Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхболд: Зэвсэгт хүчинд кибер аюулгүй байдлын тусгай хүчний цэрэг нэмэгдлээ

2020-5-18
0
ЖИРГЭХ

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хаврын чуулганы төгсгөлд эцэслэн батлагдлаа. Монгол Улсын зэвсэгт хүчний хувьд томоохон шинэчлэл, эрх зүйн орчныг авчирсан гэж үзэж буй хуулийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа.


-Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа. Энэ хуулийн онцлог юунд оршиж байгаа талаар Та мэдээлэл өгнө үү?

-Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь агуулга өргөнтэй, онцлогтой. Учир нь Монгол Улсын Зэвсэгт хүчин түүхэн хөгжлийнхөө явцад  байгаагүйгээр өргөжин хөгжих шинэ эрх зүйн зохицуулалтыг энэ хуулинд тусгаж өгсөн юм. Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг гэсэн хоёр төрлийн цэргээс бүрддэг байсан бол шинэ хуулиар Зэвсэгт хүчний бүтцэд барилга-инженерийн, кибер аюулгүй байдлын, тусгай хүчний цэрэг гэсэн шинэ төрлийн цэрэгтэй байхаар хуульчлан тогтоолоо. Үүнийг дагаад Зэвсэгт хүчний удирдлагын бүтэц, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалтад өөрчлөлтүүд орох юм.

-Өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчин улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд томоохон үүрэг гүйцэтгэж байгааг бид харж, бахархаж байна. Шинээр байгуулагдах Зэвсэгт хүчний барилга-инженерийн цэрэг ямар үүрэг гүйцэтгэх вэ?

-Манай улсын хувьд өмнө нь Барилгын цэрэг хэмээх бие даасан цэргийн байгууллагатай байсан түүхэн туршлагатай. 1963 оноос улсын хэмжээнд их барилгын ажлыг бүх нийтийн үйл хэрэг болгон өрнүүлж, барилга, барилгын материал үйлдвэрлэлийг хурдацтай хөгжүүлэх зорилтыг дэвшүүлж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1964 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор Барилгын цэргийн ерөнхий газрыг Батлан хамгаалах яамны дэргэд байгуулсан байна. Түүнчлэн, барилгын цэргийн ангиудыг олноор байгуулсан байдаг.

1963 онд Барилгын цэрэг байгуулагдсан цагаасаа 1990-ээд оныг хүртэлх хугацаанд 5889 барилга байгууламжийн 17668,4 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэж, 4825 барилга байгууламжийг барьж ашиглалтад хүлээлгэн өгч, 11170,3 сая төгрөгийн барилгын материал, хийц үйлдвэрлэсэн байдаг. Түүнчлэн 376 үйлдвэрийн барилга, сум, сангийн аж ахуйн төв, механикжсан ферм, үрийн үтрэм зэрэг аж ахуйн зориулалттай 1397 барилга, Төрийн ордны өргөтгөл, Залуучуудын соёлын төв, “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслан, Халх гол, Баянцагааны нуруу, Зайсан толгой дахь зөвлөлтийн дайчдын хөшөө, Бөхийн өргөө зэрэг нийгэм, соёлын 1110 гаруй барилга байгууламжийг барьж ашиглалтад өгсөн.

Мөн хугацаанд барилгын 30 гаруй мэргэжилд 40 мянга гаруй хүнийг бэлтгэж улсын барилгын салбарт мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж бэлтгэхэд томоохон хувь нэмрийг оруулсан байна.

Барилга-инженерийн цэргийн үндэс суурийг шинээр тавих ажил 2010 оноос эхэлж Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын зүгээс сүүлийн 10 гаруй жилд барилга-инженерийн 6 анги байгуулсан.

Шинээр байгуулагдсан барилга-инженерийн ангиуд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвийн 400 цэргийн байр, ЗХ-ний 339 дүгээр ангийн алба хаагчдын 40 айлын орон сууц, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн харьяа халдвартын эмнэлгийн байр, ЗХ-ний 120, 123, 311, 353 дугаар ангийн соёл, спортын төв, ЗХ-ний 340 дүгээр ангийн албан тушаалын 40 айлын орон сууц, Баян-Өлгий аймгийн Тагнуулын газрын барилга зэрэг бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж гүйцэтгээд байна. 2019 оноос ЗХЖШ-т бүтээн байгуулалтын асуудал хариуцсан нэгжийг бий болгон ажиллуулснаар цэргийн барилга-инженерийн анги, салбаруудын техник, тоног төхөөрөмжийн хангалт, хүний нөөцийн чадавх, удирдлага, зохион байгуулалт эрс дээшилж бодитой үр дүнд хүрч байна.

Зэвсэгт хүчний барилга-инженерийн ангиуд дээрхээс гадна улс орны стратегийн томоохон бүтээн байгуулалтын ажилд голлох үүрэгтэй оролцож байна. Тухайлбал, Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн хүнд даацын автозамын төсөл болон “Халх гол” сумын шинэчлэлийн ажлуудыг хэрэгжүүлж дуусгалаа. Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц угсрах, доод бүтэц барих бүтээн байгуулалтын ажлыг дурьдаж болно.
Дээр дурдсан ажлын үзүүлэлт, үр дүнгээр улс орны стратегийн бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг мэргэжлийн чадварлаг бие бүрэлдэхүүнтэй, орчин үеийн өндөр хүчин чадал бүхий техник, тоног, төхөөрөмжөөр хангагдсан, зохион байгуулалттай хүч хэрэгслээр хийж гүйцэтгэх нь өндөр үр дүнтэй болохыг төр, засгийн удирдлага анхааран үзэж, Зэвсэгт хүчний бүтцэд төрлийн цэрэг байгуулах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

Барилга-инженерийн цэргийг байгуулснаар Зэвсэгт хүчнийг чадваржуулах, цэргийн алба хаагчдад нийгэмд хэрэгцээтэй мэргэжил эзэмшүүлэх, цэргийн насны залуучууд цэргийн алба хаах хугацаандаа эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулахын зэрэгцээ, мэргэжил эзэмшиж, мөнгөн хуримтлал үүсгэх зэрэг давхар ач холбогдолтой.

Зэвсэгт хүчний тухай хуульд орсон өөрчлөлттэй уялдуулан шинэ төрлийн цэргийн удирдлагын байгууллага, бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлох, үндсэн үүргээ биелүүлэх нөхцлийг бүрдүүлэх үүднээс техник, тоног төхөөрөмжийн хангалтын асуудлыг шийдвэрлэх зэрэг томоохон ажлуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-Хуульд орсон бас нэг асуудал нь гадны кибер халдлага, түрэмгийллээс хамгаалах, түүнийг хэрэгжүүлэх “Кибер аюулгүй байдлын цэрэг”-ийг Монгол Улсын Зэвсэгт хүчинд байгуулах талаар та дээр дурдсан. Энэхүү асуудлыг хуульд тусгах ямар хэрэгцээ, шаардлага байсан бэ?

-Хүн төрөлхтөн хуурай газар, агаар, ус, сансар гэх байгалиас заяасан 4 хэмжээст орон зайд амьдарч ирсэн. Гэтэл сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хүний оюун ухаан, мэдээллийн технологийн дэвшил, түүний хэрэглээнээс бий болсон хийсвэр орон зай буюу “кибер орон зай” бий болж, манай дэлхийг бүхэлд нь бүрхээд байна.

Дэлхийн кибер орон зайн аюулгүй байдал үндсэндээ алдагдаж, улс орнуудын аюулгүй байдалд шууд утгаараа заналхийлж байна. Дэлхий дахинд үйлдэгдсэн кибер халдлагын улмаас жилд дунджаар 2 их наяд ам долларын эдийн засгийн хохирол учирч байна. Халдлагыг нягтлан шинжилж үзвэл 80 орчим хувь нь гэмт хэргийн, эдийн засгийн сэдэлтэй байхад үлдсэн 20 орчим хувь нь улс төрийн зорилготой үйлдэгдэж байна. Олон улсад кибер орон зайг зэвсэгт тэмцэл хийх боломжтой 5 дахь талбар болохыг албан ёсоор зарлан энэ талбарт үйл ажиллагаа явуулах Кибер командлалуудыг байгуулж асар их төсөв, хөрөнгө зарцуулж байна. Тухайлбал, 2019 онд АНУ 15 тэрбум, БНХАУ 7.3 тэрбум ам долларын хөрөнгийг кибер цэрэгтээ зарцуулаад байна. Манай улс шиг жижиг орнууд ч кибер цэргийг байгуулах, бүрдүүлэх чиглэлд том гүрнүүдээс дутахгүй анхаарч байна. Жишээлбэл, Эстони улс  1,3 сая хүн амтай жижиг улс хэдий ч НАТО-ийн кибер аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий бие даасан кибер командлалтай, 300 орчим кибер цэрэгтэй улс болоод байгаа нь томоохон Зэвсэгт хүчинтэй улсуудыг ч энэ чиглэлээр ардаа орхиод байна. Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэд Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын төвийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Зэвсэгт хүчний мэдээлэл холбооны суурь сүлжээг шинэчлэх, нэгдсэн хяналт хийх, кибер халдлагыг мэдрэх, хариу үйлдэл үзүүлэх техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг суурилуулах төслийг энэ оны 8 дугаар сард хэрэгжүүлж дуусгахаар ажиллаж байна. Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын төв байрлах Дата төвийг барих шийдвэрийг гаргуулаад байна. Энэ бүхэн нь “Кибер аюулгүй байдлын цэрэг”-ийг байгуулах үндэс, суурь нь болж өгөх юм.

-Энэ хуулиар эрх зүйн үндсийг нь бүрдүүлсэн Зэвсэгт хүчний нэг төрлийн цэрэг болох “Тусгай хүчний цэрэг”-ийн талаар тодорхой мэдээлэл өгөөч, та?

-Орчин үеийн дайн, байлдаан, сүүлийн үед явагдсан зэвсэгт мөргөлдөөнд хийсэн үнэлгээ дүгнэлтээс харахад “Хосолмол (hybrid, гибрид) дайн”-ы шинж чанарыг агуулсан уламжлалт бус цэргийн аюул, халдлагаас эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний эрх ашиг, үнэт зүйлсийг хамгаалах нь улс орны оршин тогтнохуйн аюулгүй байдлын шаардлага болж байна.

Энэхүү хосолмол дайны хамгийн аюултай шинж чанар нь дайн ба энхийн ялгаа, зааг нь мэдэгдэхгүй тийм нөхцөлд эсрэг талын зүгээс аливаа улс, үндэстний нийгмийн сэтгэлгээнд шууд бус, “зөөлөн”  аргаар нөлөөлж төрийн тогтворгүй байдлыг үүсгэх, цаашлаад үүссэн нөхцөл байдлыг хяналтдаа байлгах, гүнзгийрүүлэх, улмаар үндэстэн дамнасан корпораци, тэдгээрээс санхүүжилттэй зохион байгуулалттай гэмт хэргийн болон шашны бүлэглэл, тусгайлан бэлдсэн цэргийн хүчнийг ашиглаж хүссэн үр дүндээ хүрч чаддагт оршиж байгаа юм. Дэлхийн улс орнууд энэ аюул заналын эсрэг сайтар зориуд бэлтгэгдсэн бүрэлдэхүүнийг ашиглах нь тохиромжтой гэж үзэн стратеги, оперативын тусгай үүрэг гүйцэтгэх томилгоот хүчин (тусгай хүчин, түргэн байрлах хүчин гэх мэт)-ийг бий болгон хөгжүүлж байна. Манай улсын хувьд “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт Зэвсэгт хүчинд тусгай хүчнийг бий болгож, хөгжүүлэх бодлогын зорилтыг дэвшүүлэн, түүнийгээ энэхүү хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баталгаажуулаад байна. Уг хүчнийг Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд одоо байгаа тусгай томилолтын, түргэн байрлах хүчний, энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа цэргийн нэгтгэл, ангийг түшиглэн зохион байгуулахаар бид төлөвлөн ажиллаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Ахмад Дайчин Б.Баясгалан. (202.131.250.130)
    УИХ, ЗГ-ЫН ГИШҮҮН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ТАНД АХМАД ДАЙЧИНЫ ХУВЬД БАЯРЛАЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЬЕ.МУ-ЫН ҮНДСЭН ХУУЛЬД МОНГОЛ УЛС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ЦОМХОН МЭРГЭЖЛИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИНТЭЙ БАЙНА ГЭЖ ЗААСАН БАЙДАГ.МӨН ТӨРӨӨС ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТАЛААР БАОИМТЛАХ ҮЗЭЛ БОДОЛ НОМНОЛ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ БОЛОН БУСАД ХУУЛИУД ИХ ХУРЛААР БАТЛАГДАН АЖИЛ АМЬДРАЛД ХЭРЭГЖИН БИЕЛЭГДЭЖ БАЙГАА БИЛЭЭ.ДЭЛХИЙ ЦАГИЙН АЯСААР ӨӨРЧЛӨГДӨН ХУВЬСАЖ БАЙГААТАЙ АДИЛ УЛС БҮРИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИНД ТУХАЙН ЦАГ ҮЕТЭЙГЭЭ НИЙЦҮҮЛЭН ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ ШИНЭЧЛЭН ӨӨРЧЛӨХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА ТУЛГАРЧ БАЙНА.МАНАЙ УЛС ЗЭВСЭГТ ХҮЧИНДЭЭ КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЦЭРЭГ МӨН БАРИЛГА ИНЖЕНЁРИЙН ТУСГАЙ ХҮЧНИЙ ТУСГАЙ СТАТУСТАЙ ТӨРЛИЙН ЦЭРГҮҮДТЭЙ БОЛЖ ТЭДГЭЭРИЙГ ХУУЛЬЧЛАН БАТЛАГААЖУУЛЖ БАЙГАА НЬ МОНГОЛЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТӨР ЗАСАГ АРД ТҮМНИЙХЭЭ ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ НЭР ТӨРТЭЙ БИЕЛҮҮЛЖ ИРСЭН ДАЙЧИН УЛАМЖЛАЛЫГ БАТЛАГААЖУУЛАХАД МӨН МОНГОЛ ЦЭРЭГ ДЭЛХИЙН ЦЭРЭГ БОЛСОН МОНГОЛ УЛСАА ГАДНЫ БОЛЗОШГҮЙ ХАЛДЛАГААС БАТЛАН ХАМГААЛАХ МАШ ЧУХАЛ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.МОНГОЛ ЦЭРЭГЭХ ОРНОО ХАМГААЛЖ БАЙЛДАЖ Ч ЧАДДАГАА БАС ЭНХИЙН ЦАГТ БҮТЭЭН БАЙГУУЛЖ ЧАДДАГАА ТҮҮХЭН ХӨГЖЛИЙНХӨӨ ТУРШИД БАХАРХАЛТАЙ ХАРУУЛЖ ИРСЭН.ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХӨГЖИЛ ДЭВШИЛД МАШ ЧУХАЛ ХУУЛИУДЫГ БАТЛУУЛСАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА БХЯ-УДИРДЛАГА ХАМТ ОЛОНД БАТЛАН ХАМГААЛАХ ИХ ҮЙЛСДЭЭ УЛАМ ИХ АМЖИЛТ ОЛЖ БАЙХЫГ ЧИН СЭТГЭЛЭЭС ХҮСЭН ЕРӨӨЕ. МОНГОЛЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ! МОНГОЛ ЦЭРГИЙН ЦОГ ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДАРЧ БАЙХ БОЛТУГАЙ! УУХАЙ!УУХАЙ! УУХАЙ!
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.58)
    Дэлхийн хамгийн том армитай 2 их гүрний хооронд хавчуулагдсан өчүүхэн Монгол Улс армиар яах юм бэ? Байлдвал энэ 2-той л байлдаж таарна. Энэ 2-ыг давж ирээд Монголд халдах улс гэж байхгүй! Арми гэж татвар төлөгчдийн мөнгийг дэмий үрж байхын оронд Хилийн цэргээ орчин үеийн хамгийг шилдэг техник хэрэгслээр хангаад хилээ маш сайн хамгаалж байвал болоо юм биш үү? Жирийн мөхөс иргэн би буруу, дутуу олйгож магадгүй шүү, тэгвэл тайлбарлаж өгөөрэй, та минь?!
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
    • Ганбаа
      Чи бол мянга тайлбарлаад ч ойлгохооргүй мөхөс юм байна хөөрхий дөө.
      2020 оны 05 сарын 19
  • Bayarlalaa (203.91.115.49)
    Armi ch goyo bolj bndaa oros amerik hyatad german yoponii armitai chuluutei haritsaj chaddag uls manaihaas uur bhgui bh shuu bugdend ni amnilt husie!
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    5 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    10 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    13 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    21 цаг 2 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    21 цаг 33 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    21 цаг 41 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    21 цаг 56 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    22 цаг 7 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    22 цаг 21 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    22 цаг 32 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК