Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чимээгүй одсон дөрвөн амь

2020-5-28
0
ЖИРГЭХ

Хүүхдүүд гэртээ эргэж ирсэнгүй. Эцэг, эх, эгч, ах, дүү нь тэднийг энэ хорвоогоос ийм хурдан яваад өгчихөнө гэж даанч бодож, төсөөлсөнгүй. Гэвч нэгэнт оройтсон байв. Өглөө магадгүй өдөр нь гэрээсээ гараад тэр чигээрээ чимээгүй одсон дөрвөн амь. Сонсохоос ч гол зурж, бодохоос ч зүрх шимшрэм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж байсан барилгын хажуугийн усан халианд 8-12 нас дөрвөн хүүхэд живж, эндсэн тухай мэдээлэл хуурай өвсөнд гал тавьсан мэт түгэж, нийгмийг цочроов.

Дэнжийн 1000 орчмоос 8-12 насны 10 хүүхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирж, тоглож байсан гэх. Тоглох газар мундсандаа биш байхгүйдээ тэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьсон байж таарна.

Хүүхэд болсон хойно сониуч, гэнэхэн зандаа хөтлөгдөн Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Ханталст” компанийн эзэмшлийн газарт үүссэн усан халианд тоглосон нь дөрвийнх нь амийг авч одно гэж хэн нь ч гадарлаагүй нь лав. Үнэндээ тэднийг очиход үйл ажиллагааг нь зогсоосон гэх барилгад харуул байтугай аюултай бүс гэдгийг нь сануулах тэмдэг, тусгаарлалтын шугам ч байсангүй. Ойр хавьд нь хэн нэгэн байгаад анхааруулж, сэрэмжлүүлсэн бол хүүхдүүд тоглохгүй, дөрвөн амь эрсдэхгүй л байв. Аав, ээждээ, гэртээ тэдгээр хүүхэд очиж, дөрвөн айлын амьдрал элэг бүтэн үлдэх байлаа. Гэвч оройтжээ. Дөрвөн амь, дөрвөн гэр бүлийг өнчрүүлээд энэ хорвоогоос буцжээ. Живсэн дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хоёр хүүхэд байсан гэх мэдээлэл иржээ. Гурван хүүхэд ус руу орж живж эхлэх үед нь ах нь дүүгээ аврах гэж араас нь орон амь насаа алдсан байна. 

Хотын зүгээс яаран хэвлэлийн хурал зарлаж, хэргийн гол буруутан компанийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой баримтыг дэлгэв. Нийслэлийн засаг захиргааны гурван дарга “Ханталст” компанитай холбоотой шат шатны шийдвэрүүдийг танилцуулав.

Эхлээд эмгэнэл илэрхийлэх ёстой байтал тэгсэнгүй. Сэтгэл дутав.

Тэдний тайлбарласнаар Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2014 онд захирамж гаргаж, “Хан Талст” компанид 3.36 га газар олгожээ. Гэвч “Хан талст” компани төслөө хэрэгжүүлэх явцдаа аюулгүй байдлаа бүрэн хангаагүй болохыг мэргэжлийн байгууллагын шалгалтаар илрүүлсэн байна.

Мөн “Хан Талст” компанид газар ашиглуулах тухай тогтоол нь хууль зөрчиж байна гэдгийг илрүүлж, хяналт шалгалтын явцад 84 хуудастай албан шаардлагыг хүргүүлсэн гэнэ. Тус компани ажил хийх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан учраас хоёр удаа мэдэгдэл өгч, үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүртэл хүргүүлсэн ч үл ойшоосоор өнөөдрийг хүрчээ. Хотоос, мэргэжлийн хяналтын байгууллагаас зохих шаардлага хүргүүлсэн бол шийдвэрийнхээ хэрэгжилтийг хангуулах талаар тухайн орчмыг эргэж, тойроод, ядаж л усан халиа үүссэн хэсгийг аюулгүй болгуулах үүднээс ажиллаж, тухайн компанид зохион шаардлага тавьж болох л байж.

Бичиг цаас хүргүүлсэн нэртэй болохоос өнөөдрийг хүртэл том толгой гаргаж ирсэн “Хан Талст” компанид төрийн төмөр нүүрийг хатуухан үзүүлсэн бол ийм харамсалтай хэрэг гарахгүй байсан нь үүгээр ойлгогдоно.

Аюулгүй байдлаа хангаагүй, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан нь тухайн компанийн 100 хувь буруу ч, аюултай орчин бий болчихоод байхад нь шаардлагатай арга хэмжээ аваагүй нь холбогдох байгууллагын алдаа, ажилдаа хариуцлагүй, хайхрамжгүй хандсаных. Төр ажлаа хэрхэн явуулж байгаагийн бодит жишээ дөрвөн хүүхдийн амиар тодорсон нь дэндүү харамсалтай бас эмгэнэлтэй.

“Ханталст” компани нь Ш.Бат-Энх гэдэг хүний нэр дээр байдаг юм билээ. Түүний эхнэр нь Хүүхдийн төлөө газрын дарга асан И.Нарантуяа.

Тэрбээр нэгэн цагт тус компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан гэдэг. Энэ тухайгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ч дурдаж ирсэн байдаг юм.

Эндээс нэг асуулт гарч ирнэ. Бид хүүхдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, өсч торних эрхийнх нь төлөө юу хийж байна вэ? Адаглаад хаана, хэнтэй, ямар орчинд тоглож байгааг нь мэддэг үү? Эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх нь нийслэлийн үүрэг ч, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, сануулах нь эцэг, эхчүүд бидний нэн тэргүүний үүрэг биш гэж үү!? Таны хүүхэд хараа хяналтаас гадуур хаана юу хийж байна вэ? Бодох л асуудал.

 

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • зочин (202.179.26.62)
    Хотод улсынхаа бүх хүнийг шавуулж байхаар үйлдвэрүүдийг, их дээд сургуулийг дагуул хотуудаар байршуулаач. Хөдөө эзгүйрлээ Хятадууд дүүрлээ гэж, эзэд нь дүрвээд хот бараадахаар чоно борооноор гэгчээр томчуудын хахуулийг нь авч оруулсан хятад солонгосууд хөдөөд дүүрэхээс биш яахав. Хөдөөгөө бүсчлэх, нэмэгдэл олгох, ЖДҮ-г бодлоготойгоор хөгжүүлэх, борлуулалтын сүлжээ байгуулах мэтээр улсынхаа бүх газар нутгийг бүрэн эзэнжүүлж, амвдрах боломжийг бүрдүүлж өгөөч дарга нар аа. Саваагүй нохой саранд хуцав гэгчээр би УБ-т төрсөн унаган хүн, хөдөөгийн талаар сайн мэдэхгүй ч дуулсан сонссон байгаа байдлыг харахаар бачуураад байх юм. Энэ корона өвчин бидэнд юуг ойлгуулав гэхээр монгол улс нүүдэлчин ахуйгаа малчин түмнээ авч үлдэх ёстой, энэ бол үзмэр биш, бидний ганц амьдрах арга , идэх хоол хүнс, өмсөх хувцас бүгд эндээ байна гэдгийг л ойлголоо. Шинэ засаг төр ухаан зарж зөв замаар ажиллаасай. Энэ 4 хүүхдийн хувьд бас л 2 талтай ойлгож байна, хүүхдэд хүнд ээлгүй хот /улс/ болчлоо. Хотын аюулгүй байдал гэдэг юм алга болсон. Төрийн хянаж шалгадаг байгууллагууд шалгаад цаас бичих биш гүйцэтгэлээ хангаж эцсийн үр дүнг гаргадаг байх хэрэгтэй, тэхгүй бол 1000 байцаагч байгаад хэрэггүй байна. Барилга байшин барьж байна гэж гол усыг ухдаг, бургас огтолдог компаниудыг зогсооё. Корона гээд хичээл хаагаад хүүхдүүдийг бүү гарга гээд байхад хараа хяналт тавилгүй аюултай газарт хүүхдүүд нь очсон эцэг эх бас хариуцлагагүй байна шүү. Бүх бурууг төрд чихэх гээд яахав эх эцгийн үүрэг гэж бий. Бид ялгаагүй бүгд эх эцгүүд, хариуцлагатай байцгаач. Төрөөс шаардахаа шаардая
    2020 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.26.62)
    хотыг гишгэх газаргүй болтол газрыг нь зарсан асуудал Ми Энхболд, Бадамжунайгаас эхтэй. Одоо үнэндээ үзээд өгье ч гэсэн хүүхдийн тоглоомын талбайтай хотхон /гэж нэрлэсэн байшингууд/ байхгүй, хөгшид хүүхэдтэй эхчүүд гараад суух газар байхгүй, алгын чинээ газрыг зараад нэг өндөр байшин босгодог, тэгээд хүн машины бөөгнөрөл үүсдэг, хотоороо түгжрээтэй. Явган хүн явах замгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүний зам, дугуйн зам гэж бүр санах ч хэрэггүй, заримдаа машинтай уралдаад л нэг замаар явахийн. Ямар их аюул эрсдэл дунд бид амьдарч байнаа.
    2020 оны 05 сарын 29 | Хариулах
  • Иргэн (202.9.40.21)
    Сансарын 22-р байрны хүүхдийн талбайгаас Хүрмэн эмийн сан газраас хумсалсан. Дараа нь тэр үлдсэн хэсэгт төлбөртэй нүхэн гарааж байгуулаад 3 жил болж байна. Тус байрны хүүхдүүд талбайгүй машины зам дээр тоглож байна. Оршин суугчид олон удаа ядаж гарааж дээр хүүхдийн талбай байгуулах талаар хандсан боловч одоо хүртэл ямар ч арга хэмжээ авсангүй. Бид одоо хаашаа хандах вэ? Аргаа барахдаа телевиз дуудсан. Ямар ч нэмэргүй.
    2020 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (64.119.17.128)
    Ум ма ни бадми хум Монголын минь сайхан 4н хүү харамсалтай биднээс оджээ аргагүйл зүрх зоригтой Чингис хааны удам юмдаа ах хүн гэж яасан сайхан сэтгэлтэй зоригтой юмбэ диваажиндаа морилдоо ум ма ни бадми хум
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • ЗОЧИН (103.229.120.128)
    МАН-ЫН ЭРХ БАРИГЧИД ЗУЛ БӨХӨХИЙН ӨМНӨ БАДАМЛАДАГ ГЭДЭГ ШИГ БУСАД РУУ БУЛАЙГАА ЧИХЭЭД ЦАЙРЦГААЖ БАЙНА !!!
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • mongol er hun (182.160.36.247)
    mergejliin hyanaltiin hudaldagdsan shaarnuud l ajlaa hiisengui, tor uls tolgoigoo aldsan shdee, odoo 30 jil edend daramtluullaa, mongol er hun ta mongoloo , mongolchuudaa yaagaad boddoggui um be, gishuud, uls torchid baychuud ta nar hun bish boljee
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Эцэг эхчүүд минь хүүхдээ хаана явж юу хийж байгаад нь хяналт тавьж байвал зүгээрсэн зарим нь ч арай дэндүү юмаа
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.15.10)
    Мэргэжлийн хяналтын газрын даргын хэлснээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хувийн хэвшлийн компанид газар олгосныг шалгуулахаар хандахад зөв гэсэн хариу өгсөн АТГ тайлбар өгөх байх. Хувийн хэвшлийг дэмжих нь зөв ч гэсэн хувийн хэвшлийнхэн хэтэрхий мөнгөний хойноос улайрч төрийн хүчгүйдүүлдэгийн тод жишээ
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Эх хүн (66.181.191.80)
    Дэлхийд хүн амын нягтрал багаараа 1 т ордог улс байж алгын чинээхэн газар дээр хүн амын тал нь бөөгнөрчихсөн, хүүхдүүд нь тоглох газар ч байхгүй, хүндээ, хүүхдүүддээ ээлгүй ингэж ч амьдрах гэж. Хэзээ хүний төлөө нийгэмтэй болох юм болоо. Хэдхэн цааснаас болж нялх үрсийн амиар дэнчин тавьж, ирээдүйн хөрөнгийн эх үүсвэртэй болж байгаа хүмүүсийн хоолойгоор хоол давж байгаа болов уу.
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (49.0.212.222)
    nuh uhaad baigali suitgeed deer ni ur huuhdiin altan amiar toglodog iim kompanii ezed huuli bus zovshoorol olgogchid shorond suusan ch bagadana
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • ниргэсэн хойно нь хашгирдаг л даа (202.179.21.212)
    Цагдаа ОБГ Мэргэжлийн хяналтаас авахуулаад чиг үүрэг өгч засаж янзлах ёстой.гээд л төрийн ихэнх байгууллагууд хоорондоо л цаас шидэлцэж ажлаа хийдгээс бус бодит ажил үүргээ гүйцэлдүүлдэг газар ховордчихсон шүү дээ .жирийн иргэний аарц цагааг шалгаж хураах.байгалиас түүсэн эд зүйлсийг нь хурааж авахдаа сайн .төрийн албан хаагчид буюу 60-тэрбум схемийн амьгүй албатууд.
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Үнэн штэ тэд хээл хахууль танил тал харахгүй чанга хатуу ажиллах ёстой бсан
      2020 оны 05 сарын 28
  • Зочин (203.91.119.42)
    Энэ Засгийн газар хариуцлага хүлээх ёстой
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Иргэн (76.164.228.14)
    Ум ма ни бад ми хум
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.182.145)
    хүүхдэд ээлгүй монголчууд юм даа бие биеэ мөлжиж барилга барьж газар ухаж байхаар тэр газар эрүүл байсан бол хүүхэд орохгүй л байсан даа шуналтангууд гай болж банйа даа
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.212.119.61)
    BATUUL BATENH NARANTUYA NARAS YL ASUY TSAGDAD IH TANIL TALTAI HUMUS GESEN
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    15 цаг 22 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    15 цаг 54 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    16 цаг 1 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    16 цаг 17 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    16 цаг 28 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    16 цаг 42 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    16 цаг 53 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    20 цаг 31 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    21 цаг 1 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    21 цаг 3 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    2026-07-13
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    2026-07-13
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК