Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсад Замын хөдөлгөөний дүрэм батлагдсаны 95 жилийн ой тохиож байна

2020-5-25
0
ЖИРГЭХ

Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрэм 1925 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын 18 дугаар хуралдаанаар баталжээ. Үүнээс хойш 12 удаа шинэчлэн батлагдаж, 5 удаа нэмэлт өөрчлөлт орж, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Замын хөдөлгөөний дүрмийг 27 бүлэг, 224 зүйл, 4 хавсралттайгаар шинэчлэн баталж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлээд 95 жилийн хугацаа өнгөрөөд байна.

Нэгдүгээр зүйл:  Энэхүү дүрэм хэмжээг шүүн тогтоосон учир нь аливаа гал усны хүчээр явдаг юмыг ачих ба  хүнийг зөөх зэргийн тэрэг нааш цааш зөөхөд дор жагсаасан дүрмүүдийг ёсчлон дагаж хойч өдөр хүн малыг дайрах мэтээр хэрэг гарахыг хянуулбаас зохимой.

Хоёрдугаар зүйл: Монголын хязгаар дотор ажил хийж буй тэрэг бүр Аж ахуйн явдлын яам нь шийтгэл үйлдүүлсэн Европын  ба Монголын тоогоор бөгөөд томоор бичсэн зэрэг маяг хэмжээний дугаарыг хоёр хувь авч тэрэгний өмнө хойно хоёр дор ил газар өлгөж явбаас зохимой.

Гуравдугаар зүйл: Арван найман нас эс хүрсэн ба харалган, жич дүлий хүмүүсийг тэрэгний жолоочид хэрэглэж үл болмой.

Дөрөвдүгээр зүйл: Архич хүмүүсийг тэрэгний жолоочид хэрэглэж үл болмой.

Тавдугаар зүйл: Тэрэгний жолооч нь гал усаар хөдлөх машиныг явуулах хэрэглэх сургууль төгссөн үнэмлэх бичигтэй хүмүүс болмой. Үүн дор тайлбарлах нь:

Нэг: Тавдугаар зүйлд дурьдагдсан үнэмлэх бичгийг Аж ахуйн явдлын яамны машин зэрэг хэргийг эрхлэх тусгай хүмүүсээс жолооч болох хүмүүсийг  шалгаж үзсэн чадхуй дор олговоос зохимой.

Хоёр:  Жолооч болохын үнэмлэх бичиг олохыг хүсэгчид өөрийн биеийн зураг хоёр хувийг хүргүүлэхээс гадна татвар янчаан гурвыг тушааваас зохимой.

Гурав: Гадаад улсын албан газраас жолоочийн сургууль төгссөн үнэмлэх бичиг бүхий хүмүүст 5-р зүйлд заасан бичгийг олгохдоо шалгахгүй бөгөөд гагцхүү биеийн дор өвчин эмгэггүй хэмээн доктороос олгосон үнэмлэх бичгийг албаны газар хураан авч тэмдэг болговоос зохитой. Аливаа хөл доголон буюу нэгэн нүд сохор зэргийн биедээ эмгэг бүхий хүмүүс жолооч болмой.

Зургаадугаар зүйл: Аливаа хүмүүн уурын тэргийг явуулж сурахыг  хүсбээс эрх биш мэдэх чадах бөгөөд жолоочийн үнэмлэх бичиг бүхий хүмүүний хамт түүний заавраар сургууль үйлдвээс зохихын гадна хүн малгүй сул газар болмой.

Долдугаар зүйл: Тэрэг бүрт чиглэгэн гэрэл өмнө нь хоёр цагаан хойд талд нь улаан цагаан өнгийн хоёр бөгөөд эдгээрийг наран шингэхээс эхлэн наран гартал хэрэглэвээс зохимой. Өмнөх хоёр цагаан гэрлийг зам харж явахад хэрэглэмой. Улаан гэрлийг хойноос явж буй тэрэгний жолоочид тэмдэг болгомой. Цагаан гэрлээр тэрэгний дугаарыг сайтар гэрэлтүүлж сайн нүдтэй хүнийг 50 алхам газраас  харж танихад бэлтгүүлбэл зохимой.

Наймдугаар зүйл: Тэрэг бүрт дуу гаргаж дохио өгөх бүрээ машин хэрэглэвэл зохино. Сирен хэмээх бүрээний дуу урт бөгөөд чанга учир морь малыг ихэд цочоон айлгах тул түүнийг хэрэглэж үл болно.

Есдүгээр зүйл: Тэрэгний жолооч замаар явахдаа байгаа чинээгээрээ дараа дараагаар дохио өгч гудамж бүхий газар төв голоор явж гэм гаргахгүйг хичээж явахаас гадна учиргүй бүрээг дугаргаж үл болмой.  

Аравдугаар зүйл: Хот ба хэсэг айлын зэрэг хүн мал олонтой газруудад уурын тэргийг нэгэн цагийн дотор 15 миллээс хэтрэхгүйгээр явуулбал зохимой.

Арваннэгдүгээр зүйл: Нарийн ба багахан мухар гудамж, зах зээлийн зэрэг олон хүнтэй газруудад уурын тэргийг нэгэн цагт 5 милээс хэтрүүлэлгүй явуулбал зохимой.

Арванхоёрдугаар зүйл: Олон хүний нааш цааш явж буй гудамж ба зах зээлийн газарт өмнөх явж буй уурын тэргийг хойноос нь хөөн ирж урьд нь орж явах ба мөн өмнөөс явсан тэрэгний хойно ойр наалдан явж үл болмой.

Арвангуравдугаар зүйл: Зай бага гудамжны буланг эргэж тойрон гарахдаа таван миллээс хурдан биш бөгөөд бүрээгээ уртаар дуун гаргаж дохио өгч явахаас гадна эргэж тойрон гарах булангаас холоор зайлсхийн өнгөрвөл зохимой.

Арвандөрөвдүгээр зүйл: Аливаа замд уулзсан морь мал зочин үргэх айх бөгөөд хүн малд аюултай учир зүйл тохиолдох нь магадлашгүй болох бөгөөд жолооч тэргээ даруй зогсоож тэрхүү морь малыг гэмгүй өнгөрүүлэхийг хичээвэл зохимой.

Арвантавдугаар зүйл: Урд урдаасаа ирсэн хоёр уурын тэрэг уулзах тухайд нь жолооч нар харилцан бүрээгээр буюу гараар анхнаасаа хэрэглэж заншсан дохио тэмдэг өгөлцөж замаа заалцаж зөрөлдөн өнгөрүүлбэл зохимой.

Арванзургаадугаар зүйл: Замд уулзсан жин тээгчид ба аливаа аянчин жинч уурын тэрэг лүгээ зөрөлдөн өнгөрөхдөө уурын тэрэгнүүд баруун гараа дагаж явбал зохимой.

Арвандолоодугаар зүйл: Дээрх 16-р зүйлд дурьдсан жин тээгчид ба сүрэг мал адуу лугаа уулзваас жолооч нар тэргээ татаж нэгэн цагийн дотор 10-н миллээс хэтрэхгүй бөгөөд холуур зайлсхийн явуулж тэрхүү мал адгуусыг айлган зовоохгүй аргыг эрвээс зохимой.

Арваннаймдугаар зүйл: Ус голыг гүүр ба уул даваа мэт нарийн бөгөөд аюултай замыг өнгөрөхөд уурын тэрэгний жолооч нар маш хичээж тэрэг дотор суугаа хүмүүс ба урьдаас ирж уулзсан хүн малын амар өнгөрөхийг бодохоос гадна хэрэв тэр мэтийн гүүр ба зам дээр жинчин аянчин ба сүргээр адуу мал уулзваас жолооч нар тэргээ даруй зогсоож гэм төвөггүй өнгөрсөн хойно цааш явбал зохимой.

Арванесдүгээр зүйл: Хэрэв замын гүүр аливаа хүнийг уурын тэргээр дайруулах мэтээр осолдон аюул тохиолдуулбал тэрэгний жолооч нар тэрхүү хүнийг өөрийн тэргэнд суулгаж ойр дөт бүхий эмч эмнэлгийн газар айлд хүргэж эмнэхүй аргалхуйд бэлтгүүлбэл зохино.

Хорьдугаар зүйл: Аливаа уурын тэрэгний жолооч нар хүнгүй хээр газар явахдаа бие биеэ харилцан туслалцваас зохихоос гадна огт явж чадахгүй болсон зэрэг тэрэгний туслалгүй зүгээр орхиж үл болмой.

Хориннэгдүгээр зүйл: Жолооч нар энэхүү дүрмийг дагахгүй зөрчигчид гарвал тэд нарыг эрүүгийн хуулиар шийтгэхээс гадна шүүх таслах газарт  хэргийн онц хүнд ба чухалыг үзэж уурын тэргийг ч албанд хураавал болно. Басхүү жолооч нарын осол омтгойгоос болсон аливаа шийтгэлийг тэрхүү тэрэгний уг эзний этгээдээс хөөн төлүүлбэл зохино.

Монгол улсын 15 дугаар он 5 сарын 22-ны өдөр

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    16 цаг 45 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    17 цаг 17 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    17 цаг 24 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    17 цаг 40 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    17 цаг 50 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    18 цаг 4 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    18 цаг 15 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    21 цаг 54 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    22 цаг 24 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    22 цаг 25 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    2026-07-13
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    2026-07-13
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК