Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Мөнхтүшиг: Австрали ниссэн Монголын анхны нислэг маргааш өглөө Улаанбаатар хотод газардана

2020-6-07
0
ЖИРГЭХ

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л. Мөнхтүшигтэй ярилцлаа.


- Энэ зургаадугаар сард гадаадад байгаа 2000 гаруй  Монгол иргэнээ татаж авна-

-Сүүлийн зургаан сарын турш Засгийн газраас цар тахалтай тэмцлээ.  Энэ хугацаанд гадаадад байгаа Монгол иргэд эх орондоо очих хүсэлтээ  Засгийн газарт байнга ирүүлсээр байна.Тиймээс  тусгай үүргийн нислэгийн мэдээлэлд иргэд анхаарал хандуулж эхэллээ. Та энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Гадаадаас Монгол иргэдээ татан авах үйл ажиллагааг Засгийн газар болон УОКын шийдвэрээр тасралтгүй зохион байгуулж байна. Тавдугаар сарын сүүлээр тусгай үүргийн нислэгүүдийн зөвшөөрлийг өмнө нь танилцуулсан. Энэ төлөвлөгөөгөөр зарим нислэгийн зөвшөөрөл албан ёсоор гарсан учраас илүү тодотгож хэлье. Австрали улсад нислэг үйлдэх  алтан боломж гарсныг  энд зориуд онцолж хэлмээр байна. Тодруулбал, Австрали улс руу Монгол Улс нислэг үйлдэж байгаагүй   учраас олон төрлийн зөвшөөрөл авах шаардлагатай болсон.  Энэ асуудлыг Гадаад харилцааны яам дипломат байдлаар   яаралтай хугацаанд шийдвэрлэж чадлаа.  Ингэхдээ  Австрали  улсад байгаа Элчин сайдын яам, Улаанбаатарт байгаа Элчин сайд нар  хамтран “Оюутолгой” компанийнхан  дэмжээд энэ зөвшөөрлийг зургаадугаар сарын 5ны өдөр авч дууссан.  Тиймээс бид энэ мэдээллээ албан ёсоор зарлаж байна.

-Тусгай үүргийн нислэгийн зөвшөөрөл бүтсэн гэлээ. Гэхдээ зарим иргэд энэ нислэгийг нууцаар үйлдэх гэж байгаа гэсэн мэдээллийг цахим орчинд тавьсан харагдана лээ?

-Энэ нислэгтэй холбоотой зарлахгүйгээр нууцаар нисэх гээд байна гэсэн хардлага сэрдлэг байсан. Бид  зургаадугаар сарын 6-ны өдрийн шөнө нислэг үйлдээд дундаа зам хол учраас замдаа онгоцоо  цэнэглэх  шаардлагатай байсан. Энэ бүх зөвшөөрлүүдийг хөөцөлдөх явцад Австралид нутаг буцах хүсэлтэй байгаа 1200 гаруй монгол иргэн   байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу эдгээр хүмүүсийн бүртгэл, өргөдлийг Элчин сайдын яамдаас авч , бүгдийг нь УОКын шуурхай штаб дээр хүлээж аваад өмнөх шигээ баталгаажуулаад  зорчигчийн нэрсийг хүргүүлээд байгаа.  Зөвхөн хэсэг иргэдийг авах гэж байгаа гэсэн мэдээлэл ор үндэсгүй гэдгийг зориуд хэлмээр байна.

-Тэгэхээр Австрали руу нислэг үйлдсэн онгоцоороо эргээд өөр улсад байгаа иргэдээ авчирна гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно.  Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улс оронд Монгол Улсын 11.600 гаруй иргэд нутаг буцах хүсэлтээ өгсөн. Энэ тоо яагаад буурахгүй байгаа юм гэсэн асуулт иргэдийн дунд бий. Энэ тоо өдөр бүр өөрчлөгдөж байгаа. Буцах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа ч зарим улс орнуудад буурсан үзүүлэлттэй.  Энэ нь тухайн улс оронд халдварын тархалт дэгдэлт хяналтад орсой холбоотой.  Тухайн улс оронд дотооддоо амьдрал нь хэвийн үргэлжилж байна. Мөн зуны улирал  эхэлсэн болохоор оюутнууд амраад нутаг буцах хүсэлтээ ирүүлсэн.  АНУд 2000 гаруй хүн, Азид хамгийн их буюу 5500 гаруй иргэн, Европт 2600 гаруй иргэн  эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн. Энэ тоон мэдээлэл тогтмол шинэчлэгддэг. Азид гэвэл Солонгост байна. Хүндэтгэх шалтгаантай гэвэл 1900 иргэн байна. Гэхдээ цаана нь УОКын шаардлагад нийцэхгүй ч бусад хүндэтгэж үзэх шалтгаантай иргэн байна. Энэ хүмүүсийн өргөдлийг хүлээж авсан. Өнгөрсөн хугацаанд гадаад орнуудын 30 гаруй  улс орнуудаас  нийт 9068 иргэнийг эх орондоо авчирлаа. Гэхдээ энэ нь дан ганц агаараар биш, автозамаар авсан.

-Тэгвэл ойрын хугацаанд ямар ямар улс орнуудаас иргэдээ авах боломж байна вэ?

-Бидэнд ирсэн мэдээллээр  БНХАУаас нутаг буцах хүсэлтэй 160 гаруй иргэн байна. Эдгээрийн дунд  оюутан болон түр хугацаагаар  ажлаар явсан, ял эдлээд суллагдсан иргэн ч бий. Эхний ээлжид Хятадын талтай ярилцаад эдгээр иргэдээ авах хүсэлтээ явуулаад байна.  Энэ зургаадугаар сарын хувьд зарим боломжтой гэж үзсэн улс орнуудад 78  нислэг үйлдэх төлөвлөгөөтэй, урьдчилсан тооцоогоор 2000 гаруй иргэнийг агаараар татаж авахаар ажиллаж байна. Нислэгүүдийн хувьд шинэчилсэн, зарим хуваарь нь өөрчлөгдсөн.  Зургаадугаар сарын 6ны өдрийн нислэг  Сидней рүү нислэг үйлдэхдээ Филиппинд цэнэглэнэ. Ингээд Сидней хотод газардаад  даваа гаригийн үүрээр  буюу зургаадугаар сарын 8ны өглөө Улаанбаатар хотод газардана.  Бидний тооцоогоор 250270 иргэн байна. Яагаад ингэж хэлээд байгаа гэхээр нялх хүүхдүүд аав ээжийнхээ өвөр дээр явдаг учраас тэр тоогоороо тоонд өөрчлөлт ордог. Энэ нислэгийг ашиглаад зөвхөн Австралид байгаа иргэдийг биш, онгоц цэнэглэх  явцдаа Филиппинд  байгаа  манай 34 иргэнийг энэ онгоцоор авна. Эдгээр 34 иргэний талаар  Сингапур дахь Элчин сайдын яамнаас мэдээлэл өгсөн.   Эдгээр иргэдээ бид буцах замдаа   авахаар тохиролцоод байна.  Энэ бол сайн мэдээ. Өөрөөр хэлбэл, энэ онгоцоор Австрали болон Филиппинд байгаа иргэд ирнэ гэсэн үг. Дараагийн нислэг нь Нур салтан хот руу зургаадугаар сарын 10 –ны өдрийн  өглөө Улаанбаатараас ниснэ. Тэднийг эх оронд нь буцааж өгөөд манай улсын 170 гаруй иргэдээ мөн авчирна. Иргэдээ солилцох асуудал дээр Казахстаны талтай Гадаад харилцааны яам  маш шуурхай хамтарч ажиллаж байна. Энэ нислэгээр аль болох дэлхийн өнцөг булан бүрт байгаа иргэдээ зөвхөн Казахстан гэхгүй Төв Азийн бусад улсад байгаа бүх иргэдээ татаж авахаар төлөвлөж байна.

-Сайн мэдээ байна. Гэхдээ зарим улс орнууд хилээ нээгээгүй байгаа шүү дээ. Энэ тохиолдолд яах вэ. Монголын Гадаад харилцааны яамнаас ямар арга хэмжээ авах вэ?

-Иргэдээ   онгоцонд суулгахын тулд олон шат дараалсан ажлыг Гадаад харилцааны яам хийж байна.  Одоо Казахстан улс хилээрээ нэвтрүүлэхгүй байгаа. Энэ горимыг тус улстай яриа хэлэлцээ хийсний үр дүнд коридор гаргаж ажиллаж байна. Үндсэндээ Казахстанаас гадна өөр оронд  гацсан иргэдээ авчирна.   Дараагийн нислэг бол Токио хот руу.  Өнгөрсөн дөрөвдүгээр  8ны өдрөөс  хойш  нэг ч нислэг үйлдээгүй байсан.  Японд амьдарч байгаа 1400 гаруй  иргэн нутагтаа ирэх хүсэлтээ илэрхийлсэн. Санхүүгийн боломжгүй болсон, хөгжлийн бэрхшээлтэй зургаан  иргэн бий. Зургаадугаар сарын 11 ний өдөр  нислэг үйлдэхээр  бэлтгэлээ хийж  байна.  Мөн  Энэтхэгийн  Шинэ Дели буюу  нийслэл орчимд байгаа иргэдийг татаж  авах нислэгийг  өнгөрсөн сард үйлдсэн бол одоо ламхай нар  болон бага насны хүүхдүүд урьдчилсан тооцоогоор 230 орчим  хүүхэд байна. Засгийн газрын хуралдаанаар эдгээр ламхай нарыг татаж авахтай холбоотойгоор тусгаарлах байрны зардлыг  Засгийн газрын шугамаар төлж барагдуулах шийдвэр гарсан. Энэ шийдвэртэй холбоотойгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллаж байна. “Юнисеф” олон улсын хүүхдийн байгууллагаар  дамжуулаад ламхай нарыг авчирна . Мөн энэ нислэг зөвхөн Энэтхэгээс иргэдээ авчрахгүй ,бас  Лаос улсад бууж  тэнд байгаа 13 иргэнийг авчирна. Энэ бүх нислэгийн цаана нислэгийн зөвшөөрөл, маш олон ажлууд хийж байгаа гэдгийг иргэд сайн ойлгох нь чухал.  Зарим улс орон транзит нислэг болон хилээ хаасан учраас зарим улс орнуудад байгаа иргэдээ авч чадахгүй байгаа. Жишээ нь, транзит нислэгээр Лоасоос авах боломжгүй байна.  

-Солонгост баахан иргэд онгоцны буудал дээр гацсан гэсэн мэдээлэлд тайлбар өгөхгүй юү?

-Сөүлийн нислэгийг зургаадугаар сарын 17ны өдөр  хийнэ. Олон нийтийн сүлжээгээр мэдээлэл гарч байна.  Зургаадугаар сарын 3ны өдөр Солонгос улсын Хууль зүй яамны шийдвэрээр  Монгол, ОХУ , Тайланд улсын иргэдийг транзит нислэгээр хүлээж авахгүй гэж мэдэгдсэн. Энэ шийдвэр гарсны даруйд Гадаад харилцааны яам энэ мэдээллийг аваад Солонгосын талтай  ажиллаж  эхэлсэн.  ГХЯ , БНСУын яамтай уулзалт хийсэн. Сөүлд байгаа манай Элчин сайдын яамныхан уулзаад явж байна. Энэ шийдвэр ямар учиртай вэ гэхээр энэ нь зөвхөн Монгол Улс руу чиглэсэн биш, тайлбарын хувьд олон улсын төвшинд агаарын хилээ хаасан ОХУ, Тайланд, Монгол улс дараагийн нислэг буюу эх орондоо очих нислэг нь Сөүлээс Улаанбаатар, Сөүлээс Москва, Сөүлээс Бангкок нислэгүүд нь баталгаажуулаагүй хүмүүс олноороо Инчеон нисэх онгоцны буудалд ирээд олон хоног байсантай холбогдуулан эрсдэл үүссэнтэй холбоотой юм билээ.

Жишээ нь, халдвар тээгээд ирсэн гаднын иргэн байна. Энэ нь  Монгол Улсын иргэнтэй огт хамаагүй. Ийм асуудал  гарсан учраас аюулгүй байдлыг хангах үүднээс хийсэн арга хэмжээ гэж Солонгосын тал тайлбарласан. Гэхдээ бид уулзалтын үеэр нэг зүйлийг Солонгосын талтай ойлголцсон. Олон улсын нислэгээ зогсоогоогүй цөөхөн буудал бол Инчеон юм. Өнгөрсөн хугацаанд нислэг хийсээр давтамж нь нэмэгдсээр байна. Тэгэхээр АНУ, болон Хойд АНУд байгаа  монгол иргэдийн тоо өнөөдөр  2000 гаруй. Эдгээр иргэдийг АНУ руу шууд нислэг хийхэд хүндрэлтэй. Олон асуудлууд байна.Тиймээс АНУ байгаа иргэд Сөүлээр дамжиж ирэх боломжтой. Зүүн Азид 450 гаруй  монгол иргэн байна.  Тайланд улс  гэхэд зургаадугаар сарын  сарын 30 ны өдөр хүртэл агаарын хилээ хаасан. Бангкок руу нислэг үйлддэг хэдий ч Зүүн Өмнөд болон бусад улсуудад байгаа иргэдээ авья гэхээр Бангкок хилээ нээгээгүй.   Тиймээс  энэ сарын хугацаанд зөвхөн Сөүл хотоор дамжиж Инчеон онгоцны буудлаар  дамжуулан 500 гаруй иргэнээ авах боломж бий. Хэрвээ транзитаар хүлээж авахгүй гэвэл хүндрэлтэй гэдгийг Солонгосын талд ойлгуулсан. Тэд хамтарч хэлэлцээ хийхэд бэлэн гэсэн. Мөн Европт байгаа Монголчуудыг  татаж авах Франкфуртын нислэг бий. Бид олон  улсын онгоцны буудлыг сонгосон.  Эдгээр нислэгийн дараа  бидний тооцоогоор 2000 гаруй монгол иргэн нутагтаа ирнэ.  Үүнээс гадна тусгаарлах байрны багтаамжийг  давхар судалж эхэлсэн. Тусгаарлалтад байгаа иргэд сонгуульд оролцох бололцоогүй гэдгийг  СЕХнд албан ёсоор мэдэгдээд байгаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.189.244)
    Боломжоороо ажиллаж байна.Урин дулаан цагт гол ажлаа хийчихвэл их ахиц юм.Сайн байна.
    2020 оны 06 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    9 цаг 45 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    10 цаг 17 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    10 цаг 24 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    10 цаг 40 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    10 цаг 50 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    11 цаг 4 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    11 цаг 15 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    14 цаг 54 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    15 цаг 24 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    15 цаг 25 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    2026-07-13
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    2026-07-13
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК