зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дээд шүүхийнхэн Ерөнхийлөгчөө даапаалж Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг дахин горилогч болгов

2020-5-23
0
ЖИРГЭХ

Үндсэн хуульд “Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос Ерөнхийлөгч томилно” гэж заасан. Энэ заалтаас харахад Шүүх засаглал, эрх мэдэл нь бие даасан бөгөөд МУ-ын Ерөнхийлөгчөөс хамаарал бага, харин УДШ-ийн гишүүд өөрсдөөсөө хэнийг Ерөнхий шүүгчийн албан тушаалд горилогч болгон Төрийн тэргүүнд санал болгох тал дээр маш давуу байдалтай болох нь шууд мэдрэгддэг.

УДШ-ийн гишүүн шүүгч нар Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 2017 онд сонгогдсоноос хойш түүнийг даапаалахдаа “Ерөнхий шүүгч”-ийн албан  тушаалыг хөзөр болгож байгаа. Х.Баттулгыг Төрийн тэргүүн болоход Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр өмнөх Ерөнхийлөгчийн томилсон Ц.Зориг ажиллаж байв. Ц.Зориг шүүгчийн, хувь хүний халдашгүй нууц гэгддэг эрүүл мэндийн талаарх мэдээ, мэдээлэл өдөр тутмын сонины “сонирхуулахад” булан, шар хэвлэл, нийгмийн цахим сүлжээгээр өдөр алгасахгүй цацагдсан. Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтан хэн нэг нь түүний ажлын байранд эсвэл гэрт нь очиж даралтыг хэмжиж, халууныг үзээгүй нь лавтай. Ц.Зориг шүүгчийн эрүүл мэнд нь Ерөнхий шүүгчийн ажил хийх чадваргүй түвшинд хүрсэн мэдээ, мэдээллийн “гарал үүслийн гэрчилгээ” нь  Ерөнхийлөгчтэй огт холбоогүй нь ойлгомжтой асуудал.

Мэргэжил нэгт нөхдийнхөө зорилтот бүлгийнхний “хуршсан” мэдээллийн дарамтад орсон Ц.Зориг аргагүйн эрхэнд Ерөнхий шүүгчид өөрийгөө нэр дэвшүүлэх эрхтэй УДШ-ийн гишүүн бусад шүүгчид “хүрд эргүүлэх боломж” олгон албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө бичлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга түүний хүсэлтийг хүлээн авч 2019 оны гуравдугаар сарын 28-нд УДШ-ийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөв.

Үүнээс сар гаруй хугацааны дараа УДШ-ийн гишүүн шүүгч нар зөвлөгөөн хийж Ерөнхий шүүгчийн горилогчоор Д.Ганзориг гэдэг шүүгчийг сонгож Х.Баттулга Ерөнхийлөгчид санал болгосон байдаг. Гэвч горилогчийн алба, амины нэр хүндийн нууцлалын зэрэглэлтэй алдаа дутагдлаас үүдэж Төрийн тэргүүн хүлээж авахаас татгалзжээ. Удалгүй УДШ-ийн гишүүн шүүгч нарын зөвлөгөөн дахин болж Ерөнхий шүүгчийн горилогчид нэр дэвшсэн Х.Батсүрэн олонхын санал авсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УДШ-ийн гишүүн шүүгч нарын сонголтыг оновчтой гэж итгэж хүлээн авснаар Х.Батсүрэнг 2019.V.9-нд УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилох зарлиг буулгасан юм.

Харамсалтай нь, УДШ-ийн гишүүн шүүгч нараас санал болгож томилуулсан Х.Батсүрэн нь Ерөнхий шүүгчийн алба хаших түвшний хуульч, бэлтгэгдсэн боловсон хүчин биш байсан нь нэг жилийн хугацаанд удаа дараа ил тод болж, олны гайхашралыг төрүүлсэн юм. Анхлан Ерөнхий шүүгч хийж чадна гэж өөртөө итгэл төгс явсан Х.Батсүрэн эцэстээ Ерөнхий шүүгчийн албанд одоогоор тохирохгүй юм байна гэсэн итгэл үнэмшилд хүрч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлийг Ерөнхийлөгч Х.Баттулгад 2020.V.20-нд гаргасан. Түүний хүсэлтийг ёсоор болгож Еөрнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн. Ийнхүү Х.Батсүрэнгийн жаазтай хөрөг зураг УДШ-ийн байрны дотор хананд, ерөнхий шүүгч нарынхыг ажилласан дарааллаар нь байрлуулдаг уламжлалын дагуу хадагдах болов. Хөрөг зургийн доод ирмэгт “2019.V.9 – 2020.V.20” гэж бичигдэх болно.

УДШ-ийн гишүүн шүүгч, Ерөнхийлөгч нарын хоорондох Үндсэн хуулиар хамгаалагдсан ажил үүргийн хуваарь буюу Ерөнхий шүүгчид горилогчийг нэр дэвшүүлэх, түүнчлэн Төрийн тэргүүн Ерөнхий шүүгчийг томилох, чөлөөлөх эрх, үүрэг нь ардчилсан Монгол Улсад Шүүх засаглалыг хараат бус байлгахад чиглэсэн үндэсний эрх ашигт суурилсан гэдгийг бид сайтар мэднэ.

Гэтэл УДШ-ийн гишүүн шүүгч нар өнөөдөр Ерөнхий шүүгчид горилогчийн нэрийг тодруулах зөвлөгөөн хийж өөрийгөө нэр дэвшүүлсэн Д.Ганзориг шүүгчийг олонх нь дэмжлээ. Бүтэн жилийн өмнө Ерөнхий шүүгчид горилогчоор нэр дэвшээд Ерөнхийлөгч Х.Баттулгаас татгалзсан хариу авч байсан Д.Ганзоригийг УДШ-ийн гишүүн шүүгч нар дахин горилогч болгон санал гаргасан нь, юун шүүх засаглал, эрх мэдлийг хараат бус байлгах үзэл санаа, зүгээр л Төрийн тэргүүнээ даапаалсан алхам болж хувирав.

 Бямбын ЕРЭНТЭЙ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
ТНБД Т.Жамбалцэрэн Хэнтий аймгийн ургацын төлөв, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Зочин (119.196.49.101)
    shuugchid mini yos zuitei l bh heregtei. naad baliar har ymchini gants jiliin daraa shorondoo ornoo xo
    2020 оны 05 сарын 25 | Хариулах
  • Ганболд (66.181.161.123)
    Дээд шүүхиин гишүүдиииг сольж байж Ерөнхий шүүгчииг нэрдэвшүүльё
    2020 оны 05 сарын 24 | Хариулах
  • manan mapiin shiugch nariig soliii (202.126.89.40)
    zochin
    2020 оны 05 сарын 24 | Хариулах
  • zochin (5.181.233.182)
    Yu n buruu, bolohgui baigaa yum.
    2020 оны 05 сарын 24 | Хариулах
  • зочин (202.21.109.47)
    Ганзориг шударга шүүгч. Энэ хүнийг дэмжиж байна. Залуу хүн нэр цэвэр . хэлэх гэсэн үгээ хэнээс ч айхгүй хэлдэг гэсэн.Дэмжиж байна.
    2020 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (43.242.243.131)
    Баттулгыг ёстой утгаар нь доош нь хийж бна даа
    2020 оны 05 сарын 24 | Хариулах
  • Grl (66.181.178.228)
    Shuuh haraat bus ajillaj chadahgui bol ymar shuugch uldeh n oilgomjtoi ...huni gar hul bolj yvnaa s urgudlu ugsun n zuv
    2020 оны 05 сарын 24 | Хариулах
  • yg unendee Ganzorig shuugc shig medlegtei shudarga helio gehdee hend c helcihdeg zorigtoi iim shuugc l erunhii shuugc boloh heregtei. Battulgad hurt ni no bgad dewshuulehgui bna u sonin l bna. Bi bol hiliin l huuli hun (202.9.40.53)
    mgl hun 2020
    2020 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.185.191)
    Өөрөө болно гнж томилчихоод шүүгчийн бие даасан хараат бус байдалд нөлөөлөөд өөрөө өргөдлөө өгөхгүй бол чинь ҮАБЗ-өөр оруулна шүү гэж дарамталхаар хүн яаж наад месэн дээр чинь тэсэх вэ дээ.
    2020 оны 05 сарын 24 | Хариулах
  • Сүх (202.179.21.240)
    Бүр мэдлэг боловсролгүй чадваргүй гэмт хэрэгтэн байсан гэж ёрөнхийлөгчийг дохуурхаж байгаа юм уу эсвэл гар хөлийн хүүхэлдээ болохгүй эсвэл бүгд л авилгалд нэр холбогдсон болохоор шудрагаар явж болохгүй ДШ зөвлөл байна гэж бодсон юм бол уу Эцэс нь монголд ёрөнхийлөгч нь гэмт хэрэгтэн.ерөнхий сайд нь мөн гэмт хэрэгтэн,туршуул (тапор)авилагчин ЖДҮС хулгайч их хурлын дарга нь муртай тоглоомчин гол гадаад, дотоод. БХ сайд нар нь хар тамхи тээвэрлэгч ,гадны тагнуулч ,хар тамхичин янхан албан тушаалын шахаачин зэвсгийн наймаачин гээд бүх л гэмт хэргийг үйлдэж байсан хүмүүс байхаар энэ улсад шудрага ёс тогтоох боломж алга юм байна та нар бусд сайд гишүүдийг бичээрэй их сонин юм гарна даа .Энэ 30 жил 5 ерөнхийлөгч сайд нарын тухай ном бичээрэй дээ
    2020 оны 05 сарын 24 | Хариулах
  • Нэргүй (202.126.89.184)
    Ерөнхий шүүгчид хоёронтой нэр дэвшинэ гэдэг яаж ч бодсон боломжийн бөгөөд хэн нэгний аманд багтаад байх жижиг гар биш гэдэг нь харагдаад байна?! Увайгүй улс төрчдийн дохио зангааг ажирдаггүй хуулиа барьдаг бас хүнлэг хүн байхад л боллоошдээ?! Ганзориг зүгээр хүн шиг байнаа?!
    2020 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.126.89.184)
    Ерөнхий шүүгчид хоёронтой нэр дэвшинэ гэдэг яаж ч бодсон боломжийн бөгөөд хэн нэгний аманд багтаад байх жижиг гар биш гэдэг нь харагдаад байна?! Увайгүй улс төрчдийн дохио зангааг ажирдаггүй хуулиа барьдаг бас хүнлэг хүн байхад л боллоошдээ?! Ганзориг зүгээр хүн шиг байнаа?!
    2020 оны 05 сарын 24 | Хариулах
  • Иргэн (202.126.89.184)
    Ерөнхий шүүгчид хоёронтой нэр дэвшинэ гэдэг яаж ч бодсон боломжийн бөгөөд хэн нэгний аманд багтаад байх жижиг гар биш гэдэг нь харагдаад байна?! Увайгүй улс төрчдийн дохио зангааг ажирдаггүй хуулиа барьдаг бас хүнлэг хүн байхад л боллоошдээ?! Ганзориг зүгээр хүн шиг байнаа?!
    2020 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (178.128.209.48)
    Ганзориг шүүгч Нэр цэвэр шудрага шүүгч шүү.
    2020 оны 05 сарын 24 | Хариулах
  • Ярвайсан гахай (202.126.89.167)
    Энэ нэг дүрдээ итгэсэн өөрийгөө мундаг шүүгч гэж бодсон манангийн бөгсний алчуурыг дэвшүүлээд байх даа яахав дээ
    2020 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.89.40)
    Төр төмбөгөр ёс ёмбогор шүү дээ... МАНАН замхарнаа ...
    2020 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.107.114)
    шүүхийхэн маф маягаар болохгүй биздээ ...бүгдийг соль..
    2020 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.55.188.81)
    Ер нь бол хамгийн зөв хүн шүү. Залуу хүнээр удирдуулаад үзэхэд алдах зүйл байхгүй. Нэр цэвэр шудрага шүүгч шүү. Баттулга ерөнхийлөгч дэмжихгүй бол харин манангийн талд байна л гэж харагдана даа.
    2020 оны 05 сарын 23 | Хариулах
  • Хуучин цэрэг (103.229.121.91)
    "Ядарсан цагт Пагма ч яахав" гэдэг байх аа. Монголын шүүх ч их л ядарч яваа юм байна л даа. Нэр дэвшигч ч олдохгүй... Ийм болтлоо шүүх дарамтанд орж болохгүй л дээ. Сүнс нь зайлчихсан ШҮҮХ... гэж юу байсан юм.
    2020 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (39.125.13.164)
    Санал нийлэхгүй бна өө бүгдээрээ хэлэлцээд гаргаад ирсэн хүнийг яагаад томилж бдоггүй юм асуудалтай гэвэл тэрийг нийтэд мэдээл хөлсний бичээч гуай шүүх засаглалын нэр хүндийг улс төрийн томилгоогоор тавигдсан хүмүүс унагаж бгаа муу сайн попууд 5 уулаа зэрэгцэж зогсоод хүнийг ялалдаг бсон
    2020 оны 05 сарын 23 | Хариулах
  • зочин (103.212.116.171)
    Ерөнхийлөгч ингүүлж байхдаа таарсан бирд
    2020 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (182.160.32.78)
    Энэ бол доромжлол мөн
    2020 оны 05 сарын 23 | Хариулах
  • Irgen (70.181.127.87)
    Mongol ulsad maani ardchilal neriin dor anarhi bylegleliin erh medliin huivaldsan yavdag bolson baina.tyriin tergyyn onc baidal zarlaj shyyhiin shinechlel yavuulah heregtei
    2020 оны 05 сарын 23 | Хариулах
  • Irgen (70.181.127.87)
    Shyyhed onc baidal togtooh heregtei Shyygchdiin bulhaitai baidal dendyy gehed bagadahaar boljee.erdenetiin hergees tatgalzlaa.yynees uur yaj shyygchiin bulhaig gemjih be.huuli zavhruulagchdiig turiin tumur nyyr yzyylj shiitgeh ne zuv.huuli yarij luivar hiij bolohuu
    2020 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.216.249)
    Энэ Ганзориг,Цогт 2 оос өөр Ерөнхий шүүгч хийчих хүн олдохгүй байгаа юм уу? Заавал эрэгтэй хүнээр яадагийн тэхээс тэхгэж бүүр сайхан дүлий цэрэг гэдэг шиг сайхан эмэгтэй зөрүүд авгай болгочихооч санал оруулах хэрэгтэй
    2020 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.188.186)
    Түрүүнд нэр дэвшээд буцаасан уу? Яалаа. Одоо тэгээд яахав. Лам олдохгүй бол буцахдаа залахаас гэгч болох уу?
    2020 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (203.91.115.51)
    Manai shuux balarch bgaa yum bn. Xxb gartaa xiichihij
    2020 оны 05 сарын 23 | Хариулах
    • Хуульч
      Ундрахыг тавьчихаач. Хахир царайлаад хатуу авгай да
      2020 оны 05 сарын 23
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    18 цаг 0 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    Уржигдар 18 цаг 07 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 18 цаг 03 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    Уржигдар 16 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Уржигдар 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Уржигдар 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Уржигдар 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Уржигдар 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Уржигдар 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Уржигдар 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Уржигдар 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Уржигдар 09 цаг 33 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК