Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Сауле: Х.Баделхан гишүүн аймгийг атгасан шиг ээ, парламентийг ч гэсэн атгах санаатай байх шиг байна

2020-5-18
0
ЖИРГЭХ

УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ МАН-ын Бага хурлаас тодруулсан билээ.

Энэ үеэр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле заалнаас нэрээ дэвшүүлсэн ч түүний оронд Т.Аубакирыг дэвшүүлэхээр болсон юм.

Энэ талаар ХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулетай ярилцлаа.


-Таныг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн шийдвэрийн хариуд дургүйцлээ чангахан шиг илэрхийллээ. Судалгаагаар та тийм  муу рейтингтэй байсан юм байх даа?

-Яалаа гэж дээ. Харин ч өндөр рейтингтэй байсан. Бүх судалгаагаар шүү. Дээр нь намын Бага хурлаар би хамгийн өндөр санал авсан юм билээ. Гэтэл намын бодлогоор гээд Т.Аубакирыг зүтгүүлэхээр болсон. Ийм шударга бус зүйлийг энэ насандаа харсангүй. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга өмнө нь нэр дэвшүүлнэ гэж байсан. Гэтэл намын Бага хурлын үеэр байдаггүй. Миний орыг эзэлсэн залуу хувь хүнийхээ хувьд боловсролтой л доо. Гэхдээ ах нар нь муухай юмтай хутгаж байна.

Би чамд түүхийг нь ярьж өгье.

УИХ-ын 2016 оны сонгуульд Баян-Өлгий аймагт нэг эмэгтэй квот өгнө гэлээ. Би ч “За” гэсэн. Гэтэл эрэгтэй нэр дэвшигчид багтаж шингэхгүй зөрчилдөж эхэлнэ биз дээ. Тэр үед Г.Солтан, Х.Баделхан, А.Тлейхан гээд хүмүүс байсан юм. Намайг А.Тлейханы өрөөнд дуудаад “Яах вэ” гэхээр нь “За яахав, Г.Солтан гишүүнд өөрийнхөө квотыг өгье. Гэхдээ би сонгуулийн штаб ахалж ажиллана. Ялалт байгуулбал би төрд ажиллая. Насаараа төрд ажилласан хүн” гэж хэлсэн. Ингээд надад “Ок” гэж хэлээд гарын үсэг зурж өгсөн бичиг нь одоо хүртэл бий. Сонгуульд МАН ялалт байгууллаа.

Би үүнээс өмнө нь М.Энхболд даргад “А.Тлейхан унана. Баян-Өлгий аймгийн түүхэнд гурван удаа дараалж дэвшинэ гэдэг асуудал байдаггүй. Тэгээд ч нас нь явчихлаа” гэж хэлэхэд “Судалгаа бүрээр нэгээр гарч ирээд байна” гэсэн. Тэгэхээр нь “За, би хоёр суудал авчирна” гэж хэлсэн, амандаа хүрсэн. Г.Солтан, Х.Бателхан хоёр ялж, А.Тейхан унасан. За ингээд томилгоо боллоо. Уг нь надад хэлсэн үгтэй, хийсэн гэрээтэй шүү дээ. Гэтэл гэнэтхэн л Т.Аубакир гээд залууг оруулж ирдэг юм даа. Тэгтэл манай яамныхан “Сайд аа, энэ хүн чинь үрийн буудай оруулж ирнэ гэж гэрээ хийгээд чанаргүй буудай оруулж ирсэн. Энэ нь шалгагдсан. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нөхөр юм байна” гэхгүй юү.

Ингэж байтал АТГ-аас томилогдох гэж байгаа хүмүүсийг шалгатал яах аргагүй ашиг сониохолын зөрчилтэй гээд ХХААХҮ-ийн дэд сайдаар томилуулах боломжгүй гэсэн.

Ингэхээр би дараагийн хүнээр гарч ирнэ биз дээ. Би өмнө нь 2008-2012 онд ХХААХҮ-ийн дэд сайдаар ажилласан хүн. Энэ салбараа гарын арван хуруу шиг ээ мэднэ. Хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй хүн. Ингээд 2020 оны сонгууль дөхлөө. Гэтэл өвөлжингөө дэвшүүлнэ гэж хэлсэн. Би ч гэсэн “Ах нар аа, надад нэг удаа боломж олгоно биз дээ. Би чадлаараа ажиллаа. Хөдөө аж ахуйн салбарыг өөд татах гэж их хичээлээ” гэж хэлсэн. “Тэгнэ” гэж бүгд хэлсэн. Гэтэл байдаггүй.

Баян-Өлгий аймгийн намын хороо бол Х.Баделханы намын хороо. Т.Аубакир гэдэг нь Х.Бадeлхан гишүүний төрсөн эгчийнх нь хүү. Бас Г.Солтан гишүүний төрсөн ахынх нь хүү шүү дээ. Яахав, сайн ярьвал миний нөхрийн талын холын хамаатан л даа.

Ингээд МАН-ын Бага хурал боллоо. Гэтэл “Баян-Өлгий аймгийн намын хорооноос Ж.Саулег дэмжихгүй ээ” гэдэг бичиг явуулчихаж. Уг нь Х.Баделхан гишүүний намын хороо шүү дээ. Орон нутгийн намын хорооны дарга нь Т.Аубакир.

-Шийдвэрт нь нөлөөлсөн гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Хэнээс ч санал аваагүй. Надад олон хүн хэлсэн. Ганц нэгхэн хүнээс утсаар асуусан байж магадгүй юм шиг билээ. Энэ бичгээ намын дарга У.Хүрэлсүхэд өгнө биз дээ. Дарга мэдээж итгэх нь дамжиггүй. Ингэж л намайг Т.Аубакираар сольсон.

-Тэгэхээр та ашиг сонирхолын зөрчилтэй гэж харсан байх нь ээ?

-Тэгж хардахаас аргагүй. Дэд сайдаар зүтгүүлж байх үед нь Т.Аубакир мөнгө тараасан гэдгээ согтуудаа ярьсан байна лээ. Хар ухаанаар бодоод үздээ. Баян-Өлгий аймгаас нэр дэвших боломжтой өчнөөн залуу байна. Тэднийг зүтгүүлсэн бол би алгаа ташаад хүлээж авах байсан. Гэтэл өөрсдийнхөө “халаас нэгтэй” хүнийг зүтгүүлэхээр гомдоно биз дээ.

-АН, МАН-ын зарим залуус гомдолтой байна лээ?

-Тэгэхгүй яах юм бэ. Шударга байя л даа. Бүр инээдтэй зүйл ярья. Намын тооллогын комисст Х.Баделханы бие төлөөлөгчийг оруулсан гээд боддоо. Ийм байж болох уу?. Аскар гээд Баян-Өлгийн аймгийн намын дэд дарга бөгөөд Х.Баделханы бие төлөөлөгч залуу бий. Намаас, Х.Баделханаас цалин авдаг. Би Т.Аубакир гэдэг залуутай өрсөлдөөгүй. Харин Х.Баделхантай өрсөлдөнө гээд “Таныг байхад сонгууль шударга явагдахгүй юм байна. Жирийн залуус ажил хөдөлмөр эрхэлж, албан тушаал хашиж чадахгүй юм байна” гэж би намын Бага хурал дээр хэлээд нэрээ заалнаас дэвшүүлсэн. Гэтэл тооллогын комисст Х.Баделханы бие төлөөлөгчийг оруулахаар нь “Ингэж болохгүй шүү дээ” гэж хэлсэн. Даана ч авч хэлэлцээгүй.

Санал хураагаад тоолтол Аскарын нүүр нь улайгаад сонин болчихлоо.

Би дотроо “За, би нэлээд өндөр санал авч дээ” гэж бодсон. Тайзан дээр байсан хэд утсаа оролдтол намын Ерөнхий нарийн бичгийн дарга тайз руу гүйлээ. Гэтэл Ө.Энхтүвшин дарга “00.00 цаг боллоо. Хурдал” гэнгүүтээ шууд л Х.Баделхан, Т.Аубакир, А.Гылымхан нарын нэрийг дуудсан. Уг нь хэн, хэдэн санал авсан гэдгийг танилцуулах ёстой шүү дээ. Ингээгүй.

-Та “Т.Аубакир гэж хэн бэ” гэж цахим хуудастаа бичсэн байсан. Үнэхээр тийм ашиг сонирхолын зөрчилтэй хүн гэж үү?

-Үрийн буудай оруулж ирнэ гээд хогийн буудай оруулж ирсэн нь үнэн. Иргэдийн хуралд квотоор орсон хэрнээ хуралдаа нэг ч удаа суугаагүй, энэ үнэн. Хотын Гаальд намын шугмаар оруултал төрийн албаны шалгалтад бүдэрчихсэн. Мөнгөтэй хүн юм даа. Казахстанд амьдардаг. Сонгууль дөхөхөөр мөнгөө бариад гүйгээд ирдэг. Надад итгэхгүй бол казах залуусаас асуугаарай.

Би нэр дэвшихгүй байж болно. Гэхдээ намынхаа төлөө гутлын улаа цоортол гүйсэн залуус олон байна.

Үгүй ядаж мэдлэг боловсролтой залуус захаас аваад байна. Тэднийг нэр дэвшүүлэхгүй яав даа.

-Уг нь эмэгтэй гишүүдээ бодлогоор дэмжинэ гэхээр таныг нэр дэвших байх гэж их харсан. Харамсалтай нь, тийм зүйл болсонгүй. Зарим иргэд харамсаж байгаагаа цахим орчинд илэрхийлсэн харагдана лээ?

-Би бүх судалгаагаар эхний гуравт орсон. Шударга байвал хэн ч шударга л байна. Би оюутны ширээнээс салаад  л төрд ажилласан. Энэ хугацаанд хууль бус зүйл нэг ч хийгээгүй.

Намайг ЖДҮ авсан гэж гүтгэсэн. Би өөрийгөө шалгуулсан. Үгүй гэдэг нь тогтоогдсон.

Надаас ухаад муу зүйл юу ч олохгүй. Х.Баделхан гишүүн Баян-Өлгий аймгийн замын бүх тендерийг авдаг. Ямар худлаа юм биш. Цэвэрлэх байгууламжийн удирдлагад аймгийн Засаг дарга А.Гылымханы хүүхэд нь ажиллаж байна. Хамгийн гол нь манай аймгийг ах, дүүсийн хэлхээгээрээ хэрчихсэн. Аймгийн бүх томилгоо Х.Баделхан гишүүнээр дамждаг. Ямар худлаа юм биш. Аймгийг атгасан шиг ээ, парламентийг ч гэсэн атгах санаатай байх шиг байна. 

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (44)

  • hoorhnoo (202.55.188.33)
    за Сауле гуай та ч гэсэн зүгээр байгаагүй байх шүү. Хилийн цэрэгт ажилдаг мэдлэггүй тэр ахынхаа хүүхдийг (дүүгээ) хүртэл албан тушаалд нь дэвшүүлж байсан биз дэн. Одоог хүртэл ажлаа хийж чадахгүй явж л байна ш дээ. Ангийн дарга Мөнхбаттай хуйвалдаад. Худлаа гэж үү.........
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Zochin (202.55.188.93)
    Sauvlegiin zuv.Er n hedee oron nutgaas songogdson gishuud ter aimagiin buh erh medel.gazar nutgiig ch gartaa avdag.Bur songuulid n ajillasan bolovsrolgui hun gishuuni hun neteer ender tsalin.bie amar ajil hgd yvj bga.Aimagiin darga nar Guleg boldog.up ch helj chadadgui.MANAN senetugei
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • irgen (66.181.161.88)
    saule bol 2r nuurtai awgai shvv 2016 oni songuulid badelkhani bugsiig dolooj ywsn shuu odoo jinhene une torhnd orsn ywjin
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (87.96.156.8)
    Ih Hurald neg musun 3 say suudal baival ug ni
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • үнэн (103.212.118.223)
    Сауле чинь төрийн ажилыг сайн л хийж ирсэн эмэгтэй шүү дээ
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Бек (103.57.93.74)
    Ер нь Саулегийн зөв. Баянөлгий аймагт эмэгтэйчүүдийн дуу хоолой байр суурь байх ёстой. Бүх булхайг нь илчлээд өг.
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Бек (103.57.93.74)
    Ер нь Саулегийн зөв. Баянөлгий аймагт эмэгтэйчүүдийн дуу хоолой байр суурь байх ёстой. Бүх булхайг нь илчлээд өг.
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.57.93.74)
    Ер нь
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.57.93.74)
    Ер нь
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • зочин (66.181.161.127)
    Казак парлемантыг атгах гэнээээ.Арай даварч мөрөөдөөд байна уу энэ хасагууд.Хол очиж хуц.
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.212)
    Энэ авгай дандаа ойр тойрныхонтойгоо зөрчилдөж, хэрүүл хийж байхын. Хор найруулж албан тушаалд очоод ажил хийдгүй, бөөн шунал. Нутгийн залуу нь дэд сайд болох гэж байхад энэ авгай мэдээлэл гомдол АТГазарт өгч томилуулаагүй, оронд өөрөө томилогдсон эртний өстөн хүүхэн л дээ.
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.142)
    Ийм шударга хүнсээр нийгэмд хэрэгтэй. Мөнгө бүхнийг дийлсэн үү?
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Нямка (66.181.161.80)
    Хэдэн казах маань нам дотроо, аймаг дотроо талцаж эхэллээ. Энэ нам сонгууль эрх мэдэл болохоо болилоо яана даа
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (59.153.112.60)
    Энэ авгай төрийн ажлыг сайн хийдэг хүн биш. Өөрийнөө рекламдах, сайд болж харагдах, цаашдаа их хурлын гишүүн болж харагдах нь чухал. Биеэ, үс гэзгээ ч аятайхан аваад явчихаж чадахгүй, ажил амьдралаа ялгаж салгаж мэдэхгүй хөгшин авгай тэтгэвэрт гарч чадвартай залууст суудлаа тавьж өгсөн дээр.
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
    • Өлгийхэн засгийн газар руу казак хэд дээр бичиг явуулж төрийн эсрэг турхирсан.өлгийн сургуульд монгол бичиг заалгахгүй монгол хүүхдүүдийг гадуурхдаг.өлгийн нутагаас монголчуудыг хавчиж хөөж бгааг илчлэн өг. Цаашдааховд алтайн малчдыг шатааж .эх оронч зоригтон бадамын цусыг ууж бсан оспан дээрэмчины хөшөөг төсөвийн мөнгөөр барьж казакстаны муж болох төлөвлөгөө гаргаж бгаа.олон төрийн цагдааг буудаж алж төр руу буу шагайж бгаа .төр анхаарах болсон
      2020 оны 05 сарын 19
  • Зочин (150.129.143.235)
    Энэ эмэгтэй нэр цэвэр ажил сайтай мундаг шүү ядаж ХАА-д юу хийхийг мэддэг нэр дэвшүүлсэн бол шинэ хүмүүсээс илүү дээр байх байсан
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.48)
    Баделхан Солтан 2 ах дүү хоёр болж таарч байх юм. Тэгсэн овог нь зөрөөд л ??? Казакууд ах дүүсийг яаж ярьдаг юм болоо?
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
    • уншсан юмаа ойлгохгүй эргүү мал юм даа чи. 1 нь тэр залуугийн ээж талын, нөгөө нь аав талын хамаатан гэж бн.
      2020 оны 05 сарын 18
    • Zochin
      Hud ym bish v
      2020 оны 05 сарын 18
  • Зочин (59.153.113.80)
    Хагаралдаж байна шуу хасагууд, сайн хасаг сарын найз гэдэг яасан унэн бэ гэж ...
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
    • Kkkk
      Sain Mongol minutyn naiz gddeg ug bas garsan bna kkk
      2020 оны 05 сарын 18
  • Зочин (59.153.113.80)
    Энэ эмгэн яасан ядардаггуй юм бэ, болье оо л гэмээр юм, 70 руугаа явж байгаа гэж бодоход гандан буурахгуй юмоо
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • БӨ-гээс (202.126.89.11)
    Яаж ингэж худал ярьж чаддаг эм бэ? могой л юм. Баделханы төрсөн эгчийн хүүхэд гэнэ үү. Казахстанд амьдардаг л гэнэ. УТ явахаараа эр эмгүй шулам болох юм даа
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Sarantuya, (66.181.161.13)
    Zarimdaa edni bichsen zuilig unshij baigaad zohiol ,unshij baigaa ,met bolchih yum ta nar tegj baina uu.neg l ih neg ,negendee gomdson,hariu awah gesen l humuus baih shig,eostoi chotgor buu meddee,
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.178.208)
    Иймэрхүү зүйл хаа сайгүй л байнадаа.Баянголын Эрдэнэ вангаас өгсүүлээд тогтолцоогоо өөрчлөхгүй бол энэ улс орон сүйрлээ
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Хсна (149.140.17.85)
    Бадилханы хорт тэр бичгийг хадам ах болох зохиолч бичиж суусан гэнэ ш!
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.189.23)
    Энэ эмэгтэй төрд олон жил зүтгэсэн байх шүү.Тэр казахстанд амьдардаг хүнийг сонгодог нь сонин.Гадны захиалга болж байна уу?
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (39.125.13.164)
    Хасагууд эмэгтэй хүн сонгохгүй шүү дээ
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • иргэн (202.131.245.154)
    Батгана суусан газар өттэй Баделхан явсан газар өмхийтэй
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    БУЗАРЫН ХЭРҮҮЛ ЭЭ БОЛЬ ОО. КАЗАЫН ЁОНД ХЭЗЭЭ ЭМЭГТЭЙ ХҮН ДАРГА САЙД БОЛЖ БАЙСАН ЮМ
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
    • Баяр
      Казахын туухэн эмэгтэй хаан ч бий томирис гэдэг манай ээж 2 ноосны уйлдвэр еронхий инженер 1 хивсний уйлдвэрт дарга хийж байсан туух мэдэхгуй бол битвой дэмийр
      2020 оны 05 сарын 18
  • Зочин (103.9.90.98)
    БАЯН ӨЛГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР УНАЛТАНД ОРЧИХСОН ШҮҮ ДЭЭ
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    БАЯН ӨЛГИЙГЭЭС ЖЕНДР ҮНДЭСНИЙ ЦӨӨНХ ЭНЭ ТЭР ГЭЖ АНХ АЛБАН ТУШААЛ АВСАН. 8 ЖИЛ БАЯН ӨЛГИЙД ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ.
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.55.188.40)
    хасагууд эиэгтэй хүн гаргахгүй
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • зочин (103.212.118.21)
    ИХ хуралд орох гэж их юм болох юм даа. Аубакир нь юу вэ? болиоч.Энэ эмэгтэй ХАА салбарт сайн ажилласан байх шүү.
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
    • зочинбек
      Энэ юуч хийгээгүй хүн шүүдээ
      2020 оны 05 сарын 18
  • Бат (202.126.89.213)
    Ганц эмэгтэйгээ бөөрөлхөөд байна уу даа. Бадилхан, гелимхан гэж сонсоо ч үгүй юм байна. Ман төр барьж байх үед хөдөө гадаа явах ажлыг сайд нь биш чухамдаа энэ бүсгүй гардан хариуцаад байдаг.
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • зочин (203.91.116.118)
    Больж үз авгай минь эээээээээээээ,
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    Хамгийн гол салбарын нэг болох барилгын салбараа яагаад ийм хэрүүлийн бузарт өгсөн юм бэ?? Одоохон салгаж ав.
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • zochin (173.206.98.117)
    jinhen hudlaa yridag avgai daa hodoo aj ahuin yamand yu hiisen hvn be shal hudlaa hervvl hiihees oor ym medehgvi zvgeer l neg tomilolt ideel suuj baidgiig chin medeh ym bn bitgii hudlaa hvnii ner tord haldaad bai
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • иргэн (64.119.27.181)
    Уг нь ийм хүмүүс л дэвших ёстой баймаар юм.
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Т.Аубакир гэдэг залуу Казакстанд амьдарч байсан нь үнэн шүү. Сэлэнгийн Цагааннуур суманд ээж Кукунай нь амьдардаг юм. Бүгд л мэднэ ш дээ. Хажууд нь Сауле бол мундаг хүн шүү олон жил ХАА-н яаманд ажилласан туршлагатай эмэгтэй дээ.
      2020 оны 05 сарын 18
  • Зочин (59.153.113.210)
    Х.А.А.н яамыг энэ эмэгтэй маш сайн удирдаж ажиллаж бгаа даанч энэ хүн шиг жинхэнэ ажилладаг олон шударга сайн хүнээ ерөнхий сайд маань мэддэггүй юм энэ эмэгтэйг их хуралд зүтгүүлэх бсан юм өөр ч олон хүн бна харамсалтай
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
    • иргэн
      Үнэн үнэн, Ерөнхий сайд ерөнхийдөө амьдралаас тасарч байгаа, хүрээлэл үүсгэчихсэн, их дээрээс унахаар чанга унана даа,
      2020 оны 05 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
    саяхан
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    7 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    12 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    15 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    21 цаг 4 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    21 цаг 35 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    21 цаг 43 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    21 цаг 58 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    22 цаг 9 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    22 цаг 23 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    22 цаг 34 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК