Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Элчин сайд Г.Ганболд бусдын биед халдсан болохыг цагдаагийн байгууллагаас тогтоожээ

2020-5-25
0
ЖИРГЭХ

Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Г.Ганболд өөрөөс нь тусламж хүссэн эмэгтэйг зодож танхайрсан гэх хэрэг одоогоос жил гаруйн өмнө дэгдэж, олны анхаарал татаж байв. Тухайн үед Элчин сайдад зодуулсан эмэгтэйн биеийн байдал муудаж эмнэлэгт хүргэгдсэн гэж хэвлэлүүд мэдээлсэн. 

Хэргийг нэхэн сануулбал, Элчин сайд Г.Ганболдоос тусламж хүссэн эмэгтэйн нөхөр цахим хуудсаар дамжуулж, хоёр сартай охиноо эмчлүүлээд буцах гэтэл аргагүйдсэн. Өөрөө охиноо сахиж үлдээд эхнэрээ Элчин рүү явуултал зодчихлоо гэж мэдэгдсэн юм.

Уг мэдээллийг Элчин сайд Г.Ганболд эрс няцааж “Иргэн Б.Батчулуун, Г.Оюун нар ЭСЯ-нд ирж, “Шинэ Дели хотын “BLK” эмнэлэгт цаашид охиноо эмчлүүлэхгүй, санал болгож байгаа эмчилгээг нь хийлгэхгүй, даруйхан нутаг буцахаар шийдлээ. Энэтхэгт байх визний хугацаа хэтэрсэн, торгуулийн хэмжээ их болоод байгааг хөнгөлүүлж, хилээр гарах зөвшөөрөл олгож тусална уу” гэж хүссэн.

Үүнийг ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга, консулын ажилтан Л.Батсуурьт даалгаснаар асуудал шийдэгдсэн. Б.Батчулуун “BLK” эмнэлэгт төлөх мөнгө байхгүй тул эмнэлгийн төлбөрөөс хөнгөлүүлж өгнө үү” гэж дахин хүссэний дагуу эмнэлэгтэй нь ярьж гурван сая энэтхэг рупи буюу 42,857 ам.долларын төлбөр, визний хугацаа хэтэрсний 300 ам.долларын торгуулийг чөлөөлүүлсэн. Миний зүгээс түүний биед нь халдсан зүйл байхгүй” гэсэн тайлбарыг хэлсэн юм.

Ингээд хэрэг замхарсан. Улсаа төлөөлөн харьд суугаа Элчин сайд хүн өөрийн улсын иргэний биед үнэхээр халдсан уу, халдсан бол зөвхөн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн төдийхнөөр хэргийг хаагаад өнгөрөх нь зөв үү, үгүй юү гэдэг асуулт эзэнгүй үлдсэн.

Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр Элчин сайд Г.Ганболдыг бусдын үед халдсан болох нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогджээ.

ЦЕГ-аас Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн 2019 оны зургадугаар сарын 7-ны өдрийн 12/1104 тоот албан бичигт “... хэрэг бүртгэлийн ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтуулдаар Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайд Г.Ганболд нь Монгол Улсын иргэн Г.Оюуны биед халдсан зөрчил тогтоогдсон. Иймд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт /Хүний биед халдах/ зааснаар Элчин сайд Г.Ганболдод 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 0010044 дугаартай шийтгэх хуудас хүргэв...” гэжээ.

 

Тиймээс энэ талаар БНЭУ-д суугаа Элчин сайд Г.Ганболдоос тодрууллаа.

-Өнгөрсөн 2018 онд таниас тусламж хүссэн эмэгтэйн биед халдсан гэдэг асуудал гарсан. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгана гэж байсан. Танд хариу мэдээлэл ирсэн юм болов уу?

-Гүтгэлэг. Би энэ талаар ярьмааргүй байна. Ярих ч зав алга.

-Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаад таныг тухайн эмэгтэйн биед халдсан нь тогтоогдсон гэсэн байна. Ийм бичиг бидэнд ирсэн. Та мэдсэн үү?

-Тэгвэл та тэрийгээ нийтэл дээ. Би өөр юу гэх билээ. Гол нь тэр хүмүүс эмнэлгийн төлбөр төлөөгүй байгаа. Би бараг 100-гаад мянган ам.долларыг чөлөөлүүлсэн. Дээр нь "Өөх өгсөн хүнтэй өглөө босоод ..." гэдэг билээ. Тийм л зүйл болж байна. 

-Та тэгвэл биед халдаагүй гэдэг байр суурь дээрээ байна гэсэн үг үү?

-Гүтгэлэг. Тэрийг та өөрөө шалгаад үзсэн нь дээр байх. Харин өр төлбөр нь нэхэгдэж байгаа. Энэ нь зөвхөн Элчин сайдын яамны үйл ажиллагаанд нөлөөлөөд зогсохгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд хүртэл сөргөөр нөлөөлж байна. 

-Тэр ч тэгэх байх. Гэхдээ таныг бусдын биед халдсан нь тогтоогдсон гэж Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгох албан бичиг бидэнд ирсэн. Энэ үнэн үү?

-Төрийн албан хаагч хүн төрийн шийдвэрийг дагаж ажил үүргээ гүйцэтгэж байна. Надад заргалдах зав алга. 

Г.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (183.82.157.123)
    Сайн байна уу? Энэтхэгт байгаа лам хүүхдүүд болон үлдсэн хүмүүсээ хэзээ авах талаар асууж сураглаж хэлж өгөөч энд өмнөд Энэтхэгт лам нарын байгаа газар болон бусад хүмүүсийн байгаа газар +48, + 50 хэм хүрч халж байна. Халуунаас болж маш олон хүн өвдөж байна. Анх энд байгаа хүүхдүүдийг татаж авна гэж чартер нислэг хийнэ гэж эхэлсэн мөртлөө хэл ам хийгээд байсан хүмүүсээ явуулж дуусаад одоо нам таг чиг боллоо. 5.29 нд чартер нислэг хийх үгүй тодруулж мэдэж өгч туслаач
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • Ovoo bosgoogyi bol shaazgai iund syyx be gedeg yg bio. (202.126.88.142)
    Cetgegdel
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • Батсуурь гуай та Хулан авхайтайгаа нийлж солиорч байгаад Батсуурь ахаа Баянхонгороос мултахвий дээ.... (150.129.143.220)
    Аринаа
    2020 оны 05 сарын 25 | Хариулах
  • 3-р нарийн бичгийн дарга Батсуурь хөөгдөөд буцаж ирсэн гэсэн. Тэр захиалж бичүүлсэн байна. Ганболп элчин сайд ядарсан зөндөө хүнд тус болсныг хэлэх хүн байгаа шүү. Батсуурийн шийддэг асуудал гэж юу байх вэ? (150.129.143.220)
    Ариунаа
    2020 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (51.79.31.36)
    Үнэн нүүрээ нуусан заримдагууд. Энэ шаарыг хурдан дипломат албанаас зайлуул.
    2020 оны 05 сарын 25 | Хариулах
  • myagmar (124.158.92.7)
    uneheer ooh ogson huntei ogloo bosood zargaldana gedeg l bolj bn oort tuslasan huntei zargaldahaas ichih huur bnuu? ganbold bol tegeh hun ogt bish shuu
    2020 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.109.138)
    bolij uz mergejliin hun sh dee. Yun devshih zugeer l ajlaa hiij baigaa hun. Nam ch hamaagui. Humuus muuhai bolj dee.
    2020 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (64.119.21.202)
    Г Ганболд нь сонгуульд нэр дэвших гээгүй юм байгаа биз дээ. Нацаг бичигчид өөр мэдээлэх юм олдохгүй байгаа бололтой .
    2020 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (192.82.70.15)
    МАН-ын үед олон төрийн албан хаагч амь насаа алдаж олон хүн зодуулснаас болж гэмтэл авсан дээр нь ЖДҮ, 60 тэрбум гээд энэ улаа МАН-д нэг ч санал өгч болохгүй.
    2020 оны 05 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    16 цаг 43 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    17 цаг 14 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    17 цаг 22 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    17 цаг 37 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    17 цаг 48 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    18 цаг 2 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    18 цаг 13 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    21 цаг 52 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    22 цаг 22 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    22 цаг 23 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    2026-07-13
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    2026-07-13
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК