Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эхийн хайраас Эх орны манаа руу

2020-5-24
0
ЖИРГЭХ

Алтай нутгийн өнчин хөх салхи баруунаас зөөлөн үлээж, тал нутгийн минь шороо, хөх хялганы толгойг наран ургах зүг рүү хийсгэн одном. Энэхүү салхи үлээсний учир нь надад нэгэн шинэ ертөнцийг харах цаг ирснийг илтгэсэн дохио байсан юм. Үд хагаслан орноосоо өндийдөг намайг тэр өглөө аймгийн Засаг даргын Тамгын газраас цэргийн зарлан дуудах хуудас ирсэн гэх мэдээ сэрээсэн. Цэргийн амьдрал гэдэг миний төсөөллөөс алс хол хэдий ч би эх орноо хамгаалах болсондоо баяртай байсан. Эр хүн болж, эх орондоо хэрэгтэй болсон тухайгаа гэр бүлийнхэндээ хамгийн түрүүнд дуулгахад тэд ч миний өмнөөс баярласан. Ингээд цэрэгт явах өдрийг тэсэн ядан хүлээв. Цаг нь болоход цэргийн штаб дээр Говь-Алтай аймгийн сумаас ирсэн залуус гурван хоногийн турш комиссоор орж хуваарилагдсан анги руугаа эхнээсээ явцгаав. Хил рүү явах залууст чанга шаардлага тавьдаг юм билээ. Учир нь эх орны хилийг хамгаалах залуус өөрсдийн сэтгэл зүрхээрээ энэ албанд татагдсан байх нь хамгийн чухал. Эх орныхоо дархан хил дээр алба хаана хэмээн зорьсон надад аз таарч Байлдааны гавьяаны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, БНМАУ-ын баатар, Армийн генерал Батын Доржийн нэрэмжит Хилийн 0130 дугаар ангид хуваарилагдаж бөөн баяр болов. Цэргүүд хөдлөх өглөө албандаа мордож буй залуусыг үдэж өгөхөөр Говь-Алтай аймгийн төв талбайд зуу зуун аав ээж, найз нөхөд, үе үеийн ахмад дайчид цугларсан байлаа. Манай нутгийнхан Монгол Улсын баатар Магсарын Жанчиваараа ихэд бахархана. Тэрбээр эх орон, ард түмнээ амар тайван амьдралд хүргэсэн гавьяатай хүмүүн юм. Японы эзлэн түрэмгийлэгчидтэй тулалдах үеэр холбооны шугам тасарч, түүнийг нь амаараа зуун холбоо бариулсан зоригтон билээ. Энэ эрэлхэг баатрын нэрээр нэрийдсэн Алтай  нутгийнхаа төв талбайгаас эх орны дуудлагаар яваа залуус сүүн цацлаар үүдүүлж нүдэндээ баярын нулимстай эх орны торгон хилийн зүг хөдөллөө. Тэдний дунд сургуулийн ширээнээс дөнгөж гарсан эрх танхил хүү, их, дээд сургуулиа төгсөөд амьдралд хөл тавьж буй залуус, эрдэнэт сүргийн бэлчээрт Эрдэнэ засгийн унагаа эвлэгхэн дуулж явсан хөрслөг бор хүү гээд олон аавын үрс яваа. Эхэндээ бүгд дуу муутайхан их борооны дараах бараан үүлс шиг царайлан явсан юм. Гэхдээ бид сайн сайхан руу зорьж яваа тул хэсэг хормын дараа дүнсгэр төрх нүүрнээс арчигдан алга болсон. Холын замыг эвхэх хүүгээ тэртээ алсад дүнхийн харагдах Сутай хайрхан минь алсаас ширтэж, оройдоо үүлэн сүүдэр ташуулан аавын төрхөөр биднийг ширтэх шиг. Сэтгэлд хургах бодлыг хэн нэгэн үргээн 

"Үүрийн таван жингээр сараа саатуулж мөнхөрсөн

Үдшийн бүрий тасартал нараа наадуулж алтарсан..." хэмээн Алтай нутгийнхаа сүлд дууг эхлүүлэхэд бусад нь түрэн дуулах нь тийм гэхийн аргагүй сэтгэл хөдлөлийн туйлд хүргэж байлаа. Ийнхүү бид ард амьдралаас Хил хамгаалах багууллага хэмээх их айлын халуун ам бүлд багтах болов. 

Шөнө орой болсон хойно ангийн байрлалд ирсэн ч гэлээ хилчид биднийг жагсаж хүлээж авсан юм. Энэ нь биднийг ямар хүндтэй албанд ирснийг сануулах шиг болов. Энэ цаг мөчөөс нэг жилийн хугацаанд цэргийн хуаранд амьдрах болсон юм. Өглөөний хоол сэтгэлд дурсагдах цэргийн амьдралын бас нэгэн гайхалтай өнгө байдаг. Тогооч эгч нарын сэтгэлээ шингээж хийсэн хоол, цай биднийг гэрээ санахад хэзээ ч хүргээгүй юм. Анх ирсэн даруйд шинэ цэргүүдэд хөгтэй бас хөгжилтэй асуудал тохиолдоно. Зүгээр номхон зогсох нь хүртэл хэцүү байсныг нуух юун. Гүйж, харайхын тухайд шантрах үе олон тохиолдсон. Өөрийгөө ялж байж бусдыг ялах ухаан буюу зориг тэвчээр шаардсан хилийн алба бидэнд  тэвчээр хатуужил суулгасан. Энэ дашрамд сонирхуулахад сургалтын төвийн нээлтийн үеэр шинэ цэргүүдээ төлөөлж үг хэлэх ховор завшаан тохиосон юм. Зөвхөн цэргийн дарга гардаг хэмээн ойлгож ирсэн хүндэт индэр дээрээс үг хэлнэ гэдэг хариуцлагатай хийгээд нэр хүндийн хэрэг байлаа. 

Жагсаалын талбайд эгнэн жагсах цэрэг эрс, тэргүүндээ төрийн алтан соёмбоо залсан офицер, ахлагч нарыг харахад сүрдмээр басхүү хүндэлмээр. Тэр тусмаа баатарлаг түүхт Хилийн 0130 дугаар ангид бүл нэмж эр хүний эрхэм үүргээ биелүүлж байгаадаа бахархал дүүрэн байна.

Хилийн 0130 дугаар ангийн дэд түрүүч Т.ДӨЛГӨӨН

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    18 цаг 6 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    18 цаг 38 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    18 цаг 45 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    19 цаг 1 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    19 цаг 11 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    19 цаг 25 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    19 цаг 36 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    23 цаг 15 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    23 цаг 45 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    23 цаг 46 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    2026-07-13
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    2026-07-13
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК