зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн "татаасаар" Дээд шүүхийн Ерөнхий шүүгч болсон Х.Батсүрэн яагаад чөлөөлөгдсөн бэ?

2020-5-21
0
ЖИРГЭХ

Шүүхийн салбарт шинэчлэл хийнэ гэж уриалж лоозондсон хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга. Тиймдээ ч нэр бүхий 17 шүүгчийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлж Салхитийн мөнгөний ордын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Эдгээрээс нэр бүхий шүүгчийн хэрэг шүүхэд шилжиж, гэм буруугийн шүүх хурал үргэлжилж байгаа бол зарим нь бүрэн эрхээ сэргээлгээд буй.

Шүүгч нар авлига авсан гэх хэрэг нийгмийн ийн залхааж байхтай зэрэгцэн одоогоос ганцхан жилийн өмнө тамгаа хүлээж авч байсан Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Энэ дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, түүнийг чөлөөлсөн ч яг ямар шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөв гэдэг нууц хэвээр үлдлээ.

Х.Батсүрэн шүүгчийн хувьд Ерөнхий шүүгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ч шүүгчийн ажлаа цааш үргэлжлүүлнэ гэх. Тэгвэл түүний оронд хэн очих бэ?.

Одоогоос жилийн өмнө Дээд шүүхийн Ерөнхиий шүүгч асан, муугаар хэлбэл, хонгилын шүүгч гэж цоллуулах болсон Ц.Зориг үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байлаа. Өөрийн хүсэлтээр шүү. Түүний хувьд 2010 оноос хойш Дээд шүүхийг толгойлж ирсэн. Энэ утгаараа тус шүүхэд нэг хүний эрх мэдэл ноёлосон байсан гэж болно. Тиймдээ ч нэр бүхий шүүгч нар нь Салхитын мөнгөний ордоос эхлээд хэд хэдэн удаагийн хээл хахуулийн хэрэгт холбогдож, дуулиан тарьж байв.

Ингээд Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр гэх нэрийн дор Х.Баттулга Ерөнхийлөгч замаасаа зайлуулсан.

Үүний дараа Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, олонхийн саналаар шүүгч Д.Ганзориг Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид дэмжигдсэн юм. Д.Ганзориг нь 1976 онд төрсөн, МУИС-ийн Хууль зүйн сургууль төгсөн, шүүгчийн туслахаар таван жил ажиллаж байгаад Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч болсон нэгэн. Тус шүүхэд шүүгчээр есөн жил ажиллаж, хууль журмын дагуу Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчээр томилогдон зургаан жил ажилласан хүн юм. Энэ утгаараа залуу үеийн хүчтэй төлөөлөл болсон нэр цэвэр шүүгч байв.

Гэвч шүүгч нарын эл сонголт Ерөнхийлөгч Х.Баттулгад огтхон ч таалагдаагүй. Тиймдээ ч зарлиг гаргахаас татгалзаж, дахин санал хураалт явуулсан. Ингээд Х.Батсүрэн шүүгч олонхийн санал авсан. Энэ нэр Ерөнхийлөгчид таалагдсан учир дор нь зарлиг гаргаж, түүнд тамга тэмдгийг нь хүлээлгэж өгсөн нь багагүй хардлага дагуулсан.

Ингээд нэг жилийн хугацаа өнгөрч. Энэ хугацаанд Дээд шүүхийн гараар дуулиан дагуулсан цөөнгүй орж, гарсан.

Үүний нэг нь Б.Хурц нарт холбогдох хэрэг. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж, гэм буруугийн шүүх хурал эхэлсэн ч эцэстээ хэргийг прокурорт шилжүүлсэн. Харин хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж гомдол гаргасныг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авсан юм. Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаах шийдвэр гаргаад байсан юм.

Тэгвэл эрүүдэн шүүсэн хэргээр яллагдагчаар татагдсан Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, Б.Хурцын хадам дүү, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нар өмгөөлөгчдөөрөө дамжуулан Улсын Дээд шүүхэд хандсан байдаг. Гэвч Дээд шүүхийн шийдвэрийн дагуу хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцэхээр болсон.

Зарим эх сурвалжуудын хэлж буйгаар эл хэргийг буцаасан нь зарим улстөрчдөд таалагдаагүй байх талтай гэж буй юм.

Тиймдээ ч Ерөнхий шүүгч Х.Батсүрэнд шахалт үзүүлсэн байж болзошгүй гэх мэдээлэл бий.

Юутай ч, Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаанд ийнхүү Дээд шүүхийн хоёр ч Ерөнхий шүүгч өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Одоо тус шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаа зарлаж нэр дэвшигчдийг тодруулж санал хураалт явуулах ёстой. Эндээс хэн нэр дэвшиж, хэн хамгийн өндөр санал авах бол гэдэг их сонирхолтой асуудал өрнөнө.

Учир нь Улсын дээд шүүхийн гурван шүүгчийн бүрэн эрхийг Ерөнхийлөгч Х.Баттулга түдгэлзүүлсэн. Тэднийг Салхитын мөнгөний ордтой холбогдох хэргээр гэм буруугийн шүүх хурал зарлаж, шүүх хурал ид үргэлжилж буй.

Өөрөөр хэлбэл, Дээд шүүх нийт 25 шүүгчийн бүрэлдэхүүнтэй байхаас одоогоор 19 шүүгчийн бүрэлдэхүүнтэй өдөр тутмын ажлаа үргэлжлүүлж байна. Харин хоёр шүүгчийн сул орон тоог Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарлаж, шалгалтаа авсан. Тун удахгүй хариуг гаргаж, нэрсийг Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлах ёстой.

Тэрбээр нэрсийг таалан болгоовол Дээд шүүхийн шүүгч нарын бүрэлдэхүүн бүрдэх тал руу орно. Гэхдээ энэ процессийг хүлээх үү, эсвэл наана нь Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг тодруулах уу гэдэг одоогоор тодорхойгүй.

Гэвч нэг зүйл тодорхой. Энэ нь Д.Ганзориг шүүгч дахин нэрээ дэвшүүлэхгүй байх. Учир нь өмнө нь нэг удаа олонхийн санал авч, түүнийг нэрийг Ерөнхийлөгчид уламжилсан ч зарлиг гаргахаас Х.Баттулга Ерөнхийлөгч эрс татгалзсан. Тиймдээ ч дараагийн нэр дэвшигч буй Х.Батсүрэнг маш хурдан хугацаанд тодруулж, батламжилж байв. Энэ утгаараа Дээд шүүхээс ялангуяа цаг үе ороо бусгаа ийм үед нэрээ дэвшүүлээд өрсөлдөх зоригтой шүүгч гарч ирэх нь юу л бол.

Харин "нийгмийн захиалга" нэрээр халхавчилсан Ерөнхийлөгчийн томилгооны хүн нэр дэвшиж гарч ирэхийг үгүйсгэхгүй. Яг ийм тохироо хэдийнэ өрнөөд эхэлсэн гэдгийг ч учир мэдэх хүмүүс хэлэх боллоо. 

Г.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
ТНБД Т.Жамбалцэрэн Хэнтий аймгийн ургацын төлөв, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (202.9.40.113)
    Үгэнд ордоггүй бол өөрчлөөд л хаяна ккк
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Ч Пүрэврагчаа (66.181.161.126)
    Шүүхийн сонгууль явуулж сонгож байх хэрэгтэй
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.185.70)
    Гар хөлийнхөө үзүүрээр хөдөлгөх биш гайгүй сайн хүнээр шүүгч томилооч.Манай өндөрлөгүүд улс төрчид энэ үзэл бодлоос хэзээ салнаа.Хүн ардыг ч та нар л ийм болгосон.Өнөөдөр улс орноо гэсэн түшээд л хэрэгтэй байна.Бүгд л хар амиа хоохойлсон юмнууд байх юм.
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Сайхан тоглох юм даа. Ямар ч итгэл найдвар алга энэ төр засагт. (66.181.185.70)
    Зочин
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (122.201.21.7)
    SHUDARGA ZORIGTOPI MEDLEGTEI HUN TOMILJ HULGAICH LUIVARCHDIIG HUU TSEVERLEH HEREGTEI
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Batlaga (202.55.188.92)
    Za tegeed ugaasaa ene yerunhiilugch Ed nar chin zugeer manius deer shatar toglood l bj bdag yum bish uu. Huulia uursduu zurchuud l unen ulgeriin garuud. Odoo tegeed ter hongiliin shuugchidee chuluuluuchdee. Ug ni chaddag l yum bn shdee.
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (75.86.79.22)
    Эрдэнэтийн 49% ийг луйвардхад оролцоод байгаа шүүгч нараа цэвэрлэх болоогүй юу Ерөнхийлөгч өө. Хэл ам татлаад байгаа авилгач шүүгч нараа цэвэрэлчихвэл таныг шудрага талда юм гэж иргэд хүндлэх байхдаа 2020 оны 05 сарын 21 | Хариулах
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.48)
    Дээд шүүхээс нэгэнт нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч татгалзаж буцаах ёсгүй! Үндсэн хуулийн логикоор бол!! Гэтэл Багабанди татгалзаж буцаадаг хууль бус жишгийг анх тогтоосон!!! Дэмбэрэлцэрэнг Дээд шүүх нь сонгоод ирүүлэхэд буцааж байсан юм! Түүнээс хойш ийм бусармаг жишиг тогтчоод байгаа юм! Тэр байтугай сүүлдээ бүр нүд дасаад хуулинд заалт оруулчихсан байгаа юм шүү!!! Буруу юмыг олон давтахаар үнэн болж хувирдаг жишээ энэ!!!!
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • Лол (66.181.182.33)
    Анх томилохдоо он саргүй өргөдлийг нь бичүүлж авдаг гэсэн тэгээл дургүй хүрвэл тэр өргөдлийг нь гаргаж ирээд бараг өөрөөч мэдээгүй байхад чөлөөлдөг гэсээн монгол өнгөрсөн юм билээ
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (172.58.23.148)
    “өөрийн хүсэлт”=“дарамт шахалт”
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.179.41)
    Батлага зөв. Шүүх хог болсон
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (192.82.76.224)
    дээд шүүхийн шүүгчийг томилох шалгуур байдаг биз дээ хэн дуртай нь хийхгүй байхаа
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • Иргэн (59.153.112.236)
    Ерөнхийлөгч иргэдийн санаа бодлыг сайн мэдрэх ёстой. Өөрийн санаагаараа түрүү бариад байвал аливаа асуудал хүчгүйдэлд хүрэх магадлалтай.
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Эрдэнэтийн 49% ийг луйвардхад оролцоод байгаа шүүгч нараа цэвэрлэх болоогүй юу Ерөнхийлөгч өө. Хэл ам татлаад байгаа авилгач шүүгч нараа цэвэрэлчихвэл таныг шудрага талда юм гэж иргэд хүндлэх байхдаа
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    22 цаг 17 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    Уржигдар 18 цаг 07 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 18 цаг 03 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    Уржигдар 16 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Уржигдар 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Уржигдар 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Уржигдар 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Уржигдар 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Уржигдар 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Уржигдар 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Уржигдар 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Уржигдар 09 цаг 33 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК