Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Мандах: Монгол Улс гадаадын иргэдэд амьдрах хамгийн тааламжтай улсын нэг болж байна

2020-5-19
0
ЖИРГЭХ

-Онцгой нөхцөл байдлын үед олон улсад гадаадын иргэн харьяатын байгууллага ямар журмаар хэрхэн ажиллаж байна вэ. Коронавирусаас болж виз олголттой холбоотойгоор ямар нэг өөрчлөлт орж байгаа юу?

-Цар тахлын үед улс орнууд хамгийн эхэнд хүний эрхийг хангах нийтлэг зарчим баримталж байна. Коронавирусын дэгдэлт дэлхий нийтэд цоо шинэ сорилт, өөрчлөлт авчирч байгаа учраас тухайн улс оронд суугаа гадаадын иргэдийн эрхзүйн байдал янз бүр байна.

Бусад улс оронд нэгэнт хорио цээрт орсон гадаадын иргэдийн хувьд эх орон руугаа буцаж чадахгүй тохиолдолд визний хугацааг сунгах асуудлыг харьцангүй уян хатан шийдвэрлэж байна.

Гадаадын иргэдийн оршин суух виз, хөдөлгөөнтэй холбоотой бүх асуудлыг манай байгууллага хуульд заасан тодорхой чиг үүргийн хүрээнд хариуцан ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу бусад улс оронтой харилцан адил зарчмыг баримталж, Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн дагуу зохицуулалт хийж байгаа. Мөн Гадаад харилцааны яамаар дамжуулж улс орнууд монгол иргэдийн визийг ямар нөхцлөөр сунгаж байгаа болон төлбөртэй эсэхийг судалж олон улсын нийтлэг зарчмыг баримталж байна. Визийн шаардлагаас чөлөөлөх олон улсын гэрээ байдаг. Тухайлбал, БНСУ-ын хувьд богино хугацааны 90 хүртэл хоногийн визтэй иргэдийг боломжит хугацаагаар үнэ төлбөргүй визийн хугацааг сунгаж байна.

Манай улс ч мөн адил үүний дагуу явж байгаа. Монгол Улсад байнгын оршин суудаг гадаадын иргэний визийг тодорхой шаардлагын дагуу сунгаж байгаа бол түр хугацаагаар буюу 90 хүртэл хоногоор ирээд буцах гэж байгаа гадаадын иргэдийн визийн хугацааг хорио цээрийн дэглэмийн хязгаарлалттай уялдуулан сунгаж байна.

Гадаадын иргэдийн хувьд цар тахлын үед виз сунгуулахгүй байж болно гэдэг ойлголт байхгүй. Ямар нэг асуудал үүслээ гэхэд бүртгэл мэдээллийг нь ашиглах, тухайн иргэнд туслах шаардлага гарна. Тиймээс Гадаадын иргэн харьяатын газарт хандаж заавал бүртгүүлж, визээ сунгуулах шаардлагатай.

-Солонгосоос бусад улсын иргэдийн визийг төлбөртэй сунгаж байгаа гэсэн үг үү?

-Тийм. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар виз сунгалтын төлбөрийг зохицуулсан байдаг. Нэгэнт хуулиар тогтоосон Засгийн газар хооорондын гэрээгээр төлбөрөөс чөлөөлөөгүй бол төлбөр авна. Мөн олон улсын агаарын шуудан үйлчилгээ тодорхой хугацаагаар хаагдсанаас үүдэлтэй гадаад паспортын хүчинтэй хугацааны асуудал хөндөгдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан аль ч улс орон иргэдэд паспортын хүчинтэй хугацаагаар түр оршин суух зөвшөөрлийг нь өгч байна.

-Монгол Улсад ажиллаж амьдардаг гадаадын цөөнгүй иргэн тусгай үүргийн онгоцоор нутаг буцсан. Одоогоор хэдэн улсын хэчнээн иргэн Монголд оршин сууж байна вэ. Виз, оршин суух эрх хэтэрсэн, хууль бусаар оршин сууж байгаа иргэдэд ямар зохицуулалт хийж байгаа вэ?

-Монголд оршин суух зөвшөөрөлтэй 121 улсын 19000 гаруй гадаадын иргэн бий. Үүний дийлэнхи буюу 2933 нь оюутан, 437 нь Монгол Улсад түр ирэгч гадаадын иргэн байна. Мөн Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын харьяат хүүхэд бүртгэлээрээ гадаад гэж явдаг ч энэ цаг үед дийлэнх нь Монголд оршин сууж байна. Үүнтэй холбогдуулан нэг зүйлийг тодотгож хэлбэл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гэж заасан байдаг. Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь нь 100592 гэж тооцвол нэг улсын иргэн 33651 хүртэл байх боломжтой гэж үздэг. Энэ хувь хэмжээгээр үзвэл БНХАУ-ын иргэн 7800 орчим буюу 0.056 хувь байгаа.

Чартер нислэгээр буцах хүсэлтэй гадаадын иргэд бол чөлөөтэй. Нөгөө талаас Монголд хууль бусаар амьдарч байсан хүмүүсийг албадан гаргах, торгох ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна. Ял эдэлж байгаа хүмүүстэй холбоотой зохицуулалт одоогоор байхгүй. Харин яд эдлээд дууссаны дараа, хууль бусаар оршин сууж байгаа бол тухайн улсын Элчин сайдын яамтай нь холбогдоод нутаг буцааж байна. Аль ч улс орны байр суурь ийм л байна. Манай улс 2020 он гарснаас хойш 110 орчим гадны иргэнийг албадан гаргасан. -Хичээл сургуулиасаа шалтгаалаад нутаг буцаж чадаагүй оюут­нуудын визийг сунгах уу?

-Оюутнуудын ор­шин суух зөвшөөрөл долдугаар сард дуусдаг учраас сунгах эсэх нь цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж тухайн үедээ тодорхой зохицуулалт хийгдэх байх. Өнөөдрийн байдлаар бол хуулийн дагуу амьдарч байгаа гадны иргэдийг ямар нэг байдлаар Монголоос гар гэсэн шаардлага тавиагүй. Сайн дурын үндсэн дээр чартер нислэгээр буцах эрх нь нээлттэй.

-Гадны улсад байгаа иргэдийн ажил зогсч, оюутнуудыг байрнаасаа гарах шаардлага тавьж байна. Үүнтэй адил манай улсад байгаа гадны иргэд ажилгүй болох, эрүүл мэндийн тусламж авч чадахгүй байх, оюутнууд сургуулийнхаа байрнаасаа гарах зэргээр хүндрэлтэй нөхцөл байсан үүсч байна уу. Үүн дээр танай байгууллага хэрхэн анхаарч байна вэ?

-Олон улсад бол Монголд байгаа гадаадын иргэд хамгийн таатай нөхцөлд тайван амьдарч байгааг онцолж байна. Гадаадын иргэд ямар нэг байдлаар эрсдэлд орсон, эрх зөрчигдсөн, тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа талаарх гомдол мэдээлэл энгийн үеэс харьцангуй багассан. Мөн гадагшаа чартер нислэгээр явж байгаа иргэдийн 80-90 хувь нь монголчууд байгаа нь Монголд амьдарч байгаа гадаадын иргэд нутаг буцах сонирхолгүйг харуулж байна.

Эх орон нь чөлөөтэй байсан ч явахгүй байгаа нь Монгол тайван, хүний эрх хангагдсан байгаагаас гадна үндэстний зан заншил, уужуу ухаантай холбоотой байх. Мөн Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэр шуурхай гарч, авч байгаа арга хэмжээ нь олон улсад нэр хүндтэй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс гадаадын иргэдэд амьдрах хамгийн тааламжтай улсын нэг болж байна.

-Коронавирус агаарын тээвэр, аялал жуулчлал гээд бүхий л салбарт огцом нөлөөлж байна. Харьяатын байгууллагад ямар өөрчлөлт авчирч байна вэ?

-Цаг хугацааны хувьд гадаадын иргэдийн хөдөлгөөн харьцангуй бага үед коронавирус гарсан. Урд хөршид Цагаан сар таарснаас үүдэлтэй тэндээ очиж гацсан иргэд ч цөөнгүй бий. Ажиллах хүчний хувьд ч сүүлийн жилүүдэд эрс багассан. Одоо бол дипломат шугам, олон улсын ачаа тээвэр хилээр хязгаарлалтгүй нэвтэрч байна. Мөн Европоос хүнс зөөж байгаа олон улсын ангилалтай жолооч нар хэвийн явж байгаа.

Эрсдэлтэй хэдий ч манай байгууллагаар өдөрт 80-100 хүн тогтмол үйлчлүүлж байгаагийн ихэнх нь гадаадын иргэд визтэй холбоотой үйлчилгээ авч байна. Манай байгууллага зарим төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлж байгаа хэлий ч гадаадын иргэд цахим үйлчилгээ авахаас илүүтэйгээр биечлэн ирж үйлчилгээ авах сонирхолтой байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
Улаанбаатарт 25 градус дулаан байна
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (192.82.64.217)
    end tendgvi nuutsaar amidarch bga hujaa nar ih bna sh dee tedniig gargaach sonsgolongiin ter havid bna lee bvr neg mongol hun shig yridag bolson bna lee
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    6 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    12 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    14 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    21 цаг 3 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    21 цаг 35 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    21 цаг 42 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    21 цаг 58 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    22 цаг 9 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    22 цаг 23 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    22 цаг 33 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК