зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

+39 хэмийн зээлийн хүү

2020-5-25
0
ЖИРГЭХ

Арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү нь 16.6 хувь байгаа нь Дэлхийн банкны судалгаагаар олон улсад эхний 20-д орох өндөр үзүүлэлт. Харин бусад зээлийн үйлчилгээ үзүүлдэг санхүүгийн байгууллагуудын хүү 30 хувь давсан байна.

Өнгөрсөн оны байдлаар инфляцын түвшин 6.4 хувь байгаа нь дэлхийд 25-д, ажилгүйдлийн түвшин 8.1 хувь, чанаргүй зээл 10.1 хувь байна. Мөн оны эхний улирлын байдлаар нийт зээлдэгчдийн тоо 1.3 саяд хүрсэн байна. Хүнээр тайлбарлавал халуурч, биеийн байдал нь муудсан гэсэн үг. Халуурсан хүний өвчинд хэн буруутай вэ?. Өвдсөн хүн өөрөө юу, халуунтай байгааг илтгэж буй халууны шил үү?


Банк санхүүгийн салбар луу хөрвүүлж яривал зээлийн хүү өндөр байгаа нь зээл олгож буй банкуудын буруу юу? Эсвэл зээлийн хүү тогтоход нөлөөлдөг улс орны эдийн засгийн суурь үзүүлэлтүүд үү? гэдгийг ялгаж ойлгосны дараа шүүмжлэхэд оройтохгүй.

Банкууд харилцагчдаасаа хөрөнгө татан төвлөрүүлээд, хуримтлуулсан хөрөнгөөрөө иргэдэд зээл олгодог. Өөрөөр хэлбэл, хадгаламжийн хүү нь зээлийн хүүг бүрэлдүүлэгч эх үндэс нь. Манай улсын хувьд иргэд мөнгөө хуримтлуулах дадалд хараахан суралцаагүй учраас банканд иргэд болон байгууллагын хэрэгцээнд хүрэлцэхүйц хангалттай хэмжээний хөрөнгө төвлөрдөггүй. Тиймээс олон улсаас хөрөнгө татаж, эх үүсвэрээ нэмэгдүүлэх замаар нийт зээл авахыг хүсэгчдийн эрэлтэд хүрэхээр чармайдаг. Өөрөөр хэлбэл, хадгаламж эзэмшигчдэд хүү төлнө, мөн гаднаас авсан зээлдээ хүү төлнө. Товчхондоо банкууд ч гэсэн өөрсдөө хүү төлдөг зээлдэгч гэсэн үг.

Үүнээс гадна банкнаас гарах зардлын 60-68 хувийг хадгаламжийн хүүнд төлөхөд зарцуулдаг. Иймд, зээлийн хүүг бууруулна гээд хадгаламжийн хүүг багасгавал одоо байгаа хуримтлалыг бүрдүүлж байгаа иргэд хадгаламжаа бусад найдвартай гадаад валютаар хадгалах сонирхолтой болно.

Тэгэхээр хадгаламжийн хүүг өндөр байлгах нь бодлогын хүүг өндөрт барьж үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийг гадагш урсах аюулд орохоос сэргийлдэг.

Монголбанкны бодлогын хүү нь зээлийн хүүг тогтооход чухал нөлөөтэй. Тодруулбал, бодлогын хүү нь төгрөгийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулагч, нийт эрэлтийг удирдахад чиглэсэн хэрэгсэл бөгөөд хадгаламж болон зээлийн хүүг тогтоодог гол суурь хүү билээ.

Мөн манай улсын эдийн засагт өгөх оноо буюу эдийн засгийн өсөлт, бууралт, чанар чансааг илэрхийлдэг гэж ойлгож болно. Энэ мэтээр бүх зүйлс хоорондоо холбоотой бөгөөд зах зээлийн зарчмаараа явдаг учиртай.

Халуурсан шалтгаанаа халууны шилнээс хайдаггүй

Зээлийн хүү нь тухайн улсын суурь эдийн засгийн үзүүлэлтүүдийн “барометр” болдог. Тэгвэл өндөр байгаа нь манай улсын нүүр царайг илэрхийлж байна. Улсын эдийн засаг бүхэлдээ халуурч, тэнхээгүй болж байгааг зээлийн өндөр хүүтэй шууд холбож, банкуудад бурууг тохох нь учир дутагдалтай. Бид халууныг бууруулахын тулд халуурсан шалтгааныг нь олж, тэмцэх шаардлагатай. Халууны шилээ буруутгах бус халуурсан шалтгаанаа ойлгох хэрэгтэй гэсэн үг.

Мөн зээлийн хүү болон банкны салбар олон хүний анхааралд байдгийг далимдуулж зээлийн хүүний асуудлаар популизм хийж, ард түмнээс “оноо” авах гэсэн этгээдүүд олширсоор.  Дийлэнх өрхүүд ямар нэг, эсвэл хэд, хэдэн зээлтэй учир банкууд иргэдтэй хамгийн ойр харилцаж, анхаарлын төвд нь оршдог. Ажил хийж байгаа нь л хамгийн их муулуулдаг гэдгээр чичлэхэд ч хамгийн ойр “бай”. 

Шатахууны үнэ нэмэгдэхэд улс төрчид шатахууны компанийг голчлон буруутгаж, тэдэн лүү иргэдийн анхаарлыг хандуулан буруутныг олж өгсөн “гавьяат” нэр зүүдэг шиг зээлийн хүү өндөр байгаа нь ганц банкуудын л буруу, өөр хэний ч буруу биш болгож харагдуулдаг. Үүнийг товчхондоо популизм гэж нэрлэнэ.

Банкууд боломжит хамгийн бага хүүгээр зээл олгож, олон улсын стандарт бүхий үйлчилгээг үзүүлж байгаа мэтээс харахад дэлхийн стандарттай хөл нийлүүлж, хөгжлийн хувьд манлайлж буй нь банкны салбар байж ирсэн. Өдгөө иргэдийн өдөр тутам хэрэглэж ажлаа хөнгөвчилж буй цахим шийдлүүдийг нэвтрүүлсэн анхдагч нь ч банкууд. Үүнийг өнөөдрийн “fintech” - үүдийн нэвтрэлт хурдан бас амжилттай байгаагаас ажиглаж болох ба банкууд цахим санхүүгийн харилцааг хөгжүүлж, иргэдийг мэдлэгжүүлж ирснийх юм. Гэтэл ганц банкууд зээлийн өндөр хүүнд буруутай мэтээр ойлгуулж, хүүгийн дарамтаар ард түмнийг “шулдаг, хүүлдэг” гэж олон нийтэд сөрөг ойлголтыг түгээж, хувийн улс төрийн тоглолтуудыг хийсээр байна.

Иргэд ч өрхийн орлогоос нь сар бүр хасалт хийж байгаа болохоор зээлийн хүүг бушуухан бууруулах асуудлаар идэвхтэй дуугарч байгаа. Тэр нь ч буруу биш. Гэхдээ иргэдийн анхаарлыг хүчээр чиглүүлдэг ганцхан буруутантай юм шиг харагдуулдаг энэ бүхний цаана олон оролцогч, нөлөөлөгчид бий.

Банкууд ч мөн хүү буулгах ажиллагаанд хамтран орж, хүүг буулгамаар байгаа гэдгээ илэрхийлсээр ирсэн.

Эрх баригчдын зүгээс суурь нөхцөл буюу урт хугацаанд инфляцыг нам доогуур түвшинд тогтвортой байлгаж, инфляцын хүлээлтэд нөлөөлж, зээлийн суурь хүү буурах үндсэн нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай.

Мөн макро эдийн засгийнхаа орчныг сайжруулж, улсынхаа валютын нөөцийг нэмэгдүүлж, өрөө багасгаж, ханшаа тогтвортой байлгах зэрэг асуудлууддаа анхаарах хэрэгтэй. Ядаж л хараа хяналт, ил тод байдал байхгүй, ард түмэнд бодит хүндрэлийг үүсгэж буй өдрийн зээл гэх мэтчилэн далд эдийн засгаа зохицуулах талд анхаарах шаардлагатай.

Гаднын банк ороод ирэнгүүт хүү буурчихна гэж боддог. Тийм биш л дээ. Долларын эх үүсвэр хямд учраас гаднын банк долларын зээлийг хямд өгч чадна.

Одоо ч тийм зээл өгч байгаа. “Bank of China” гэхэд аж ахуйн нэгжүүдэд Хятад, Японы салбаруудаараа дамжуулж зээл өгч яваа. Төгрөгийн зээл өгье гэхээр яриад буй эрсдэлүүдтэй нүүр тулна. Эрсдэл нь өсөөд явчихаар бага хүү тогтооно гэж байхгүй. Цаанаа ам. доллар юм уу, юаниар тооцоотой учраас  ам. доллар, юаниар хүүгээ аваад явах нь тэдэнд эрсдэлгүй. Жишээ нь, гадаадын банк төгрөгөөр, тэр дундаа бүр иргэдэд зээл өгөөд сууна гэж байхгүй л дээ. Өнөөгийн байдлыг харахад Монголд орж ирэх сонирхолтой ганц л банк байгаа. Эдийн засаг сайн байх үед гаднын олон банк орж ирэх сонирхолтой байсан. Гэтэл өнөөдөр байдал өөрчлөгдсөн. Саарал жагсаалтад багтсан улсад ашиг олохоор орж ирэхийг хэн ч хүсэхгүй.

Энэ асуудалд мэргэжлийн үүднээс биш, ул үндэслэлгүй хандаж банкууд руу дайрах тусам бид өөрсдөө улс эх орны хөгжилд хүчтэй нөлөөлөгч гол салбараа, үндэсний банкуудаа устгахад хүрнэ. Банк бол итгэлцэл дээр тогтдог, улс орны хөгжилд хамгийн чухал салбар.

Хэрэв банкны салбар луу дайрсаар байвал сууж буй сандлын хөлөө хөрөөдөхтэй адил зүйл тохиолдоно. Тэд тогтворгүйтвэл нийт эдийн засгийг бүхэлд нь хамарна.

Хадгаламж буурч, зээл олголт багасах зэргээр тэнцвэртэй байдал алдагдаж, иргэд, жижиг бизнес эрхлэгчид банкнаас гадуур өндөр хүүтэй зээлийн эрэлд гарна, хууль бус зээлдүүлэх үйлчилгээ буюу далд эдийн засаг өснө. Энэ нь Та бидний халаасанд жинхэнэ дарамт, аюул нүүрлэнэ гэсэн үг юм. Мөн олон жижиг, дунд бизнесүүд, үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд сөрөг нөлөө үзүүлэх нигууртайг анхаарууштай.

 

Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Сувд

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
“Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
Happy School-20% CASHBACK Бритточууддаа зориулав
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    18 цаг 7 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    Уржигдар 18 цаг 07 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 18 цаг 03 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    Уржигдар 16 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Уржигдар 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Уржигдар 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Уржигдар 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Уржигдар 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Уржигдар 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Уржигдар 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Уржигдар 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Уржигдар 09 цаг 33 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК