зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төмөртэйн ордыг төрд авсан гавьяатан

2020-5-12
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Тэрбээр 1971 оны зургадугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод мэндэлжээ. Гадаад хэлний сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг дүүргэсэн. Эдийн засагч мэргэжилтэй. Ам бүл тавуулаа.

Баримт 2.

2011 оны есдүгээр сарын 11-ний өдөр бол Монголын алтны томоохон олборлогч “Алтандорнод Монгол” ХХК-ийн түүхэнд шинэ хуудсаа нээсэн өдөр юм. 1997 оноос хойш Монголын газар шорооноос алт ухаж байсан орос эр Паушокын гараас “Алтандорнод Монгол” ХХК-ийг авч, 100 хувь монголчуудын эзэмшилд ирсэн түүхэн өдөр гэж хэлж болно. Энэ түүхийг бүтээсэн хүн бол Т.Ганболд билээ. Нийт ажилчдын 90 гаруй хувь нь гаднын ажилчдаас бүрдэж байсан энэхүү компани нь 2008 оноос хойш хуримтлагдсан их хэмжээний татварын өр төлбөртэй, Монголын болон гадаадын олон банкуудад найдваргүй зээлтэй, Монгол Улсын шүүх болон Олон улсын арбитрийн шүүх дээр тоймгүй олон маргаантай, нөхөн сэргээлт огт хийгээгүй 3000 га талбай, нийт 300 сая долларын өр төлбөртэй компани байсан ч Т.Ганболд томоохон эрсдэл үүрч монголын баялгийг Монголдоо үлдээж, үндэсний хэмжээний томоохон компани болгож чадсан юм.

Баримт 3.

Уг компани Т.Ганболдын эзэмшилд ирснээс хойш Монгол Улсын татварын өр болох  150 тэрбум төгрөг, Японы улсын “Иточу” корпорацийн нэхэмжилсэн 120 сая доллар, ОХУ-ын “Газрпром” банкны 57 сая доллар, Монголын арилжааны банкнуудад төлөх ёстой 100 гаруй тэрбум төгрөгийг тус тус шийдэж барагдуулсан нь дампуурлын ирмэгт ирсэн компанийг ч үр ашигтай ажиллуулж болдгийг харуулсан юм. Энэ үед жилдээ улсад тушаадаг алтын хэмжээ гурван тонн байсан алтны нийлүүлэлтийг Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбоог санаачлан байгуулж салбарын эрх зүйн орчныг өөрчилж улмаар дотоодын алтны тушаалт нэмэгдсэн гэж үздэг.

Баримт 4.

Түүнийг компаниа авахаас өмнө ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүрч, компанийх нь ихэнх ажилчин ОХУ-ын иргэд байсан гэдэг. Улмаар “Алтандорнод Монгол" компанийг авсныхаа дараа өдгөө 200 гаруй монгол иргэн ажиллаж байгаа бөгөөд цаашид үйл ажиллагаагаа бүрэн хэмжээнд явуулахын тулд 2000 ажилчин хэрэгтэй талаар дурджээ.

Баримт 5.

Тэрбээр 2015 оны арванхоёрдугаар сард МАН-аас гарч ХҮН-д элсэн орсон бөгөөд улмаар гишүүдийнхээ итгэлийг хүлээж намын дарга хүртэл дэвшжээ.

Баримт 6.

Энэ үед түүнээс сэтгүүлч МАН-ын ирээдүйтэй залуу гишүүн яагаад гэнэт сонгуулийн өмнө ХҮН намд орох болсныг асуухад “Монголд гарцаа байхгүй түүхэн том намууд бол МАН, Ардчилсан нам хоёр мөн үү, гэвэл мөн. Гэхдээ дотор нь ороод ажиллахад учир дутагдалтай, шүүмжлэлтэй харагддаг маш олон зүйл байдаг нь бас үнэн. Гишүүд нь хүлцэнгүй болчихсон, хувь заяатайгаа эвлэрчихсэн, намаа өөрчилж шинэчлэх хүсэл эрмэлзэл нь унтарсан юм шиг тийм шинж тэмдэг тод мэдрэгддэг” хэмээн шинэчлэл өөрчлөлтийг ямагт эрмэлздэгээ илэрхийлсэн байдаг.

Баримт 7.

Улмаар зарим намуудын шидсэн чулуунаас үүдэн ХҮН-ын дотоод асуудал дээд цэгтээ хүрч, бутарахад хүргэсэн юм. Уг асуудлыг намын дотоод халаа сэлгээний асуудалтай ч холбож ярих нь бий. 

Баримт 8.

Тэрбээр МАН-аас гарах болсон шалтгаанаа тайлбарлах үеэрээ сонгуульд МАН нэгэнт ялалт байгуулах нь тодорхой болчихсон. Албан тушаалын хуваарилалт ч яригдаад эхэлсэн гэдгийг онцолсон байдаг. Удалгүй МАН-ын алдарт 60 тэрбумын схем олноо дэлгэгдсэн байдаг.

Баримт 9.

Түүний хувьд хүмүүнлэгийн ажилд гар татдаггүй нэгэн. Тухайлбал, "Тэргэнцэртэй мисс" шалгаруулах тэмцээний хамгийн анхны ялагч, залуухан үзэсгэлэнтэй бүсгүй Д.Цолмонд хамгийн сүүлийн үеийн Япон тэргэнцэр бэлэглэсэн. Энэ талаар "Амьдралын идэвхи зүтгэл дүүрэн Мисс Цоомоог хоромхон зуурч болов баярлуулав. Оргил нэвтрүүлж, Идрээ санаачилж бид гурав хэрэгжүүлэв. Хамгийн сүүлийн үеийн, өөрт нь зориулж хийлгэсэн Япон тэргэнцэр" хэмээн бичсэн байдаг.

Баримт 10.

Мөн сагсчин О.Дөлгөөний эмчилгээний зардалд хандив өгсөн хүмүүсийн нэг нь Т.Ганболд. Тэрбээр хувиасаа 10 мянган ам.доллар хандивлаж байв.

Баримт 11.

Хамгийн сүүлд гэхэд хүнд өвчтэй, хэвтэрт байсан эмэгтэйг хүүхдийнх нь хамт байранд оруулсан нь иргэдийн олны талархлыг хүлээгээд буй.  

Баримт 12.

Тэрбээр Улсын Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав тэргүүтэй хүмүүс хахууль авдаг талаар зоригтой дуугарч, нийгэмд илчилж байлаа.

Баримт 13.

Энэ талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин анх дуугарч, Т.Ганболд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ ч тодорхой тайлбарласан байдаг. Гэхдээ хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын нууцыг задруулж болохгүй учраас хуулийн хүрээнд ярьсан юм. Түүний эл ярилцлагын маргааш Д.Дорлигжавыг цагдан хорьсон билээ.

Баримт 14.

Энэ бүх явдал Т.Ганболдын ярьсан зүйлс үнэний ортойг гэрчилдэг юм. Д.Дорлигжавтай үүсгэсэн маргаанаас гадна Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг өөрийн эзэмшлийн “Корпрэйт” зочид буудалдаа орогнуулж явсан тухайгаа нуулгүй хэлдэг.

Баримт 15.

Т.Ганболд МАНАН-гийн эсрэг “Шударга” гэх тодотголтой таван гишүүний тэмцэлд хүч нэмэн Сүхбаатарын талбайд цугласан олонд үг хэлж байв. Энэ үеэр тэрбээр “Би есөн эрүү шүүлтийг давж гарсан. Бизнес хийхийн тулд МАНАН бүлэглэлд олон зүйлээр дарамтлуулсан. Миний ард том улстөрч, том нам бүлэглэл байхгүй ээ. Миний ард ард түмэн байдаг” гэсэн юм.

Баримт 16.

Мөн тэрбээр хууль, хүчний байгууллагад шургалсан томоохон албан тушаалтнуудтай хийх тэмцлээ эхлүүлж байсан нь жилийн өмнөх үйл явдал.    

Баримт 17.

Тэрбээр “Бие даагчдын нэгдэл” нэртэй төлөөлөл байгуулж, нэг мөрийн хөтөлбөр, зохион байгуулалт, сурталчилгааны агуулгатайгаар ажиллахаар болсон. Уг нэгдэл нь УИХ-ын 2020 оны сонгуульд нийт 76 нэр дэвшигчийг тухайн хүний боловсрол, ёс зүй, улстөрийн хүсэл эрмэлзэл зэргийг шалгуур болгон тодруулж, нэр дэвших зорилготой гэдгийг тайлбарлаж байв.

Баримт 18. 

Ер нь Т.Ганболдын санаачилгыг дэмжих ёстой. Яагаад гэвэл бие даагч нэртэй болохоос Монголын парламентад зайлшгүй байх ёстой шинэ залуу боловсон хүчин төдийгүй улс төрийн хариуцлагатай албан тушаал хашиж байсан эрхмүүд энэ удаагийн сонгуулиар аль нэг намаас бус өөрсдөө нэр дэвшихээр болоод байгаа юм.

Баримт 19.

Тэрбээр энэ сонгуульд бие даан нэр дэвшихээ зарлаад байгаа бөгөөд ингэхдээ УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог буюу залуусын хот гэгддэг Дархан-Уул аймагт нэр дэвших шийдвэр гаргажээ.

Баримт 20.

Хуульд зааснаар бие даан нэр дэвшигчид тойргоосоо 801-ээс дээш хүний гарын үсэг цуглуулсан байх учиртай. Энэ хүрээнд Дархан хотод гарын үсэг цуглуулах ажлаа эхлүүлсэн талаар цахим хаягтаа мэдээлээд байгаа юм. Бизнесийн салбарт хэд хэдэн томоохон төслийг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж чадварлаг бизнесмэн гэдгээ харуулсан тэрбээр ийн улс төрд хөл тавилаа. Үүнийгээ ч баталж нэгхэн өдрийн дотор 801 иргэний гарын үсгийг цуглуулж чаджээ.

Баримт 21.

Т.Ганболдын нагац ах УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл гэдгийг уншигчид мэдэх билээ. Тэгвэл Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах үед Т.Ганболдыг хорьж, хэрэв байнгын хороон хуралдаанаар С.Дэмбэрэлийг Засгийн эсрэг санал өгөхгүй бол дүүг нь үргэлжлүүлэн хорино гэж дарамталсан яриа бий. Улмаар С.Дэмбэрэл эсрэг санал өгснөөр Засаг унаж байсан удаатай.

Баримт 22.

Түүний удирдан явуулдаг “Восток нефть газ” компани нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар төсөл хэрэгжүүлж, Улаанбаатараас 60 км зайтай Рашаантад 20 гаруй мянган ам метр газарт үйлдвэрийн байр барьж, дэд бүтцийг нь шийджээ.

Баримт 23.

Тэрбээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг чадварлаг сайн удирдаж, өмнө нь байгаагүй амжилт үзүүлж байв. Мөн энэ үеэр төмрийн хүдрийн хамгийн орд болох Төмөртэйн ордыг 100 хувь улсын өмчид эргүүлэн авчирч байв.

Баримт 24.

Тэрбээр тэгш эрхийг хангахын тулд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 32 улстөрийн намуудыг татан буулгаж, нэршлээ дахин ашиглах боломжгүй хууль эрх зүйн орчинг бүрдүүлж намууд нэг гараанаас гарч байж улстөрийн тэнцвэртэй байдал, эрүүл сонголт, дэвшил бий болно хэмээн намуудад уриалсан байдаг. Түүний уриалга биелээгүй ч чухал санал гэж улстөр судлаачид дүгнэсэн билээ.

image

“Алтан Дорнод Монгол” гэсэн их айлаар овоглох болсноор монголчуудын эчнээ танил болсон хүн бол Тордойн Ганболд. ОХУ-ын иргэн Паушоктой үүсгэсэн маргаан нь дуулиан болж, УЕП асан Д.Дорлигжавтай ана мана үзэлцэж явсан эрхмийн амьдрал бусдын л адил эрээнтэй бараантай. Ингээд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд шинэ өнгө оруулж ирж буй Т.Ганболдын талаарх таны мэдэхгүй хийгээд магад мэдэж байж мэдэх 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
“T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • zochin (69.140.102.37)
    chamd sanalaa ogno, demjij bna
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.30.242)
    ИЧИХ НҮҮР ЭНЭНД АЛГАА БУЯНГИЙН ЖАРГАЛСАЙХАН ТӨРД АВЧ ӨГСӨНИЙГ МЭДЭХ ГЭРЧЛЭХ ХҮН АМЬД БАЙНА ТЭГЭЭД Ч ЭНЭ НӨХӨР ҮЙЛДВЭРИЙН ДАРГА БОЛОХООС ТӨРД ОРД АВЧИХ ХЭМЖЭЭНИЙ МЭДЭЛ БАЙХГҮЙ ХУДЛАА ЯРЬЖ ХУЛГАЙ ХИЙЖ ЧАДНА ХҮНИЙ ХИЙСНИЙГ ӨӨРӨӨ ХИЙСЭН МЭТ ХУСЧ БАЙГАА ХҮН ЮУ Ч ХИЙЖ МЭДНЭ ТЭГЭЭД Ч БИЕ ДААГЧИД ЭНЭ ТӨРД БҮТЭЛТЭЙ ГАНЦ АСУУДАЛ ШИЙДҮҮЛЖ БАЙСАН ТҮҮХ БАЙХГҮЙ УРДЫН БИЕ ДААГЧИД БҮЛТЭРСЭЭР ДУУСГАСАН МУУ ХЭЛДЭГ НАМЫН БҮЛГЭЭР ДАМЖИЖ АЖИЛ ЯВДАГ ХУУЛЬТЙ НЭГ ХУДАЛЧ Л НЭМЭГДНЭ ДАРХАНЫХАН ХОХИРООД ҮЛДЭНЭ
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • зочин (203.91.116.34)
    наад Ганболд чинь шал худлаа. Төмөрлөгийн үйлдвэрээс том хулгай хийсэн дээ. Төмөртэйн ордыг Ганболд аваагүй. Буян Жагаа авч өгсөн.
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.108.167)
    Дэмжээрэй
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • irgen (66.181.171.26)
    sain demjix xeregtei shudarga zaluu
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.131.233.190)
    Энэ хүн Төмөртэйн ордыг Хятадуудаас буцааж авахад хуруу ч оролцоогүй. Б.Жагалсайхан сайд, АМХЭГ-ын Ц.Ганхуяг нар гол үүрэг гүйцэтгэсэн юм билээ. Худлаа хоосон магтах муухай шүү!
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Эрдэмт (59.153.113.158)
    T Ганболдыг бүрэн дэмжиж байна. Дархан-Уул аймагт төгс ялалт байгуулах болтугай!
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.40.28)
    zaluusiig ch xarin neg demjine gej bodoj bga shvv bid
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Иргэн (202.9.46.189)
    Санал өгөөд дэмжээд үзэх хэрэгтэй. Бие даагч нарын гайгүй хэдэд нь орох байх
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Zorig (202.131.240.18)
    yu ch bolson bai ene hund huurtagdaad, hoshigorood songochivoo !!!! ee burhan mini!
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.46.241)
    Ганболд-д баяр хүргье
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • зочин (66.181.182.83)
    тэгвэл хар төмөрлөгийн үйлдвэрийг дахин төрд авах ажлаа хий дээ
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • баатар (64.119.27.93)
    энэ луйварчин дорлигжавыг хөлсөлж оросын компаныг луйвардаж аваад эргээд дорилогжавынхаа араас хутгалсан улаан луйварчин. үүнийг магтахаа больж үзээрэй.
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • zochin (122.201.23.226)
    iimerhuu zaluuchuudaa neg gargaad uzei,oor songolt haragdahgui bna
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • зочин (66.181.161.90)
    БИТГИЙ ХУДЛАА ЯРЬ, БУЯНГИЙН ЖАГАА ТӨРД АВЧ ӨГСӨН
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • zochin (192.82.67.204)
    darhan tumurlugiin uildverees ovoo yum hulgailsan daa
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
  • mongol (73.111.180.213)
    bidnii zaya xayagyi bol ene zaluug gargaj eronxii said bolgoxod estoi l nogoo uzex geed baugaa nuugem irne dee
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
  • mongol (73.111.180.213)
    ene zaluug eronxii said bolgobol mongol Singa bolno doo
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.57.93.208)
    T. Ganbold shudarga zaluu, hiij buteesen yumtai, Tuunig demjdeg!
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    150 ОРДЫГ ТӨРИЙН МЭДЭЛД АВЧ ИРГЭДЭД САЛХИТЫН ОРДЫНХ ШИГ АШИГ ХҮРТЭЭЖ ҮНДСЭН ХУУЛИНД ЗААСАН АРД ТҮМЭН БАЙГАЛИЙН БАЯЛАГААС ХУВЬ ХҮРТЭЭХ ЭРХИЙГ НЬ ЭДЛҮҮЛЭЭЧ ЭЭ . СОНГУУЛИАС ӨМНӨ. 4 ЖИЛ ХООСОН ЯРИЛАА Ш ДЭЭ
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    бусад 150 ордыг хэзээ төрд авах бол Ерөнхий сайд аа. Цагаан суваргыг төр авна гэсэн биз дээ .Ерөнхий сайд
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
  • saink (202.9.47.20)
    uul n ih davgui hun shg sanagdaad bgaamdaa sain mdehgui yum gehdee buren duuren demjij bna Darkhanchuud medejdee amjilt
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
  • ZOCHIN (202.21.109.120)
    BITGII ENE HULGAICHIIN UGEND ITGEEREI DARHANII TOMORIIN UILDVERT JAST BATHUUTEI NIILJ HAYAGDAL TOMOR SHAHDAG BAISAN .JASTIIN NUUGDMAL HORONGIIG HADGALJ BAIJ BOLOH NOHOR SHUU
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (64.119.20.161)
    Талийгч сагсчин хүүд хандив 10.0 $ өгсөн гэдэг нь худлаа гэж Ганболд өөрөө мэдэгдсэн л байсан даа. Бусдаар бол мундаг залуу шиг байгаам.
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
    • энэ ганболд өгөөгүй дэлгэрсайхан билүү наранхүү өгсөн ш дээ миеэгийн манангийн төлөөлөлөөс нэг нь өгсөн
      2020 оны 05 сарын 12
  • irgen (66.181.181.204)
    ug ni shudarga zaluu.Nam soliod baih chini shiidver gargahaasaa umnu sudalj boddoggui setgeliin huurul ihtei hunii hiideg ajil
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    6 цаг 44 мин
  • Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
    7 цаг 8 мин
  • Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
    7 цаг 10 мин
  • УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
    7 цаг 23 мин
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
    7 цаг 42 мин
  • Монгол орны нийт нутгийн 46 хувьд гантай, гандуу байна
    7 цаг 49 мин
  • Хүүхдүүдийг скүүтер, мопед унахыг хориглож, аппликейшн дээр хязгаарлалт хийх асуудлаар ярилцав
    8 цаг 0 мин
  • У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно
    9 цаг 15 мин
  • Бага тойруугийн 16 байршилд 719 ширхэг мопед, скүүтерийн тэмдэглэгээ бүхий зогсоол хийлээ
    10 цаг 2 мин
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
    10 цаг 40 мин
  • ZYX Technology Рояаль Олон Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    10 цаг 52 мин
  • Лхагва гарагаас эхлэн 20 хоногийн хугацаанд дугаарын тэгш, сондгойгоор зорчино
    11 цаг 1 мин
  • ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТ-80 жилийн ой
    11 цаг 40 мин
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    11 цаг 43 мин
  • Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    12 цаг 2 мин
  • Боксын ДАШТ-д өрсөлдөх Монголын 10 тулаанч
    12 цаг 15 мин
  • Б.Батцэцэг: Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд гаднын зах зээл рүү гараасай
    12 цаг 38 мин
  • Зэрлэг амьтны цусаар 10 гаруй төрлийн вирус дамждаг
    12 цаг 40 мин
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
    12 цаг 59 мин
  • Хөвсгөл, Завхан аймаг хуш модны самрын ургацын мэдээллээ ирүүлээд байна
    13 цаг 11 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК