Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Эрдэнийн багны цаадах үнэн төрх

2020-5-27
0
ЖИРГЭХ

Тахиа гурав донгодоход Баасанхүү гурван удаа урвана гэдэг шиг АН-ын дарга С.Эрдэнэ ямархуу урваач шарваач хүн болохоо гуравхан сарын дотор харууллаа.

Энэ нь коронавирус дэлхийн улс орны өвдгийг чичрүүлж байхад монголчуудын төлөө хамгийн их санаа зовж байсан хүний нэг нь С.Эрдэнэ. Гадаадаас иргэдээ авчрахыг эсэргүүцэж Төрийн ордны индэр дээрээс омог ихтэй мэдэгдсэнээрээ УОК-оор дамжуулж эрх баригч намыг баалах гэсэн санаа байсан. Үүний бүрэн утгыг иргэд ухаж ойлгоогүй учраас С.Эрдэнийг дэмжсэн. Гэтэл үүнээс хэдхэн хоногийн дараа гадаад дахь иргэд санхүүгийн хүндрэлд орлоо гэж ирээд санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёстой. Ойролцоогоор 50 мянган орчим иргэнд нь сар бүр 500 ам.доллар олгоё. Улсын төсвөөс хагас жилийн хугацаанд 417.2 тэрбум зарцуулна  гэж байв.

Ингэж хоёр удаа гэнэтийн гэмээр мэдэгдэл хийгээд АН-ынхан ичээндээ бүгэв. Яагаад гэдгийг хэн ч гадарлаагүй, хэн ч сонирхоогүй.

Гагцхүү сонгуулийн бэлтгэл ажилдаа орсон байх гэж таамагласан. Гэвч тийм биш байж. Учир нь АН-ын ҮБХ-ны хуралдаанаар гадаад дахь 10 мянган иргэний талаар ярилцжээ. Цахим орчинд тархсан бичлэгээс үзвэл, эдгээр иргэдийг авчир гэж уриалаад ч, битгий авчир гэж орилоод ч АН-д хэрэггүй гэж байх юм. Нэг ёсондоо АН-ынхан ашиг харж байж монголчуудаа аюулт өвчнөөс хамгаалах бололтой. Намын дарга С.Эрдэнэ нь ч гишүүдийнхээ эл саналтай санаа нэгдэж, дэмжсэн бололтой. Тиймдээ ч гэнэтийн хоёр мэдэгдэл хийнгүүтээ ичээндээ бүгсэн шалтгаан нь энэ байж.


Бичлэгт,

ҮБХ-ны гишүүн Ж.Батсуурь: Сонгууль болоход хоёр сар үлдэж. Бид тэдний ажлыг сайжруулах гэж явах хэрэг байна уу. Үүнийхээ оронд ялалтын төлөөх ажил руугаа дайрвал яасан юм бэ. Тэдний ажлыг сайжруулах бидэнд ямар хэрэгтэй юм бэ. Муудвал сайн л биз. Гаднаас 10 мянган ирэх хүсэлтээ гаргаж. Энэ үед бид хурдхан шиг тойргоо тохирох хэрэгтэй. Эцсийн эцэст тамга бидэнд эргэх нь чухал. Тэдний ажлыг сайжруулах гэж явах юм уу, эсвэл нийгмийг дагаж намирч явж байгаад ялалт байгуулах уу.

АН-ын дарга С.Эрдэнэ: За, баярлалаа. Улс төрийн ашиг хонжоогоо харвал Ж.Батсуурьтай санал нэг байна. Үүрэх ёстой хариуцлагаа хүлээгээд явна л биз.

ҮБХ-ны гишүүн П.Дашзэвэг: С.Эрдэнэ дарга хэллээ л дээ. 10 мянган иргэн гаднаас ирвэл нөхцөл байдал хүндэрнэ гэж. Бид эдгээр иргэдийг авчир гэж хэлсэн ч бидэн ашиггүй. Битгий авчир гэсэн ч бидэнд ашиггүй. Ийм нөхцөлд эдгээр 10 мянган хүний талаар дуугарах нь АН-д ашиггүй. Яагаад гэвэл, битгий авчир гээд хэлчихвэл гадааддаа өвчин тусчихдаг. Гэтэл ар гэрийнхэн нь “Эд нар битгий  авчир” гээд авчруулаагүй гэвэл яах вэ. 10 мянган ар гэрийнхэнтэй нийлэхээр 30-40 мянган хүн болно. Нийт сонгогчдын бараг хоёр хувь гэсэн үг. Битгий авчир гээд бид хэлчихдэг. Гэтэл “Эд нар битгий авчир гэж хэлж байхад нь бид та нарыг авчирч аварлаа шүү” гэвэл яах вэ. Ингэхээр ирээгүй байсан ч бидэнд ашиггүй, ирсэн байсан ч бидэнд ашиггүй. Тиймээс энэ талаар дуугарах нь хэрэггүй гэж бодож байна.

-С.Эрдэнэ: За, манай Ж.Батсуурьтай адилхан санал хэллээ. Өөр санал хэлэх хүн байна уу.

Энэ бол ҮБХ-ны хуралдааны хэсэгхэн бичлэг. Үүнээс гадна монголчуудыг хэдэн хэсэг хувааж, талцуулах юу ярьсныг бүү мэд.

Ерөөс С.Эрдэнэ гэдэг хүн АН-ыг талцуулж, хэдэн хэсэг тараасан. Үүн шиг ээ, коронагийн хүнд хэцүү энэ цаг үед монголчуудаа мөн л талцуулж сууна.

Яг ийм ярианы дараа АН-ын дарга С.Эрдэнэ ичээндээ бүгэж, гадаад дахь иргэдээ татан авах асуудлаар ганхийгээгүй нь ҮБХ-ны хуралдаанаар хэлэлцэгдсэн саналыг дэмжиж, ухайлсан гэдгээ батлан харуулсан юм. Тэр ингэж л улс орны эрх сонирхол, үндэсний аюулгүй байдал, монгол хүний халдашгүй дархан байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах чухал асуудалд намын болоод амин хувийн явцуухан ашиг сонирхолоор ханддаг байх нь.

Ийм л увайгүй, зөвхөн улс төрийн ашиг хонжоо харагч төрийн эрхийг атгалцахаар УИХ-ын сонгуульд горилж сууна. Түүний хувьд Баянгол дүүргээс хэдэнтээ сонгогдсон дархлагдсан нэгэн. Бараг нь Баянголын эзэн гэх алдар хүртсэн гэхэд болно. Тиймдээ ч дахиад л эл дүүрэгт нэр дэвшсэн.

Харин ҮБХ-ны гишүүн Ж.Батсуурийн хувьд Сүхбаатар аймагт горилж буй. Өнгөрсөн нөхөн сонгуулиар олонхийн санал авч байсан. Ингээд зогсохгүй аймгийн Засаг дарга нараас хамгийн чинээлэгт нь тооцогддог гэх.

Түүний хувьд ч, П.Дашзэвэгийн хувьд ч намын дарга С.Эрдэнээсээ огтхон ч ялгарах юм алга. Гэсэн атлаа ёс суртахуун, үзэл баримтлал, шударга ёс гэж хаа сайгүй ярьж явна. Гайхмаар.

Ингэж л С.Эрдэнэ гэдэг хүний, цаашлаад нам дагасан гишүүдийнх нь багны цаадах үнэн төрх бага багаар ил болж байна. Намын гишүүдээ нэр дэвшихэд нь 100 сая төгрөгийн босго тавьсан. Энэ нь зөвхөн мөнгөтэй нэгэн сонгуульд нэр дэвших боломжийг олгож, мэдлэг чадвартай ч халаас хоосон залуусыг адалсан үйлдэл болсон.

Гэтэл бас л гадаад дахь иргэдээ улс төрийн золигт ийн гаргахаар санаархаж буй нь энэ.

Угтаа бол “эхийг нь эцээж, туглыг нь тураахгүйгээр” бүгдийг нь авчир гээд дуугарсан бол АН-д ч, С.Эрдэнэд ч том оноо авчрах байсан.

Гэвч түүнд иргэн бүрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэдний дуу хоолой болох хүсэл байсангүй. Түүнд зөвхөн эрх мэдэл, ашиг хонжоо чухал байж. Үүнийгээ ч батлан харуулчихлаа. Ийм хүнд, ийм намд Монголын ирээдүйг даатгаж болно гэж үү. Сонгогчид бодох л хэрэгтэй.

 

Г.Нацаг

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.9.90.130)
    АН-ын дарга С.Эрдэнэ гэх балмад танхай хүнд монголын төлөө, монгол хүний төлөө гэх сэтгэл байхгүй зөвхөн ашиг хонжоо харж өөрийнхөө эрх ашигийг гүйцэлдүүлдэг хүн. Энэ сонгуулиар АН-үсгүй болтлоо хусуулна С.Эрдэнийг АН-ын залуучууд зайлуулна энэ л энэ намын гэрэлт ирээдүй болно доо
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • зочин (43.228.129.20)
    Энэ хүний багний цаана харинч нэг сайхан монгол эр хүн,, улс эх орон ард түмнээ гэсэн сэтгэл,, ,сайхан аав ,,сайхан хань,, сайхан өвөө,,сайхан сэтгэл,сайн санаа,сайхан үйлс,байгаа юм билээ ,,,энэ сайхан бүхнийг харлуулахад маш хэцүү бараг боломжгүй байхоо
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
    • wuahahaha
      ERDENIIN BUGS TGD YAMAR AMT UNERTEI BAINA ASSLICKER-EE HAHAHAHA
      2020 оны 05 сарын 27
  • сонгогч (202.9.46.175)
    МАНАН-!!! Оюутолгой, Эрдэнэтээс иргэн бүрд ирэх ёстой байсан тэр ашгийг хэн биднээс дээрэмдэж идэж,баяжиж байгааг сайн санаж байж саналаа өгөөрэй!!! бохир мөнгөтэй болгон төрд гарч хүссэнээ хийж болохгүй гэдгийг баталж өг!!! гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан мөртлөө нэр дэвшиж, сонгогчдыг басамжлан доромжилж байгаа тэр үйлдэлд нь эсрэг санал өгч, хариу барья, тэдэнд сургамж өгье. гэмт хэрэгтнүүд төрд гарвал монголд фашист маягийн төр үүсэх магадлалтайг онцгой анхаар, бүү март !!! та буруу сонголт хийвэл хоолондоо хор хийсэнтэй адил...
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    15 цаг 20 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    15 цаг 51 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    15 цаг 59 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    16 цаг 15 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    16 цаг 25 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    16 цаг 39 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    16 цаг 50 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    20 цаг 29 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    20 цаг 59 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    21 цаг 0 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    2026-07-13
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    2026-07-13
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК