Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Я.Санжмятав: Иргэд АН-д итгэл хүлээлгэж 45 орчим суудал өгчихөд л болно

2020-5-19
0
ЖИРГЭХ

АН Бага хурлаараа шинэ боловсон хүчнүүдийг дэмжиж, нэр дэвшүүлж байгаа. Энэ хүрээнд олон жил төр барьсан гишүүдээ сонгуулийн үйл ажиллагааг ерөнхийлөн зохион байгуулах, залуу үеэ бэлтгэх байдлаар сонгуульд оролцохоор болжээ. АН-ын сонгуулийн ерөнхий зохион байгуулагчаар УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав томилогдсон байна. Түүний хувьд Завхан аймгаас иргэдийн итгэлийг хүлээж гурван удаа сонгогдсон бөгөөд энэ удаад залуу үедээ боломж олгож, сонгуульд өрсөлдөхөөс татгалзсан гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Ингээд АН-тай холбоотой бусад асуудлаар түүнтэй ярилцсанаа хүргэе.  


-Өнгөрсөн бямба гарагт АН нэр дэвшигчдээ тодруулсан. Та уг нь нэр дэвшвэл ялалт авчрах магадлал өндөр гишүүдийн тоонд ордог байж яагаад нэр дэвшээгүй юм бэ?

-Намын дарга Их хуралд сонгогдсон долоо, шинээр орж ирсэн хоёр гишүүнээ дуртай тойрогтоо нэр дэвш гэсэн шийдвэр гаргасан. Миний хувьд Завхан аймгаас гурван удаа сонгогдсон. Завхан аймгаас олон залуус өрсөлдье гэж байгаа энэ нөхцөлд шинэ уур амьсгал орох ёстой гэж үзсэн. Мөн төрд бэлдэж явсан залуучууд эрийн цээнд хүрч, төр барилцах түвшинд хүрсэн. Чадварлаг, нэр цэвэр залуус учраас энэ шийдвэрийг гаргасан.

Хоёрдугаарт, АН-ын хувьд энэ жилийн сонгуульд өвөрмөц болж байна. Өнгөрсөн дөрвөн жилд хэт олон давамгайлсан, монголын төрд хийх, бүтээх гэхээс илүү хоорондоо зөрчилдөж улмаар улс орны өмнө тулгамдсан олон асуудал дөрвөн жилээр хоцорлоо. Тиймээс АН энэ удаагийн сонгуулиар олонх болж иргэдийн итгэлийг сэргээх, хөгжлийн төлөө бусад хүчнүүдтэй хамтран ажиллах зайлшгүй шаардлага байна. Намаас нэр дэвшсэн хүмүүс дотор сонгон шалгаруулалтаар 71 хувь нь 40-өөс доош настай. Төрд ажиллаж байгаагүй, сайд хийж байгаагүй боловсрол, мэдлэгтэй шинэ залуучуудыг сойж байна. Мэдээж сайн морь байсан ч уяач сайн байх ёстой. Тиймээс намын хамт олон санал нэгдэж сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаач гэдэг санал тавьсан. Мөн Монголын төрд хэд хэдэн удаа сонгогдож Их хурлын дэд дарга, сайд хийгээгүй ажил байхгүй учраас миний мэдсэн сурсан бүх зүйл АН-ын, Ардчиллын төлөөх зүрх сэтгэлтэй хүн бүрийн өглөг хичээл зүтгэл учраас залуучуудаа нэр дэвшихэд нь тусалж, гаргаж ирнэ.

-АН-ыг бодлогын нам гэдгээ харууллаа гэж иргэд талархалтай хандаж байна. Нэр дэвшигчдийн дийлэнх нь эдийн засагч, хуульч, инженер зэрэг мэргэжилтэй хүмүүс байсан. Эдгээр нэр дэвшигчдийн ямар шалгуураар сонгосон юм бэ?

-Боловсорч, төлөвшсөн хийж бүтээх эд үедээ байгаа залуусаас олон ороосой гэсэн хүсэмж АН-аас явуулсан судалгааны дүнд гарсан. Сонгогчдын хүсэмжийг биелүүлэх болохоос биш хүч хэрэглэж сонгуульд ялдаг арга барилыг хойш тавих ёстой. Амалдаг, амалсан зүйлээ хэрэгжүүлэхдээ сүүлийн зургаан сард нь хийчихлээ гэж яриад байхаар хүмүүс итгэх үү. Төрийн голлох хүчин бол яах аргагүй МАН. Олон жил төр барьсан, засаглаж чаддаг гэдэг намд 65 хүний суудал өгсөн. Гэтэл иргэдийн энэ итгэл 30 жил болж төлөвшсөн намд садаа болж байна. Тиймээс төрд ажиллаж байсан, гишүүн байсан хүмүүсээ аль болох цөөн оруулъя гэж тооцсон. Үүний нэг манлайлагч нь би байх ёстой гэж үзсэн.

-Нөгөөтээгүүр, энэ хүнд хэцүү цаг үед илүү туршлагатай гишүүд төр барьж байж даван туулна гэсэн байр суурьтай иргэд байсан?

-Үнэн. Гэхдээ энэ хувьд 30 хувиас илүү байж болохгүй гэж үзсэн. АН-д 71.4 хувь нь шинэ залуус. Үлдсэн нь ахмад, туршлагатай гишүүд.

МАН-д ч ийм туршлагатай гишүүн их бий. Тухайлбал, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нар туршлагатай парламентчид гэж хардаг.

Олон жил хуулийг эх барьж, гаргахад нь оролцож байсан хүмүүс шүү дээ. АН-д ч гэсэн З.Энхболд, Р.Амаржаргал, С.Баярцогт нар бий. Мэдээж хэрэг хүн 100 хувь зураад тавьчихсан бурхан шиг байж болохгүй. Дутуу дулимаг зүйл байхыг үгүйсгэхгүй. Тиймээс эдгээр хүмүүсийг муугаар хэлэх тухайлбал, одоо болох юм биш үү, зөнөчихсөн шүү гэдэг зүйл байж болохгүй. Төрийн залгамж холбоо гэдэг зүйл байх ёстой. Ийм учраас АН-аас хамгийн зохимжит хувилбар нэр дэвшигчдийн 30 орчим хувийг хуучин туршлагатай гишүүдээ дэвшүүлсэн.

-Нэр дэвшигчдийн зүгээс 100 сая төгрөгийн дэнчингээ бүгдээрээ төлж, нэр дэвших эрхээ авсан гэж ойлгох уу?

-Намын дүрэмд заасан татварын хэлбэрээр зохицуулалтаа хийсэн. Хоёрдугаарт, төр барьж, засаглаж байгаа 65 суудалтай нам төрийн мөнгөөр намыг сэг болтол нь буудлаа. Бидний зүгээс ямар нэгэн зардал гаргахгүйгээр мундаг шүү гээд яваад байж болохгүй. Тиймээс Сонгуулийн хууль, АН-ын дүрмийн дагуу урьдчилсан байдлаар гарах зардал юм. Үүнийг нэг байгууллага эсвэл 10 компаниас авч болохгүй. Хувь хүмүүсийн хяналтан дор, зарцуулж байгаа. Тухайлбал, намын ерөнхий фоныг бий болгох, Ардчиллын үнэ цэнийг иргэдэд ойлгуулах, тухайн тойрог дээрээ ажиллах хүмүүсийн нэгдсэн материал, хувцас, дарцаг зэрэг зүйлийг сонгууль эхэллээ, маргааш нь хийчихэж болохгүй. Үүнийг л АН авлигажсан гэдэг мушгисан зүйл гаргасан. АН хуулийн хүрээнд хаана ч шалгуулахад бэлэн. 100 сая төгрөгөө байршуулсан эзэн нь өөрөө хянахаас биш намын удирдлага шууд зарцуулах боломжгүй.

-АН-аас нэр дэвшигчдэд 100 сая төгрөгийн шалгуур тавьсантай холбогдуулан намаа зарлаа гэж ярьж байна. Мөн хоёр, гурав дахь шатны мөнгө ч яригдаж байна. Нэр дэвшихээр мөнгөө өгсөн бусад хүмүүст албан тушаал амлах зэрэг асуудал яригдаж эхэлсэн. Үнэхээр албан тушаал амалсан тийм асуудал яригдсан юм уу?

-Намын ялалтын төлөө ажиллаж байгаа хүмүүсийн мөнгөн, материаллаг, сэтгэл санааны аль нь ч бай, чадамжийн олон талын үнэ цэн туслалцаанд дүрмийн дагуу оноо байдаг. Үүний дагуу дүгнэх болохоос биш 100 сая төгрөг өгсөн хүн маргааш төрийн албанд очно гэдэг зүйл байхгүй. Ард нь байгаа мөнгөө өгөөгүй олон гишүүн, дэмжигч, ардчиллын төлөө зүрх сэтгэл нь цохилдог хүний нүүр рүү нь ус цацахтай ялгаагүй зүйл болно. Тиймээс дээрх асуудал худлаа. Мэдээж чадамжтай хүмүүс нь тодорхой хэмжээгээр намдаа туслах, дэмжих асуудал байж болно. Учир нь нам хийж хэрэгжүүлэх, үзэл бодлоо ойлгуулахын тулд хичээх хэрэгтэй шүү дээ.

-Ирэх парламентын хувь нөхцөл байдал хүнд харагдаж байна. Хэрэв иргэдийн зүгээс АН-д итгэл үзүүлж, олонхи болж сонгогдвол ямар зорилт гаргаж ажиллах вэ?

-Нэгдүгээрт, ардчиллын хувь тавилан бүдгэрэх гээд байна. Азид Монгол Улс ардчилсан орон гэдгийн илэрхийллийг тод гаргаж ирэхийн тулд АН-ыг сонгох ёстой. Хоёрдугаарт, хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх, шүүх засаглал, прокурор зэрэг хуулийн байгууллагууд ямар нэгэн албан тушаалтны удирдлагаар ажилладаг. Жирийн иргэддээ тэгш харьцах харилцаа нь байхгүй болчихсон. Тэр байтугай Их Хурал, яам Тамгын газар ажиллаж байгаа мэргэжилтнүүд төрийн төлөө гэсэн зүрх сэтгэл нь байлаа ч, хэлмэгдүүлэлтэд өртчих вий гэж гар хөлөө хөдөлгөхгүй, оюун санаагаа ажиллуулахгүй байна. Улмаар төрийн чадамж буурах гээд байна. Монголоо хөгжүүлье, хүний төлөө байя гэдэг сэтгэлзүйн голыг нь таслаад хаячихлаа шүү дээ. Үүнийг сэргээх хэрэгтэй. Ирэх биш иргэд ойлгож, мэдэрч байгаа учраас АН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдэд итгэл үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ 65 суудал гэж хэлмээргүй байна. Хэт олонх болчихвол давардаг юм байна. Үүгээрээ цөөнхөө үл тоодог нөхцөл байдал үүсдэг юм байна. Тиймээс АН-д 45 орчим суудал өгчихөд л болно доо.

-Ер нь АН-ын зүгээс сөрөг хүчнийхээ үүргийг энэ дөрвөн жилд хэр гүйцэтгэсэн гэж дүгнэх вэ?

-АН тухайн үед тодорхой шийдвэрүүд дээр өөрийн үзэл бодол, хуулиудыг боловсруулж гишүүдээрээ өргөн барьсан. Тухайлбал, Цагаатгалын хууль бол ирэх биш өөрсдөө олон хүнийг буудаж, үе удмаар нь алга болгочихсон учраас дэмжсэн байх. Яахав, хамтарч өргөн барьсан хуулиуд дээр хэрэгжсэн хууль бий. АН-аас  дангаараа өргөн барьсан хуулиуд хавчуурганд орж, тасдагдаад цаас болж үлдсэн. Эдгээрээс АН ирэх сонгуульд олонх болбол яаралтай батлах шаардлагатай хууль бий. Сөрөг хүчнийхээ хувьд тодорхой шүүмжилсэн, зассан зүйлс олон бий. Олон алдааг АН нэргүйгээр зассан. Авч хэрэгжүүлж алдаагаа засахдаа АН-ын саналын дагуу өөрчлөе гэж оруулаагүй. Ард түмнийхээ өмнө төрийн нүд чих болдог учраас хууль хулгайлж, төрийн мөнгийг идэх асуудлаар тодорхой зүйл бид хэлсэн. Гэхдээ хувь хүний нэрээр нь хуулийн байгууллагад өгөөгүй ч энэ зүйлээ зогсоогооч гэдэг дээр тэмцлээ хийсэн. Түүнээс биш МАН ухаантайдаа 60 тэрбумын хэрэг нь илчлэгдээд шүүх хяналтын байгууллага дээр ирсэн юм биш. АН үүргээ сайн биелүүлсэн. Одоо ирэх сонгуульд АН олонх болохгүй бол цаашид өмнөх дөрвөн жилийн давтамж хэрэгжинэ. Сүүлийн гурван сарын алхамд хууртаж эдгээр халамжууд ирэх дөрвөн жилд үргэлжлэх юм байна гэж битгий бодоорой. Үүн шиг худлаа юм байхгүй. Өнөөдрийн нөхцөл байдалд итгээд хийсч байгаа хамхууль шиг яваад орж болохгүй.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (39)

  • Иргэн (66.181.161.107)
    Тойрог томорчоод байхад хэн ч мэдэхгуй гаруудыг сонгогч нарт илгээгээд байдаг нь юу л бол
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • ардчилсан намын гишүүдээ (202.21.109.79)
    нэг их чимээгүй байж байгаад ар хударгаар пэндийтлээ иддэг нөхдийн төлөөлөлийг ардчилсан намын гишүүд залуучууд бид арчиж хаяцгаая ардчилсан намын залуучуудаа энэ мэт хөгийн олон жил бид нарын нэрээр худал хэлж хулгай хийж баяжсан нөхдүүдийг нийгмээс арчиж цэвэрлэё гам харгалзахгүй сонгуулиа өгцгөөё
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.40.4)
    өнгөрсөн удаа 8-9 г аВсан одоо 15 г аВч чадах уу.
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.186.229)
    Горьдов оо, бүр 45 суудал гэчихжээ ккк
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • irgen (31.165.231.3)
    yasan almaar goridoj bainaa
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.229.122.50)
    Iim,yum yariad suuj bhaasaa icheech lalar min. Dahiad 4 n jil bidnii amidralaar togloj uursduu hahaj tsadtalaa ideh gee yu?
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Баянмѳнх (202.9.46.53)
    Ан д Төрийн жолоо атгуулаад Монгол улсын ангөтөй өөдтөй болгонг цөлмөсөн. Эрдэнэт, Оюутолгой, дээрээс нь Тавантолгойг хусах гэж байгаад цаг арай хүрсэнгүй. ХХБ , тарвага, Эрдэнэ, Апу гарөлтай нөхдийг төр рүү зүтгүүлж болохгүй.
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.160.62)
    Odoo ta nart hen ch itgehgui...
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • зочин (203.91.119.42)
    За та нарт итгэж тэгж улсаараа балраад байх уу
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • зочин (202.21.125.35)
    МАНгар троллууд аймаар ажиллаж байнаа харж л байя ард түмэн яаж сонголт хийхийг
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Irgen (66.181.182.159)
    Erdenetiin 49/ ?? Ard tumen ardchilsan namd itgel huleelgeed 4 jild tanai nam ba manan buleglel bj zon olni bayalgiig ulsin hurungu bayalagiig uls oron baigali uul is gazar shoroog sentiilj golomtoor ni humursun ni unen bodit amidral deer ard tumen nudeeree uls ard olni umch bayalagiig yaj luivardaj buleglel 30 ger bul hamsaatan bj eh oron gazar nutag baigaliin uguujuu herhen deeremdej luivardaj avsanig harj mederlee.Odoo ard tumen alivaag tungaaj yalgaj salgaj hen ni hen ve heniig songoh ve gedeg gun gunzgii medeelel oilgolttoi bson.Ta nar umnuh shigee hooson demii ulger yarij yavah tsag ungursun shu de.Mongol hunii taivan amgalan setgel uguumur setgel saihan zang buu l anduuraaraida.Odoo namig bish,ard tumen eh ornoo gesen eruul setgelgeetei oyunlag 5 shinjleh uhaan,huuli durmee yalgaj salgah hunee medreh bolson .Mongolchuudig ard olnig bagal doromjilj toglolt hoshinjijgee tavih tavilt ni duusah tsag ni irsen shu de.Mongolchuudard tumen mini songoltoo lmedleg oyun uhaandaa sain tungaan bodoj songoltoo zuv hiigeerei.Bidnii amidral ireh 4 jild yamar baih ni ta bidnii songoltoos ih zuil shaltgaalna Mongolchuuddaa eruul enh taivan amgalansaihan elbeg delbeg amidrahig belegdie.
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
    • Ардчилалын ач буныг хэт их хүртэгсэд өнөөдөр ардчилаа нулимаж соц нийгэмээ сангалзаад эхэллээ дээ МАН-ын хөлсний бичээчдэд хойтох урдахаа санадаг ухаан байдаг болуу...ха.ха
      2020 оны 05 сарын 19
  • зочин (202.9.46.32)
    горьд тэгэж байж ард түмнийхээ хөрөнгө эрдэнэтийг тавьж туугаад яах вэ? алсдаа ард түмэн хувьцаагаар 49 хувиа авна
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.23)
    Тэгээл Эрдэнэ Ер/сайд болоод л Эрдэнэбат ИХ-н дарга болоод л Баасанхуу ХЗ -н сайд болоод л С.Жавхлан болвсролын сайд болоод л айн
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • зочин (192.82.69.101)
    АН-д итгэл хүлээлгээд Эрдэнэтийн 49%-ийг алдсан, Дубайн гэрээгээр Оюу толгойг алдсан, Ерөнхий сайд асан Сайханбилэг нь гадаадад орогноод алга болсон, УБ-ын утаа арилаагүй хэдэн тэрбум төгрөг алга болсон, Чингис, Самурай фонд алга болж, гадаад өр нэмэгдсэн, нүүрсний үнэ унагаж, төмөр замын бүтээн байгуулалт эхлээгүй, хууль шүүх завхарсан гээд бөөн паян. 45 суудал өгөөд үр дүнг харахгүй гэдэгт бат итгэж байна.Баахан өр зээлтэй Засаг авсанаа эхлээд тоочно. Тэгээд 4 жил завхарна даа. Эрдэнэтийн 49%-ийг хувьдаа авна, том хэргүүд замхарна, иймл үр дүн гарна.
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Иргэн (66.181.161.23)
    Сонгочих дэвшигч даанч алга даа.За яах вэ Тэмуужин
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.25.60)
    ЭЛБЭГДОРЖ ШИГ УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БОЛГОХ ГЭЖ ҮҮ, ДОРЛИГЖАВ ШИГ МАШИНЫ ЦУГЛУУЛГАТАЙ БОЛГОХ ГЭЖ ҮҮ, ЭРДЭНЭ ШИГ БАЙШИНГИЙН ЦУГЛУУЛГАТАЙ БОЛГОХ ГЭЖ ҮҮ, ОДОО БОЛ ҮГҮЙ, МАН АН АЛЬ НЬ Ч ҮГҮЙ, ХАРИН ХАХУУЛИЙН МӨНГИЙГ ЧИНЬ АВААД ТА НАР АРД ТҮМНИЙГ ХУЛХИДСАН ШИГ ХУЛХИДНАА Л ГЭЖ БОДОЖ БАЙГАА ШҮҮ. АРД ТҮМЭН МИНЬ МӨНГӨ ӨГВӨЛ АВЧИХ ТЭГЭЭД Л МУРЬЧИХ.....
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Иргэн (139.5.219.219)
    Итгэл хүлээлгэж гэнэ үү??? Гэмт хэрэгт шалгагдаж байгаа, шүүх хурлаа хүлээж байгаа луйварчидад тэгээд итгээд саналаа өгөх хэрэг үү???
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • зочин (203.91.116.118)
    АН-ын эрүүгийнхэнд 1 ч суудал өгч болохгүй,,,АН-ыг дахин сонгож улс орон, эдийн засагаа сүйрүүлэх амьтан байхгүй байх ооо,,,
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.100.210)
    shaaltuuruud shaasaar ard bid itgej xulxiduulj duusaxgui yumdaa
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • zochin (202.170.68.38)
    AN g unemlehui olon neg udaa bolgoj uzmeer bna
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (172.58.141.51)
    An 1ch hun alga
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.46.104)
    ЗААААА ЁСТОЙ ХУЦ ХУЦ МУУ ПИЗДА МИНЬ ТА НАРЫН УЛСАА САМАРЧ АРДАА АЛАГЧИЛЖ АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛЬ ХУЛГАЙ БУЛХАЙ ХИЙСЭН ЧИНЬ БАГАДААГҮЙ ШҮҮ ? МУУ НОХОДЫГ НЭГ БИШ АРАВ АЛСАНЧ БАГАДАНА. ЁСТОЙ ГОРЬДВОО . АРДЧИЛСАН УЛС ГЭЖ АЮУЛГҮЙ БАЙДАЛ НЬ БҮХ ТАЛААРАА АЛДАГДСАН АМЬТАЙ ГОЛТОЙ ТӨДИЙ УЛСЫГ ХЭЛДИЙМУУ? ОДОО МОНГОЛ УЛС ӨР ШИРЭНДЭЭ БАРИГДСАН ЭДИЙН ЗАСГИЙН ЯМАРЧ ЧАДАМЖГҮЙ ДӨНГӨЖ АМЬТАЙ ТӨДИЙ Л УЛС БАЙГАА БИЗ ДЭЭ
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (31.13.191.202)
    Хэдэн суудал өгч болно.Гэхэдээ Засаг барих эрх өгч болохгүй хүмүүс.Засгийн эрх аваад л сүйрүүлж байсан. Хамтарч байгаад сонгууль болонгуут хаяж байсан,мартаагүй шүү. Бүр 2016 онд яалаа.
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Irgen (103.26.194.145)
    Ene yasan duraaraa nuhur ve.45 suudal bas avah sanaatai aaan
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • зочин (202.179.21.221)
    Энэ удаа АН-д итгэж болохгүй хэрэв АН засаг барьсан нөхцөлд Монгол Улс сүйрэх болно
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.107.117)
    ардчилал гэж хуцаж байгаа гөлөгнүүдийг шууд цааш харуул..
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.107.117)
    АН бараг нэг ч суудал авахгүй дээ навс ялагдана даа мөрийцсөн ч болно..
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.39)
    Түрүүчийн удаа засаг бариад эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн АН одоо гарвал 20 жил сэхэхгүй болтол нураана. Бурхан өршөөж ийм юм холуур өнгөрөх болтугай.
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.39)
    Түрүүчийн удаа засаг бариад эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн АН одоо гарвал 20 жил сэхэхгүй болтол нураана. Бурхан өршөөж ийм юм холуур өнгөрөх болтугай.
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (203.91.115.56)
    10 дотор л байхдоо бодит амьдрал, нийгмийн бодол, сэтгэлзүйгээс хол тасарчдээ
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • иргэн (106.180.3.105)
    Гуйгаад л 45 суудал авчдаг болжээ, ха ха.
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Дэслэгч Баасанхүүд (103.229.121.158)
    Н.Энхбаяр ядарч явахад нь өмгөөлж явсан гэдэг утгаар нь ёстой хүн чанар гаргаж Баасанхүү гэх энэ муу "НУСАН БУУ, ЧАЦГАН ЧАВХ" - ыг УИХ-д 2 удаа суулгалаа. Гэтэл энэ нөхрийн байж байгаа царайг хар даа. УЕПрокурорт хандлаа гэнээ. Чам шиг урвагч дүлзэн, авилгач шантаажингуудыг илрүүлэхийн тулд бүхий л арга чарга тагнуул туршуулаа ашиглах шаардлагатай. Энэ бичлэгийг хийсэн хүнийг шагнах хэрэгтэй. Бичлэг гараагүй бол энэ Баасан баримал бараг БААТАР шахуу юм яриад л зогсож байгаа. Батзандан үнэн хэлж байжээ. Хурцын хонины хонхорт явдаг гэж.
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
    • яг үнэн шүү
      2020 оны 05 сарын 19
  • Зочин (49.0.218.212)
    АН-д нэг ч хүн санал өгөхгүй. Мөн МАН-д адилхан нэг ч хүнд суудал өгөхгшй. Горьдцгоо
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Монгол (43.242.242.42)
    АН үсрээд 10-15 суудал авна нэр дэвшсэн хүмүүс дан хулгайч, луйварчид байна.
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • AN bol yostoi hudlaa shuu (202.179.25.170)
    AN-d ugch olon aldsan daa odoo ch mgliin ard hashiraa bailgui dee
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.21.7)
    HEZEE CH UGUIG MEDDEGGUI LALARUU YAAAGAAD GEECH YAGAAD GEVEL DEVSHUULSEN HUMUUSIIN CHINE DUND DENDUU OLON HULGAICH LUIVARCHIN GEMT HEREGTNUUD SHOROND HIIH NAITUGAA TSAAZAAR AVHAAR CH LALARUUD OLNOOROO BAINA HAIRAN ARDCHILLALIIN NER!!!
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
    • би
      Чи муу гөлөг хүн лалраар дууддаг хэн бэ чам арчаагүй амьтадаас болж Монголд ардчилал, хүний эрх, шударга ёс, ёс зүй, хариуцлага гэдэг зүйл байхгүй болчихоод нам гэж намирсан новшнууд нь төрийн албыг үнэлэн зарж, ЖДҮС-н мөнгийг зохион байгууллалтай хуваан авч, концесс хусаж, төрийн байгууллагуудад хүн алж, хүчин хийж хулгай луйврыг шат шатандаа бага гэж гололгүй хийцгээж байгаа нь тэгээд байж болох энгийн асуудал уу
      2020 оны 05 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    6 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    12 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    14 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    21 цаг 3 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    21 цаг 35 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    21 цаг 42 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    21 цаг 58 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    22 цаг 9 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    22 цаг 23 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    22 цаг 33 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК