоосон дээр. Тэрний оронд 1 сая доллараа яаж мартсанаа санахаа бод.
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.36.132)
    Энэ хулгайчийг шоронд хий
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.24.169)
    Энэ одоо трахи угаахаа болиочээ. Хулгайчуудад ялыг нь өгөөд явуул
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    6 цаг 33 мин
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    6 цаг 50 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    7 цаг 7 мин
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    7 цаг 48 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    7 цаг 56 мин
  • Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болно
    8 цаг 12 мин
  • Б.Жавхлан: Хуулийн дагуу 535.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо
    8 цаг 24 мин
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
    8 цаг 39 мин
  • Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны УЗ-ийн хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа
    8 цаг 41 мин
  • О.Цогтгэрэл: Төрийн зохицуулалтын оролцоог цөөлнө гэдэг үзэл баримтлалын эсрэг байна
    8 цаг 47 мин
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
    8 цаг 59 мин
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
    9 цаг 16 мин
  • Академич хэргэм хүртээв
    9 цаг 35 мин
  • Н.Тавинбэх: Салбар үнэ тарифаас болоод алдагдалтай ажиллаж байгаа
    9 цаг 50 мин
  • “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа
    10 цаг 18 мин
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
    11 цаг 2 мин
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
    11 цаг 22 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ энэ сарын 23-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно
    11 цаг 38 мин
  • Г.Ариунбуян: Төр, ард түмнийхээ итгэл, хүндэтгэлийг дааж, ирээдүйг харж, ихийг бүтээх гэгээн үйлсийн зам үргэлж дардан байх болтугай
    11 цаг 42 мин
  • С.Амарсайхан: Өргөсөн тангараг, зүтгэсэн албандаа үнэнч байж, төр засаг, түмэн олныхоо итгэл, хүндэтгэлийг хүлээсэн Онцгой байдлын байгууллагын үйл хэрэг үеийн үед мандан бадарч байх болтугай
    11 цаг 54 мин
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Будапешт 2025: Өнөөдөр зодоглох ГУРВАН найдвар
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
  • Ангир уураг шиг ард түмэн минь, гэх нь үү?
24 баримт
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК